ОД – СУДАЛТАЙ ПИРАМИД

Манайхан энийг нэг уншчихад зүгээр байх. Энэ бол миний орчуулж буй нэгэн номын нэг л зүйл (параграф) юм. Тодорхой шалтгааны улмаас номын нэр болон зохиогчийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Хэрэв “олон юм” ярьж мэдэмхийрэхгүй бол нэмж нэг параграф гаргаж болох л юм. Уншигчид энэ блогт байгаа “Мөнгө булаах арга” I болон II-ыг дахин санана гэж найдаж байна. Ямар ч гэсэн би олон удаа боломжит бүх хэлбэрээр сануулж байсан. Ингээд намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх…
Сүүлийн хорин жилд бидний тархийг манартал угаасан болохоор хүн амын олонхи АНУ-ыг тогтвортой байдал, амжилтын үлгэр жишээ, ингэхээр америкийн юмыг онц гэж үздэг болсон.
Либерал эдийн засагчид америкийн төрийн сайн сайхан байдал нь бусад улсуудын муу муухай байдлаас шууд хамааралтай гэдгийг яагаад ч юм огт боддоггүй юм; энэ бол хаа нэгэн газар алдагдаж байвал хаа нэгэн газар нэмэгдэж байдаг ломоносовын эрчим хүч хадгалалагдах хуультай яг адил юм.
Долларынхаа ноёрхлоос салах нь тэдний хувьд төрийн дефольт хүртэл санхүүгийн хүч чадлаа бүрэн алдана гэсэн хэрэг юм. Америкийн бүхий л эдийн засаг зөвхөн гадааддаа биш, мөн дотооддоо пирамидын зарчмаар байгуулагдсан юм. Өнөөгийн хямрал үүнийг илт баталж байна.
Энэ хямрал яг юунаас эхэлсэн бэ ? Амархан ш дээ. Орлого нь зарлагаа нөхөж чадахаа больсноос эхэлсэн.
Дундаж америк хүн өрөөр амьдарч сурсан. Тэрээр зээлээр машин авна, ипотекээр байр авна, дээд сургуульд боловсролын зээлийн дансаар сурна. Энэ бүхнийгээ хэзээ, юугаар төлөхөө америк хүн бодохгүй байхыг хичээдэг: энэ бол маргаашийн асуудал, харин одоо бол өнөөдөр болж байгаа.
Ийм маягаар эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй нь ойлгомжтой, ялангуяа ипотекийн зээлийг авч буй орон сууцных нь өртгөөс хамаагүй илүү үнээр өгч буй харгалзах юм бол энэ нь бүр ч боломжгүй. Ипотекийн дундаж хэмжээ авч буй байрны зах зээлийн үнийн 120-130 % хүрдэг.
Удаан хугацаанд энэ нь бүхэнд ашигтай байсан юм. Америкийн үл хөдлөх хөрөнгө исч байгаа юм шиг өсөв. Хоёр жилийн өмнө барьсан байр (нөхцөлт байдлаар) 100.000 доллар байснаа дараа нь 150.000 доллар болдог байв. Банкнаас 100.000 доллар аваад түүгээрээ байр авч, дараа нь түүнийгээ 150.000 доллар болоход нь банкинд 130.000 долларыг нь буцааж төлдөг ипотекийн зээл банкинд ч таатай, шинэ байранд орсон хүнд ч таатай, ер нь сайхан болдог байсан тийм үе байсан юм.
Гэхдээ банкууд ашгийн хойноос хөөцөлдөхдөө аливаа болгоомжлолоо алдсан юм. Тэд өөрийн хөрөнгөөр хариуцаж чадах хөрөнгө чинээтэй иргэдээс гадна эргэлзээтэй буюу шууд орчуулбал “найдваргүй” гэгдэх “subprime” нарт бөөн бөөнөөр нь зээл олгож эхлэв.
Зээл авахын тулд зээлийн түүх ч, анхны төлбөрийн татвар ч шаардахгүй болж, нас хэвийсэн негр байсан ч хамаагүй зөвхөн зээл авах гэсэн хүсэлт л хэрэгтэй болов.
