И. В. СТАЛИН. МАРКСИЗМ БА ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН АСУУДЛУУД. Марксизм хэл шинжлэлд хандах нь.
2015/01/23 11 Comments
И.В.Сталины 1950 оны 6 дугаар сарын 20-нд “Правда” сонинд бичсэн “Марксизм ба хэл шинжлэлийн асуудал. Марксизм хэл шинжлэлд хандах нь” хэмээх алдарт өгүүллийг монголчууддаа толилуулж байна. Би Сталиныг магтаад сурталчлаад байгаа юм биш. Энэ өгүүлэлд хэл шинжлэлийн бараг бүх асуудлыг бүхэллэг, цогц систем болгон авч үзсэнд түүний ач холбогдол байдаг юм. Ийм болохоор энэ бүтээлийг өнөө үед ч гэсэн барууны их дээд сургуулиудад үзэж судалдаг. Одоо ч гэсэн хэл шинжлэлийн асуудлыг ингэж цэгц системтэй, өндөр дээд түвшинд нэгтгэн дүгнэсэн ийм бүтээл ховор байдаг. Манай хэл шинжлэл бараг сөнөөд байгаа нь тулгамдсан асуудлыг ийм өндөр түвшинд нэгтгэн дүгнэж чадаагүй байгаатай, мөн ийм оролдлого хийхгүй байгаатай холбоотой. Дашрамд энэ өгүүлэлд “бут авсан” Н.Я.Марр бол орос, зөвлөлтийн нэрт эрдэмтэн байсан агаад Сталин түүнийг нас барснаас 15 жилийн дараа энэхүү шүүмжлэлт өгүүллээ бичсэн юм. Энэ өгүүллийг олон дахин сайтар уншвал манай хэл шинжлэлийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга замыг олж болно гэж бодож байна. Гагцхүү бид энэ түвшинд хүрч маргаж, сэтгэж, үйлдэж сурах л хэрэгтэй дээ. Сталинд яаж ч хандаж болох боловч түүний энэ бүтээл онолын социологи, хэл шинжлэлийн онолын сонгодог бүтээлд зүй ёсоор ордог гэдгийг би онцлон дурдаж байна. Read more of this post