СҮЙРЭЛ БОЛГОНД ЧУЛУУНБАТ…
2011/10/27 13 Comments
Америкийн Голдман Сакс банкны хуучин захирал Ражат Гупта-г Холбооны Мөрдөх Товчоо инсайдер худалдаа хийсний төлөө баривчилсныг Франс Пресс саяхан мэдээлэв. Манайхан банк ярихад огт тоодоггүйг би сайн мэднэ. Тоодоггүй болохоор чинь монголын банкны дээрэмчид гаардаг юм ш дээ.
Голдман Сакс бол Ерөнхий сайд Сү.Батболдын хэлснээр “орчин үеийн зах зээлийн банк” бөгөөд манай Оюу толгой, Таван Толгой болон бусад ашигт малтмалыг “мэддэг” гол банк л даа. Манайхан банк огт тоодоггүй гэдгийг би сайн мэддэг ч гэсэн ядахдаа О.Чулуунбат нарын банкны дээрэмчдээсээ асууж шалгааж байвал зүгээр л байх. Ядахдаа хэн эхэлж оруулж ирсэн юм гээд асуучихаж болно биз дээ. Хэрэв тэр хариулахгүй бол би л үйлтэйгээрээ бичиж таарна байх. Унах нэр төргүй байж юу нь Чулуунбатаас “унаад” байдгийг би ойлгодоггүй болохоороо ингэдэг ч байж магадгүй…
Инсайдер
Энэ insider гэдэг нь нийтэд ил биш, мэдээлэл авах боломжтой ямар нэг бүлгийн гишүүнийг хэлдэг. Инсайдерийн мэдээлэл гэвэл зөвхөн энэ бүлэгт байх мэдээлэл, инсайдерийн худалдаа гэвэл нөгөө нөхөр өөрийнхөө бүлэгт хэлэлгүй мэдээллээ худалдаж ашиг олно гэсэн үг л дээ. Инсайдерийн худалдааг дотоод нууц мэдээллээ ажил хэрэгч хүмүүс, томоохон хувь нийлүүлэгч, компанийн захирлууд голдуу хийх бөгөөд мэдээж хэрэг хууль бус байна.
Энэ Гупта хэмээгчийг Голдман Саксад ажиллаж байхдаа Galleon Group-ын эзэмшигчдэд мэдээлэл дамжуулсан гэж хардан баривчилжээ. Тэрээр McKinsey зөвлөх компанийн тэргүүн, Оросын Хадгаламж банкны бие даасан захирал байжээ. Тэгээд яасийм гэж үү ?
Сэрэмжлүүлэг…
Голдман Саксыг магтсан манай албан ёсны “сайн” мэдээлэл монголоор дүүрэн. Харин болгоомжлуулж сэрэмлүүлсэн мэдээлэл цөөнгүй гарч байсан юм шүү. Жишээлбэл, Т.Цогтсайхан энэ оны 8 дугаар сард “Голдман сакс” банкны сүйрэл Оюу толгой, Таван толгойгоос хэр холуур өнгөрөх вэ? өгүүлэл бичиж байсан. Түүний бичсэнийг нэг их олон хүн уншаагүй, уншсан ч тоогоогүй биз…
Ингээд Т. Цогтсайханы бичсэнээс ихээхэн товчилж хүргэхэд зохиогч гомдохгүй гэж санана. Эхийг нь “freezone.mn”-ээс үзнэ биз дээ…
“Голдман сакс” банкнаас зээл аваагүй томоохон аж ахуйн нэгж Монгол Улсад цөөхөн дөө. MSC группээс эхлээд “Монгол газар” компани хүртэл зээл авсан байдаг юм. Мөн энэхүү банк санхүүгийн зөвлөгөө өгөх, аудит хийх нэрээр манай олон компаниудаас 100 мянгаас нэг сая ам.долларын хөлс авсан гэдэг.
…энэ банкны хүсэлтээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил урагшилж байна гэсэн үг. Хэдэн жилийн өмнө “Голдман Сакс”-ын…Дэвид Виниар “Монгол Улсад казино байгуулбал хөрөнгө оруулалт хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Энэ…сургаар парламентын гишүүд казино байгуулах хууль гэгчийг өргөн барьж байсан билээ.
“Голдман сакс” банк санхүүгийн бирд шиг ажилладаг…дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэнд мөнгө хэрэгтэй болно, түүнд хүрч ажиллана. Тэгэхдээ тэр хүнийг, тэр улсын юуг барьцаанд авахаа мэднэ. Манайхаас л гэхэд 100 тонн алтны нөөцний “Олон овоот” ордыг барьцаанд авсан байсан. Харин “Анод” банк давхар барьцаанд авч мөнгө зээлдүүлж сүйрсэн билээ.
“Голдман сакс” банк “Олон овоот”-ын асуудлаар Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөх гэж байсан. Арбитрын шүүх дээр ялагдахаа мэдсэн Засгийн газар дээрх банктай хэлэлцээр хийж хязгааргүй эрх олгосон юм билээ. “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч “Голдман сакс” банкийг Оюу толгойн зөвлөгчөөр томилсон. “Айвенхоу майнз” компанийн хувьцаа эзэмшигч банк монголчуудын эрх ашгийг хамгаалах нь нь юу бол. Ганц Оюу толгой ордыг өгөөд дуусахгүй Таван толгой ордод ч зөвлөгчөөр сонгосон. Уг нь “Жаст” групп “Олон овоот”-ын авсан зээлийг алтаараа төлж байгаа юм билээ…
АНУ-д дарамт учруулж чадсан юм чинь манайх шиг улсыг хөлдөө чирчихэж мэдэх юм. Дэлхийн хэмжээний санхүүгийн аварга гүрвэл унахдаа ойр орчимдоо ихээхэн дуу чимээ, доргилт чичиргээ үүсгэх нь мэдээж. Харин энэхүү аварга “амьтныг” зөвлөгчөөрөө сонгосон, хөрөнгө нь барьцаалагдсан компаниуд дээрх сүйрэлд өртөхгүй байх хэр магадлалтай вэ…
Үүнийг тухайн үед нь нэг их олон хүн үзээгүй, тоогоогүй боловч ихээхэн ноцтой мэдээлэл байсныг одоо ойлгож болно байх…
Одоо О.Чулуунбатаас асуу…
Монголын “толгой банкир” О.Чулуунбат 2011.01.21-нд News.mn-д ямар ярилцлага өгч байсныг одоо нэг саначихад илүүдэхгүй гэж санана…
“Goldman Sachs” ямар банк вэ ?
Харин ч маш сайн банк…
”Goldman Sachs”-тай хамтарч ажилладаг уу. Та дэлхийн томчуудтай хамтарч ажилладаг, зээлийг татах том мэргэжилтэн гэсэн?
-Тийм ээ. Би хамтарч ажилладаг. Би Монголбанкинд ажиллахаа болиод хувиараа төсөл хөөцөлдөж байхдаа Ц.Мянганбаярыг өөрөө танилцуулаад, өөрөө төсөл дээр нь хамт ажиллаж байгаад энэ 30 сая ам.долларын зээлийг босгосон шүү дээ.
-Анодын зээлийг эргэн төлнө гэсэн нөхцөлтэйгээр, тийм үү?
-Анодын ч, Зоосын ч зээлийг төлөх. Олон-Овоотын барьцаа бол маш сайн барьцаа. “Goldman Sachs”-ийн 30 сая ам.доллараас гадна Анод, Зоост ч хангалттай барьцаа. “Goldman Sachs”-аас зээл авна гэдэг маань өмнөх банкуудын үүргээс салчихлаа гэсэн үг биш шүү дээ. “Goldman Sachs”-ээс шинэ зээл аваад үйл ажиллагаагаа сайжруулаад банкуудын өрөө төлнө гэсэн үүрэг хүлээж байгаа хэрэг. Энэ барьцаанаас бултуулаад цоо шинэ өөр “Олон овоот” ч гэдэг юм уу компанид лицензээ шилжүүлж болохгүй. Тэгэх юм бол дэлхийн зах зээл дээр Монголын нэр хүнд унана…
Сүүлийн үед хэт улайрсан улс төрчид бие биенээ банкны дээрмээр нь дарамтлах моод дэлгэрч, банкаар байлдах өвчин нь сэдэрч байна. Хэрэв банкны асуудлаар байлдая гэвэл эхлээд өөрөө юу юу хулгайлснаа “санаж” явсан нь өлзийтэй л байх. Энэ тухай мэдээллийг мэддэг хүн Монголд цөөнгүй байдаг юм ш дээ. Миний хувьд томоохон сүйрэл, дээрэм болгонд Чулуунбат заавал байдаг гэдгийг хөдөлшгүй баримтаар нотолж чадна л гэж бодож байна.
Хамгийн шог нь тэр банк санхүүгийн “онгон охин” гэж бараг өдөр болгон хүнд бүрт өөрийгөө “харуулж” тэнэгтэх бөлгөө… Жишээлбэл, 2009.05 сар. Монгол Улс 1991 онд зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш би ганц ч объект хувьчилж аваагүй. Банкны бизнес хийвэл хийх л байсан. Хийгээгүй. Тийм санаа надад байгаагүй юм. Тендерт нэг ч удаа оролцож үзээгүй. Бас лобби хийгээгүй. Тэгэхээр би хэнийг луйвардсан байж таарах вэ. Надад совесть бий шүү.” гэх мэтээр “цэвэр ариунаа” байнга “нотлодог”.
Манай уншигчид миний бичсэн “Хувалз 1” өгүүллийг санаж байгаа байх. Одоо ч энэ өгүүлэл миний блогт байгааг ахиад нэг уншчихад илүүдэхгүй л байх. Хэрэв ноён О.Чулуунбат банк санхүүгийн “онгон охин” гэдгээ дахин батлах гэж оролдох аваас аль хэдийнээ бэлэн болсон “Хувалз 2”, “Хувалз 3,4” олны хүртээл болох л болно доо…
Одоохондоо яахав дээ, энэ талаар Чулуунбатаас асууж байсан нь дээр дээ. Цөмийн хаягдалдаа “бузартчихаагүй” бол хариулах л байлгүй дээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 27.
Энэ Чука ч аль дээр л дээлээ нөмөрчүүл нөмөрчмөөр болсон доо. Эрдэнэсийн сангаас хамаг үнэтэй цайтай хөөрөг зэргийг гөвшсөн гэдэг. Бас болоогүй ээ залуу нууц амрагтай тэрийгээ байр, машин бас бус юмаар хангачихсан.
Тэр хөөрөг чинь Монгол Улсын Эрдэнэсийн санд байсан Дондогдулам хатны хөөрөг. Хэзээ хойно “гадаадаас” 100.000 доллараар “худалдаж” авсан байдаг. Үүнийгээ Монголын түүхийн үнэт зүйл гадаадад алга болж байхад нь би олж “аварлаа” гэж “тайлбарладаг” юм. Энэ ч “тун өчүүхэн” асуудал ш дээ…
4 гранпри 2011 оны Оскар авсан Inside Job Дотроосоо хийсэн ажил баримтат киног монголоор орчуулсан байна лээ Олоод үзчихээрэй хүмүүс ээ гууглдээрэй Тэнд эдний хийдэг залилангийн ажил ёс суртахуун цөм байна лээ Монголын ард түмэн сэгсрүүлэх гэж арслангийн ам уруу мөлхөж яваа нүдээ тас анисан муужгай шиг байна Хайран эх орон минь Одоо босч тэмцэх цаг болсон Ганц мод гал болдоггүй Ганц хүн айл болдоггүй Аан тйим Бас Эрин цагийн дуудлага ном гарсан гэж дуулсан тэнд банк санхүүгийн энэ залилангийн цагаан толгой маш тодорхой бий дээ уг нь мөнгө санхүү банк бол уг нь улс нийгмийн амин сүнс нь харин үүнийг гадарладаг хүн бараг алга даа одоохондоо яг яаж гэдгийг хэлээд байгаа хэрэг Таны хийж байгаа зүйл маш хэрэгтэй зүйл шүү Нийгмээрээ толгой эргэчихээд байна даа цөөн хэд нь гадарлаад байгаа гэхдээ бидний бүгдийн хувь заяа шүү дээ гэдгийг үхэр монголчууд нэг л ойлгохыг хүсэхгүй байх шиг 😦
comment to Hard Talk with Elbegdorj монголчуудыг айлгаж байгаад баялагийг нь нєгєє айгаад байгаа хятадад нь зарж орхиод мєнгийг нь єєртєє халааслах гэж байгаан тэд африкыг латин америкыг дуусгасан одоо манай ээлж иржээ Хятад бол муур гэвэл эд нар арслан хоёулаа хулгана идэх дуртай муурын тєрлийн амьтад одоо ойлгов уу харин бид нvхэндээ орчих хэрэгтэй байгаа юм толгойлогч маань ингээд сахлаар нь оролдоод бид наранd ээгээд хэвтэж байна ойлгох хэрэгтэй
Наад нөхөр чинь бохир мөнгө гэж байдаггүй гэж ярьдаг хүн. Тиймдээ ч том том “зүрхтэй юм” хийж явдаг хүн дээ.
Та донжийг нь олж,тааруулж бичих юм аа, хэ хэ.Таны бичсэн мэдээлэл үнэнд тулгуурласан байдаг болхоор үнэн худалд эргэлзэх зүйлгүй уншхад амар байдагт талархая,таны судалгааны ажилд өндрөөс өндөр амжилт хүсэе.
tantai holboo barij medeelel ogohoor bol yamar haygaar harizah ve?
Надад мэдээллийн бараг төгс гэхээр сүлжээ байдаг. Иймээс “нэмэлт мэдээлэл” бараг хэрэггүй дээ. Тийм чухал юм бол энд бич л дээ. Та бид хоёрт олон түмнээсээ нуугаад байх юу ч байхгүй гэж бодож байна. Надад “мэдээлэл” өгөөд надаар “бичүүлчихээд”, өөрөө “цэвэр үлдэх” арчаагүй оролдлого олон гардаг болоод л ингэж байна…
bid ch negentee delhiin sanhuugiin mafiin gart orson um shig baina daa ESTOI MAH YASAN deereel surdag um bna daa
Vnen zuw medeelel ugch bgaad bayarlalaa. Chylyynbat Nyamdorj 2 hydlaa yarij shydraga tsarailsan yls turiin alyyrchid shuu de. Ene unuuduruus ene 2 hund Icmal taij 2 gej ner ugwul yamar be? Zohij bgaa biz de? Hamgiin turuund Nyamdorj Chylyynbat 2 iig yls turuus archij baij mongol yls hugjinuu gej bodoj bna. AMJILT AMJILT AMJILT
Hahaha zax zeeliin anxan shatnii medleggui xuurxii minii mongoliin ard tumnii tarxiig
luibarchin chuluunbat ix ch ugaasan daa tsaashdaa ch ix ugaana daa
Chukag goyo xellee shuu exnii xesegt
“government sachs”, multi-national corps mongoliin hoh tengeriig nomorchih yumdaa..hudal huurmag,ov zali buhnii uur bolson ene baiguullaguud manai ediin zasgiin nuhtsul baidal, hetiin tolovt zovlohoor tomilogdoj, yahiig n zaana gdg bol bid chutguriin uudiig oorsdoo neegeed ogchihson gsn ug.Ene Chuluunbat guai neeree saihan yaridag nuhur bna le shu,sayahan ter Nuclear waste geel boon yum bolohod ter yarij bgaa zuils n…hiij bgaa tailbaruud n..boon heseg buleg humuusiin huviin business.
Чука гэж луйварчныг монгол улсын нэрийн өмнөөс хэн нэгэн нь цаазлах хэрэгтэй. Өөр олон урвагчид сургамж авах болно.