Энэ нь банкуудыг сүйд хийсэн юм. Орон сууцны үнэ хязгааргүй өсч чадахгүй болов. Эрт орой хэзээ боловч хэт ханасан зах зээл саарах ёстой байлаа. Яг энэ нь болмогц хүмүүс байр авахаа болив. Ингээд мэдээж хэрэг үнэ унаж эхлэв.
Банкууд алдагдлаас зайлхийхийн тулд ипотекийн зээлээр олгох хүүгээ, түүний дотор өмнө өгсөн хүүгээ өсгөж эхлэв. Ийм ачааг зээл авагчид даахгүй юм. Subprime зээлийн өртнүүдийн нийтийг хамарсан дефолт болж, энгийнээр хэлбэл хүмүүс дампуурснаа зарлаж, өрөө буцаан төлөхөөс татгалзах болов.
Тэдний хөрөнгийг хураасан боловч үнэ нь анхны зээлээсээ хамаагүй бага болсон байлаа. Ганц хоёр, тэр ч байтугай хэдэн зуун дампуурал бол яаж ийгээд аргалж болох байлаа. Гэтэл энэ тоо хэдэн зуун мянга болж, барьцаалагдагсад АНУ-ын банкны бүх системийг хамарсан байлаа. Учир нь АНУ-ын ипотекийн зах зээлийн хэмжээ аварга их хэмжээнд хүрч 2008 оны эхэн гэхэд нэгэнт 12 триллион (!) доллар хүрсэн байлаа.
Америк сандралд оров. Зээл олгож байсан банк, компаниуд ар араасаа хагарч эхлэв. Ипотекийн томоохон фонд “Фанни Мэй” (Fannie Mae), болон “Фредди Мак” (Freddie Mac) дампуурлын ирмэг дээр ирэв. (Эдгээрт ипотекийн зах зээлийн тэн хагас ногдож байсан.) Зөвхөн 2007 оны IY улиралд тэдний алдагдал 3 миллиард доллар давав. Гэхдээ энэ нь ердөө л цэцэг нь байв.
Эцэст нь энэ хоёр компанийг улсын болгов. Урьдчилсан үнэлгээгээр эдгээрийг тогтворжуулахад америкийн засаг захиргаа 25-100 миллиард доллар зарцуулахад хүрсэн байна. Америк өөрийнхөө бүхий л түүхэнд ийм зүйл ерөөсөө үзээгүй юм.
Дашрамд дурдахад “Фанни Мэй” болон “Фредди Мак”-ын удирдлага хямрал ид гаарч байхад сангийнхаа хэмжээг санаатайгаар ихэсгэж байсан нь тодорхой болсон юм, энэ нь ч гэсэн хямрал даамжрахад үүрэг гүйцэтгэсэн байна.
АНУ-ын Сангийн Яамны судалснаар эдгээр компаниуд нягтлан бодохын баримт бичгийг будлиантуулж, татвар төлөлтийг багасган мэдээлж, жилийн 10 сая хүртэл долларыг дарж, бодит байдлыг нууж, хүссэн юмаа бодит байдал мэт мэдээлдэг байсан нь тогтоогджээ.
Америк бизнес бол даган дуурайх зүйл мөн, далайн чанадад бол хулгай луйвар байхгүй, байж ч болохгүй гэж үнэн санаанаасаа итгэдэг хүмүүст бас нэг сургамж болно гэж бодож байна…
Америкийн түүх бол зүсэн зүйлийн зальтан луйварчидтай салшгүй холбоотой, ХХ зууны пирамидуудын хамгийн нэрд гарсан нь чухамхүү далайн чанадад гарсан байдаг юм.
Пирамидыг анх Италийн цагаач Чарльз Понци гэгч анх бодож олжээ. Тэр сайн эр ХХ зууны эхээр хожим өөрөө ярьснаар халаасандаа 2,5 доллартай, хүсэлдээ сая доллартай Америкт анх иржээ. Понци хот, суурингуудаар бараг 20 жил нүүдэллэж, хоол зөөгч, конторын хүн, сав угаагч хийж, хоёр ч удаа шоронд суугаад авч.
Торны цаана суух нь итали эрд таалагдсангүй, гэхдээ саяын тухай мөрөөдлөө орхисонгүй. Тэхэд Понци шуудангийн маркны үнийн ялгаанаас мөнгө олох агуу их санааг гэнэт олсон байна.
Тэр үед Дэлхийн шуудангийн 1906 оны конвенцоор дэлхийн аль ч цэгээс захидал илгээсэн хүн хариу захидлынхаа үнийг урьдчилан төлж болдог байж. Үүний тулд олон улсын купон худалдаж аваад захидалдаа хийж илгээнэ, захидлыг авсан хүн тэр купоныг нь шуудан дээр очиж шуудангийн маркаар сольж аваад хариу захиандаа нааж явуулдаг байж.
