ХҮН ГҮРНЭЭС БҮР ӨМНӨ
2012/08/21 29 Comments
Хятадын хагас домгийн Ся, Шан улсууд нийтийн тооллын өмнөх 3000 жилд хамаарна. Манайх Хүн гүрэн НТӨ 216 онд хамаарна. Ялгаа нь 2800 жил. Харин эртний сурвалжид олон баримт гарах боловч үүнийг тун цөөн хүн анзаарах. Эдгээрийг сайтар ухвал бид түүхийнхээ талаар тун олон зүйлийг мэдэж ухаарч болно. Харин ингэж ухаарахын тулд бид толгойноосоо евроцентрист арга зүйг авч хаях хэрэгтэй. Ингээд манай түүхчид аль эрт нотолсон боловч “олон хүнд хүрдэггүй” зарим санаан дээр өөрийн санааг нэмээд бяцхан эрэгцүүлэл хийгээд үзье.
Хятадын Ся улсын үед (НТӨ 2070- 1600 он) Хуньй, Ин Шаны үед (НТӨ 1600-1046 он) Гуйфан, Жоу улсын үед (НТӨ 1046-771) Сяньюнь гэдэг хятад бус нүүдэлчин улс аймгуудын нэрс сурвалжид гардаг байсан. Мөн Хавар-Намрын улс (НТӨ 770-403) болон Байлдаант улсуудын (НТӨ 476-221) үеэс дээрх нэрсүүд алга болж оронд нь зуу гаруй Рун, Ди аймгуудын нэрс гардаг ба эдгээр нь нэг нэрийн янз бүрийн хувилбар гэж үзэх болсон. (Ганбаатар 2008:68). Ерөнхийдөө бол хятадуудаас умар зүг оршин амьдардаг нүүдэлч аймгуудын ерөнхий болон тусгай нэршил болно.
Тухайлбал, Ван Гүовэй “Гуйфан, Гуньи, Сяньюнь нарын судалгаа” бүтээлдээ хүрэл эдлэлийн бичээсийг задлан шинжилж, ханз үсгийн бүтэц, дуудлагыг бусад сурвалжтай харьцуулан: Шан улсын үеийн Гуйфан, Хуньй, Жоу улсын үеийн Сяньюй, Хавар-намрын үеийн Рун, Ди, Байлдаант улсуудын үеийн Ху нар нь бүгд хожмын Хүннү мөн гэсэн дүгнэлтэлтэд хүрсэн байдаг. (Таскин 1968:10, Сүхбаатар 2000, Ганбаатар 2008:70).
Энэ нь логикийн хувьд ямар ч алдаагүй юм. Учир нь хятадад хүн амьдраад төр улс байгуулаад олон мянган жил болоход умардад нь “эзэнгүй”, “төргүй” хэдэн мянган жил болох учиргүй. Гэтэл Хятадын бараг бүх улсууд “умрын бүдүүлгүүдтэй” байлдаад байдаг. Хойт талд нь “улс” байсан логик ингэж гарч ирж байна. Харин хойд талаар нутаглагч бүх аймаг, төр улсууд бүгдээрээ Хүн гүрний өвөг дээдэс байх албагүй нь мэдээж. Зүгээр л олон овог аймаг, төр улсууд байсан, тэдний дотор манай өвөг дээдэс байсан гэдэг нь эргэлзээгүй. Анхны төр улсын үр хөврөлийг тэндээс хайх нь зүйд нийцнэ.
Сыма Цяны тэмдэглэлд: “Жоу улс байгуулагдсаны хойно арав гаруй жилийн дараа Жоу улсын Ү ван, Шан улсын Жоу ванг байлдан дагуулж аваад Фэнжин, Хаожин газарт буцаж ирж сууршин Рун, Ди нарыг Зүншүй гол, Лүөшуй голоос умар зүгт түрэн холтгосон…” гэжээ. Үүнээс 400 гаруй жилийн дараа Нохойт Рун нар Жоу улсыг довтлон Зяохүө нутгийг эзлэн авч дээр өгүүлсэн Зиншуй гол, Вэйшуй голын орчмоор нутаглан хятадын төв нутаг руу уулгалан дайрах болжээ. (Сыма Цян 110-р бүлэг. Я.Ганбаатар 2008:48-52). Эдгээр нь одоогийн Шэньси мужийн зүүн хэсэг Шар мөрний их тохойн баруун хөндий орчим газар юм.
Рун, Ди нар НТӨ ҮІІ зууны үеэс эхлэн төр маягийн нэгдлийг үүсгэн байгуулах болсон байна. Энэ бол ихээхэн ноцтой үндэслэл юм. Нүүдэлчдийн төр улс байгуулсан хугацааг наад зах нь 700-800 жил, түүнээс ч хэд дахин “урагшлуулах” ихээхэн боломж бий.
Анх НТӨ 672 оны үeд Ди-гийн олон аймаг нэгдэн нийлж Бэйди улс НТӨ 570 онд Рун, Ди-гийн овог, аймгууд Шаньрун буюу руни улс НТӨ 506 онд дээрх овог аймгууд дахин нэгдэн нийлж Жуншань улсыг байгуулсан ажээ. Жуншань улс нь эдүгээгийн Өвөр Монголын уулсаас өмнөх, өнөөгийн Бээжин хот орчмын газар нутаг дээр оршин тогтнож байсан ажээ. (Дуан Лянцин 2007, Ганбаатар 2008:92).
Мөн сурвалжийн мэдээгээр Шан улсын дараах Жоү улсын умард хил хязгаарыг тоймлон мэдэж болно. Хятадын Шан, Жоу улсын умард хил нэлээд хожим болтол Бор тохой буюу Шар мөрний булангаас зүүн хойшоо одоогийн Бээжин хотын хойгуур хиллэж байжээ.
Үүнийг археологийн сурвалж дaвxap батлаж байгаа бөгөөд тохойн баруун булангаас доод булан хүртэлх (Шар мөрний) газрын дунд Шар мөрний хоёр тал, Бээжин хотын умард хэсэг болон Хэбэй, Ляонин мужуудын зааг НТӨ ХІІІ-ХІ зууны үеийн “вapвap”-yyдын 5 хэв шинжид хуваагдах 24 дурсгалт газруудыг малтан судласан байна (Варенов 1996:3-6). Энэ нь хязгаарлагдмал газар нутагт 5 хэв шинжийн олон дурсгалт газрууд байгаа нь угсаа гарвал, соёлоороо ялгаатай бүлгүүд зэрэгцэн оршин сууж байсны тусгал аж.
Сыма Цяны тэмдэглэснээр Рунын найман аймаг,…лунди газар Мяньжу, Минрун, Ди, Юань зэрэг Рун нар, Цитань, Ляншань, Зиншуй, Цишуй голын умард этгээдэд Ицүй, Дали, Үди, Цүйянь зэрэг Рун нар… Зин улсын хойгуур Линхү, Лоуфань зэрэг Рун… Янь улсын хойгуур Дунху, Шаньрун (Сыма Цянь 110 дугаар бүлэг, Ганбаатар 2008:49) г.м олон тооны том жижиг рун нарын нэр гарч байгаа бөгөөд хятадын умард хязгаарын дагуу оршин суух бүх хятад бус овог аймгуудыг ийнхүү нэрлэж байжээ.
Говийн араар аж төрөн сууж асан шоргоолжин соёлынхон, хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгчид, Баруун хойт Хятадын олон овог аймгууд бүгдээрээ Рун, Ди нэрийн дор тэмдэглэгдэж байсныг сайтар нягтлах хэрэгтэй юм.
Дөрвөлжин булшт соёлыг тээгчид Жоу улсын олон удаагийн довтолгоонд цохигдон туйлдаж, НТӨ Х зууны үед Монголын тал нутагт суурьшжээ. Тэд гурван хөлт вааран тогоо буюу хүлс (ли) Шилишаны хэв шинжийн хүрэл дуулга зэрэг эд өлгийг авч ирж дөрвөлжин булшны соёлыг бий болгожээ.
Умардын овог аймгуудын тухай анхны бодит түүхэн мэдээ Шан улсын эцэс, Жоу улсын эхэн үед холбогдох бололтой.
НТӨ 1024 оны үед Шан улсын Үдин ван Гуйфан нарын эсрэг 3 жил цэрэглэн дайтсан бол Жоу улсын Кан ваны хаанчлалын үед НТӨ 979 онд Жоу улсын цэрэг Гуйфаныг довтлон 13811 хүн, түүний дотор дөрвөн ахлагч, тэргүүлэгчийг нь олон тооны тэрэг, морь, 355 үхэр, 28 хонины хамт олзлон авсан, мөн Му ваны ноёрхолын үед (НТӨ 947-928) Жоу улс Цюаньрун буюу Нохойт рунийг довтлон цaгaaн чоно, дөрвөн цагаан буга олзлон авсан тухай өгүүлсэн байдаг. (Ма Чаншоу 2005:10, Ганбаатар 2008:64).
НТӨ 1024 онд байлдаж байсан гэж Сыма Цян тэмдэглэсэн бол Гуйфан нар монголчууд л байж таараа. Яахав, дараа нь Рун, Ху, дараа нь Хүн л болоо биз…
1980-аад оны үед Хятадын Сиань хотын орчмоос олдсон 270 ханз үсгээс бүтсэн хүрэл савны бичээсийг “То юйтин” гэж нэрлэдэг ажээ. (Li 1981, Т’іеn and Lo 1981, Shonghnessy 1984). Энд дээд Ордос хавьд байсан Зингийн цэрэг руу дайран довтолсон Сяньюнь нарын эсрэг У ван, То Юй нарын удирдсан цэрэг дайны ажиллагааны тухай өгүүлсэн аж.
Судлаач Шаунесс энэ үйл явдлыг НТӨ 816 онд Жоу улс ба Сяньюнь нарын хооронд хоёр талаас байлдааны олон зуун тэрэг хэрэглэсэн тулалдааны тухай өгүүлсэн гэжээ. Энэхүү тулалдаанд Жоу улс ялалт байгуулсан бөгөөд НТӨ ІХ зууны хоёрдугаар хагасаас Хятадад олон байлдааны морин тэрэг хэрэглэх тулалдааны эрин үе эхэлсэн гэдэг дүгнэлт хийжээ. (Шаунесс 226).
Яг энд судлаачид их л сонин дүгнэлт хийдэг. Тэд байлдааны хөнгөн морин тэрэг анх Ойрхи Дорнодод бий болж НТӨ II мянган жилийн дундуур хөгжлийн оргилд хүрсэн бөгөөд тэр үеэс Евразийн нутгаар дэлгэрсэн гэж үздэг юм. Эхлээд тэрэгтэй цэрэг үүсдэг, дараа нь морин цэрэг үүссэн дараалал яагаад ч байх ёсгүй. Иймээс энэ бол огт буруу дүгнэлт гэж би үзэж байна.
Яагаад гэвэл байлдааны морьт тэрэгтэй байхын тулд адууг маш сайн сургасан байх ёстой. Олон байлдааны тэрэгтэй байхын тулд сонгодог мал аж ахуйтай байх ёстой. Сонгодог мал аж ахуй Монголоос өөр газарт байх үндэслэл байхгүй. Энэ бол априор үндэслэл.
Үүний нотолгоо нь манай Архангай аймгийн Чулуут голын хадны зурагт нэг дор 15 байлдааны морин тэрэг, нум сумаар харваж буй дайчдыг дүрсэлсэн байдаг.
Европ түүхчид НТӨ ІХ зууны үеэс Хар далайн умард этгээдээр оршин суух скифүүд адууг уналга эдэлгээнд сургасан анхны морьтой нүүдэлчид, улмаар мөн НТӨ YІІ зууны үеэс дайн тулаанд морин цэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болсон гэж үздэг.
