ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэе.
Өнгөрсөн жил би яг 108 “юм” буюу 3,3 хоногт нэг “юм” бичжээ. Энэ нь хэр их ачаалал гэдгийг ямар ч хүн гадарлана биз. Уншигчдын тоо оны эхэнд хагас сая хүрч улам нэмэгдсээр яг одоо 647.000 гараад байна.

Би монголчуудаа хэтэрхий их загнадагаа сайн мэдэж байна. Надад ингэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл нэг талаас би хүн болгоны тархийг “өрөмдөж”, мэдлэг ухаарал суулгах боломжгүй. Нөгөө талаас би тэнэг буюу хорон санаатанд монголчуудыг хордуулах боломж олгохгүй байх ёстой. Энэ хоёр зорилгыг зэрэг тавихаар би гарцаагүй муухай ааштай болж таардаг юм. Гэвч би энэ “цолноос” айхгүй, ичихгүй.
Яагаад гэвэл миний муухай аашнаас болж Монголын нэг ч төгрөг гадагш алга болоогүй, Монгол Улсад ямар ч хохирол учраагүй, тэр ч байтугай монголын нэг ч иргэн хохирол үзээгүй.
Харин ч ямар нэг хэмжээгээр тэдний оюуны цар нь нэмэгдсэн гэж ямар ч эргэлзээгүй хэлэх байна. Ирж буй онд энэ үүргээ би урьдын адил биелүүлэх болно. Бүр илүү ч хийж магадгүй…
Ирж буй 2013 онд олон зүйл болж муу зүйл аяндаа нурахаас гадна муу муухайг арилгах хүсэл олон хүнд төрнө гэж бодож байна.
Ингээд Та бүхэнд оюун ухаан, мэргэн цэцэн, ухаарал сэхээрлийн онгод шимийг хүсэн ерөөе !!!
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 12 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

39 Responses to ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

  1. unshigch says:

    tand shine jiliin mend hurgei…

  2. Anonymous says:

    Tanii ger buld az jargal husie

  3. Anonymous says:

    Tand shine onii mendiig hurgej eruul enhiig husey!

  4. Burged says:

    neeree zagnuullaa geed hen ch hohiroogui baih shuu. Tand amjilt husie.

  5. Purevee says:

    Tanii bodol, nitleld talarhaj yavdag aa, uchir buhen tailagddag.. Tanai ger buld sain saihaniig husiye!

  6. Таньд ч гэсэн шинэ жилийн мэнд хүргье. Ирэх жилдээ эрүүл энх байж, харуул манаа, ухааран сэнхрүүлэх, оюуны талхны ажлаа улам амжилттай гүйцэтгэхийг хүсэн ерөөе.

  7. smsr says:

    bayarlalaa. tanid bas shine onii mend hurgii. Ireh jildee haluun am buleeree az jargaltai, eleg buten, eruul enh baij ajliin undur amjilt gargahiig husen yeruuye. Bid buhniigee unegui tarhinii talhaar tejeej baidag tanid bayarlaj yavdag shuu. Hamgiin sain saihan buhniig husen yeruuye.

  8. Mbr says:

    Tand ch bas shine onii mend

  9. Болд says:

    Эрхэм ах таныхаа нөр их хөдөлмөрийг тань хүндэтгэн дээдлэе . Та болон танай гэр бүлд мөн таныг дэмжигч, блогыг тань шимтэн уншдаг хэн бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж шинэ жилийн мэнд дэвшүүлье.

  10. orgil says:

    Tanid shine jiliin mend khurgiy B.Altan-Orgil

  11. ganaa says:

    Судлаач танд маш их баярлаж явдаг. Загнуулаж, тэнэгээрээ дуудуулах бүр бид яагаад бүгдээр зэмлүүлэх байдалд хүрэв гэсэн бодол өөрийх эрхгүй орж ирдэг. Ямарч зүйлд хэмжээ байдаг .Аль нэг тийшээ хэтэрвэл асуудал гардаг байх.Та мөн ч их санууллаа даа.Ухаантай нэг нь эрх биш ойлгоо байлгүй дээ.Шинэ он танд болон таны ойр дотнын хүмүүст аз жаргалыг авчирч, эрүүл энх ,сайн сайханаар бялхаж байхыг хүсэе

  12. Badral.B says:

    Shine onii mend…

  13. Uran says:

    Танд шинэ оны мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

  14. deaglefx says:

    Танд ч бас ирж буй шинэ оны мэнд хүргье!

  15. Судлаач мэргэн ах танд эрүүл мэнд сайн сайхан бүгдийг хүсье.

  16. Алтай says:

    Tand shine jiliin mendiig xurgej eruul enxiig xusen erooe!

  17. undrah says:

    shine jiliin mend hurgie

  18. ochiroowits says:

    Shine onii mend hurgey, ireh onii negen udur uulzahiin yuruul taviya.

  19. Tuvshin says:

    Tand irj bui shine ondoo eruul enx sain saixan buxneer duuren baigaarai gej eruun Bayariin mend debshhuleye!

  20. dk says:

    Танд шинэ жилийн мэнд хүргэе, Сайхан баярлаарай

  21. Batsuh says:

    Shine onii mend hurgie,Ganhyagaa.Eruul enh baij ulam ihiig hiij buteehiin elziitei saihan eruuliig devshuulie.Ger buliinhend tani bas eruul chiireg baij,az jargalaar duuren baig.Saintsag irnee.bid ch bas hudulmurluh bolno Tanitai hamt.

  22. Dagiimaa Togtokh says:

    Shine jiliin mend hurgie.

  23. Anonymous says:

    Эрхэм Ганаа ах болон гэр бүлд нь хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай. Хүндэтгэсэн, дүү нар нь..

  24. Aldaraa says:

    Танд ирж буй шинэ онд эрүүл энх аз жаргалыг хүсье

  25. baasandorj says:

    Ирж буй онд Танд эрүүл энхийг хүсэн ерөөе… Шинэ жилийг сайхан өнгөрүүлээрэй.

  26. Ganba says:

    Ирж буй шинэ жилийн мэнд хvргэе! Ереел бат оршиг!

  27. L.Ankhbayar says:

    Танд шинэ онд эрүүл энх сайн сайхныг хүсэж.

    Монголчуудын оюун санааны хилийн манаанд нүд цавчилгүй хамгаалаж байдагт тань гүнээ талархаж байна.

  28. tugsjargal says:

    Багшдаа шинэ оны мэнд дэвшүүлье. та СУИС-н оюутан залууст шинжлэх ухааны судалгааны аргыг мөн ч гаргуун заадаг байж билээ. үүнийг шавь нар нь дурсан танаар бахархадаг.

  29. Оюун-Эрдэнэ says:

    Танд шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо эрүүл саруул байж, илүү олон зүйлийг бичиж бидэнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Таны шинэ бичлэг бүрийг хүлээн шимтэн уншигч.

  30. ulemj says:

    Таньд аз жаргал хүсье сайхан баярлаарай

  31. Б.Хүрэлтогоо says:

    Шинэ оны мэнд хүргэн, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе… Тодорхой нэгэн өдөр уулзахын ерөөл магад буй. Хийсэн, хийх зүйлд чинь сэтгэл маш их тэнэгэр, аз жаргалыг мэдрэх авай…

  32. Anonymous says:

    Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

  33. Naranbat says:

    Happy new year

  34. sukhee says:

    шинэ ондоо аз жаргалтай эрүүл энх байхыг хүсье

  35. Anonymous says:

    Танд гарч буй шинэ онд сайн сайхан бүхнийг ерөөе. Таны бүтээл, түүний үр шим монголчуудын мэдлэгт улам өргөн ихийг нээж өгөх болтугай.

  36. Bataa says:

    Tand shine onii mend xurgeed irex ondoo elgeeree enx amgalan, turluuruu tuvshin amgalan baij Mongol tumnee gegeeruulex ix uilsed tani undur amjilt xusen yeruuy! Sain saixan tsag turgen irex boltugai.

  37. Anonymous says:

    Танд шинэ жилийн мэнд хүргэе. Би Таны бүх төрлийн нийтлэл, задлан шинжилгээ, бухимдал, сэрэмжлүүлэг, бахархал цөхөрхлийг уншиж өөртөө болон оюутан сурагчиддаа ч гэсэн уншиж байхыг санал болгодог. Хүн, тэр дотроо хүний төлөө санаа тавьж, өмнөөс нь хариуцлага хүлээх чадвартай хүн өөрийн хайрладаг хүндээ хатуу үг хэлж, харааж ерөөх нь байх ёстой хүнлэг сэтгэлийн илэрхийлэл гэж би баттай боддог. Та хэнээс ч уучлалт гуйх хэрэггүй. Таны мэдлэг боловсрол, оюун сэтгэлгээг хүндлэгч би бээр.

  38. ene huudsan zochildog bvh hvnd shine onii mend hvrgii ganaa sudlaachid talarhal ilerhiilhiin yldamd amjilt hvsiii

  39. bi says:

    ongorson ch gesen shine jiliin mend hurgye mon amjilt husch tanii deerh husel bieleh boltugai mongold shine ueiihen negent garch irsen bga end tanii huvi nemer zohih hemjeegeer orson gej boddog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: