НҮҮРС УГААХЫН ТУЛД…

Энэ нүүрсийг чинь зүгээр нэг хүрздээд ачаад явчихдаг эд биш юм байна. Тэгээд яадаг гэж ? Эхлээд заавал угаадаг гэнэ ээ. Юугаар ? Мэдээж усаар. Ямар усаар ? Монголын “түшээ” Орхон, “саа мөнгөн” Хэрлэн хоёроор…Ёстой хуцваа…Тэгвэл зураг, төлөвлөгөө нь энэ байна…Пөөх, ямар балиар новшнууд вэ, хэн ингэсийм ? Монголын төр, гэхдээ чи өөрөө сонгоо биз дээ…

Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to НҮҮРС УГААХЫН ТУЛД…

  1. Ganaa says:

    Боломж байвал арай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? Нэг л сайн ойлгож өгөхгүй байна.Асуудал үүсгэж байгаадаа хүлцэл өчье.

  2. Цолмон says:

    МАНАЙ ТӨР АРД ТҮМНЭЭСЭЭ СОНГОГДООГҮЙН ХАМГИЙН ЭНГИЙН ТОД ЖИШЭЭ НЬ ЭНЭ БАЙНА. ТЭД ЛУЙВРААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВДАГ ШҮҮ ДЭЭ.

  3. Цолмон says:

    МОГОЛ ӨНӨӨДӨР МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН ҮҮ? ЭСВЭЛ ГАНЦ БИЕТЭЙ АРВАН ТОЛГОЙТОЙ АМЬТАН УУ?

  4. Цолмон says:

    МОНГОЛ

  5. tsogoo says:

    Oilgosongui sudlaachaa. ened muu yum yu bnaa. Odoo engiin jishee helehed Selengees Erdenet uildver bas Erdenet hot-toigoo usaa hooloigoor tataj avch amidarch bn. tuunshig gehdee iluu l urt hooloi bn gesen ug. 2-t buh gol murnii ursats bureldeh, uer boroonii ue-iin iluudel usaa Mgl uls zugeer l gadagshaa ursgaad alddag. herlen, Orhon(Selengiin tsutgal)bas deer ni Tuul gol deer us tsugluulah dalan barij, tsugluulsan usaa goviluu bolon UB hotluu tatah hooloin tusul ali 1990 onoos umnu yarigdaj baisan zuil. ug ni bid gazar dorhi usaa bish gadargiin usaa iluu sain ashiglah heregtei. uchir ni gazar doorhi us nuhugduhgui (mash udaan nuhugddug) harin gadargiin us ni nuhugddug uchraas. tanid ajliin amjilt husie

  6. gankhuyag says:

    Яагаад үүнийг монголчуудаас нуугаад байсийм гэж чи бодож үзсэн үү ? Би ил гаргаагүй бол “нууц” хэвээрээ л үлдэх байсан…Үнэхээр л тийм мундаг юм бол энэ гоё төлөвлөгөөг хэрэгжүүлье гээд монголчуудад ил тод хэлж болох байсан. Гэтэл яагаад хэлэх нь байтугай нуугаад байгаам ? Энэнд чинь хулгайч царайлчихаад нуугаад, нуугдаад байх хэрэг байхгүй ш дээ. Гэхдээ чиний эзэн ч тэр, чи ч тэр хэзээ ч ингэж зүрхлэхгүй. Учир нь чиний эзэн бол улс төрийн батгана, чи бол сайт блог болгон дээр бааж явдаг ялаанаас өөр юу ч биш…

  7. Anonymous says:

    Uuchlaarai ene tosliig nuugaad haagad bsan um bhgui bhaa sonin hevlel bolon interneteer l garch l bsan.
    Deer bichsen huntei sanal neg bn. Gadargiin iluudel usiig ashiglah bol olon orond ur dungee ogson arga sh dee.
    Heterhii iheer bolj bgaa uil yavdal tosol tolovlogoonuudiih harluulaad bgaa sanagdlaa.

  8. gankhuyag says:

    Үүнийгээ нотлохын тулд чи монголын ямар хэвлэл, ямар сайтад хэзээ энэ зураг тооцоо гарсан тухай ганц боловч жишээ авах ёстой. Чи ингэж чадахгүй учраас дүүрсэн худалч. Дэлхий даяараа бороо, цас, мөс, үер, шар усыг гадаргын илүүдэл ус гээд хурааж ашигладаг. Чинийхээр бол Монголын сүнс сүлд болсон Орхон, Хэрлэн хоёр “гадаргын илүүдэл ус” юм биз дээ. Солиороход хүртэл хэмжээ хязгаар байдаг юм ш дээ. Тэгээд энийгээ надад биш, монголын ард түмэнд хэлээд үзээч. Тэгээд яахыг нь харахгүй юу…

  9. gankhuyag says:

    Энэ блог миний оюуны өмч. Энд юу тавихаа би мэднэ. Би цаашдаа нэртэй устай, сэдэвтэй холбоотой ямар ч коммент тавина. Мөн намайг хэн ч шүүмжилж болно. Гэхдээ баримт нотолгоо, үндэслэлтэй байхаас гадна ярьж буй сэдвээр “нийгмийн дунджаас” дээш мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаардана. Учир нь би ОЮУНЛАГ блогоо “иргэдийн санал хүсэлт хүлээж авах газар” болгомооргүй байна. Үүнээс болж уншигчдын тоо цөөрч болох боловч нийгмийн оюун сэтгэлгээг “дээш татахын” тулд ингэх зайлшгүй шаардлагатай. Харин нэр, хаягаа нуусан хулгайч царайтнуудтай би “мэддэг хэл”-ээр нь ярих л болно…

  10. Anonymous says:

    Би мэдэхгүй юмаа эндээс мэдэж авдаг. Бүүр авах авахдаа бэлэн хоол болгож авдаг.
    Та нар тэгэж их мэддэг байсан юм бол бусадтайгаа хуваалтсаж үзсэн үү?
    Олон нийтэд дэлгэж болдоггүй, чадахгүй, мэдэхгыүй, сэтгэлгүй, болхоороо тэр шүү дээ!!!
    тэгээд ч гол мөрнийг газрын илүүдэл ус гэж чамаас л анх сонсож байна .

  11. ganbaa says:

    herlengiin usiig hyatad ruu orohoos ni omno tataj abah heregtei.buur dornodiin zuun hayzgaart

  12. ganbaatar says:

    ganaa … gej ynziin nohor shuu.bichseniig ni unshaad baimaar. oshoo iluu ihiig bicheerei. ooriig chini medehgui hun bas olon bgaa tedend hurehiig hicheevel mon ch hereg bnaa daa.

  13. Anonymous says:

    HARAAGAAD ERUUGUUD BAIDAG NUGUU MUU ENHBAYAR NYAMDORJOOS ILUU GARNA UU GEHEES DUTUU ULDEHGUI NI EE. YAHAB DE HUMUUS UZEL BODLOO BICHEE L BIZ. SAILAA MUULAA L BIZ. TA BOL SHUUD L ZANALHIILCHIH IUM AA TE. DEERH 2 SHIG ERH MEDLIIN HEMJEE UNDUR BAISAN BUGUUD BAIGAA BOL OLON HUN TSAASHAA HARAH IUM BNA DA.

  14. gankhuyag says:

    Мэдээж олон хүн цаашаа харж л тараа. Гэхдээ уух усгүй харангадаж цаашаа харна шүү дээ…

  15. ард says:

    миний бодлоор бол ирж байгаа зуунд энэ зуун ч тэр ус жинхэнэ утгаараа чандмань эрдэнэ болно айсуу байгаа цэвэр усны хомсдлыг хүн ардад мэдрүүлэх шаардлагатай мөн байгаа хэдэн гол ус нууруудаа хайрлан хамгаалж улмаар урсацыг нэмэгдүүлэх цэвэр ус хуримтлуулах
    далан байгууламжуудыг бариж байгуулах хэрэгтэй гол нууруудын дагуух уурхайн ашиглалтыг зогсоож байгаль орчинд ээлтэй технологийн өөрчлөлтийг үнэтэй ч байсан зориглон хийх хэрэгтэй манайхан хэрэгтэй юманд мөнгө зарцуулахгүй хэрэггүй юманд мөн ч их
    хаях юм даа өлсгөлөн байгаа үрээсээ мөнгөө харамлаад архинд зарцуулдаг донтсон архичин шиг л төр засаг байх юм сонгуульд ялж гараад л мөнгөтэй болж л байвал энэ улс энэ ард түмний ирээдүй цаашдаа яах нь падгүй гэж боддог байх тэд ард түмнийг ганц ширхэг чихрээр хуурч үнэтэй цайтай юмыг нь авч болдог хүүхэд шиг байлгахын тулд мэдээллээс хол хоцрогдсон харанхуй бүдүүлэг байлгахыг хүсдэг бололтой үгүй би тийм байхыг хүсэхгүй уурлан
    бухимдсан ард түмний хүч юунд хүрдгийг эд нар мэдэхгүй л байна энэ янзаараа ахиад жаахан удвал хүмүүсийн хилэн туйлдаа хүрч энэ их үзэн ядалт өөрснийх нь тархинд цаазын сум болон тусна тэр цаг удахгүй ирнэ

  16. ард says:

    уух усгүй бол алт байгаад ч яах юм энэ байгаа 10 тонн усаар чи алт угааж авч баяжсан ч ирээдүйд чи тэр алтаараа 1тонн уух ус худалдаж авна хожоо нь юу юм бэ алтаа дуусхаар чи юу уух юм бэ хохь чинь чи харангдаж үх л болно доо маргаашын өөхнөөс өнөөдрийн уушги гэж
    бодсон тэнэг бодлоо орхио хө энд тэндгүй байгаа энэ олон зах замбраагүй уурхайг хааж улс орны шинж чанартай цөөн хэдэн томоохон хэдэн төслүүд дээр эзэн хүний сэтгэлээр ажиллацгаах хэрэгтэй улсад татвар өгдөггүй нөхөн сэргээлт хийдэггүй цөөхөн хэдэн хүний төлөө олон олон иргэд үр хүүхдийн минь ирээдүйг сүйтгэсэн энэ олон уурхай бидэнд юу өгөв онгойж харласан уул тал орсойсон шүдтэй хэдэн хужаа очих газаргүй хэдэн малчин өөр юу байнаа улс орны хөгжилд юу нэмэрлэв алтыг минь ухаж авчхаад адаг сүүлд нь манийгаа өрөнд хиисэн гадны цагаан захтай гадны боловсон дээрэмчид тэд нарын алиа салбадай адил
    урд хойно нь орж гүйж уурлахад нь аргадсан олхиогүй хэдэн улс төрч нэртэй дээрэмчид өөрийнх нь хөрөнгийг дээрэмдээд өөрт нь зарж байхад инээд алдаад л алгаа тоссон тайван гэхэд арай дэндсэн мулгуу ч гэмээр олон түмэн энэ бүхэн арай дэндэж байна аа

  17. Munkhuu says:

    “ард”-ын үгийг уншихад цээжин дээр байсан бул чулууг авч хаясан мэт санагдлаа. Өөрөө би судалгааны ажлаар халуун дулаан улиралд хөдөөгүүр их явдаг юм. Энэ оронд уурхайгүй нэг ч сум алга, тэр уурхайнууд ихэнхдээ амьд бүхэнд гай лай тарьдаг гэж би амиараа мөрий тавиад хэлж чадна.
    Хөдөө нутагт Калифорнийн “шар солио” дэгдээд удаж байна. Жирийн малчин-нинжагаас /эсвэл нинжа-малчин/, та нар яагаад ингэж эх нутгаа сүйтгэнэ вэ? гэж асуухад “дарга нар ингэж байхад бид яадаг юм” гэж байх.
    Төрийн бодлого боловсруулдаг хүмүүсээс “Бид Монгол Улсын нийт нутагт байгаа аливаа ашигт малтмалын бүх ордыг ашиглах ёстой юу? Тэгэх ямар шаардлага бий вэ? Энэ явцыг бүрэн зогсоож болдоггүй юм гэхэд багасгах арга зам бий юу?” гэж асууя.
    /Дээрх хэдэн үгийг бичих гэж ихээхэн тэвчээр гаргав. Уул нь бол ингэж бичих нь санаа бодол нэгтнүүддээ дэм өгөхөөс өөр ямар ч үр дүнгүй бөгөөд зүгээр л … нь хамгийн амар арга ч байж мэднэ./
    Мөөгий

  18. amraaa says:

    gazr doorhi us bol niit usnii 4nii1 iig ezeldeg tiim uchiraas humuus gazar doorhi usiig har gamf heregleh ymshig boddog ene us bol bidnii hudag rashaan geh zergiig gargadag nin chuhal tsewer us ymaa harin ter usaa hair gamf nuurs aris shir ugaagaad bwal tun udalf uuh uschf tairah modchf boloh bolnoo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: