Германы сонгодог философийн суут төлөөлөгч, Людвиг Андреас фон Фейербахын (1804-1872) нэгэн суут бүтээлийг Та бүхэнд толилуулж байна. Манайхан түүнийг огт мэдэхгүй. Социализмын үед мэдэхгүй байж сургаар баахан “загнадаг” байв. Ардчилал ялаад бүр ч тас харанхуй болов. Гэтэл бүх дэлхий энэ суут хүний бүтээлийн, ялангуяа этик, шашны тухай сургаалийн үзэл санаан дор хүмүүжсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэрээр “Христианы ёсны мөн чанар”, “Ирээдүйн философийн үндсүүд”, “Шашны мөн чанар”, “Шашны мөн чанарын тухай уншлагууд” гэсэн гэсэн туурвилуудаараа дэлхийн философийн түүхэнд болон хүн төрөлхний сэтгэлгээнд хувьсгал хийсэн суутан юм. Ингээд түүний “Шашны мөн чанар” (1845) хэмээх суут бүтээлийг анх удаа монголчуудад хүргэж байна. Гэхдээ орос хэлнээс дам орчуулснаа хэлэх ёстой. Фейербах энэ суут бүтээлээ тезис байдлаар бичсэн бөгөөд түүнийг амьд байхад бараг хэвлэж байгаагүй юм. Read more of this post