ГУРАВ ХОНОГИЙН ДОТОРХ НОВШРОЛ

М. Энхсайхан 2014 оны 10 дугаар сарын 10-нд “Гадаадын хөрөнгө оруулалт ба Прагматик национализм” гэсэн тэмдэглэл бичив. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 13-нд “Прагматик национализмын /үндэсний үзэл/ тухай” гэсэн удаах тэмдэглэлээ бичив. Энэ хооронд ердөө л 3 хоног болсон юм. Ноён М.Энхсайхан өмнө нь олон хувирч байсан “ид шидээ” ердөө л 3 хоногийн дотор гайхамшигтай тодруун харуулав. Энэ тухай өгүүлэх гэсэн юм…

Эхний өгүүлэлдээ тэр: “Гадаадын шууд хөрөнгө оруулалт аливаа эрсдлийг хөрөнгө оруулагчид үүрүүлдэгээрээ, тухайн оронд өр үүсгэдэггүйгээрээ зээл, бонд бусад санхүүгийн аргуудаас хамаагүй дээр” гэсэн либерал зарчмыг хар чадлаараа тунхагласан юм.
Монголын туршлагаас үзэхэд гадаад хөрөнгө оруулагчид ямар ч эрсдэл хүлээгээгүй, харин ч Монголын тал тэдний эрсдлийг хүлээж, нэмж мөнгө төлөх гэж байгааг ясны либерал М.Энхсайхан “мянган онол” гаргаад тайлбарлаж, хаацайлж чадахгүй.
Монгол Улс гэрээнд заагаагүй нэмэлт хөрөнгө оруулалтад яахаараа мөнгө нэмж зарцуулах ёстойг тайлбарлах ямар ч “онол” энэ дэлхийд байхгүй. Гэтэл монголын либерал М.Энхсайхан “прагматик национализм” гэсэн “шинэ онол” гаргаж, Монголын ард түмнийг хууран мэхлэх ээлжит оролдлогоо хийж байна.
М.Энхсайханы “прагматик национализм” бол либерал махаар бүрсэн чонын хор мөн.
М.Энхсайхан интернет ухаж байгаад олж авсан нэр томъёогоо “онол” болгон харуулж, гадаадын эрх ашгийг шууд хамгаалах хүслээ үндэсний гэсэн өнгө будгаар халхавчилж байна. Үнэнийг хэлэхэд ийм нэр томъёо байдаг ч онол ном бол байхгүй гэдгийг би бүрэн баталгаатай хэлж чадна. Сүүлдээ М.Энхсайхан нэр томъёог хүртэл “онол” болгож балайрдаг болж байна.
Ингээд тэр: “Гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас нааш ирээдүй гэрэлтэхгүй” гэсэн шууд дүгнэлт хийж байна. Тэр манай хамгийн эмзэг асуудал болсон шударга ёсыг тэр огт хөндөхгүй байна. Хэрэв М.Энхсайхан үнэхээр “онолч” байсан бол энэ бүхнийг шинжилж, алдаа, оноог шинжилсэн байх ёстой. Өчүүхэн төдий ч шударга ёсны асуудал ярихгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт ярих боломжгүй нь мэдээж хэрэг.
Ингээд тэр гүтгэлэг зохиох дадсан аргаа хэрэглэв. Тэр: “гадаадын хөрөнгө оруулалт бол ямар ч ашиггүй, мөлжлөгийн хэрэгсэл гэх тайлбар”-ыг туйлшрал гээд үүнийгээ марксист гэж нэрлэжээ. Үнэндээ ингэж хэлсэн ганц ч хүн Монголд байхгүй. Энд М.Энхсайхан шууд гүтгэж байна. Мөн марксизмын ямар ч зохиол бүтээлд ийм санаа үзээд өгье гэсэн байдаггүй. Ингээд тэр марксизмыг хүртэл гүтгэж байна. Зөвхөн гүтгэлэг зохиохын тулд ноён М.Энхсайхан ганц өгүүлбэрт 2 ч удаа худал зүйл зохиож байна.
Дараа нь тэр: “гадаадын шууд хөрөнгө оруулалт дарлах, колоничлох хэрэгсэл гэж тайлбар”-ыг үндсэрхэг үзэл гэж нэрлээд голдуу популизм үнэртүүлдэг хэмээн дуудав. Хаа очиж марксист ном зохиолд ийм санаа энд тэндгүй бий. Эндээс ноён М.Энхсайхан марксист үндэслэлийг үндсэрхэг үзэл гэж үздэг юм байна. Гэхдээ ингэж үздэг хүн энэ дэлхий дээр байхгүй. Хэн ч гэсэн марксизмыг интернационалч үзэл гэж үздэг. Ингээд ноён М.Энхсайхан марксизмыг үндсэрхэг үзэл, үндсэрхэг үзлээ популизм хэмээн нэрлэв.
Эндээс ноён М.Энхсайхан эсвэл юу ч мэддэггүй мал, эсвэл санаатай бантан хутгаж буй адал балмад этгээд гэсэн хоёрхон дүгнэлт гарна. Би бол адал балмад этгээд гэж нэрлэх байна. Яагаад гэвэл тэр өмнө зохиосон “бүх онолуудаа” зөвхөн адал балмад аргаар гаргаж байсныг би бүрэн баталж чадах юм.
Ингээд тэр ердөө л 3 хоногийн дараа “онолоо” гаргаж ирэв. Тэр “болж байгаа үйл явдлыг ойлгуулах” гэж байгаа гэнэ. Үүний тулд “прагматик национализм” гэсэн чихрийн цаасаараа гайхуулж эхлэв.
Тэр: “гадаадын хөрөнгө оруулалт тойрсон үзэл баримтлалыг товчхондоо сэтгэлгээний 3 хэмжигдэхүүнд оруулж болохоор байгаа” гэж мэдэмхийрч байна. Тэгээд “бүгдийг нь алтан дунджид оруулж байгаа” юм гэнэ.
Тэгээд туйлшрал, чөлөөт зах зээл хоёрын дунд мөнөөх “прагматик национализм”-аа оруулаад зурчихсан зураг үзүүлэн гайхуулж эхлэв. Үнэндээ бол “гадаадын хөрөнгө оруулалт тойрсон үзэл баримтлал” гэж сүртэй, онол ном болоод байх юу ч байдаггүй юм. Юм болгоныг онол, үзэл баримтлал гэж яриад байвал “онол” болчихдог юм биш. Энийг ч гэсэн тэр санаанаасаа зохиож байна.
Ийм учраас ямар ч тэнэг хүн гаргаж зүрхлэхгүй мангар том алдаа тэр гаргаж байна. Чөлөөт зах зээлийн эсрэг талд юу байдаг вэ ? Сургуулийн хүүхэд ч гэсэн төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл гэж хариулна. Гэтэл М.Энхсайхан болохоор туйлшрал гэж хариулан өөрөө хамгийн утгагүй туйлшрал гаргаж байна. Тэгвэл туйлшралын нөгөө талд юу байдаг вэ ? Мэдээж хэрэг, “туйлшралгүй” байх ёстой. Энэ нь түгээмэл ойлголтоор эмх цэгц, зохион байгуулалт байх ёстой нь мэдээж.
Туйлшрал голдуу хоёр янз:аливаа зүйлийг илүүдүүлсэн буюу дутаасан, ихдүүлсэн буюу багадуулсан гэх мэт үед л гардаг. Иймээс “нэг” туйлшрал байдаггүй, голдуу хоёроос дээш байна. Ийм энгийн үнэнийг ноён М.Энхсайхан эсвэл ор тас мэддэггүй, эсвэл аанай мөнөөх заль мэхээ хэрэглэж байна.
Ингээд М.Энхсайхан энэ утгагүй, шал тэнэг бүдүүвчээсээ: “туйлшрал, чөлөөт зах зээлийн дунд байгаа юмыг прагматик национализм гэнэ” гэсэн хачин утгагүй, хөгийн, хүүхэд нохойн доог болсон “онол” гаргаж байна.
“Туйлшрал+прагматик национализм+чөлөөт эдийн засаг” бол “алтан дундаж гэж зөвхөн М.Энхсайхан л хэлж чадах биз. Ийм хаа хамаагүй ойлголтуудыг нэмэх зоригтой хүн энэ дэлхийгээс тун ховор олдоно. Гэхдээ Монголд бүх хүн байна: ухаандаа 20.000 хувьсагчтай тэгшитгэл боддог хүн байна, одоо бол “бүх юмыг нэмж чаддаг” М.Энхсайхан гарч ирж байна…
Ийм юм хийсэн хүн ичдэг байтал М.Энхсайхан огт ичихгүйгээр үл барам: “гашилсан тархинд салхи оруулж байгаа” гэж бардамнаж байна. Тэгвэл уучлаарай, чиний наад “прагматик национализм”-ын цаана нуугдсан либерализмын хог новш чинь хэнд ч хэрэггүй, ийм хөгийн юмыг ийм балмад аргаар “зохиосон” чи ч хэрэггүй гэж хэлэх байна.
М.Энхсайхан монголын национализмыг хэрхэн бантан болгосныг бид дээр авч үзсэн. Одоо тэр хүн загнаж байна: “Амьдрал өөдлөх хэмжээгээр национализм өндийдөг нь зүй тогтол боловч Монгол национализмаа ойлгоогүй голдуу үндсэрхэг үзэлд автамтгай байна…Популизм Монгол төрийн бодлогыг тодорхойлж эхлэв. Энэ бол прагматизм биш” гэсэн онолын дүгнэлт тэр хийж байна. Өөрөө популизм хийчихээд бусдыг “популист” гэж загнах бол үнэн утгагүй зан мөн.  М.Энхсайхан бол ердөө л “сонгодог популист” юм.
Тэгвэл “прагматик национализм” гэсэн багтай либерализмаар монголын үндэсний үзлийг төлөөлөх, өмчлөх боломжгүй. Ноён М.Энхсайхан сайн менежер байж болох ч хэзээ ч, хойт насандаа ч онол номын хүн болж чадахгүй нь баталгаатай үнэн юм…
Гуравхан хоногт хууран унаж байгаа “прагматик национализм” багаар нүүрээ яаж ч ширлэсэн либерал хөгшин царайгаа удаан халхлах боломжгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 10 дугаар сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ГУРАВ ХОНОГИЙН ДОТОРХ НОВШРОЛ

  1. Anonymous says:

    Гоё шаалаа

  2. Anonymous says:

    Энхсайхан Сономпил Цоггэрэл нар гозго бор оймсны ачаар цаг зуур төрд зайдалснаа их юманд бодоод хэрэггүй л болвуу. Сономпил сайд хийх болгондоо цөлмөж өгдөг гар, бодвол Энхсайхан хүний гараар могой бариулдаг биз, тэр ажилаа л чимээгүйхэн хийгээд явж байвал барав. юун онол монол вэ, үхэж хэвтсэн хулгайчууд байж

  3. Туйлшрал ба чөлөөт эдийн засаг хоёр сөргөлдөж …. ???? кк

    • Ганаа says:

      Чи муу тэнэг пацаан наадахаа М.Энхсайханаасаа асуугаад миний блогоос холхон явж үз. Чамд л өлзийтэй…

  4. Anonymous says:

    ha ha ha

  5. bi says:

    neg l eleg ni tsaashaa hun shig haragddagiin helj yarij bgaa ni yag l mongol ulsiin toloo heleed bga met ch hiij bgaa ni esregeeree hunii ugiig bish uildliig ni har gedeg unen ug shuu

  6. . says:

    ih ayultai hvn yum shig bna M.Enkhsaikhan

  7. Anonymous says:

    Tanii blog ruu suuliin uyed ih orj unshij baina. Barag Mongolchuudiin talaas iluu huvi n handsan baihiin. Hatuuhan bichsen ugnuud chin bur sonirholtoi(yojtoi) bolgodog. Tand aljilt…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: