А.БААТАРХУЯГ: ЗУДНЫ СУРГАМЖ БУЮУ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЮУНААС ЭХЛЭХ ВЭ ?   

Монголчууд улс төрийн чиг баримжаагаа их зөв сонгодог хэрнээ эдийн засгаа хөтлөн явуулах тал дээр их алддаг. Энэ бол уламжлалаа үл тоодог, хэт шинэ юманд яардаг үндэсний сэтгэлзүйн онцлогтой нь холбоотой байх. Ардчилсан хувьсгалаас хойш эдийн засгийн чиглэлийн алдаанууд улс орныг ядууруулах эхлэлийг тавьсан билээ. Шинэ үеийн хувьсгалчид шинэ нийгэмдээ огт бэлтгэгдээгүй байснаас эдийн засгийг сүйрүүлэв.

Read more of this post

НАМАА АВРАХ УУ, УЛСАА АВРАХ УУ ?

“Нүүрсний” жагсаал цуглаан тос хийсэн мэт гэнэт дүрэлзсэнээ бас л гэнэт намжиж, зогсонги байдалд оров. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Өөр яах ч билээ ?! Харин жагсаал цуглааны цаана өрнөсөн улс төрийн үйл явдал хийгээд өөрчлөлтийг бараг олж харахгүй байна. Түүнээс гадна бид төр засгийг дагнан яриад намын асуудлыг огт хөнддөггүй. Намын асуудлыг ярихгүйгээр төрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар товч өгүүлсү…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: НҮҮРСНИЙ ДАЙН…

Аливаа хувьсгал, эргэлтэд ялангуяа жижиг буурай орныход гадны нөлөө зайлшгүй тусдаг. Одоо жишээ нь “40 их наяд төгрөгийн хулгай хийсэн” тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаажин тарж байна. Тайваний хэвлэл үүнийг бүр ч сайхан монтажтай цацаж байна. Барууны агентлагууд “Ройтерс”, “Дойче велле”-гийн мэдээнүүд ав адилхан гарчигтай цацагдаж байна. Энэ бүхнийг нэгтгэх ганцхан газар бий! Тэр нь “Рио Тинто!” Олон арван их наяд, за больё хэдэн зуун тэрбумтай, түүгээрээ эрх мэдэл худалдаж аваад, системтэй сүлжээ байгуулсан хулгайчууд амархан буугаад өгчихгүй л дээ! Ёстой хазахаас бусдыг хийнэ!? Бүр хүн алахаас ч сийхгүй…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ЁС ЗҮЙ ХААНА БАЙНА АА ?

“Өргөө” амаржих газрын даргыг сольсон ч одоо болтол дараагийн хүнийг томилоогүй байна. Даргын үүрэг гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын даргыг томилжээ. Ингээд нийслэлийн дөрвөн амаржих газрын хоёр нь эзэнгүй болжээ. 

“Өргөө” амаржих газрын даргыг Эрүүл мэндийн сайд тун гайхалтай үндэслэлээр халсан юм. Тэр нь ёс зүй! Сайд тушаалаа гаргахдаа ажилтнуудтайгаа зүй бус харьцсан гэх нэг бичлэгт үндэслэжээ. “Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр тэр бичлэгийн жинхэнэ эзэн, төрөх гэж ирсэн ээж иргэний зориг гаргаж өөрөө ирж тайлбар хийснээр сайдын үндэслэл буруу болчихов. 

Read more of this post

СҮЙРЛИЙН ИРМЭГ ДЭЭР…

Өмнө нь манайд элдэв төрлийн уналт, сэтгэл зовоосон түгшүүрт үзэгдлүүд болж л байсан. Гэхдээ л одоогийнх шиг бүх салбарыг хамарсан, аймшигтай,гарц бараг байхгүй, битүү мухардалд орж байгаагүй юм. Иймээс өнөөгийн сүйрлийн түгшүүрт байдалд шинжилгээ хийж, учир шалтгааныг олж, гарц олох зүй ёсны шаардлага үүсч байна. Гэхдээ энд би цоо шинэ зүйл ганцыг ч хэлэхгүй, харин ч хүн бүрийн мэдэж, ярьж байгаа зүйлийг ярина. Чингэхдээ хэт олон түвшинтэй, зөрчилт санал бодлыг эрэмбэлж, нэгдмэл нэг зураглалд оруулна. Чухам үүнийг л “системийн анализ” гэж нэрлэдэг…

Read more of this post

БУДДЫН КОСМОЛОГИЙН ТУХАЙ ТОВЧХОН…

Саяхан би: “шашин шинжлэх ухааны нээлт хийдэггүй” гээд хэлчихсэн чинь монголын шашны фанатикуудад “алуулангаа алдав”. Сүүлдээ асуудал космологийн буюу огторгуй ертөнцийн бүтцийн асуудал руу хүрэв. Иймээс би “өөрийгөө хамгаалахын” тулд Буддын шарын шашинд сансар огторгуйг хэрхэн тайлбарладаг тухай шашны космологийн сургаалийг маш товч өгүүлэхээр шийдэв. Энд би ямар ч тайлбар хийгээгүй, шашныг магтаагүй, мөн муулаагүй. Зүгээр л шашны номлолд ингэж тайлбарладаг гэдгийг маш товч үзүүлэв. Үүнийг бүх хүмүүс, ялангуяа шашны фанатикууд уншаасай гэж хүсч байна…       

   

Read more of this post

ПАРЕТОГИЙН ХУУЛЬ

Паретогийн хууль хэмээх гайхамшигт зүй тогтлыг маш товч танилцуулж байна. Үүнийг ямар ч салбарт, ямар ажилд хэрэглэж болох бөгөөд нэн түгээмэл зүй тогтол юм. Залуус Та бүхнийг энэ хуулийг сайн тогтоож аваад ажил амьдралдаа хэрэглээсэй гэж хүсч байна.

Read more of this post

ЗАРЛАЛ

Миний “ganaa.mn” блог гацаад хэд хонож байгааг уншигчид мэднэ. Энэ нь би хуучин “gankhuyag.wordpress.com” хаягаа шинэчилж, шинээр “gankhuag.com” хаяг авч шилжүүлсэнтэй холбоотой. Одоо миний блогийг энэхүү “gankhuyag.com” хаягаар уншиж болно. Тун удахгүй энэ хаяг Та бүхний дассан “ganaa.mn” доментой холбогдоно. Энэ талаар манай Датакомын мэргэжилтнүүд ажиллаж байна. Цаашдаа миний блогийг “gankhuyag.com” болон “ganaa.mn” хоёр хаягийн аль алинаар нь уншиж болно.