Асуудал юунд байсан гэхээр энэ конвенц гарсны дараа дэлхийн дайн дэгдэж, валютын ханш өөрчлөгдсөн байна. Харин энэ купон болохоор анх гарсан үнээрээ худалдаанд үлдэж, худалдан авсан газраасаа үл хамааран байсаар байсан аж.
Энэ бүхнийг Понци огт санамсаргүй олж мэджээ. 1919 онд тэр Испаниас купон хийсэн захидал хүлээн аваад шуудан дээр очоод түүнийгээ маркаар солиулах гэсэн чинь түүнд 6 центийн марк өгсөнд ихэд гайхжээ. Гэтэл Испанид бол тэр купон 1 центээс бага үнэтэй визави (валютад шилжүүлбэл) болох байлаа.
Тэнэг хүн биш учраас Понци эгшин зуур сэтгэж тэр дороо Бостон хотноо “Секьюрити Эксченж” нэртэй компани байгуулж, асар хурдан баяжих арга оллоо, мөнгөө авчирч өг, авчирсан доллар болгоныг 45 өдрийн дараа бүтэн хагас дахин өсгөхийг амлаж гэж эх орон нэгтнүүддээ уриалав.
Ингээд итали эр рүү доллар гол мөрөн шиг цутгах болов. Удалгүй компанийн долоо хоногийн орлого сая доллар давах болов. Купон нэг үнээр авч, өөр үнээр зарахыг тэр үед хэн ч сэтгээгүй, Понци шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр хуучин хөрөнгө оруулагчидтай тооцоо хийж байв. Тэр 8 сар ажиллахдаа 10 сая доллар хураажээ, 1920 оны зун гэхэд тэр алтыг таазаа тултал хураасан гэдэг.
Тэр үед чухам юу болсон нь жинхнээсээ тодорхойгүй. Нэг хувилбараар бол хэн нэгэн зээлдэг Понциг шүүхэд өгсөн гэдэг, ингээд манай “МММ”, Чара-банк шиг төлбөр төлөх нь удааширч сандрал үүсчээ. Өөр нэг хувилбараар хямралын шалтгаан нь “Бостон Пост” хэмээх орон нутгийн сонинд гарсан өгүүлэл, мөн хотын засаг захиргаа “Секьюрити Эксченж”-д албадан аудитын шалгалт хийх тухайгаа зарласан явдал гэж үздэг. Ямар ч гэсэн Понцигийн компани бүрэн дампуурсан гэдэг эргэлзээгүй дүгнэлт гарч байгаа юм.
Понци Чарльз (1882-1946)-ын тухай “New York Evening World” сонинд: “Понци хүн болгонд хурдан баяжих боломж олгож байна. Түүнд 50-иас 50 мянга хүртэл доллар зээлдүүлэгтэн. 180 өдрийн дараа тэр хоёр дахин илүүг Танд эргүүлж өгөх болно. Энэ бүх буянтай ажлыг хоёрхон өрөөтэй бяцхан оффист байгаа 12 ажилтан л хийж байна. Чарльз Понцигийн амжилтад зөвхөн Америкт л хүрч болох нь эргэлзээгүй” гэж бичиж байв. Пирамид нурахад Понци ч торны цаана суусан бөгөөд түүнийг огт өөр зүйлээр шагнасан болно.
Цаашаа таахад амархан юм. Хөрөнгө оруулагчид ном ёсоороо дампуурсан. (Энэ пирамидын нуралт орон нутгийн 5 банкыг хамт дарсан юм.) Понци шинэ ял авсан, гэхдээ суллагдах болгондоо шинэ пирамид босгохыг оролддог байв.
Нийлбэр дүнгээрээ түүнийг 5 удаа ялласан юм. Эцэстээ Понци Бразиль руу зайлж, тэнд 1949 онд ядуусын байранд нас барсан юм. ХХ зууны хамгийн алдарт луйварчин амьдралынхаа эцэст 75 доллартай байсан бөгөөд энэ нь түүнийг оршуулахад дөнгөн дангаж хүрэлцсэн гэдэг.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to ОД – СУДАЛТАЙ ПИРАМИД

  1. dk says:

    “Гэр хорооллын барилгажилт”, “Глоб кредит” мэтийн Хадгаламж зээлийн хоршоо, 40 мянган айлын орон сууц, “Утаагүй УБ – Утаагүй түлш” …. + 8 хувийн Орон сууцны зээл гээд үргэлжлээд явах бий дэ, бурхан минь…

  2. Болд says:

    Бусдыг муулах амархан ш дээ. Танд тэгээд “Америк”-аас илүү санаа байна уу. Ер нь “А”-г хэн “цэвэр”-гээд байгаа юм? …үүнээс илүүг хүн төрлөхтөн олж чадаагүй байна гэдэг шүү дээ. Тэд. Та олсон юм бол гарга нуу.

    • Sedee says:

      Асуудал Америктаа биш шүү дээ. Наад толгойгоо ажилуулаач. Америкийг ХУЛГАЙГ яагаад хуулаад байгаа юм гэдэгтээ учир нь. Бид газар газрын луйврыг хуулж, луйварчдыг дагаж амьдрахаа хөгжил гээд яриад байх юм

    • Болд says:

      “Либерал эдийн засагчид америкийн төрийн сайн сайхан байдал нь бусад улсуудын муу муухай байдлаас шууд хамааралтай гэдгийг яагаад ч юм огт боддоггүй юм; энэ бол хаа нэгэн газар алдагдаж байвал хаа нэгэн газар нэмэгдэж байдаг ломоносовын эрчим хүч хадгалалагдах хуультай яг адил юм” ядахдаа үүнийг жаахан тунгаагаад, бодож ойлгохыг хичээ дээ гэхээс хэхэ

    • Болд says:

      Нарийндаа энд бусдыг муулах Америкийг бураашаах гэхээс илүү Монголчууд бид өөрийн толгой бодолтой байж салбайдай шиг байхгүй бол зүгээр гэдгийг улс дотроо л ярьж байгааг ухамсарлаж дөнгөхгүй бол үүгээр доншуулчаад дэмий биз дээ амидаа минь кк

  3. Anonymous says:

    Понцинууд Монголоор нэг, ялгаа нь гэвэл “төрийн удирдах ажилтан”.

  4. Sedee says:

    Голомт банкийг байгуулсан, өсгөсөн түүх ч үүнтэй төстэй. Тэд анх 1 сая доллар тэр үеийн ХОТШ банкнаас зээлээд түүгээрээ Голомтын дүрмийн санг бүрдүүлсэн юм. Тэгээд ердөө 2 долоо хоногийн дараа тэр мөнгөө ХОТШ-д нь илүү хүүтэйгээр буцааж зээлсэн байдаг. Түүний дараа Ардын банк гэх Монголын хамгийн том банкийг албадан дампууруулаад бүх хадгаламж, харилцагчдыг нь Голомтод өгсөн. Дараа нь Монгол Даатгал банкыг гэх мэтчилэн хөвөрч өгсөн.

    100 сая хадгаламжтай ХХБ-ыг ч гэсэн тэд ердөө 8 сая доллараар авсан. Гэхдээ хамгийн сайхан нь тэр мөнгөө бас банкнаас өөрөөс нь зээлээд л авчихсан. Энэ бүгд бол мөн ийм пирамидийн арай өөр схем. Одоо зардаад байгаа тэр орон сууцны 8% зээл бол цаанаа их том тоглоом явж байгаа нь ойлгомжтой.

    • Erdene says:

      8 huviin zeeld ix uchir bx shig. Aav ni huugeesee bairaa 30 huviin uridchilgaa avaad “zarlaa”. Uldsen 70 %-iig bank aavd tulnu.
      Aav uodoogiin banknii 1 jiliin hugatsaat hadgalamjiin hamgiin baga huu boloh 15%-aar butsaaj hiigeed jild 7% ashgiig aav huu 2 huvaaj avah nee.
      Esvel bi buruu bodoj bn uu?

    • Болд says:

      Орон сууцны 8% зээл бол мэддэг хүнд нээх нууцсаад байх зүйлгүйшд /илчлэгдсэн/ пирамидаар цааш идэж ууж болохгүй болчлоо тиймээс улс төрөөр идье буюу “цөөхөн монголчуудын ажиллах хэсгийг!? ажлын /ахуйн!/ хүлээсэнд уяж байнгын ломбардын бодлогоор хүүлье”, чадахгүйн үхэг чадсан нь дагагч “хүн робот” болгээ гэсэнтэй агаар нэгэн сонсогддож бгаашд ккк.

  5. Anonymous says:

    Sain baina uu.

    Mash tochdoo, 2008 onii financial crisis subprime mortgage loan buyu dundajaas doosh orlogotoi ersdeltei irgeded ikh khemjeegeer zeeliig khavtgairuulj olgosnoos uudsen. Enekhuu uil ajillagaa n BIll Clinton-ii zasgiin gazraas ekhleltei bogood Amerik-n ediin zasgiig osgokhiin told khucheer iim alkham khiisen. Gantskhan jishee khelekhed jildee 14,000 USD -n orlogotoi yaduu Meksik nokhor 740,000 house khudaldaj avch baiv. Enekhuu tolovlogoog bolovruulsan khun n tukhai n yeiin TOV Banknii eronkhiilogch Alan Greenspan bolon uunii matematik argachlal-g bolovsruulsan financial engineer -d baisan. Ternees bish mortgage-n system-s erdoo boloogui. USA-n mortgage system bol gaikhamshigt -tai system.

    za neg iimerkhuu.

    • Ганаа says:

      Чи битгий худлаа мэдэмхийрээд бай. Гринспер Алан эдийн засгийн энэ их өсөлтийг бий болгосон боловч ипотек, дериватын “хөөсийг” анх удаа бий болгосныг дэлхий даяараа мэддэг юм. Чамаас бусад нь ингэж тэнэг “салгаж” ойлгодоггүй…

    • Orgilkhuu says:

      Alan Greenspan-г хөөж үзвэл Монголд зарим хүмүүсийн шүтээн болсон Ayn Rand шиг хүмүүстэй холбогддог. Ayn Rand-н объективист философи Либертариануудын онолд ихээхэн нөлөөлсөн. Цаашлаад энэ нь 70 оноос эхтэй неолиберал эдийн засгийн бодлогод ч нөлөөтэй.
      Гэхдээ хэрэгцээ болон хягзааргүй өсөлт дээр тулгууралсан өнөөгийн эдийн засаг үнэндээ явцгүй. Хязгааргүй өсөлт байнга инфляцад хөөгдөж явдаг. Өсөлт байхгүй бол эдийн засаг зээлийн хүүг эргэн төлөгдөхгүй болох буюу понзи маягын өрийн пирамидаас үүдээд хүнд байдалд орно. Ийм тул барууныхан эдийн засаг өсөхгүй байгаагаас сүнсээ зайлтал айдаг. Оксоморон зүйл нь бол хязгаарлагдмал дэлхийн нөөц баялагын хүрээнд хязгааргүй өсөлт байна гэдэгт буй.
      Өнөөгийн эдийн засгийн тогтолцоо бол ихэвчилэн юмс ховор байх үеийн хэрэгцээн буюу хомсдол дээр тулгууралсан капиталист систем. Өнөөдөр техник технологи хөгжөөд энэхүү хомсдолыг шийдэж болохоор байгаа ч эдийн засгийн үүднээс хомсдолыг зориуд үүсгэж хэрэгцээг үүсгэж байна. Өмчийн өнөөгийн харилцаа, хүн болгон хувийн өмчтэй байхыг хүсдэг ч хомсдолтой холбоотой зүйл. Нэг талаар капиталист зах зээлийн эдийн засгийн систем өрсөлдөөнийг дэмжиж үр ашигтай байдал үүсдэг гэдэг ч харин ч хамгийн үрэлгэн, нөөц баяланыг хайр найргүй цөлмөж байгаа. Аривч хямагч байх үндэслэл ховор. Асар их илүүдэл бараа байсан хомсдол болон хэрэгцээ дээр байнга тоголдог. Мөн зах зээлийн өрсөлдөөнөөс үүдээд зарим тохиолдолд үнийн өрсөлдөөнөөс бараа бүтээгдэхүүний чанар маш муудаж байгааг хүмүүс хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Байнгын хэрэгцээг үүсгэхийн тулд бараа бүтээгдэхүүний амархан тодорхой хугацааны дараа хэрэгцээгүй болгох бодлого баримталж байна. Чанартай зүйл хийе гэвэл зардал маш өсөж үнэ өсөхийн хэрээр зах зээлээс шахагдах тул чанартай бүтээгдэхүүн үндэслэл бага байдаг. Чанартай өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг ч тэр нь хүн амын өчүүхэн хэсэгт зориулагдсан байдаг.
      Өшөө дэлгэрүүлж яривал олон юм бий. Гэхдээ ингээд өндөрлөе.
      Яг үнэндээ тогтвортой (sustainable) хөгжлийг их ярьдаг ч өнөөгийн тогтолцоонд тийм байх бололцоо хумигдмал санагддаг.

    • Болд says:

      Orgilkhuu чамтай санаа оноо нэг шигээ БАЯРЛАЛАА. “Нэг талаар капиталист зах зээлийн эдийн засгийн систем!? өрсөлдөөнийг дэмжиж үр ашигтай байдал үүсгэдэг ч харин хамгийн их цөлмөж, нөөц баялгийг хайр найргүй цөлмөж байгаа. Арвич! хэмнэгч байх үндэслэл ховор. Асар их илүүдэл бараа байсан ч хомсдол болон хэрэгцээн дээр байнга тоглодог” гэж сэрэмжлүүлж бгааг тань талархан дэмжиж бноо.

  6. Anonymous says:

    Уучлаарай дахин илгээлээ. Эхнийхийг нь та авсан бол энийг устгаж болно. Та доорх миний бичсэн зүйлтэй холбоотой нийтлэл бичээч гэж гуйя. Монгол энэ талаар мэдэж анзаарч байгаа хүн алга. Ийм мэдээлэл ил болоод нэлээд удаж байхад энэ талаар Монголын ямар ч хэвлэл мэдээлэл анхаарал тавихгүй байна. Та энэ тухай дуугарвал илүү олон хүнд хүрнэ.
    2-3 хоногийн өмнө наад мэдээллийн санг чинь гаргачихаад байхад Монголын ямар ч хэвлэл мэдээллээр зарлаж байгаа юм алга байна.
    Мөн Монголоос дээр нь санаанд буусан сэжигтэй байж болох түлхүүр үгүүдээр хайлт хийхэд доорхи хэдэн хүмүүсийн нэр олдлоо.
    1. Barsbold Ulambayar буюу Байгаль Орчин сайд байсан У.Барсболд олдсон. Энэ хүнтэй холбоотой олон сэжигтэй зүйлсийг хүмүүс нуршилтгүй мэдэж байгаа бизээ.
    https://offshoreleaks.icij.org/nodes/150290
    2. OCHIRSUKH YANSANJAV буюу урьд нь Сангийн сайд байсан Я.Очирсүх. Энэ хүн цагтаа Бороо Гоулдтой гэрээнд гарын үсэг зуралцаж байсан.
    https://offshoreleaks.icij.org/nodes/148938
    3. Enkhtaivan Chimed буюу “Цагаан Шонхор”-н Ч.Энхтайван. Энэ хүн бас нэлээдгүй уул уурхайн асуудалтай холбоотой.
    https://offshoreleaks.icij.org/nodes/158850
    4.DELGERSAIKHAN BORKHUU буюу миний тааварлаж байгаагаар энэ хэрэгтэй холбоотой (http://www.unen.mn/content/20689.shtml) Б.Дэлгэрсайхан гэж бодож байна.
    https://offshoreleaks.icij.org/nodes/148893
    Энэ бол ердөө миний хайж л олсон хүмүүс. Энэнээс цаашаа өөр олон хүн ч байж болно. Гэхдээ энэ бол Сингапурын Portcullis TrustNet гэсэн ганцхан компанийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл задрахад гарч буй нэрс. Энэ компаниар бус өөр бидний мэдэхгүй офшор нууц данстай өчнөөн олон Монголын бохир улс төр бизнесийнхний дансууд байгаа. Portcullis TrustNet -н задарсан мэдээллийн санд бусад томоохон акулууд байж болох С.Баяр өөр бусад АН, МАН, МАХН намуудын эдгээдийн нэрс ороогүй байж болно. Тэд өөр аргаар улсаас идсэн мөнгөө нуусан байж болно. Жишээ гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өөр нууцлал хийдэг компаниар үйлчилүүлсэн байх гэх мэт.
    Хамгийн гол нь офшорын асуудал бол Сингапурын Portcullis TrustNet шиг компаниуд нь цэвэрхэн хуулийн хүрээнд жинхэнэ данс эзэмшигчийг “төлөөний захирал” гэсэн хувь хүн, эсвэл компанийн нэрийн доор нууцалж өгдөг. Шалгалт хийхэд “төлөөний захирал” -н мэдээлэл гарч ирэхээс бус жинхэнэ эзнийг нь мэдэх боломжгүй байдаг. Энэхүү нууц мэдээлэл нь задарсан учраас олон улсад ийм шуугиан дэгдэж асуудал үүсч байгаа юм. Энэ бол зарим хүмүүсийн ойлгож тайлбарладаг шиг зөвхөн татвараас зайлсхийх оролдлоготой хобоотой асуудал биш. Хөгжиж буй ядуу орны удирдагч, бизнесийнхэн булхайтай аргаар олсон мөнгө ийм аргаар офшор “safe haven” бас нуудаг. Мөн дээрх хүмүүийн нууц компаниудыг харвал дандаа ямар нэг хувь хүн, компанийн нэрүүд хамт зоогдсон байгаа. Эд бол нөгөө хэлээд байгаа “төлөөний захирлууд” ба “shell company”-ууд, хувь хүмүүс. Офшорт заавал данс нууцалж нээх шалтгаан энэ хүмүүст заавал яагаад байна? Зүгээр ингэж нууцлахгүйгээр гадаад мөнгөтэй хүн данс нээх боломж өргөн бий.
    Ялангуяа Монголын ийм нөлөө бүхий төрийн алба хашиж байсан ба элдэв маргаантай асуудлуудтай холбоотой хүмүүс офшорт данстай байгаа нь гарцаагүй сэжиг төрүүлэх асуудал мөн. Монголын ямар ч удирдлага, шүүх тогтоол гаргаад офшорын дансыг шалгах боломжгүй. Тэд бол хуулийн маш ээдрээтэй аргаар хүрээлэгдэж хамгаалагдсан байдаг. Өнөөгийн Монголын удирдлагууд дээрх бүх илрээд байгаа хүмүүсийг шалгасан ч би лав тэдний шалгалтын үр дүнд итгэж чадахгүй.
    Монголын өнөөгийн улс төр бизнесийн сүлжээ бол бүхэл бүтэн мафийн сүлжээ гэж болохоор болсон. Өнөөгийн аль ч нам болон түүний төлөөллүүдэд итгэх ямар ч үндэслэл алга. Ихэнх нь улс төрийн жүжиг дүр эсгэлт, сэнхэрүүлэл болоод дуусч байна.
    Та бүхэн өөрсдөө https://offshoreleaks.icij.org/ гэсэн хаягаар ороод миний хэлсэн нэрүүдийг хайгаад үзээрэй.

