АЛТАЙН ХҮН ЭХ ҮНДЭСТЭН

Монголчууд Америкт анх очсон гэж бид ярьдаг боловч энэ нь бүрэн гүйцэд батлагдаагүй өнөө хүрсэн юм. Тэгвэл одоо батлагдаж байна. Индианчууд биднээс үүсэлтэй, монголчууд бид америкийг нээсэн гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй батлагдаж байна. Монгол монголдоо манай Алтайгаас очсон байна. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post

ЕВРОПЫН 13 БАНКЫГ БУРУУТГАВ

Манайхан сонгуулиа явуулчихсан. Гадаадаас баахан мөнгө зээлчихсэн. 8 хувийн хүүтэй зээл аваад л, “зүгээр байр” авах гээд л. Цаана чинь дэлхийн эдийн засаг их эвгүй байна ш дээ. Аналитикууд хямрал болох магадлал 60 хувь гэж хэлж байна. Бүх дэлхий айж байхад Монгол ганцаараа “онгироод” байхаар гайхаад байх юм. Үнэхээр “санаа нь амарчихсан” улс гэж байх юм… Read more of this post

ЯНАГЛАН ХОРЛОХУЙН УХААН

Ерөнхийлөгчийн сонгууль дуусав. Энэ бол олигархуудын тавьсан жүжиг гэдгийг би аль эрт хэлсэн. Төгсгөлийг нь мэдэж байсан учир зусландаа гараад хэвтчихсэн юм. Одоо эхний товч дүгнэлтүүдийг хэлж мэдээж болно… Read more of this post

ОД – СУДАЛТАЙ ПИРАМИД

Манайхан энийг нэг уншчихад зүгээр байх. Энэ бол миний орчуулж буй нэгэн номын нэг л зүйл (параграф) юм. Тодорхой шалтгааны улмаас номын нэр болон зохиогчийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Хэрэв “олон юм” ярьж мэдэмхийрэхгүй бол нэмж нэг параграф гаргаж болох л юм. Уншигчид энэ блогт байгаа “Мөнгө булаах арга” I болон II-ыг дахин санана гэж найдаж байна. Ямар ч гэсэн би олон удаа боломжит бүх хэлбэрээр сануулж байсан. Ингээд намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх… Read more of this post

ХЯМРАЛЫН ОНОЛЫН ТОВЧ ҮНДЭСЛЭЛ

Сүүлийн үед Оросын эдийн засагч, аналитик Михаил Хазин их мандаж байгааг Монголд цөөн бус хүн мэддэг юм. Тэрээр дэлхийн болон Оросын эдийн засаг, санхүүгийн хямралыг олон жилийн өмнөөс таамаглан хэлж олныг бишрүүлсэн бөгөөд одоо ч онолоо хөгжүүлж, лекцээ уншиж, прогнозоо хэлсээр буй. Манайхан Оросоос элдэв “балай юм” орчуулж байснаас шинжлэх ухааны энэ мэт нэрд гарсан төлөөлөгчдийн “юмыг” мэдэж байвал бидэнд л хэрэгтэй гэж санана. Энэ удаад түүний “Хямралын онолын товч үндэслэл”-ийг орчуулав. Зохиогч энд үндэслэлээ ямар ч тайлбаргүй гаргасан нь “оюуны үнэнхүү залхуу” монголчууд бидэнд нэн олзуурхууштай юм. Хазины “хямралын онолыг” гүнзгий мэдье гэвэл түүний worldcrisis сайтаас үзэх хэрэгтэй. Тэрийг нь үзээгүй байж битгий олон долоон “онол ном” яриад, мэдэмхийрээд, цэцэрхээд, солиороод, хадуураад байж үзээрэй дээ. Монголын эдийн засагчид шиг “утгагүй амьтдыг” би энэ яваа насандаа үзээгүй болоод л ингэж хэлж байна…Ингээд Хазины онолын товч үндэслэл энэ байна… Read more of this post

БИД ХӨЛДӨЖ ҮХЭХ ЁСТОЙ ЮУ…

Ерөнхийлөгчийн сонгууль гээд биднийг ухаанаа тавиад туучихсан хойгуур цаад олигархууд чинь чинь ёстой заваарч өгч байна. Арав гаруй жил ярьж байгаа ДЦС-5 асуудал ахиад л бүтэхгүй болжээ. Та бид удахгүй шинэ станцтай болно гэж итгэж байсан маань лөөлөө болов. Тэгээд энэ олон шинэ орон сууц мууц гэдэг худлаа болов. Ямар балдуушаараа тэр олон орон сууцыг халааж, цахилгаанаар хангах юм ?! Read more of this post

ҮГС

Хүмүүс Ц.Элбэгдоржийг их гоё ярьдаг гэж гэдэг. Тэр ч үнэн. Харин би бодохдоо хүн бодож байж ярьдаг гэж үздэг. Ялангуяа төрийн тэргүүн хүн мянга дахин бодож ярих ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгж чаддаг уу ? Бүгдээрээ санаад үзье л дээ… Read more of this post

ТҮВДИЙГ МОНГОЛЧУУД БИЙ БОЛГОСОН

Монгол хүнд Түвд гэвэл хамгийн түрүүнд улс биш, шашин санаанд нь орно байх. Чингэхдээ Далай лам, “гаднын” мэт манай шашин бууна байх. Харин Түвдийн түүхийг бол ор тас мэдэхгүй, сонирхохгүй. Харин лам нар бол Түвд лам нарын болон өөрсдөө зохиосон шашны түүхээс л мэднэ. Шинжлэх ухааны хувьд судалсан түүх гэж байвч дандаа гадаадынх. Тэгээд л монголчуудын хоншоор нь дутдаг юм. Асуудлыг монгол шинжлэх ухааны талаас аваад үзэх болох уу, мэдээж болно. Зүгээр л гаднын юмыг хуулаад, залхуураад, юу ч хийхгүй болохоор Монголын түүх бичигдэхгүй л дээ. Ингээд оролдоод үзье л дээ… Read more of this post