ҮГС

Хүмүүс Ц.Элбэгдоржийг их гоё ярьдаг гэж гэдэг. Тэр ч үнэн. Харин би бодохдоо хүн бодож байж ярьдаг гэж үздэг. Ялангуяа төрийн тэргүүн хүн мянга дахин бодож ярих ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгж чаддаг уу ? Бүгдээрээ санаад үзье л дээ…
2011 оны 12 дугаар сарын 28. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Тэр: “Тэдгээрт (Манжийн түрэмгийлэлд-Х.Д.Г) Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм.”
Хаашаа юм ?! Монголчууд манжийн дарлалд байгаагүй гэж Монголын Ерөнхийлөгч дүгнэж байна. Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ гэчихээд манжийн дарлалд байгаагүй гэж дүгнэхээр тусгаар тогтнох шаардлага байгаагүй гэсэн хэрэг. Ингэж улс үндэстнээ доромжилж болдог юм уу ?! Манайхаас өөр үндэстэн байсан бол түүнийг аль хэдийн өчиггүй огцруулах байсан. Би л ганц шүүмжлэлт өгүүлэл бичсэн. Намайг “хүний муу үзэх” гэсэн гэж дайраад өнгөрсөн. Дашрамд дурдахад Монгол Улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг гаднын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэсэн. Энэ чинь шившиг биш гэж үү ?!
Түүгээр үл барам тэр өнөөгийн монгол төрийг манжийн төртэй зүйрлэж байсан. Жишээлбэл: “Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш.” Ийм болохоор тэр “зэрэгцээ төр” байгуулж сүйрүүлж байгаа юм биз дээ…
2011 оны 12 дугаар 28. Мөн индэр. Ц.Элбэгдорж ингэж хэлэв: “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм”.
Зарчмын хувьд ингэж хэлж болох л байх. Гэвч яагаад ч тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор ингэж хэлж болохгүй. Тэр өнөөгийн Монголыг “энэ зууны эмгэнэл” гэсэн нь ердөө л жил гаруйн өмнөх явдал шүү дээ. Тэгээд тэр “Үүргийн хувьсгалдаа урагшаа” гэж уриалсан юм. Тэр хийх гэсэн юм болгоноо “хувьсгал” гэдэг. “Эдийн засгийн хувьсгал” урагшаа, “ногоон хувьсгал” урагшаа, ураа, тэгээд юу ч байхгүй, нээрээ шүү, юу ч байхгүй. Харин бусдыг хувьсгал гэвэл “бид хувьсгалаа аль хэдийн хийчихсэн” гэж уурладаг юм. Ийм хачин юм гэж байхгүй л дээ…
2011 оны 12 дугаар сарын 28. Мөн индэр. Тэр бас ийн хэлэв: “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна…Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно. Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье. Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Зүйтэй, үүнээс илүү үнэн үг байхгүй л дээ. Тэгээд Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө “хуруугаа хөдөлгөх” ёстой гэж хэн ч бодно биз дээ ?! Үгүй ш дээ. Тэр индэр дээрээс “солиорч солиорч” таг чиг алга болоод 2 жил болж байна…
Одоо тэр нөгөө “шал хуучин” намаасаа нэр дэвшчихсэн “авилгатай тэмцэнэ” гэж орилж байна. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Юу ч хийхгүй байсан юм бол ямар үхснээ хийж нүд амаа гялалзуулан онол монол уран гоё юм ярьж амьтан хүн үймүүлсэн юм ?! Үгүй ядахдаа Ерөнхийлөгчийн Мөрийн Хөтөлбөртөө оруулах чинь яасан юм ?!
2012 оны 4-р сарын 05. Киргизийн Бишкек хот. Киргизийн парламентад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Тэр: “Би энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн. Олон жилийн өмнө зам салсан төрөлх ахан дүүстэйгээ уулзах гэж байгаа юм шиг хүлээсэн. Ойрын садан Киргис ахан дүү нар аа! Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд. Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм. Киргиз улсад хийж байгаа энэ удаагийн миний айлчлал манай иргэдийн анхаарлыг их татаж байгаа. (Хуцваа л байхгүй юу-Х.Д.Г.) Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна.” гэж сүр жавхлантай мэдэгдэв.
Тэр үүнээс олон жилийн өмнө Солонгост очоод бас л “Та нар манай хоёр дахь эх орон, ах дүү нар” гэж хэлсэн. Тэгээд Солонгост Дорнод аймгийн нутгаас 170.000 га нутгаа зарчихсан. Үүнийгээ тэр өөрөө мэдэгдсэн. Намайг “уурлахаар” ус балгасан юм шиг таг чиг болсон…
Тэгвэл Монгол түүний хэд дэх Эх Орон юм ?! Ер нь ингэхэд хүн Эх Орноо дугаарладаг бил үү ?! Ц.Элбэгдоржид хэдэн Эх Орон хэрэгтэй юм ?!
Лав л миний хувьд Ц.Элбэгдоржийн ямар ч үгэнд итгэдэггүй, үнэмшдэггүй. Яагаад гэвэл түүнд ямар санааг хэн, хэзээ хэлж өгөхийг, түүний гарт ямар “ном” хэзээ өртөхийг, санаа бодлоо хэзээ хувиргахыг би яаж мэдэх билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

45 Responses to ҮГС

  1. Gambit says:

    Хэт уран цэцэн үг хэлэх гээд үгэндээ өөрөө унах гэж. Үүлэн үстэд Улсын баатар цол өгсөнд гайхаж явдаг. МАХН-н нэрийг өөр намд өгсөн нь шүүгч томилдог хүнтэй холбоотой л байх.

    • Ганаа says:

      Мэдээж. Ногоон Намын Д.Энхбатыг Үндсэн Хуулийг ёстой балиар зөрчиж “зайлуулсан” ш дээ. Ийм байж хууль сахиулна гэж байхгүй л байхгүй юу…

  2. Almabek says:

    Гэхдээ бид Элбэгдоржийг сонгоноо Ганаа ахаа.

    • Ганаа says:

      Сонгож л байхгүй юу. Харин энэ намраас яахыгаа бодсон байх гэж найдаж байна. Ямар ч мөнгө байхгүй, бас хямрал задрал гарцаагүй гэдгийг би сануулж хэлсэн шүү…

  3. АН засгийн эрхэнд гарснаар авилгалчдыг илрүүлэн яллаж байна гэдэг. Тэр мөрдөгдөөд ял авах гээд байгаа нөхдүүд ч угаасаа эдлэх ёстой үйлээ л эдлэж байна, зөв. Харин АН-ынхнаас хамгийн ил тодоор гарах гарцгүй баригдсан Баярцогтыг болохоор хөөрхий зайлуул ХОМ-гээ яаж бичихээ мэдэхгүй алдсан байна гээд толгойг нь илээд өнгөрлөө. Уг нь Баярцогт гишүүнээс татгалзаад шалгуулсан бол Элбэгдоржийн рейтэнг маш их өсөх байлаа.

    • Anonymous says:

      АН-хан ч тун удахгүй бүгд л “дээлээ нөмрөх” бий вий.Тэдний толгой дээр хуралдсан аянгын хар үүл задрана даа задрана,одоохондоо яахав “баярласан хэрээ бархирна” гэгчээр явцгааж л байг…

  4. Anonymous says:

    Unen unen uneher unen bichij helsen ugende ooroo oroogddog helehees tsaashgui helsen ni iim emgeneltei

  5. 1 says:

    АНд Батхүү, Баярцогт, Наранхүү шалгавал зохих этгээд их бий дээ. Эд нарыгаа журамласан бол Эбэ инээж байгаад гарах байлаа. Одоо яахав, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ, миний таамгаар тэр сонгуульд унаж байгаа…

  6. Anonymous says:

    Би хувьдаа Элбэгдоржийг дэмждэг. Түүний хэлж ярьж байгаа нь үнэхээр биелдэг. Авлигын эсрэг хийсэн, архины эсрэг гээд олон зүйл байна. Хэзээ ингэж авлига гэмт хэрэг илэрдэг байлаа даа. Хэний үед илэрч байна?

    • Арилдий says:

      Авилга үнэхээр буурч байна уу? гээд асуувал буураагүй гэж хариулмаар байна. Архидалт буурсан уу гэвэл бас л буураагүй гэж хариулна. Элбэгдоржийн ам ажил хоёр зөрөөд байна. Статистикийн тоо баримтаар эдгээрийг буурсан гэж хэлэх хүн бодит амьдралаас хэтэрхий тасарсаны илрэл. Мөн өөрийнхөө хүрээллээр нийт ард иргэдийг төлөөлүүлэн ойлгох нь учир дутагдалтай. Архины үйлдвэрлэл өдрөөс өдөрт нэмэгдээд, боруулалт ихэсээд байхад архины эсрэг хийж байгаа тэмцэл үр өгөөжтэй байна гэдэг үнэхээр эргэлзээтэй. Тэр үйлдвэрлээд, борлуулсан архи хаашаа орчихоод байгаан мэдээж ууж л байгаа ш дээ. Архидалт Монгол буураагүй, харин эсрэгээр бүүр нэмэгдээд байна.

  7. Gishuun says:

    Нөгөө мундаг Эбэ чинь ингэж алдаа гарагж байхад Ба аварга гарвал яанаа кккк

  8. Saikhnaa says:

    “Солонгост Дорнод аймгийн нутгаас 170.000 га нутгаа зарчихсан” гэдэг нь үнэн юм уу? та л энэ талаар бичих юм. Та баримт үзүүлж болох уу. Бусад хэвлэл мэдээлэл, албаны хүмүүс энэ талаар огт ярихгүй юм аа. Хэрвээ үнэхээр зарчихсан бол ингээд зүгээр суугаад байж болно гэж үү. Ямар их үнэ цэнээр олдсон газар нутаг билээ. Сөөм газрыг ч гадныханд алдвал Монгол хүн болж төрсний хэрэг юун.

    • зүгээрГанаа says:

      Би монгол судлаач. Би хэзээ ч санаанаасаа зохиож байгаагүй. Наад Элбэгээгээсээ асуу л даа. Надаас асуух ямар хэрэг байгаа юм ?! Би зүгээр байж байгаад “хүн гүтгэж” шоронд орохгүйгээ мэдэхтэйгээ болсон…

    • Ganzorig says:

      http://www.golomt.org deer solongost garsan byh eh survaljiig ni linktei ni taviad mongol orchuulgataigaa baigaa. bas ter 123 -n geree ene ter chine bygd eh survaljtaigaa baigaa yzeh heregtei unshih heregtei saiknaa.

    • Ganzorig says:

      uuchilaarai saijhnaa uuruug chine zalhuurch magadgyu geed arhivaas linkiig ni tavichihlaa. site-d tavigdsan tsag hugtsaag ni sain haraarai h.

    • Erdene says:

      Ene dashramd helehed mongoliin har shoroon hursnii zuzaan ni jil bur nemegdej baidag bus nutag bol Xalx goliin sav gazar. Bidniig guril tejeeleer hangadag Selengiin har shoroon hurs esregeer nimgerch baigaa. Halh gol ni Mongoldoo l Nomhon dalaitai hamgiin oir gedeg utgaaraa tsagaan budaa urgahad hamgiin tohiromjtoi chiigleg nutag. Er ni ochij uzeegui hun oilgohgui. Haraa tsutsam tal, morinii duruu shurgetel urgasan uvs nogoo, ui tumeeree suregleh zeer… yostoi tasarsan nutag daa.
      KOICA gedeg baiguullagad ugsun sanagdana.

    • Anonymous says:

      Bi amerkt baidag end baidag sonuud manai uls tanai ulsaas gazar avsan ter n odoo manai nutag bolson geed Solongos sonin deer bichsen b.a geed hutsaj b.a lee

    • Карма says:

      Монголчуудын сэтгэлзүй, сул тал дээр тоглолт хийж байгаа, үндэстэн, улс орныхоо эрх ашгийг чухалчлан, нухацтай авч үздэггүй нөхдүүд шиг санагддаг. (ЭБ болон түүний нөхөд бусад улс төрийн хүчнийхэн) Яагаад гэвэл АЦС болон цөмийн хог хаягдалыг тойрсон шуугиан (энэ бол үнэн)-ыг үүсгэж, өнгөн дээрээ сөрөг хүчин болж тоглолт хийж байгаад хөшигний цаана гараа барилцаад улс орныхоо эрх ашгийг уландаа хийгээд уранаар тоглоцгоож байгаа гэж боддог.

  9. Номинчимэд says:

    За, Элбэгээгийн худал ярьсаныг цуглуулбал лавтай бүтэн ботиор тогтохгүй дэг ээ.
    Ганаа ах би нөгөө “Түүхийн тохуурал”-ын талаар нэг бичлэг маягийн юм бичээд тавьсан. Хүмүүс ер анхаарч харахгүй байна шүү. Томдоод байгаам болов уу.

  10. Uyanga says:

    Za Bi tanii niitleliig anhaarch unshdag negen Mongoliin ergen (zaluu). Bi uuriin olj avsan uchuuhen medlegtee tulguurlan tanii bichsen olon niitleliig unelj, surj bas oilgoj demjij yavdag. Bi tanais odoogiin erunhiilegchiin songuulid ner devshij bgaa humuusiin ali ni ereh 4 jild Mongol ulsiig bag ch gesen hugjuulj chadahgui yumaa gehed muruuruu hugjij bgaa hugjild gai bolchihgui ni ali bol gesen zuiliig todruulahiig hicheenguilen asuuj bn. Bi uuriin huvid edgeer 3 ner divshigchiig odoogiin Mongol ulsiin erunhiilegch boloh shalguurt hurehgui gej dugendeg gehdee 80 tsavgants uraldsanch neg ni turuuljil taaraa. Hervee ta bolomjtoi bol uuriin uzel bodoloo shuud ilerhiildeg hunii huvid ta ene gurvan ner devshigchiin ali ni songogdoosoi gej boddog bolon yagaad songogdoosoi gedgiig delgergui bichij uguhiig husej bn. Medeej tanid minii ene asuusan zuild haruilah zav tsag baigaa ch hervee haruilt avavl mash ih talarhah bolnoo.

    Hudetgesen
    Uyanga.M

  11. Sodnom says:

    Songuuli ogoy geheer songoh hvn oldohgvima ! Mongold neg erchtei zorigtoi, hariutslagatai jinhene vndesnii udirdagch turdugch boloosoi! Luivarchin hudalch hulgaich awilgach oligarhuudaas zalhaj gvitslee! Bvgdengiin Turiin ergelt hiigeed tsaazalhiimsan!

  12. tsoojko says:

    Ер нь бол хариуцлагагүй илтгэл их тавьсан нь үнэн нь л дээ. Энэ мэт хариуцлагагүй үйлдлүүдийг нь тоолвол тоймгүй. Гэхдээ өөр сонгох нэр дэвшигч алга байна ш дээ. Оргүй дорвол охинтой нь дээр гээл ингэсгээл Элбэгдоржийг дугуйлаал өнгөрөхөөс өөр яахав дээ

    • Ганаа says:

      Хариуцлагагүй гэдэг илтгэлийн асуудал биш. Монголын хувь заяа илтгэлээс л хамаардаг байсан, цэг таслалаас хүртэл хамаардаг байсан үе л дээ. Үүнийг Ц.Элбэгдорж огт мэдэхгүй…Энэ бол хүний хувь заяа болохоос ноён Ц.Элбэгдоржийн боловсролын асуудал огт биш…

    • bilgee says:

      @tsoojko ер нь хариуцлагагүй илтгэл тавина гэж энэ албанд очсон юм уу. ерөнхийлөгч болсон л бол хариуцлагатай байх ёстой шд, худалч хүнд бараг л бааж шээхдээ хүртэл хариуцлагатай байх ёстой……..тэрийг ойлгоогүй бол мань мэт ард түмний асуудлыг шийдээд явах нь ёстой лөөөлөөөө…….

    • Карма says:

      Таны “Залуу судлаачдад зориулсан зөвлөгөө”-г шимтэн уншсан. Та тэр зөвлөгөөндөө ч дурдсан байсан, ер нь таны нийтлэлийг уншиж байхад өнгөрсөн түүхээ мэдэхийн чухлыг сануулдаг. Гэхдээ үнэн мөнийг ялгаж, салгаж мэдэх л чухал байхдаа. Үнэхээр мэдэхийг хүсч байна. Таны нийтлэлүүд ч тус болж байна. Бас эх сурвалжуудыг олж уншмаар байнаа. Юуны түрүүнд алинаас эхлэх нь зүйтэй бол? Би одоо Л.Н.Гумилевийн номыг уншиж байгаа. Та ч бас түүнийг орчуулж тавьсан байна. Тэндээс судалгааны аргазүйг ч олж мэдэх боломжтой ёстой мөлжүүртэй ном байна.

  13. tsoojko says:

    Түүхий талх, нохойн махан хуушуур, хужаа бэлэн хоол гурваас сонгоод ид гэж байгаатай адтлхан байна ш дээ энэ сонгууль

  14. Болд says:

    Ерөнхийлөгч гуайн ээлжит хошгируулсан нүд гялалзалт кк http://factnews.mn/c8i#.UbeSLZ70ADw.twitter

    • Adonis says:

      ogt songohgui baih bas neg bolomj baigaa shu de

    • Болд says:

      Надад л болж байвал хамаагүй бусдууд Баабартаа элбэгтээ үүлдээ тархиа бариулна уу? нугасаа таслуулна уу хохь нь гээд сууж бдаг “Идэр дүү нар”-н эгнээний хүн би биш л дээ. Хувь хүн Элбэгдорж хаана юугаа хэлж гялалзуулж явах надад хийгээд хэнд ч хүртээлгүй бөгөөд ёстой өнөө хүнийхээ эрхээ эдлэж болийшд. Харин миний хийгээд нийт түмний эрх ашиг, нэр хүнд, ирээдүй, сайн сайханд хэн нэгэн санаатай хийгээд санамсаргүй халдаад зөрчөөд байх юм бол дуугүй гөлийж суудаг нэгэн ч бас би биш. Энэ үүднээс ерөнхийлөгч “Монгол улсыг төлөөлөгч” би марожинд дурлаад ээждээ өгөх гээд гэх юмуу ямар сайхан 2 дахь 3 дахь эх орондоо ирвээ гээд олон нутагт болоод байх нь зохимжгүй санагдаал бусдыг үзээсэй гэж оруулсиймдаа дүү минь кк.

  15. sos!!!! says:

    ХОЁР ЭР ГЭР БҮЛ БОЛОХ , ТЭГЭЭД ДУНДАА ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ӨРГӨЖ АВАХ!!!!!!!! ХҮҮХДИЙГ НЬ ЯЛИХГҮЙ ШАЛТГААНААР ЭЦЭГ ЭХЭЭС НЬ БУЛААН АВАХ, ЭХ НЬ ХҮҮТЭЙГЭЭ БЭЛГИЙН ХАРЬЦААТАЙ БОЛОХ, ХАМААТАН САДАН АХ ЭГЧ ДҮҮ НАР ХООРОНДОО СЕКСИЙН ХАМТРАГЧИД БОЛОХЫГ ФИНЛЯНД, НОРВЕГ, ЩВЕД УЛСУУД ХҮНИЙ ЭРХ АРДЧИЛЛЫН ГОЛ ХЭМЖҮҮР БОЛГОСОН БАЙГАА. ТҮМЭН МЭДЭЭЛЭЛ АНГЛИ БОЛОН БУСАД ХЭЛ ДЭЭР НЕТЭД БАЙНА. ОДОО АЛБАН ЁСООР МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖ БАЙНА. ЯГ ОДОО ЭНЭ ӨДРҮҮДЭД ЭНЭ АСУУДЛААР ФРАНЦАД ЖАСГААЛ МӨРГӨЛДӨӨН БОЛЖ ЦАГДАА НАР НЬ ХҮЧ ХЭРЭГЛЭН ТАРААЖ БАЙНА. ГЕЙ ЛЕСБИ НАРЫГ ӨМӨӨРЧ ХАМГААЛЖ БАЙНА. АРДЧИЛСАН МОНГОЛД ЭНЭ ТУХАЙ МӨН ӨӨР ОЛОН АСУУДЛААР ТАГ ЧИГ ДҮЛИЙ ДҮМБЭ, ХАРИН Ч ТУРШЛАГЫГ НЬ ШУУД ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
    ҮХЭР МОНГОЛЫН АРДЧИЛАГЧИД БАРУУНЫХНЫГ ГОРЬДОН ЗОГСОЖ БАЙГАА ХЯМД ЯНХУУД ШИГ БАЙНА..

  16. ТАМГА says:

    Ganaa ahiigaa Eronhiilogch bolgovol yahav? Tanii sanaand bagtaj baina uu? Deer horoon darga bol sanaand ni bagtaj baina gesen, harin horoon darga bolgovol namaig horoonoos mini hoono geheer i aigaad zutguulehee bolison shuu. Eronhiilogch boloh nas shud bol baina aa, Ganaa ahad. Harin Mongoloos mini hooh yum bish biz, ugui gevel adraagiin songuuliar heduulee neg uzie ee

  17. Erleg says:

    Элбэгдорж гуай Халх голд баахан Солонгосчуудтай цуг зогсоод юу хэлсэн бараг бүх ТВ-ээр гарсан даа. Юу хэлсэн гэхээр товчхондоо “энэ Халх голд Солонгосчууд сайхан юм хийх гэж байна. Юун уул уурхай. Одоо төмөр зам авто зам энэ тэр тавигдахыг хүлээлгүй ажлаа хурдан эхэлцгээ” гэсэн. Дараахан нь нутгийн малчдыг газар чөлөөл гээд байна гэж нэг малчинярьсан талаар мэдээ гарсан. Харин дараа Солонгост бид МОнголд газар худалдаж авсангэсэн мэдээ гарсыг сайт болгон дээр мэдээлсэн санаж байна:.