Монголын хадны сүг зурагт явган дайчид, гөрөөчдийн сүг зураг олонтаа тохиолддог. Чунь-цю-гийн тайлбар Цзо жуан зохиолд НТӨ 714, 704 онд Ци улсыг довтолж байсан уулын Рун (Шаньрун) нарыг явган байлддаг, маш шаргуу дайчид хэмээн тодорхойлсон байдаг ба (Зо жуан I боть 45,82) мөн Ди нар явган тулалддаг тухай өгүүлсэн байдаг (Зо жуан III боть 1048).
Энэ мэт баримтуудыг аваад нүүдэлчид скифүүдийг ирэхээс өмнө “явган” байсан гэж баталдаг. Тэгвэл дандаа морьтой үй олон хадны сүг зургуудыг тэд юу гэж хэлэх юм. Дэлхийн талаар нэг монгол зураг байна ш дээ. Хэдийгээр Ди болон бусад “Варварууд” жинхэнэ нүүдэлчид биш боловч хятадуудтай яг адил гэж үзэж болохгүй (Dі Cosmo 1991 :46) бөгөөд Рун, Ди нар угсаа гарвал, хэл, соёлын хувьд хятадуудаас эрс ялгаатай ард түмэн байсан талаар сурвалжид ямар ч эргэлзээгүй тэмдэглэсэн байдаг билээ. (Хүннүгийн түүх соёл, Хамтын бүтээл. УБ. 2012 он.)
Миний ойлгосноор Рун, Ди нар анхны жинхэнэ нүүдэлчид мөнөөсөө мөн.
Энэ мэтээр манай болон гадаадын түүхчид асар олон сонирхолтой сайхан зүйл нээсэн хийсэн байдаг юм. Шинжлэх ухаан, түүний дотор түүхийн шинжлэх ухаан асар хурдан хөгжиж байна. Харин шинэ нээлтүүдийг нэгтгэн дүгнэх шинэ арга зүй үлэмж хоцрогдож байна. Мөн түүхийн шинэ бүтээлүүдийг уншиж судлах, нийтийн хүртээл болгох ажил бүр ч аймшигтай их хоцрогдож байна.
Эх орон, үндэстэндээ үйлчлэх нь түүх бичлэгийн амин чухал зорилго мөн. Энэ нь монгол арга зүй байхгүй бол хөгжиж чадахгүй. Үүнийг бий болгох нь хүн бүрийн үүрэг мөн…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 21.
Жич: Энэ өгүүлэлд манай нэрт түүхч Я.Ганбаатарын “Хүннүгийн түүх соёл” 2008 он бүтээлийн баримтуудаас голлон ашигласан болно. Харин зарим газар зохиогчийн бичлэгийн академик хэлбэрийг өөрчилж энгийн ухамсрын түвшинд хэт хялбаршуулсандаа түүнээс хүлцэл өчиж байна.
eh oron undestendee uilchleh ni tuuh bichlegiin amin chuhal zorilgo mon saihan heljee
Хүний өмнөөс ажлыг нь хийж өгөх ч амаргүй ажил шүү, манайд түүх судлалын том хүрээлэн байдаг биз дээ… Одоогийн сургуулиудад хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд нь одоо болтол шинэчлэгдээгүй л явж байгаа. Авах юм байхгүй. Дээр нь түүх соёлын олон гуйвуулга хаа сайгүй их гарч байна. Түүхээ үнэнд дөхөм бий болгохын (үнэнд ойртлоо гээд манай түүх муудахгүй) тулд судлаачийн хэлсэнчлэн Монгол хүн л юм бол үүргээ ухамсарлах хэрэгтэй.
түүхчдийн хийх ажилд гарцы нь олж өгсөн сайхан нийтлэл байна эрхэм түүх судлаачид минь урагшаа
бугын хөшөө цаа бугыг дүрслэсэн үү тийм бол мориноос өмнө бугыг уналганд хэрэглэж нүүж байсан уу тийм бол мал аж ахуйн уналга нь цаа юу BBC-ийн Хүн төрөлхтний үүсэл хөгжил баримтат кинонд монголын өвөг энэтхэгээс гимилай нурууны баруун талаас хойш тундр хүртэл нүүгээд мөслөгийн үед уруудаад монгол говь хүртэл нүүснийг харуулдаг Тэхээр тэр уруудах нуудэлдээ цаа бугыг ашигласан нүүдэл байх нэгэнт буга зэрэг амьтан гаршуулаад мал аж ахуй нүүдлийн амьдралтай хүмүүсийн хувьд МОРЬ гэж шинэ технолгоги нь амьдрал соёлд нэвтрэхдээ амар байсан хэрэг үү
Алдараа, Тийм байж болно. Тэгвэл тэрийгээ бич л дээ. Одоо бол XXI зуун, ВBС-ийн киногоор юмыг хэмждэг үе биш. Кино түүх хоёр өөр. Түүхийг киногоор судалдаггүй. Чи чүкчэ биш. Чи цаа буга унаад Сибирьт амьдрахгүй. Буган чулуун хөшөө бол европ Та хоёрын боддог шиг “амархан” юм биш…
Сайхан нийтлэл бнаа, яалтчгүй түүхийн судалгаа хийгээд дүгнэлтийг нэгтгэн дүгнэх шинэ арга зүй тэр тусмаа монгол арга зүй байх ёстой гэдэг чухам үнэн дээ. Бас тэгээд нийтийн хүртээл болгох нь өнөө төрийн маань эрхэм үүрэг мөнөөсөө мөн болой. Сураг сонсохнээ НТӨ 5-15 мянган жилийн тэртээд эдүгээгийн бидний нутгаас одоогийн энэтхэг чигт нүүсэн их нүүдлийн үед монголчууд төртэй хаантай, хуультай 3-н их гүрэн улс бсан гэлцдэг. Домог үлгэрт ч уг нүүдэл хаант улсын тухай дурдагдаж бдаг ба энэ нь архелогийн олдвороос илүүтэй оюун санаагаар амьд уламжлагдсан түүхийн баримт гэж болмоор мэт. Сүмбэр уулын дов сүн далайн шалбааг бол үүнээс ч эртний цаг тооны илэрхийлэл юмаа гэж.
Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.
Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийнхэнд: “Эх орон, үндэстэндээ үйлчлэх нь түүх бичлэгийн амин чухал зорилго мөн. Энэ нь монгол арга зүй байхгүй бол хөгжиж чадахгүй.”
Өнөө цагт Я.Ганбаатар гуай шиг хөдөлмөрч хүн хэрэгтэй байна даа.
Suulin ued Solongosuud Hunnu nar Solongos baisan, Mongol ni Solongosiin gazar nutag baisan gesen uzel surtal hiij biagaa. Nuguu Muunii Shashnii Enhiin ih naadamaar Solongos Hunnu gurnees garaltai gej baisan. Haramsaltai Manai Academi, Tyyxiin hureelengiihen, MUIS-iihna ene bugdiig huleen zuvshuursun shuu dee
Mongolin tyyxchid haana baina???
Анхны гаршуулсан амьтанг НТӨ 10000-аас 30000 жил хүртэл ухраагаад нохой хонь гэнэ Морийг НТӨ 4000 үед евро-азийн тал нарийвчлаад украйны Дериевка хавьд индо-европын нүүдэлтэй давхцаж үүссэн. Цаа бугыг хожим 1000 жилийн дараа НТӨ 3000 үед гаршуулсэн гэнэ. Одоогоор байгаа бас магадгүй өөрчлөгдөх энэ нотолгоог Монголын түүхтэй холбосон. Буган хөшөө Итали Болгараас Монголын тал хүртэл тархсан. Энэ нь гаршуулаад соёл болгосон хэрэг биш магадгүй буганы тэр үеийн тархалтыг харуулсан бас гоёл чимэглэлийн дүрслэл байж болно. НТӨ 1000 үеийн буган хөшөөг халиун буган deer цаа буган reindeer гэж хольж тайлбарладаг . Гол нь монголын талд амьдарч байсан угор юм аа гөрөөчин овог юм уу индо-европ курган соёл түгээгч юм уу одоогийн монголын өвөг юм уу ТЭД ямар нэгэн амьтанг ашиглаж байсанг сонирхож байгаа хэрэг Гэхдээ хятад биш. Морь хэмээх амьтан-технологи энэ талд нэвтрэхээс өмнө Нүүдэлчин гэсэн ялгарал гарсан байх. Хятадын эртний сурвалжид хойд зүгийн морьтны довтолгоог дийлэхгүй болохоор нэр бүхий хаан хятад цэргүүдийг морь унаж сургах айл өрхүүдийг морь маллаж сурах хатуу цаазын зарлиг буулгаж байсан гэнэ. Тэхээр морийг гаршуулахад манай өвөг илүү хурдан өөриймчлөсөн шалтгаан нь цааны аж ахуй байх гэсэн хэрэг. Хятадын Тан улсын урлагт сая л нэг морийн соёл урлаг илүү нэвтэрсэн байхыг бодоход өөриймчлөхөд их хугацаа шаардсан байх. Тиймээс Тан улс тэр үедээ хүчирхэг Түрэгүүдийг жинхэнэ шийдвэрлэх дайнаар буулгаж байсан түүх байх юм. BBC-ийн эртний хүмүүсийн нүүдэлд хаплогрупп С-ийн үүсэл тархалт аль өмнөх 30000 жилийн түүхийг хүчээр буган хөшөөтэй холбох гэсэн механик оролдлого юм. Хаплогрупп С илүү агуулсан Эвен Эвенк Духа Гөрөөчин овгууд цааны аж ахуй эрхлэдэг, Тундрийн бүсэд амьдардагаар нь Монголын өвөгтэй холбох гэсэн. Хүннү-ийн алдарт хивсэнд цаа барьж байгаа жигүүртэн байдаг даа. Тэхээр эхний нотолгоонүүд цаашид сэтгэхэд шавар хаагаад байгаа хэрэг юм.
900 гаруй буган хөшөө байдгийн 750 гаруй нь Монголд байдаг. Үүнийг Итали, Болгараар тархсан гэх нь утгагүй. Тэнд ганц нэг л бий. Буган хөшөө Монголоос үүсэлтэйг нотлоод хэдэн жил болж байна. Харин дүрслэл нь заавал буга байх албагүй, аргал янгир ч байж болно. Энэ нь шүтлэгтэй холбоотой нь эргэлзээгүй.
Хэдхэн хоногийн өмнө Алтайгаас 33.000 жилийн өмнөх гэрийн нохойн яс олсныг мэдээлсэн. Энэ нь нохойг монголчууд европоос хамаагүй өмнө анх гаршуулсан гэх баттай нотолгоо болно. Энэ мэтээр шинжлэх ухаан “манай талд” л явна шүү дээ. Өвөг монголын төр улс цаа бугатай ямар ч холбоогүй. Мэдлэгээ шинэчилж байвал чамд л хэрэгтэй байх…
Морийг европууд америкт анх авчирч хожим зэрлэгшсэн адуу-мутангийг индианчууд дахин гаршуулахдаа ачаа тэрэгнээс илүү ан дайн байлдаанд унаж хэрэглэж байсан. Тэд тэрэг ачаа байтугай дугуй гэдэг физикийн ойлголтгүйгээр адууг ашиглаж байсан. Морийг ачаанд хэрэглэх тохиолдолд манай цаатан шиг модоор дамнуурлаж чирч нүүдэг байсан. Сүүлд цагаан арьстнүүд дугуйт тэрэг хөлөглөн тэдний нутгаар дахин очсон. Тэднийг угтаж байлдсан индианчууд хагас гаршуулсан адууг унаж байлдаанд хэрэглэж байсан нь морь унасан хүйтэн зэвсэглэсэн нэг цэрэг буюу морин цэрэг л гэсэн үг. Энэ түүхээс үзэхэд судлаачдийн дүгнэлтийг Ганхуяг судлаач няцаасантай үндэслэл зөв байж болно.
9-д хэлэхэд : XVIII -р зууны үед английн клонид байсан бүх улсын нутагт үйлчилж байсан тархи угаалтын нэг хэлбэр болох газарзүйн хичээлийг авч үзэх юм бол сар хүртэл Английн мэдэлд байсан гэдэг…
Судлаач ахын хэлсэнийг давтан уншаад: дэлхийн хүн амын сууршилт түүнийг дагаад хүмүүсийн царай бие махбодийг авч үзвэл дээр доор 2 оосоо эхлэж ууссаар монголчууд бол яг шилжилтийн төв цэг гэж л харагддаг гэсэн молхи бодолдоо урам өглөө. Ази царай европ бие гэх юм уу…Хүнээ дагаад адуу нь хүртэл сэрүүн нөхцөлд л илүүхэн дасан зохицох биологийн нэг зүй тогтол юм даа тиймээ…Их байлдан дагуулалын түүхийг уншиж өнгөрвөл халуунд ер нь монгол морь хүн 2 урд зүг рүү өол хол явдаггүй л байсан даг аа даа
tuuxiin asuudal unendee niit irgedees ix xoluur, oilgoxod berxsheeltei xelleg, bichlegeer yavaj bgaa, xarin engiin oilgolt, uxamsart zoriulsan n mash xovor. tiimees doktor, zereg gorilogsdiin ul medegdex buteeluud xaana ch um toostoi xevtsenees tugeen delgruulex cag negent bolson gedgiig end nemerley, sanal neg bn Ganaa ax.
13 -т бичсэн баагий битгий залаад байгаарай.европчууд морийг америкэд анх аваачсан гэнэ үү.индианчууд испани колумбийг очихоос өмнө морьтойгоо байсан ард түмэн шүү.харин тэдний үед байсан мустанг морьд 20 -р зууны 20-иод он хүртэл зэрлэгээрээ хэдэн арван саяараа билчээрлэж байгаад хядуулсан байдаг.одоо цөөхөн үлдэж улсын хамгаалалтанд байна.
16 -аа чи жаал юм сонсох тэх үү Испаний колончлолын амжилт төмөр зэвсэг морь 2 байсан Хэзээ ч морь хараагүй учраас морьтой хүн хараад гайхаад улсынхаа төв рүүгээ оруулж байсан Ацтек, Инкийн эзэнт гүрэн ингэж хурдан мөхсөн БАС морь унасан цагаан арьстан нэгэн бурханы аман домог европуудыг ирэхээс өмнө индианчуудын дунд дэлгэрсэн байдаг чи мустангийн талаар илүү сайн шүүж харахыг хүсье энэ хаягаар үзэж болно http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D1%83%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B3 эсвэл http://en.wikipedia.org/wiki/Mustang_horse хаягаар үзээд тунгаарай таны оюун мэргэн байх болтугай
Та нар Европ, Америкийн түүхийг сайн мэддэг юм байна. Одоо Монголынхоо түүхийг мэдээч дээ.
Гомерийн туульсийг уншиж өнгөрөөгүй нөхөр байна. Алдараа! наад нөхөр чинь Илиадас ч гэж сонсоогүй байгаа…
Ганаа ах, наадмаар Богдын музей үзээд зүрх өвдлөө.. хэд хоног нойрч хүрсэнгүй. Тусгаар тогтнолын тунхаг бичиг маань нэг буланд, за тэгээд түүхийн үнэт гэсэн зүйлийг бараг л олж харсангүй. Хажууд нь нэг антик дэлгүүр бараг илүү байх гээд ч байх шиг… Аль дээрээс түүхээ зөөлгөөд нэмж өөрсдөө зөөгөөд дуусчихаж байгаа нь үнэншдээ тэгээд. Одоо тэгээд хичнээн ч хиргис, ховор олдворууд сүйтгэгдэж дуусаж байгаа юм. Хэнтий хангайг ухаад дуусаж байгаа.. газрын нэр сонсуут шууд ухах гээд дайрчихдаг монгол хүн гэж… хэлэх муу үг алга
tiim ee, ganaa ah mongolig mongolchuud l suitgedeg geed bicheed baigaa um shuu dee, mon mongolinhoo tuuhiig medel dee geed barag guij bna shuu dee…bid chini nutag usaa tanihgui, tuuhee sonirhoj sudlahdaa zalhuu iim l bna …hunii amaar budaa ideed l, cecerheed l, ichmeer
Та нар тэр түүхийн олдвроыг хятадуудад зөөгөөд өөрөө гадаадруу оргон зайлж байгаа монгол хүний ярилцлагыг уншсан уу тэр ёстой аймар, тэр маягаар олон зүйл гарсан гэхээр музей дандаа дуураймал чихмэлүүд байгаа гэж бодогдоод байдаг болсон
музейн хүмүүс өөрсдөө юм юм хулгайлаад, бүр динзавр гаргасан гэвүү? Гадаад үзэсгэлэнгээ авч явж байгаад хэвийг нь нууцаар зарна. “Халтар, түлэнхий” болчоод ирдэг үзмэр бий. Энд бас альбом, номод орох фотог авахад бас бизнес хийнэ. Ер үзмэрийг зүгээр байлгахгүй.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1209699
Судлаач танд баярлалаа.Амжилт хүсье
Ёохх. Залхуу хүрэв. Тэгээд нуршсан олон юм бичээд байх юм. Нэгэнт эргэлзээтэй түүх. Ёстой харь гаригийнхан л мэдэх байхдаа. Хаха. Хүнд ойлгожмтой хийгээдхээчдээ. Зурган хэлбэрээр ч юмуу График маягаар. Хэдэн мэдлэгтэй нөхдүүд нь мэдлэггүй нөхдүүддээ ойлгомжтойгоор энгийнээр тайлбарлмаар юм
Хүүхдийн ном уншихгүй юу. Тэгээд ч би сармагчинд зориулж ном юм бичдэггүй…
Сыма Цяны бүтээлийн орчуулгаас таны дээр өгүүлсэнчлэн байх Шар хуандигийн үеийн сюньюйгийн тухай бичсэнийг хайгаад олсонгүйээ, Умрын нүүдэлчдийн тухай бичиж үлдээсэн хамгийн анхны бичээс миний олсноор гуйфан л байна даа. Нэг сонирхолтой санагдсан зүйл маань та хятдын бичээс дэх Рон гэдгийг “Руни” гэсэн байна. Миний саяхан сонирхож уншиж байсан номонд Түрэгийн руни үсэг хүнчүүдээс гаралтай, бүр скифүүдийн үеэс ч үүсэлтэй байж мэднэ гэсэн байна лээ. Тэгэхээр МЭӨ 7-р зууны үеийн энэ Рон гээд байгаа нь бичиг соёлтой ард түмэн байсан ч юм билүү гэж бодоход хүргэлээ, Та чухам яагаад руни гэж үзсэнийг чинь мэдмээр байнаа
Шар хуандийн тухай би сонирхуулж бичсэн болохоос Сыма Цинд байгаа гэж хэлээгүй. Чиний олсноор биш, эрдэмтдийн олж нотолсоор дүгнэдэг юм. Энэ дэлхийн бараг бүх эрдэмтэд руни бичиг гэж нэрлэдэг. Манай руни бичиг түүнээс ч бүр хамаагүй өмнөх үед хамаардаг. Үүнийг одоо нарийвчлан судалж тогтоож байгаа…