ХЯТАДУУД ЮУ ГЭДЭГ ВЭ
2012/08/25 23 Comments
Саяхан америкууд ирж лекц уншаад явав. Бидэнд хорин жилийн өмнөх шигээ ардчилал чухал гэдгийг хэлэв. Удалгүй Хятадын хэвлэлд Монголын тухай нэг доромж өгүүлэл гарав. Энэ бол улс төр юм. Манайх НАТО-д орно гээд давхиад байхаар тэд ингэх нь аргагүй байх. Тэгвэл тэдний том эрдэмтэд юу гэж боддогийг бид мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол бид америкаас бусад нь юу гэж бодож, юу хэлдэгийг заавал мэдэж байх ёстой. Мэдээж Оросыг бол бид амархан мэдэж чадна. Харин Хятадыг бол тийм ч амархан мэдэж чадахгүй. Тэгээд энэ талаар хятадын онолч эрдэмтдийн зарим санааг манай уншигчдад хүргэхээр шийдвэрлэв.
Хятадын бахархал
Би нэг зүйл зориуд тэмдэглэх гэсэн юм. Хятадууд Чан Кай Ши-ийн тавьсан гадаад өрийг ядуу байхдаа нэгд нэгэнгүй төлж дуусгасан байдаг. Үндэслэл нь эх орны нэр төрийн хэрэг гэж үзсэн. Тэдний ойлголтоор Чан Кай Ши ч гэсэн “буруу зөв” нь хамаагүй эх орны төлөө тэмцсэн болж байгаа юм. Манайд бол яасан “сайхан” муу хэлж байх бол ?!
Дараа нь тэд Японоос дайны төлбөр гэж нэхээгүй, тэгээд аваагүй. Үндэслэл нь эх орноо өөрсдөө хөгжүүлж чадна гэж үзсэн. Айхтар байгаа биз. Тэд үүгээрээ аливаа улс гүрэнд нэр төр, бахархал гэж юу байдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Тэдний түүх, нийгэм, хувь хүн, нэр төрөө үнэлэх энэ занг хүндэтгэхээс өөр аргагүй гэж би бодож байна.
Одоо тэд Хятадын Хуурай замын хүчний стратегийн зорилтыг “Барууныг номхотгож, Умардад тулгуурлан, Дорно болон Өмнө зүг тэмцэх” гэж тодорхойлдог. Харин Тэнгисийн хүчний стратегаа ” “Өмнө зүг, Далайг дамжин Даяар ертөнц рүү” гэж томъёолдог.
Хятадын эрдэм шинжилгээний олон бүтээлд олон туйлт гэсэн нэр томъёо тааралдах боловч яг тусгайлсан ил судалгаа ховор. Гэхдээ байж л таараа. Энэ нь Хятадад ил гаргаад маргаад байх сэдэв биш бололтой.
Одоо Хятадын геополитикийн зарим томчуудын гол санааг товч авч үзье.
1. Е Зичэн (Ye Zicheng). Бээжингийн олон улсын харилцааны Их Сургуулийн Стратегийн Судалгааны Төвийн захирал.
Энэ хүн Хуурай газрын хүчний хөгжлийн гурван шатны онолыг анх дэвшүүлсэн. Чингэхдээ Барууныг хуулбарлаагүй, харин Хятадын өөрийн түүх, соёл, гүн ухаанд үндэслэсэн онол гаргасан юм. Түүний онолын үндэслэл нь газар, хүн, хөгжил, евроази, иж бүрэн байдал (ялангуяа мэдээлэл зүй) гэсэн суурь дээр тогтоно. Энэ болгонд харгалзсан хятад ханз байдаг юм билээ. Эдгээрийн дотроос Е Зичэн Евроазийн асуудалд хамгийн их анхаарал тавьсан. Тэрээр Хятад бол Евроазийн дорнод хэсгийн улс учраас Евроазийн хуурай газрын орон зайн улсуудтай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ үүднээс Хятад нь зөвхөн Европ, Орос, Энэтхэг зэрэг Евроазийн хүчний гурван төвтэй бүх талаар хамтран ажиллах ёстой. Тэдэнтэй хамтран ажиллах нь Хятадын хувьд ирээдүйтэй гэж үзсэн. Зөвхөн хүрээлэн буй энх тайван орчинд Хятадад зохистой ертөнц бүтээж болно. Е Зичэны энэ онол нь Оросын А.Г.Дугины олон туйлт хүчний онолтой нэлээд төстэй. Гэхдээ Хятад гүн ухаантайгаараа ихээхэн ялгаатай.
2. Юан Пэн (Yuan Peng) Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн АНУ-ын Институтын захирал.
Олон улсын харилцааны системийн өөрчлөлтийн шинэ эрин үед Хятад нь бусад орнуудтай хамт “бие даасан” хийгээд “хамтарсан” шилжилтийн үйл явцад оршиж байна. Энэ утгаараа Хятад нь дэлхийн системийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч, түүнчлэн түүний гол үр дүн болж байгаа аж.
Ийм учраас XXI зуунд Хятадын эзлэх байр суурийн тухай асуудал зүй ёсоор гарч ирнэ. Юан Пэний ойлголтоор Хятад нь мөн чанараараа адилгүй дөрвөн зүйлийг тусгасан улс болох ба үүнийг нөхцөлт байдлаар “нэгд буй дөрөв” гэж нэрлэж болох аж. Бас л хятад ханзаар нэрлэсэн байна. Хамгийн нэгдүгээрт Хятад нь хөгжиж буй орон (developing country) бөгөөд удаан хугацаанд ийм байна. Дараа нь Хятад өндийж буй орон (rising power) бөгөөд БРИКС-ийн орны нэг, шинээр босч буй орнуудын биелэл болно. Мөн Хятад нь даяар гүрэн (global power) бөгөөд зарим эрдэмтдийн хэлдгээр “тодорхой даяар нөлөөлөл бүхий бүс нутгийн гүрэн” юм.
Хятадыг аль ч талаас нь харлаа гэсэн тэр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, эсвэл эдийн засгийн цар хэмжээ, аль эсвэл валютын нөөц, хүн амын тоо, газар зүйн хэмжээ, олон улсын нөлөөлөл зэргээрээ Хятад даяар гүрний шалгуурт бүрэн нийцдэг юм. Хамгийн сүүлд Хятад бол квази-хэт их гүрэн (quasi-superpower) бөгөөд АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог их гүрэн юм. Үлдэх бусад гүрнүүд түүнээс хамаагүй хол хоцордог. Энэ бол Хятадын өөртөө өгч буй үнэлгээ учраас их чухал юм. Эндээс Юан Пэн их чухал дүгнэлт хийж байгаа.
Нэг. Хэдийгээр сулрах үйл явц байгаа хэдий ч туйлын хүчин чадлаар АНУ урьдын адил эхэнд байна. Гэхдээ АНУ-ын нэг туйлт дарангуйлын эрин үе ахиж эргэж ирэхгүй. Обамагийн “шинэ бодлого” АНУ-ын “зөөлөн” хийгээд “хатуу” хүчинд зөвхөн түлхэц өгч чадна, харин XX зууны 90-ээд оны дунд болон сүүл үеийнх шиг хүчтэй байж хэзээ ч чадахгүй. АНУ бол урьдын адил “нэг хэт гүрэн” боловч харин “нэг дарангуйлагч” биш юм.
Хоёр. Богино хугацааны хэтийн төлөвт “хоёр туйлын эрин үе” болохгүй. Хэдийгээр АНУ “G2”-ын санааг дэвшүүлж өөрөө том ахын үүрэг гүйцэтгэх гэж байгаа боловч Хятад энэ талаар идэвхи гаргахгүй.
Гурав. Олон туйлын үйл явц хурдасч байна. G20 бол энэ үйл явцын илэрхийлэл мөн. Хэрэв “хүйтэн дайны” дараа “нэг хэт гүрэн ба олон хүчтэй орон” гэсэн нөхцөл байдал үүссэн бол сүүлийн 5-10 жилд үүний яг эсрэгээр “олон хүчтэй ба нэг дээгүүр” нөхцөл байдал бий болов. Хэрэв өмнө нь АНУ дэлхийг удирддаг цорын ганц хүч байсан бол одоо дэлхийг хамтын ажиллагаагаар удирддаг “олон хүчтэй гүрэн” бий болоод байна.
Юан Пэн “чөлөөт ардчилал + зах зээлийн эдийн засаг” гэсэн англи-америкийн хөгжлийн загвараас гадна Герман, Францын европын эх газрын, хятад, орос, далайн хойгийн орнууд, латин америк, АСЕАН-ы орнуудын гэсэн хөгжлийн олон загварууд бий. Эдгээр загварууд өрсөлдөж, харилцан нэвчиж байгаа нь манай эрин үеийн инноваци хийгээд шинэ хандлага юм.
Хөгжлийн ийм олон янзийн хэлбэр байгаа нь Хятадын загварыг хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэж байна гэсэн Барууны шүүмжлэлээс зайлсхийх боломжийг бидэнд (Хятадад-Д.Г) олгож байна.
3. Лю Липин (Liu Liping). Улсуудын орон зайн харилцааны судлаач, “Contemporary International Relations” сэтгүүлийн редактор, Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн ажилтан.
Орчин үеийн ертөнцөд хэт гүрэн, хүчтэй, дунд, сул гэсэн дөрвөн хэв шинжийн улсууд байдаг. Эхний хэт гүрэн гэдэгт цорын ганц орон АНУ ордог. АНУ “олон улсын харгис цагдаагийн” үүрэг гүйцэтгэхийн тулд цэргийн зардлаа өндөр түвшинд хадгалах ёстой. АНУ-ын бодлого бол реализмын онол, түүнчлэн геополитик, Мэхэний “далайн хүчин чадлын” онолд тулгуурлаж байдаг. Өөрийн даяар худалдаа-эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд АНУ олон улсын хууль боловсруулах ажлыг удирдах ёстой. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын бодлого даяар шинжтэй байдаг ба америкийн эрдэмтэд хүссэн хүсээгүй “тоглоомын дүрэм” боловсруулдаг, иймээс олон улсын харилцааны бараг бүхий л гол онолыг америкчууд санаачилдаг.
“Хүчтэй орнууд” гэсэн удаах бүлэгт Англи, Франц, Герман, Япон, Хятад, Орос, Энэтхэг, Бразил ордог. Эдгээр орон тус бүрийн хүчин чадал америкаас бага, гэхдээ дэлхийн эхний хорин оронд ордог. Эдгээр нь даяар үйл хэрэгт оролцдог ба гэхдээ гол хүчин чармайлтаа өөрийн бүс нутагт чиглүүлдэг. Энэ нөхцөлд байдалд реализмын байр суурь баримталж, түүний дотор хүчний балансын онолыг харгалзах шаардлага үүсдэг. “Хүчний баланс” барих зарчмыг холбоотон болох зорилгоор буюу бодит холбоо тогтоох, эсвэл холбоо тогтоохоор сүрдүүлэх зэргээр Хятад АНУ-ын эсрэг голдуу ашиглаж ирсэн.
АНУ хятад-оросын болон хятад-орос-энэтхэгийн харилцаанд нэг эмзэг ханддаг. Ийм учраас хүчтэй орнууд өөрийн стратегидаа хүчний баланс барих аргыг ашиглах хэрэгтэй.
Дээр дурдсаныг харгалзан Хятад Шанхайн хамтын ажиллагаа болон БРИКС-т орж байгаа нь АНУ-ын дарангуйллыг сөрөн зогсож буйн жишээ юм.
Гурав дахь “дунд түвшний орнууд” гэсэн бүлэгт маш олон орнууд ордог. Энд Хойт болон Дорнод Европ, Төв болон Зүүн-Өмнөд Ази, Африк болон Латин Америкийн ихэнхи орнууд орно. Эдгээр орнууд нь даяар болон бүс нутгийн асуудалд бие даасан нөлөөлөл үзүүлэх боломжгүй.
Тэдний дипломат хүчин чармайлтын гол нь хоёр талын болон хил орчмын асуудлууд, түүнчлэн хязгаарлагдмал цар хүрээнд цэргийн хүчээр хил орчмын асуудлыг шийдэхэд чиглэгддэг. Эдгээр холбоод нь хүчний баланс дээр тогтсон хүчтэй улсуудын холбооноос огт өөр байдаг. Дунд орнуудын холбоонд дор хаяж арваас дээш орон орж байж сая үр ашигтай болдог бөгөөд үүнийг “чонон сүргийн стратеги” гэж нэрлэж болно.
Сүүлчийн дөрөв дэх бүлэг сул орнуудад Европын Люксембург, Андорра, Азийн Бутан, Бруней, Африкийн Гамби, Свазилен, мөн арлын жижиг орнууд орно. Тэдний олонхи олон улсын бодлогыг “хөндлөнгөөс ажиглагчид” юм. Тэдгээр нь том гүрнүүдэд “наалдаж” амьдардаг, тэгээд голдуу төвийг сахидаг.
4. Ван Хунган (Wang Honggang). Орчин үеийн Олон улсын Харилцааны Хятадын Академийн аналитик.
Дэлхийн санхүүгийн хямралын дараа Хятад өөрийн байр суурийг дахин үнэлэх ёстой. Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орнууд даяар түвшинд улам их үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхийн бодлогод хүчний балансад мөн чанарын өөрчлөлт гарсан боловч олон улсын институтууд одоо болтол өөрчлөгдөөгүй байна. Энэ нь олон улсын байгууллагуудад барууны орнууд ноёрхож, сэргэж буй орнууд бага төлөөлөлтэй байгаатай холбоотой, ийм учраас даяар удирдлага баланслаагүй, үр ашиггүй байна. Энэ нөхцөл байдал нь “Хятад, АНУ гэсэн даяар гол зохицуулагч” шийдэл гаргахыг шаардаж байна. “Даяар гол зохицуулагч” гэсэн шинэ нэр томъёо энд гарч ирж байна. Энэ бол Хятад “шинэ үүргийг” онолын хувьд томъёолсон хэрэг юм.
Хятадын чадавхи
Сүүлийн хэдэн жил Хятад дэлхийн геополитикийн нэгэн төв болов. Хятадын ДНБ 2011 оны байдлаар АНУ-ын түвшингийн 47 хувьд хүрэв.
Мөн аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, эдийн засгийн бодит сектороор АНУ-ыг гүйцэв. Алт валютын нөөц 3,2 триллион доллар болов. Гадаад худалдаа 3,74 триллион доллар болов. Олгосон зээлээрээ ОУВС-аас даван гарав.
2011 оны 2-3 дугаар сард ХАЧА Ливээс агаарын болон ус замаар Хятадын 36.000 иргэнийг шилжүүлж цэргийн тээврийн хүчин чадлаа дэлхийд гайхуулав. Энэ нь гайхалтай хурд, бас асар их хүчин чадал юм гэнэ.
Хятад НҮБ, ОУВС, G20, БРИКС, мөн бүс нутгийн АПЕК, АСЕАН+1, Шанхайн гэрээний байгууллага зэрэгт гол үүрэг гүйцэтгэх болов. Ингээд тэд АНУ болон Европын Холбоотой энэ зэрэгцэх болжээ. Гэхдээ тэд манлайлж, зонхилж байна гэсэн ганц ч яриа гаргадаггүй байна.
Ухаандаа 2010 онд Хятадын эдийн засгийн чадавхи 5,9 триллион доллар байхад БРИКС-ийн орнууд нийлээд 5,4 триллион байх жишээний. Ингэхлээр бусад нь Хятад АНУ-ын өрсөлдөөнийг ажиглагчийн үүрэгтэй л байдаг аж.
Одоо Хятадууд 20 гаруй оронтой чөлөөт худалдааны гэрээ буюу бүс байгуулаад байна. Үүнийг нь АНУ Дэлхийн Худалдааны байгууллагатай зэрэгцээ бүтэц гэж шүүмжилдэг. Гэхдээ Хятадууд ОУВС-аас давсан их мөнгийг хоёр талын гэрээний үндсэн дээр зээлүүлж, оронд нь хятад бараа авах ганц л нөхцөл тавьдаг байна.
Манайд Хятадыг эсвэл хараадаг, эсвэл айдаг тэнэг зангаа татаж, сайн судлах л хэрэгтэй гэж бодож байна. Пивоны ширээний ард толгойдоо орсныг чалчихийг геополитик гэж монголчууд л боддог байх. Уусан пивоо “юүлээд” л мартчихдаг “геополитик” чинь баарны жорлонд л үлддэг юм.
Харин сайн судалбал арга нь олдож л таарна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 25.
хятадууд ч агуу юмаа, тэхх хараахааса өмнө судлаж үзэх хэрэгтэй байна эндээс хархад сонирхолтой байна
Хятад Монголтой хиллэх бүх боомтуудаа хаалаа.
Нэг 1 хоногийн дараа: Нарантуул орох бүх зам пиг дүүрч, хүмүүс хүнсний зүйлээ маш их нөөцөлнө. Эмх замбараагүй байдал үүснэ.
Нэг 7 хоногийн дараа: Барилгын салбар ажиллах хүчний хомсдолд орж, материалгүй зогсч, долларын хомсдол нүүрлэж эхлэнэ.
Нэг сарын дараа: Улс орон даяаараа хямралд орж, MCS ээс эхлээд электрон барааны дэлгүүр хүртэл ихэнх аж ахуйн нэгж дампууралд орж, төгрөг хэмээх мөнгөний нэгж цаас болно.
3н сарын дараа: Уул уурхай буюу дарга нарт мөнгө хийж өгдөг бүх компаниуд замаа бодно. Ааль дээр мартагдсан орос баавгайн тухай бодож эхлэнэ. Гэвч цаадуул нь орос салаавч өгнө. Хайтек төхөөрөмжүүд сэлбэггүй зогсох эрсдэл тулгарна. Улаанбаатарын ихэнх тэргүүдийн эвдэрвэл хужаа сэлбэг байхгүй тул их л зөөлөн явдаг болцгооно.
6н сарын дараа: хүмүүс нөгөө фукашимагийн ослын үед японд нутгаасаа өгнө гэж байсан шиг хятадтай нэгдэе гэж солиоролдоно. Өөрсдөө хийх тухай гэхдээ юу ч бодохгүй байдал нь хэвээр. Махны үнэ огцом хямдарна. Учир нь хятадын хил хааллтай тул махны борлуулалт маааааш муудна. Хаа сайгүй ажилгүйдэл гаарна. Багш болон услын секторт ажиллаж байгаа хүмүүс од болно.
1 жилийн дараа: Хүмүүс нэг жилийн өмнө сайхан байж дээ гэж бодож тэрийгээ ухаангүй зүүдлэнэ…. Хил нээгдээсэй гэж залбирдаг болцгооно. Хил нээлгэхээр байн байн өндөр хэмжээний уулзалтууд урд зүг рүү хийнэ. Машинууд эхнээсээ зогсож хуучны 69 хүртэл харагдахаа байна. Сэлбэгийг нь эрээнээс зөөдөг байсан юм чинь. Махаа гурилаараа амьдарна гэж бодож байгаа бол холоо хэвтэнэ. Гурилаа хийхийн тулд сэлбэг хэрэгсэл тоног төхөөрөмж нь хятадаас учраас. Махаа л идэх байх. Гэхдээ малчид нь хот руугаа жин тээдэг цаг ойрхон…..
Эцэст нь хэлэхэл хятадгүй монгол, оросгүй польш, америкгүй мексик гэж байдаггүй юм даа гэж…
Аз болоход хятадууд одоохондоо тийм бодолгүй байна. Манай нүүрс, зэс дуусах үе буюу 30 жилийн дараа байж болох л байх. Ноднин 10 сард Гашуунсухайтад 5 хоноход 1 сая тонн нүүрс гарч байсан. Тэгээд тооцвол ээ өөмайгош байлгүй. Тамсагийн сав газарт 19, 21 талбайд нефтийг бол шууд л сорж байна. 19-р талбайд одоо 300 гаруй цооног ажиллаж нэгдсэн продакшн руу шахаж тэнд нь ус тос 2л ялгаж шууд урагш зөөх ажил хийгдэж байгаа. 300н цооног гэдэг бол 8000-10000 баррелийн асуудал юм шүү. нэг баррель 159литр. Өдөртөө 1300 тонноос 1600 тонн нефть гараад явчихаж байгаа юм. Нефтээр 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийнэ. Хамгийн адгийн нь үлдэгдэл царцмагаар нь гахай тэжээж болно. Дурррааак. Баримтгүй биш бүр мэдэж харж тооцоолж ярьж чадна. Харамсалтай нь дээрх 2 талбай чинь нөлөө бүхий нэг хүнийх … Монголд мөнгө ордог юм уу? хэ цэс. 2007 төлсөн сая доллар нт үнэндээ 12 хоногт олборлосон тосны өртөг. АМХЭГ газар гэж үнэн балай. 10 жилийн байтугай 10 хоногийн ажлаа мэддэггүй газар. Монгол хүн гэж цээжээ дэлдэхээр хэрхэн нэг Монгол болж үнэн зөв амьдрахаа бодвол барав. Үхэр монгол гэдэг нэр бид нарт яг таарна. Одоо та нар хар, энэ улс орон удирдаж байгаа баагийнууд бүгд дунд сургуульдаа нусаакууд, овгор дагаж явсан ass leaker байсан нөхдүүд. Чадалтай эр хүн ингэж төрд орж бөгс долоодоггүй юм. Монголын төр гэж дээ чааваас. Зүгээр л хэдэн жишээ хэлье. Алт ухаж банк дампууруулсан нөхөр гишүүн болж байгаа юм. Хятадад бол бууддаг юм. Хотынхоо төв талбайг зарсан хүн монголд гишүүн болдог юм. Хятадад бол тийм нөхрөө 900m.kv талбайг 2 сая доллараар зарсаныг нь мэдээд буудсан юм. Эх орноо зарсан хүн монголд оройн дээд болж манддаг бол хятадад тэрнээс нв өмнө чад хийлгэнэ. зө зө хятад хилээ хаачихвал харин бидний үр хүүхдэд юм үлдэхээр юм байна лээ шүү…. Дэлхийн нефтийн нөөц 30н жил.
За тэгээд Ганаа ахд загнуулах үг нэгээр нэмэгдлээ…тэгээд..
Квадрат тэгшитгэл байтугай нэг хувьсагчтай ч юм бодож чадахгүй юм байж, давхар интеграль, магадлалын онол, тоон олонлог, санамсаргүйн огторгуй, наад зах нь дээд математикаар тооцож байж чиглүүлэх улс эх орон яаж удирдах гээд байгаа юм бол энэ 76. Ёоо бүр үнэнээсээ дур гутчихлаа.. Гэхдээ санаж сэрүүлж байдаг Ганаа ахдаа их баярлалаа…
2-рт бичдэг хүн монголын гашуун ч гэсэн үнэний ортой зүйл бичжээ гэж санагдлаа.Улсын чухал эрх мэдэлтэй улс уншихад зүгээр юм шигээ. Жирийн бид судлаачын бүтээлийг уншаад өнөөдрийн байж байгаагаа хархаар сэтгэл бачимдах үе гардаг. Үргэлжийн бодох шинэ бодлого тавьж байдаг судлаач танд талархаж явдгаа дахин илэрхийлэе
“Удалгүй Хятадын хэвлэлд Монголын тухай нэг доромж өгүүлэл гарав.” гэсэн бна. Яг юу гэсэн юм бол? Орчуулаад сонирхуулчих хүн гарах юм биш байгаа? 🙂
шуурхай дээр байна даа..
http://www.shuurhai.mn/?p=25245
…Ер нь гадаад монголыг хятад өөрийн далбаан дахь стар болгох асуудал эртнээс яригдаж байсан одоо ч яригдсаар байгаа гэхэд болно. Хятадын янз бүрийн форум болон нэлээд улстөржсөн бичлэгүүдийн хараад байвал өөрсдийгөө яаая гэж байхад юун монгол гэх маягийн бичлэгүүд зонхилдог ч гадаад монголчууд болон америк хоорондын асуудалд хятадын зүгээс үнэлгээ хийсэн байгаа байдлыг Ганаа ахын төвшинд биш ч гэсэн өөрийхөө хэмжээнд анализ хийж харвал бидний хувь заяа үнэхээр эмгэнэлтэй. Дундад азиас эхлээд евроази улмаар төв ази хүртэл хэний ашиг сонирхол хамгийн хүчтэй байгааг та бид бэлхэнээ харж байгаа. Хятад, түүний Орос руу хийх эдийн засгийн довтолгоог барьж байгаа түр зуурын хана Монгол байсаар ирсэн. Энэ хана харин бүрэн нурах аюул тунчиг ойрхон байгаа. Саяхан нэг австрали нөхөртэй хилийн наана хийгдэж байгаа төслүүдийн талаар санал солилцож байхад бид танай хилийг татаад энд аваад ирсэн гээд өмнийнговийг заахад үнэхээр л эвгүй юм билээ. Дэлхийд саммит 2 гүрний дунд хавчуулагдан оршдог Монголчууд 2 их гүрний эрх сонирхолыг эн тэнцүүхэн авч үлдэхгүй юм бол баавгай уурлуулсан хүн луунд бариулж дуусна гэсэн зүй тогтол тун ойрхон байгааг манайхан санавал зүгээрсэн. Бидний хамгийн өрөвдмөөр сул тал нь бидний ардчилал буюу манай системийн тогтолцоо. Үүн дээр яг тулж судалгаа маягийн зүйл өнгөц хийхэд л бидний ухаанд ухна ишгийн байтугай ч бодол байхгүйг харж болно. Үүний гаргалгааг бодлого барьдаг янз бүрийн сонгууль энэ тэр шуурганд өртөөд байдаггүй тогтвортой бүлэг, түүний араас сонгуулиар баталгаажин – бодлогыг хэрэгжүүлдэг бүлэг байхаар зааглахгүй бол одоогийн 76д дээрх 2 зааг байхгүй учраас эрх мэдлийн хойноос үхэн хатан тэмцэх, үүнээс үүдээд уламжлал, ирээдүйд хийгдэх массын стратеги төлөвлөлт ч хийх аргагүй, ард нь гарч ирсэн нь урдахаа үргэлж үгүйсгэдэг нэг тийм саажилттай тогтолцоо бий болсон. Үүнийг ойлгоё гэвэл Ганаа ахын нийтлэлд байгаа Чан Кай Шигийн тухай мөр хооронд нэг харахад л хангалттай. Хүн төрөлхтний бодож олсон системийн хамгийн муу нь Ардчилал гэж үг байдагтай ийн адил тэрийг нь хэн нэгэн бүлэг этгээд өмчилж аваад улсаа худалдацгаагаад дээр нь хариуцлагийн тогтолцоо яриад байвал юу гэж ойлгох вэ? Анхны урт шар дээлтэй богино бодолтой хүний дээлээ тосдсон газрын тосны 19-25 цооног, анхны оператор канад Сокогийн гэрээ, түүнийг нь тэр дэлхийн бөөс канадууд, монголчуудад харуулж байгаад хятадын Huabei CNPC бүлэглэлд 93 сая доллараар өгчихөж байхад бид нар хараад л бүр алгаа ташаад сууж байсан биз дээ? Түүн лугаа сая SGS ийхэн нүүрсний лицензээ Чалкод зарахад юундаа адгаад үхчих гээд байгаа дуррраакууд вэ? Өмнө нь 2007 тохиолдож байсан гашуун туршлагаа 2012 онд давтаж байгааг харахад монголчуудап миний дээр хэлсэн уламжлал, ирээдүйд хийгдэх массын стратеги төлөвлөлт байхгүй гэдэг үнэн л байгаа биз. Мэдэж байсан юм бол тэнэг хуулиа засаж байх нь яасан юм. 2009 онд анх сокотой байгуулсан гэрээ дуусахад хэн гэдэг ерөнхий сайд очиж 20 жилээр сунгаж өгч монголчуудыг нефтнээсээ үүрд салгалаа? Монголын төр гэдэг бол үнэндээ хярамцаг. Олигтой хярамцагийг хайлмаг болгож болдог юм. Харин энэ хярамцагийг шууд асгаад шинээр цайгаа чанах цаг нь болжээ. Дээр нь нэмж ганцхан өгүүлбэр нэмэхэд Монголчууд бид цаг үед үргэлж буруу сонголт хийсэн. Анхны ерөнхийлөгчийн сонгуулиар П. Очирбатыг биш Л. Түдэвийг сонгох байсан юм. Л. Түдэв гуайн тухайн үеийн сонгуулийн хөтөлбөр мах түлш гурил гэж 3хан сценариотай байсан. Хорвоотой танилцсан түүхээр нь түүний залуу анд нарын нэг болсон би бээр Хэнтийн төвд 20н жилийн өмнө болсон тэр шөнийн уулзалтад аавыгаа дагаж очсон балчирхан хөвүүн түүнийг л дэмжиж байсан. Хүмүүс хурал дээр “зохиол ч хүн ерөнхийлөгч болохгүй харин инженер хүнийг бол дэмжинэ ээ гэхэд” аав минь толгой сэгсэрээд л сууж байж билээ… Дараа нь болсон сонгуулиудыг та бид бүгд л мэдэж байгаа. Засахад оройтсон ч одоо хөдлөхөд эртдэхгүй дээ уг нь…
Ганаа ахд загнуулах бичлэг өнөөдрийн хувьд ингээд 2-оор нэмэгдлээ…
\\коммент заримдаа орохоо больчих юм? энэ юуных вэ?
“МОНГОЛ БОЛ ХООЛОЙД ТЭЭГЛЭСЭН ЯС” ГЭЖ НЭГ ХЯТАДЫН УДИРДАГЧ ХЭЛСЭН БАЙДАГ.
МОНГОЛ УЛС НЭГ ТАЛААСАА ОРОС, ХЯТАДЫН БУУФЕР УЛС ЮМ ШИГ БОЛОВЧ НӨГӨӨ ТАЛААСАА МАШ ЧУХАЛ СТРАТЕГИЙН ТҮШИЧ ГАЗАР. ОХУ АЛС ДОРНОД РУУГАА ЗӨВХӨН БАЙГАЛЬ НУУРЫН ӨМНҮҮР БАМ-ЫН ЗАМААР ХОЛБОГДДОГ БА ЭНЭ ЗАМ ХААГДВАЛ ОХУ ХОЁР ХУВААГДАНА. ХЯТАД, ОРОС ГЭДЭГ ИХ ГҮРНҮҮД ЦААД УТГААРАА “МОНГОЛ” ГЭДЭГ ТЭСРЭХ БӨМБӨГ ТЭЭЖ ЯВДАГ. ХАРИН БИД ҮҮНИЙГ ОЙЛГОЖ УХААН СИЙЛЭХ УЛС ТӨРЧ ТӨРНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. “ЗАЛЬ” ГЭДЭГ БОЛ МОНГОЛ УХААН БАЙСАН. ОДОО БИДЭНД МОНГОЛ СУУ ЗАЛЬ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
ШУДАРГА БУС НЭГЭНД ТӨРИЙН ЭРХ БАРИУЛАХ НЬ СОЛИОРСОН НЭГЭНД ГАЛТ ЗЭВСЭГ БАРИУЛСАНТАЙ АДИЛ. ЖИНХЭНЭ МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ЧАДАХ НЭГЭНД АРГА ЗАМЫГ ЗААЖ ӨГВӨЛ ЭНЭ НЬ ДЭЭДИЙН ДЭЭД ХҮСЭЛ БИЕЛНЭ. ТИЙМ ХҮН СОНГУУЛИАР ЛАВ ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛОЛТОЙ ДОГ
sejgin hujaa nar deer atomiin bombog hayhiimsn bi edniig hun busiin uildel gargadagt uneheer ih jigshin zevuutsdeg hamgiin suuld delhiin missiig har l da angliar yarij chaddaggui delhiin emegteichuudiig toloolj chadahuu mon manai ter tuuh soeliig hulgailj delhiigeer neg zarlaj bgaag ninee hyataduudiig yamarshuu es surtahuuntai undesten be gedgiig baga bagaar delhii oilgoj bgaa ni oilgomjtoi ingej bodohoor manaih nato gej guishde zugeer baij bgaad deeremduuldeg teneg gej haa baisin yadaj oroldloguud hiij bgaa ni saishaaltai bish gejuu
Монголын төр гэж 4 хөн жилийн настай шүү дээ…
тийм төрөөс холын стратеги хүлээж горьдох хэрэг байна уу?
zaluuchuudaa: Hyatadig sain sudlah, hyatad hel, hanziig sain ezemshij baij Mongol Uls hyatadin argig sain olj chadna, uuntei adil oros hel, orosig sudlah shaardlagatai, holin Amerik chuhal bish uu…Bidnii az bolohod Hytad zowhon Mongol Ulstai hil zalgadaggui, tedgeer ni bugd Bidnii adil zowlolntoi
hyatad hunii undestni uzel, uls gurneeree baharhah yawdal ni her hemjeenees hetrewel ayultai….
5-d “MONGOL yu um be… tataad hayadag tamhi shig ” nertei baihaa niitlel garsan
ДАЙСАН-аа ялахад дайсанаа маш сайн судла Тэд биднийг илүү судласан болохоор дээр дооргүй өөртөө ашигтайгаар юм хийлгүүлж чадаад байна МАГАДГҮЙ бидний хоорондын үзэл бодлын зөрчил биш гадны хэрэгжүүлж байгаа стратегийн тэмцэл байх. Биднийг өөрийн бие даасан толгойтой болох гэхээр 2 хөрш өөрийн нутагтаа ажил, сургууль зэргээр урьж дуудаад зуурдаар үхүүлэх, усанд живүүлэх арга хэрэглэдэг байсан бол сүүлд шинэ улсууд оролцоод ирэхээр худалддаг урвуулдаг шинэ арга барил гардаг болж. Монгол нутагтаа ядаж өөрийн бодлоор хөгждөггүй юм гэхэд ядаж энэ олон хүчний тэнцвэрийг зөв хадгалдаг баймаар юм Бидэнд өөрийн гэсэн хүрэх тодорхой газар /стратеги/ очих заль /тактик/ хэрэгтэй байна. Энийгээ зөв хийхэд дайсны сонирхол стратеги их хэрэгтэй. Аттила дайсан Ромд барьцаагаар бага насаа өнгөрүүлсэн, Түрэг тусгаарлахад Билэг Хутулуг хааны зөвлөх сайд Туньюхөх Тан улсад амьдарсан нь хэрэг болсон гээд бүгд дайсны дотор байсан түүхэн хүн. Дайснаа судлах боломжгүй бол судласан хүнийг өөртөө ашиглаж сурах, яг Чингис хаан шиг Кидан жанжиныг ашигладаг шиг.
Линк өгсөн 6-р болон асуултад хариулсан андуудад баярлалаа. Манай энэ төрийн тогтолцоо, арчаагүй улс төрчид одоогийн байгаагаараа байгаад байвал Хятадуудын тавьсан онош үнэн л болох байх даа. Нэгдсэн бодлоготой, залгамж сайтай төртэй, ёс суртахуунтай, эх оронч улс төрчидтэй байдагсан бол оршин тогтноод байх арга олдох л ёстой.
za daa hyatadad sursan humuus yalt ch ugui hyatadad elegtei boldog yum bilee. tend suraad muulaad baigaa huniig bi lav haraagui. yaj tegj tatdagiin buu med. esvel uneheer taalagddag bolov uu daa.
Ганаа ахын хэлсэнээр судлавал учир нь олдийшд, бидэнд бгаа давуу байдал улсаараа хурдтай маневрлах боломж гээд багагүй зүйл бийгээ мэдээд хөдөлбөл ч болно доо. Эргэлдэж буй олон арааны шүдэнд ганц чулуу ороход л осол үүдэн эвдэрч болдогтой адил том улс, том бодлого ч бас хэцүү амаргүй дээ. Болдог бол бид хойд урдах араа шүдний тос нийлүүлэгч ослын сигнаалынхан дохион болчих хэрэгтэйл бгаам даа.
http://miningmongolia.mn/v1/index.php?option=com_content&task=view&id=125
GNS-iin commentuud mashid ix taalagdlaa.
ene sanaltai yostoi neg niilj bna daa. hudlaa haraaj zuhej busdiig uzen yadah setgeleer amidrarch bgaa manai zarim zaluust helehed uzen yadalt uzen yadaltiig, huchirhiilel huchirhiileliig daguuldag. ehleed saitar sudlaad tanin medeed daraa ter yah uu gedgee shiideh ni zuv bh. yer ni manai zaluusiin end tend bichsen commentoos haraad bhad sain yavaa negnee uzehgui. mongol mongoloo uzehgui. busad gadnii orniig uzehgui. ih l uzen yadsan uls bh yum bna sh dee.
Өмнөх 21.smsr зүйтэй хэлжээ хүчирхийлэл – хүчирхийлэлийг төрүүлж үзэн ядалт өөрийгөө сүйтгэх нь их тул аливааг эхэлж сайтар судалж мэдээд дараа нь яавал зохистойг хэлж, хийж бвал хэрэгтэйгээр тогтохгүй цөөхөн монголчууд бидэнд тустай даа.
Neg l ih yarisan humuus..