  18. Galdan says:

    Elbegdorj gej khunii am#ajil, ug#uzel bodol, ekh oronch#unen bodit baidal, ardchilagch#mon chanar…za bolie bichekhees ch durgui khurch baina. Gevch ene “tom o notoi khun” songogdokh magadlal ondor l gej kharaad baina. Eronkhiilogch bolonguutaa MAN-ii oligarkhiudiig bugdiig ni shorond khiikh buizaa. (Neg talaas khelsendee khurch avilgachdiig tceerluulsen ardiin baatar , nogoo taldaa yadaj kheden novshnuud ch boltugai shangaa khurtekh umdaa.) Er ni ch Mongolchuud BUZRIIG BUZRAAR ni arilguulakhiig iluud uzdeg um chin bur ch zugeer um uu. Kharin daraa ni ikh l khuch khodolmor, nor ikh zutgeleer ene “aguu ardchilagch nar” aa zailuulj “niigem juram” togtookh l bidend uldekh baikh daa.

  19. sodoo says:

    ardchilsan nam,ardiin nam,hyvisgalt namiinhan bugdeeree l avilgalch naraasaa salah heregtei l dee.ted nar ni salj ogoh umuu harin…heree hereeniihee hariig gaihah gj.

  20. Xxx says:

    Uls bolj amidarch chadku . Evteich baijihgui. Togs hun gej ugui. Bat erdene garval dahiaaal shumjleedl post hiine biz. Heldeg 3 hiideg gants end setgegdel bicheeed bgaa nuhduud yarihaas iluu hiih heregtei. Barilga barih hun oldku bna.

  21. Galdan says:

    Xxx : d – ter barilgiig chin mergejil, chadvartai Mongol khumuusiig bii bolgoj, bariulakh talaar l yariltcaad baian gej bas khelj bolno shuu.

  22. Baatar says:

    hehehehe magtsan uurtei ni sanal neg commentiig bol bailgaa sanal niilehgui bgaag ni ustagaad bdag ta ch taarsan ta shuudai yum do.Tanii mundag ardchilal tegeed ene .Ta sanaa bodoloo chuluutei bichij bgaatai adil tani page deer hen neg ni sanaa bodoloo chuluutei bichij bol bolohgui biz.Hulchigar

    • Ганаа says:

      Энд ноён Ц.Элбэгдорийн хэлсэн үгүүд он сар, өдөр, хэлсэн газартайгаа байгаа. Би ганц ч үг зохиогоогүй. Би түүнийг гүтгээгүй. Би санал бодлоо зөвхөн өөрийнхөө блог дээр бичиж байна. Би блогоосоо намайг доромжилсон үгийг хасах эрхтэй. Та нар тэр “дураараа ардчиллаа” өөр газар эдлээрэй…

    • bbold says:

      ЭНЭ ЗОМБИЖСОН/хальт сонссон гол нь “таалагдсан” ганц зүйл нь “лайкдаж” түүнд сохроор итгэн хоосон шүтэх болсон хоёр хөлтэй амьтад/ + МАРГИНАЛЖСАН/хэл яриа бичиг үсэг, боловсрол мэдлэг нь саармагжсан чиг баримжаагүй болсон амьтны зөнгөөрөө амь зуудаг болсон/ ТЭНЭГҮҮД ААЖМААР СҮЙРЧ БАЙГААГАА АРДЧИЛАЛ + ТАРХИ НЬ БАНТАН БОЛЧИХООД БАЙГААГАА “ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” ГЭЖ БОДОХ БОЛЖЭЭ, ЭНЭ МАНГУУНУУДАД ӨНӨӨГИЙНХ ШИГ ТӨРГҮЙ ЯМАР Ч ЭХ ЗАХ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛСОН, БАС ЧАНАРТАЙ САЙН СУРАЛЦАХ ХЭРЭГГҮЙ БОЛСОН, УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХ АЖИЛЛАХ ХЭРЭГГҮЙ БОЛСОН НЬ МАШ ИХ “LIKE”-ДАЖ /таалагдаж/ БАЙГАА. ОДООГИЙН ОЛОН ЗАЛУУС БҮХ ЗҮЙЛД ЗӨВХӨН ЛАЙК – ТААЛАГДАХ ГЭДЭГ АДГУУСНЫ ҮНЭРЛЭХ АМТЛАХ ШИГ ЗӨНГӨӨР ХАНДАЖ СУРААД БАЙНА. ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН УХААН, ЛОГИК СЭТГЭЛГЭЭ, ДҮГНЭЛТ ХИЙХ ЧАДВАР ГЭЖ БАЙХГҮЙ БОЛГОЖ БАЙГААГИЙН НЭГ ИЛРЭЛ БИШ ГЭЖ ҮҮ.

  23. Itgel says:

    Bolor-t (bbold): UBman.mn deer sanaa onoogoo bichihleer l ogt bairshuulahgui yum! “UNEN-g hun umchilduggui” gedeg dee, terchlen “Gants hun = “dot” ” ch gedeg!?

    UPI-d suraltsaj bsan “Old friend” chin’…

  24. Anonymous says:

    Bi Elbegdorjiig demjdeggui. Ter uuruu avilgyg Mongold avch irsen. Tegeed odoo tuuntei temtssen dur uzuulj baina. Umch huvichlalyn uyiin aviguudaa gargaach, chadahguui l dee. Ingej avilga ene ter geed ursuldugch naraa ugui hiij baigaa ni “asuudal bii bolgood tuuniigee shiidsen dur uzuulj” ard tumniig tenegiin zindaand tavij baigaa l hereg. Ganhuyag guai tand sain saihnyg husiye.

    • Ганаа says:

      Яг үнэндээ бол авилгын системийг дэлгэрүүлсэн олон хүн бий. Ц.Элбэгдорж бол тэдний нэг том төлөөлөгч юм. Ингэж хэлбэл илүү шударга болно…

  25. Soogii says:

    Цаг үргэлж л шинэчлэлийг ярьдаг энэ ерөнхийлөгчийн тэгээд шинэчилсэн зүйлс нь хаана байнаа? Үнэхээр гоё бүр уяртал ярина гээч арга ч үгүй бизээ сэтгүүлч хүн юм чинь.Ард олон,сонгогч түмэн нь түүнийг нэг 4 жил, бас өөр нэг 4 жилээр сольж хүлээгээд яг л “хөхөө шиг донгодож” ярьсанаар нь бүх юм шинэчлэгднэ,гоё болно,шудрага ардчилсан авилга хээл хахуульгүй нийгэмд амьдрана хэмээн мөрөөдсөөр…Элбэгдорж ерөнхийлөгчийн нам хэзээч ардчилсан байгаагүй,ардчилалын салхи үлээгээүй биш үлээсээн гэвч түүний лидерүүдийн нэгийг хүний ёсноос тэх тусамаа монгол хүний санаанд багтамгүй зэрлэгээр замаасаа зайлуулсан,энэ улс төрийн аллагыг олж илрүүлэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй нь нэгийг хэлээд байгаа бус уу?!
    Элбэгдоржийн хэлсэнээр “…нам бол бизнесийн байгууллага биш,эрхтэн ямбатануудын толгой хорогддог,өсөж үрждэг газар нь ч биш…”гэсэн нь гоё сонсогдож байгаа биз? Гэвч энэ бол хов хоосон амлалт. Харин ч өнөөдөр томоохон бизнесчүүдийн аврагдах, хорогдох байр нь УИХ,парламент,аль нэг нам байгааг нь, энэ далдлах байрандаа тухлан суухын тулд хэдэн зуун сая түүнээс ч илүү их мөнгө хөрөнгө хаядгийг хүмүүс мэддэг ойлгодог болжээ.Өнөөдөр цаг үе арай өөр болж,ард олон ялангуяа залуусын маань нийгмийн болон оюуны ухамсар цар хүрээ дээшилж буй энэ үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгч,түүний хамсаатангуудад итгэх итгэл алдрагсадын тоо улам олширсоор байна. Нийгмийн ухамсарыг өөрчлөхөд судлаач Таны оруулж буй хувь нэмэр асар их гэдэгтэй энэ блогийг уншигчид санал нэг байх болов уу.Танд баярлалаа,амжилт хүсэе!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: