Оюуны хулгайгаа болиоч ээ…
2008/02/04 5 Comments
Саяхан би “Сонгуулийн дараа Та нар яахийм ” өгүүлэл бичиж байнгын холбоо харилцаатай “Цахим өртөө” зэрэг хэдхэн сайт, бас “Дээдсийн хүрээлэн” сонинд өгсөн юм. Гэтэл сонин бараг гарч амжаагүй байхад оюуны өмчийн хулгайгаараа алдартай sonin.mn болон olloo.mn сайтууд аваад нийтэлчихжээ. Ингээд миний бичсэн зүйлсийг энэ сайтуудын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах эрхгүй, миний юм тэдний өмч болон хувирч байна. Энэ явдал удаа дараа гарсан учраас би арга буюу олон нийтэд мэдэгдэж байна.
Бичсэн юмыг чинь тараагаад сайн л биз гэж зарим хүн бодож магадгүй. Би энэ сайтуудын далд эздийг сайн мэддэг бөгөөд ямар ч утгаараа сайн санасан хэрэг биш гэдгийг баталж чадна.
Учир нь миний юмыг тавиад эсвэл бууны нохдоороо дайран доромжлуулна, эсвэл нэг утгатай санал баахныг бичээд хэдэн арав дахин оруулна, эсвэл дундуур нь өөр олон зарлал мэтийн юм оруулна, ингэхэд хүн унших магадлал даруй 30 – 40 хувь буурдаг юм. Энэ бүх сэтгэл зүйн операцийн үр дүнд эдгээр сайт нь хүмүүсийн санал сэтгэгдлийн индэр биш, гурвалжин дөрвөлжин хэрүүлийн талбар болдог юм. Хүмүүс дуртайдаа ингэж хэрэлдээд байна гэж олон нийт бодож байж магадгүй. Тийм биш ээ. Энэ бол сонгууль дөхсөн үед хүмүүсийн сэтгэл зүйн тэнцвэрийг алдагдуулах сонгомол арга.
Мөн энэ нь цэвэр оюуны өмчийн хулгай бөгөөд их хэмжээний мөнгөний эх үүсвэр болдог. Ядахдаа эзнээс нь асууж байгаад байж болно шүү дээ. Сүлжээнд санаатайгаар хэрүүл үүсгэж, гол асуудлаас хүмүүсийг хөндийрүүлэх бохир аргад автахгүй байхыг эрхэм уншигчдаасаа хүсч байна.
Иймээс дээрх сайтуудаас бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоож, надаас уучлал гуйхыг шаардаж байна. Би хууль ёсны эрхээ монголд ч, гадаадад ч хамгаалах чадвартай гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна.
Xynii yumiig zobshoorolgyi abna gedeg bol xynd xutga shaaxaas ilyy ayultai.Sonin -bol ynen ygend durgyi.Muugaar yaribal xu namiinx baix gej boddog
Бараг хоёр жилийн дараа “ухаж олж” байгаад сэтгэгдэл бичсэнд чинь ихэд баярлаж байна. Таны зөв. Гэхдээ хүн рүү учир утгагүй дайрвал хариугаа заавал хүртэнэ гэж ухаантнууд сургадаг юм билээ. Таныг би дэндүү сайн ойлгож байна…
Эндээс л нэг оюуны өмчийн хулгайтай холбоотой сэдэв оллоо. Би яаж ч хичээгээд оюуныхаа өмчийг хусуулчихаад болохгүй юм. Миний мэдээлийг хусдаг сайтууд одоо 20 гарчихсан байхын. Хамгийн муухай нь эх сурвалжийг нь огт дурдахгүй. Би сэдвийнхээ доор нэрээ тавьдаг л даа. Гэтэл тэр нэрийг маань арилгаж хаячихаад л сайтдаа тавьчих юм. Тэгээд л сэтгэгдлүүдээр хүнд магтуулаад……нээх мундаг амьтад түүнд хариу өгөөд л. Энэ оюуны өмчийн хулгайч нарын эсрэг гомдол гаргавал …..ер нь тань шиг ингэж өөрсдөө мэдээллээ бичдэг хүмүүс нэгдэж байгаад санал гомдол энэ тэр гээд тэмцвэл …… ямар вэ. Хүний хийсэн юмаар хүүдэгнээд хүнд магтуулаад сууж байгаа нүхгүй толгойтой юмнуудад үнэндээ уур хүрээд хэцүү юмаа.
Оюуныг үл хүндлэгч хулгайчуудтай хатуу тэмцүүштэйл дээ
ер нь эх ороноо гэсэн хүмүүс их цөөхөн байдаг юм шиг. дийлэнх нь хааны албанаас хасын албаа гэсэн юмнууд харагдах юм. заримдаа ийм үндэстэн байснаас байгаагүй нь дээр юм уу гэж бодох юм, дэлхийн бусад улсууд ч бас адилхан л байдаг байх даа