АЗ ЖАРГАЛ

Английн New Economics Foundation (NEF) дөрвөн жилд нэг удаа Олон улсын аз жаргалын индексийг тооцож гаргадаг юм. Аль 2006 оноос эхлэн Happy Planet Index гэдэг энэ сонирхолтой үзүүлэлтийг гаргадаг болсон юм. Яагаад сонин гэхээр хүн гээч амьтан их мөнгөтэй бол сайн сайхан, аз жаргалтай байдаг гэсэн төсөөллийг энэ судалгаа цаг ямагт няцааж ирсэнд оршино. Read more of this post

АЛТАЙН ХҮН ГЕНОМ

Дэлхийд алдартай шинжлэх ухааны хоёрхон сэтгүүл байх. Нэг нь Science, нөгөө нь Nature. Тэд тухайн жилийн шинжлэх ухааны салбарт гарсан тэргүүний ололт амжилтыг гаргадаг заншилтай. Science сэтгүүлийн гаргасан 2012 оны жагсаалтад манай Монголтой онц их хамаарал бүхий нэгэн нээлт оржээ. Энэ бол Денисовын агуйн хүн буюу Алтайн хүний олдвор юм. Read more of this post

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэе.
Өнгөрсөн жил би яг 108 “юм” буюу 3,3 хоногт нэг “юм” бичжээ. Энэ нь хэр их ачаалал гэдгийг ямар ч хүн гадарлана биз. Уншигчдын тоо оны эхэнд хагас сая хүрч улам нэмэгдсээр яг одоо 647.000 гараад байна.
Read more of this post

АРДЫН ЭЛЧ НАРТ

Сүүлийн үед би их загнуулж байна. “Аналийз” хийсэнгүй гэнээ. Бичихээр загнана, бичихгүй болохоор бас загнана. Бүгдээрээ улс төр сонирхоно. Яг улс төрийн “юм” бичихээр огт сонирхохгүй. Ухаандаа кино үзээд тайлбарлуулж байгаа маанагдуу хүнтэй төстэй юмуу даа, манай монголчууд. Тэгээд “киногоо” мартчихна, ахин дахин тайлбарлуулна, үнэнээ хэлэхэд би залхаж байна шүү. Дүлзэнг буудах орос цэрэг хүлээж байх хооронд чинь энэ төр засаг чинь дүүрэн Дүлзэн болчихоод байна, Ардын элч нараа.
Энд би анализ хийгээгүй, зүгээр л өнгөрч буй жил болсон болсон явдлыг жагсаан бичиж байна. Яагаад гэвэл үйл явдал маш хурдан болсон учраас манайхан “бодож” амжаагүй, тэгээд “мартчихдаг” зантай, тэгээд намайг “загнаад” байгаа учраас ингэж байна л даа…
Read more of this post

775 ЖИЛИЙН ӨМНӨ

Одоогоос яг 775 жилийн өмнө 1237 оны 12 дугаар сарын 15-нд Бат хааны цомхон атлаа дэлхийн хамгийн хүчирхэг арми оросын Рязань хотыг бүслэн хаажээ. Монголын агуу их армид хүний олон цөөн огт хамаагүй байлаа. Рязань хот монголчуудын бүсэлсэн анхны хот байсан бөгөөд ердөө л зургаан өдөр тэсч чаджээ. Ингэж монголын 240 жилийн дарлал эхэлсэн юм. Read more of this post

МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХҮЙ

Манайхан өрийн бичиг гаргаад баярлаад хуваагаад жигтэйхэн. Одоо түрүүчийн чинь балай ажлын гор нь гарч өрөнд орж эхэлж байна. МАН, АН хоёр Монголыг ёстой алж байна. Энийгээ монголын ард түмнээс нууна гэвэл ёстой горьдсоны чинь гарз. Ингээд тэнэг ард түмэн минь “шинэ” бонд хуваахаасаа өмнө ямар өртэй болж байгаагаа мэдэж авцгаа… Read more of this post

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН

Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ 2009 онд АНУ-ыг гүйцэж, 2011 онд дэлхийн эргэлзээгүй лидер болсон юм. ExxonMobil-ийн аналитикуудыг үзэж байгаагаар дараагийн хорин жилд Хятадын аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ 20 хувь өснө. Энэ нь тэд эрчим хүчнийхээ “өлсгөлөнд” орно гэсэн хэрэг юм. Read more of this post

МОНГОЛЫГ ТОЙРСОН НҮҮРС

Ажаад байхад нүүрсний дэлхийн идэвхи манай Монголыг л тойроод байдаг болчихлоо. Үүнийг нотлох их амархан л даа. Ингээд эхлээд дэлхийн коксны тойм, дараа нь хоёр хөршийн хамтын ажиллагааг харахад л хангалттай. Read more of this post