  7. Ганаа says:

    Баярлалаа. Би сайн ойлголоо. Тиймээс нэрийг чинь нууцлав. Цаадуул чинь мэдээж “анзаарахгүй” царай гаргана. Гэхдээ мэдээллийг нууж болдоггүй гэдгийг огт ойлгодоггүй тэнэгүүд байгаа юм. Их л “хөврөх” юм байна…

    • Anonymous says:

      Баярлалаа. Бас нэг юм гэвэл https://offshoreleaks.icij.org/ ороод хайлт хийхдээ. Зөвхөн түлхүүр үгийг бүтнээр нь хайхаас гадна хэсэгчилж хайж болно шүү. Үүний тулд * (од) тэмдэгтийг ашиглаж болно.
      Жишээ нь: dorj* гэж хайвал dorjsuren, dorjsaikhan гх мэт хувилбарууд гарч ирж болно гэсэн үг. Эсвэл *bayar гэвэл enkhbayar, sainbayar гэх хувилбарууд олдоно. Ер нь * буюу од үгний эхлэл, төгсгөл, дунд хаа ч байж болно. Ингэж янз бүрийн хувилбараар шүүвэл өшөө ч хүмүүсийн нэр илэрч магад.

  8. deaglefx says:

    ih dajgui niitlel bn

  9. saruul says:

    Номын тань орчуулгад амжилт хүсье! худалдаанд гархыг тэсч ядан хүлээж байна. Баярлалаа

  10. Itgel says:

    “The men who built America” geed tsuvral nevtruuleg History channel-eer garsnyig zarim n’ anzaarsan bailgui dee, (haa ch ochij nuhduud sain muugaa “baisnaar” n’ l uzuulsen dee) za daa, Amerik dah’ zeeliin togtoltsoo bol neg taldaa, yaalt ch ugui MULJLUG, on-line-d
    “mortgage calculator” geed baigaa sh dee, unuuh 30 jiliin hugatsaatai zeelsen US$250.000…
    chin’ barag l 2-3 dahin nugarchihsan baih vii, end baigaa baidliig n’ l helj bgaam shuu, “Nature” -giin l helj baigaa hereg. ( Zeelee hurdan tulchihdug humuus baidag l biz)

    Neeree, Golomt bankiig gadnyihan tun surhii bank geed l eldev title uguud l “Tsaasan malgai” umsuuleed baidag yum bilee, nuhduudiin SCAM-iig anzaardag negen n’ medej l baigaa sh dee, za tegeed Petrovis…ene teree HK -iin SCAM geed l yostoi tsuvrah bailgui dee…?!

  11. Балай says:

    Дэлхийд одоо хүний хэрэгцээг хангах нөөц л байгаа болохоос хүний шуналыг хангах нөөц үлдээгүй л боловуу. Гэсэн ч Понци болохыг хүссэн хүмүүс олширсоор л байх л юм. Понци нар ашиг хонжоо олох янзын бүрийн башир аргуудтайгаас хамгийн энгий нь л гэхэд нөгөө гайхамшигтай Моргэйж, Ипотек өөр юү ч байдгийн тэднараараараа мөнгө хүүлж, дамын наймаагаа л хийнэ дээ. 2008 оных ч байна уу 1930- аад оных ч байна уу бүгд л нэг сэдэлтэй урьдаас зохион байгуулсан л том дээрэмүүд дээ. Тэрнээс биш хэн нэг хүний алдаа, буруу тооцоолсон аргачилал биш. Ер нь бидний түүхэнд болж өнгөрсөн болон ирээдүйд болох бүх хувьсгал, эргэлт, сүйрэл бүгд гэнэтийн зүйл биш төлөвлөгдцөн. 17, 18 зуунаас эхтэй Герман банкируудын энэ ёрын санхүүгийн машин одоо хүртэл ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд тэмцсэн Жон Кеннеди бол энэ мөхөшгүй пирамидийг нураах гэх оролдсон Америкийн сүүлийн ерөнхийлөгч. Түүнээс хойш хэн ч үгүй. Кеннеди үүний эсрэг тэмцсэнийхээ төлөө түүнд юу тохиолдсоныг хүн бүр мэднэ дээ. Обама уул нь анх сонгогдохынхоо өмнө банк санхүүгийн орчин дахь төрийн оролцоог тэлнэ гэж байсан боловч одоо хүртэл юү ч хийхээгүй. Аргагүй дээ Америкийн засгийн газар шийдвэр гаргахаа болиод удаж байна: Банкируудын дуулгавартай нохой болчихсон.

  12. Adonis says:

    ulsiin hemjeend 22.00 tsagiin baidlaar songuuliin irts 63.89% buyu 1185919 hun sanalaa ogchee…Uvs, hovd, bayan olgiigiin irts tsagiin zoruugees bolj 23 tsagt duusna ter ued ni medeelne gesen gehdee medeeleegui…uridchilsan dungeer niit 1239784 hun sanalaa ogj…tegeed zoruu ni neg tsagiin dotor uvs, hovd, bayanolgiigiinhon 53865 sanal ogson bololtoi…uridchilsan dungeer buyu uvs 33356, hovd 32929, bayan olgii 20710 hun niit sanal ogj…ene gurvan aimagt niit songuuli ogson hunii too 86995 hun tegeed suuliin neg tsagt ni genet uls toriin idevhi orj 53865 hun sanalaa ogson bololtoi…gadaadad suugaa Mongolchuudiin 4242 huniig hasval neg tsagiin dotor manai baruun aimgiinhan 49623 hun songuuli ogjee…niit songuuli ogoh hunii too 1856190…kkk

  13. Deggie says:

    cainyy ganaa ahaa.oird yagad tag bolchihwoo.horigdchihoogui bgaaa. jahan l ewgui ebiiig myylwyy ugui yu horij bnle. .

  14. odnoo says:

    sain bna uu. baingiin unshigch. urid ni setgegdel bichij bgaagvi gehdee eniig bichmeer sanagdlaa. zaluu uy bidend uls orniihoo talaar bolood delhiin hvchirheg gvrnvvdiin tuhai jinhene vnen bodit medee, too barimt, sudalgaag ugch bdagt mash ih bayarlaj bdag. taniig heterhii amraltgvi ajilladag bh gej bodogdood bdgiin. ta uuriiguu l bodohgvi bol hvn taniig bodohgvi shvv dee ajil amraltaa hosluulan, biye bodoj urt nasalj olon jil bid bvhniig gegeervvlj senhrvvlj oilguulj bhiig hvsii.

  15. Batjaa says:

    Ганаа ах аа та яагаад чимээгүй болчихов оо. Зүгээр биз дээ.

    • Ганаа says:

      Би зуслан дээрээ амарч байна. Амарч болно биз дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: