ТЭНГЭРИЙН БАРДАМ ЗАНТНУУД

Түүх бичлэгээр “болохгүй юмыг” түүхийн философ хэмээх арга зүйн том шинжлэх ухаанаар хийж болдог. Манайд түүхийн философи шиг “хоцрогдсон юм” гэж байхгүй. Гэвч үүнийг хийдэг хүн манайд цөөн боловч байдаг. Түүний нэг нь миний эрхэм нөхөр Д.Чулуунжав бөлгөө. Би өөрийгөө ажилсаг гэж “гайхуулдаг” боловч Чулуунжав найзын дэргэд залхуу нь дэндсэн өчүүхэн нэгэн бөлгөө. Ганц харамсах зүйл нь түүний гайхамшигт бүтээлийг олон хүн мэдэхгүй, уншихгүйд байдаг юм. Энэ удаад эрхэм нөхрийн “Монголын эртний түүхийн философи. УБ. 2012” гайхамшигт номын нэг бүлгийн тун өчүүхэн хэсгээс нийтлэхийг өөрийн үүрэг гэж үзэв. Манай судлаачид, түүхчид энэ санааг судалгааны гипотез болгоод үзэхэд мөн ч юм олж, хийж болно гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Ер нь ингэж сэтгэдэг бол ч гэж би үргэлж боддог юм шүү… Read more of this post

ХЯТАДУУД ЮУ ГЭДЭГ ВЭ

Саяхан америкууд ирж лекц уншаад явав. Бидэнд хорин жилийн өмнөх шигээ ардчилал чухал гэдгийг хэлэв. Удалгүй Хятадын хэвлэлд Монголын тухай нэг доромж өгүүлэл гарав. Энэ бол улс төр юм. Манайх НАТО-д орно гээд давхиад байхаар тэд ингэх нь аргагүй байх. Тэгвэл тэдний том эрдэмтэд юу гэж боддогийг бид мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол бид америкаас бусад нь юу гэж бодож, юу хэлдэгийг заавал мэдэж байх ёстой. Мэдээж Оросыг бол бид амархан мэдэж чадна. Харин Хятадыг бол тийм ч амархан мэдэж чадахгүй. Тэгээд энэ талаар хятадын онолч эрдэмтдийн зарим санааг манай уншигчдад хүргэхээр шийдвэрлэв. Read more of this post

ХҮН ГҮРНЭЭС БҮР ӨМНӨ

Хятадын хагас домгийн Ся, Шан улсууд нийтийн тооллын өмнөх 3000 жилд хамаарна. Манайх Хүн гүрэн НТӨ 216 онд хамаарна. Ялгаа нь 2800 жил. Харин эртний сурвалжид олон баримт гарах боловч үүнийг тун цөөн хүн анзаарах. Эдгээрийг сайтар ухвал бид түүхийнхээ талаар тун олон зүйлийг мэдэж ухаарч болно. Харин ингэж ухаарахын тулд бид толгойноосоо евроцентрист арга зүйг авч хаях хэрэгтэй. Ингээд манай түүхчид аль эрт нотолсон боловч “олон хүнд хүрдэггүй” зарим санаан дээр өөрийн санааг нэмээд бяцхан эрэгцүүлэл хийгээд үзье. Read more of this post

ОРОСООС ВАГОН ХУВЬЧИЛБАЛ ЯАХАВ…

Оросууд төмөр замаа хувьчилж байна. 2003 онд ачааны вагоны паркын 78 хувь нь төмөр замын улсын монопольд байсан юм. Өнөөдөр Оросын Төмөр Замын төрийн хувь 41 хувь хүртэл буураад байна. Ахиад хоёр жил болоход энэ нь 30 хувь болтлоо буурах юм. Энэ салбарын стратеги нь ийм юм. Ингээд төрийн мэдэлд дэд бүтэц үлдэх ба хөдлөх бүрэлдэхүүний ихэнхи хэсэг нь шинэ өмчлөгчдөд очих гэж байна. РЖД буюу Оросын Төмөр зам болон ПГК буюу Ачааны Нэгдүгээр Компани хоёроос бусад нь хувийн мэдэлд байдаг юм. Тэгэхээр манайхан Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс Оросын вагонуудаас хувьчлаад авчихвал яадаг бол ?! Нэг оператор компани байгуулчихаад сууж байхад болмоор л санагдаад байх юм. Ашигтай бус уу ? Read more of this post

МУН СЭХЭЭНД ОРОВ

Муны шашин буюу Нэгдлийн Сүмийг үндэслэгч Мун Сон Мен хүнд хэлбэрийн хатгалгааны улмаас Сеүлийн эмнэлгийн сэхээнд оров гэж CNN мэдээлэв. Мун энэ 8 дугаар сарын 14-өөс эмнэлэгт хэвтсэн ажээ. Эмч нар түүний амьдрах боломжийг 50:50 хувь гэж үнэлжээ. Read more of this post

СТРАТЕГИ ГЭЖ…

Манайхан стратеги ярих дуртайг яана. АН “Монгол хүн 2020”, МАН “Хөгжлийн хөтөлбөр” ярина. Тэрийг нь үзэхээр хүн авахын танаг байхгүй. Энийг “явцуу хүрээнд” ярьсан чинь сэтгүүлч Г.Дашрэнцэн намайг “ийм юм уншдаг тэнэг хүн чамаас өөр байхгүй” гэж шоолсон юм. Бүгдээрээ намайг шоолж инээлдээд л. Үнэнийг хэлж байгаа хүнийг чинь би яалтай билээ. Манай байдал ийм хэдий боловч хэрэв улс ухаантай юм бол хөгжлийн стратеги байх ёстой л доо. Тэгээд л стратегийн тухай ярих гээд байна. Харин хэт хялбарчлах гэснээс болж “хэт бүдүүлэгжүүлсэн” тал байгааг уучлана биз дээ… Read more of this post

ХОЁР ХӨРШ БА ДАЛАЙ…

Манайхны улс төр гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс, хөгжлийн хандлага илт өөр болж байна. Ардууд нь их нүүрстэй гэж онгирч, бас горьдож, томчууд хулгай хийхээс өөрийг бодож байгаа юм алга. Төр шиг юм нь ухаанаа тавиад туучихсан болохоор Монголд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ шинэ мэдээллийг хүргэж байна. Төр санаатай болохоор нь “юм хийчих байх” гэж горьдох юм байна ш дээ. Тэр шинэ сайд майд, шинэ яам заамныхан нь уншихчаа болно биз… Read more of this post

ХАГАС САЯ

Дөнгөж сая блогийн маань уншигчид хагас саяд хүрлээ. Иймээс миний блогийг уншиж ирсэн уншигч Та бүхэндээ баярласнаа илэрхийлж байна. Мэдээж Та бүхэн байгаагүй бол хүн уншихгүй бол бол би блогийг хаах байсан. Read more of this post