ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД

Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг “Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм.

Харин юу ч мэдэхгүй байж, юу ч хийхгүй байж эх сурвалж нь хаа байгаа юм, баталгаатай юм уу энэ тэр гэж битгий хуцаад байгаарай. Сурвалж нь “Moody’s” гэж би дээр дурдсан. Би зүгээр л “мэдээлэл нэхэж” байдаг алхаг залхуу, хэт сониуч атлаа юу ч хийдэггүй усан тэнэгүүдэд заавал “байцаагдаж”, “тайлагнаж” байх албагүй…

Коксждог нүүрсний үнэ буурсан нь дэлхийн коксждог нүүрсний үндсэн хэрэглэгч болсон хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн эдийн засаг дахь нийтлэг таагүй байдалтай холбоотой юм.
Хэдийгээр Хятадын засгийн Газар коксждог нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлтийг багасгах, эрэлт нийлүүлэлтийн зохих тэнцвэрийг хангахыг эрмэлзэж байгаа боловч 2016 он хүртэл нүүрсний үнэ эрс өсч чадахгүй юм.
Нөгөө талаас, далайн тээврээр дэлхийн коксждог нүүрсний 50%-ийг хангадаг австралийн компаниуд нийлүүлэлтээ багасгахыг хичээхгүй байгаа нь үнэ дахин сэргэх боломжийг хязгаарлаж байна.
Хятадын зах зээл дээр эрэлт нь өсөхөөс нааш коксждог нүүрсний үнэ дахин сэргэх боломж байхгүй шахам. Учир нь хятадын зах зээл дэлхийн бүх нүүрсний 60%-ийг эзэлдэг.
Ийм нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон компаниуд, түүний дотор “Arch Coal”, “Alpha natural Resources”, “Walter Energy” болон бусад компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байна…
Монголын хувьд гэвэл тухайн асуудлаар австралийн экспортлогчдыг мэдэгдэхүйц шахаж чадсан хэдий ч ложистик гэсэн өөр асуудалтай тулгараад байна. Монголд дэлхийд томоохонд орох коксждог нүүрсний ордын нэг болох “Таван Толгойн” орд байдаг ба түүний нөөц нь ойролцоогоор 2,6 миллиард тонн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтын жилийн хэмжээг 5 сая тонн хүргэн ихэсгэж болох ба чингэхдээ энэ бүх нүүрс хятадын зах зээлд зориулагдах юм.
Гэхдээ энэ орд газрын экспортын бодит чадавхи нь (потенциал) төмөр замын нэвтрүүлэх чадвараар тодорхойлогдох юм. Дэлхийн банкны үнэлгээгээр тээврийн энэ коридорыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө оруулалтыг олборлолтын боломжит хэмжээ нь бүрэн нөхөж чадна.
Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болно. Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм.
Монголд бас нэг экспортын чиглэл бий болов. Энэтхэгийн ган хайлуулах төрийн “SAIL” компани Монголд төмрийн хүдэр, коксждог нүүрс олборлохоос гадна ган хайлуулах үйлдвэр барих боломж хайж байна. Гэхдээ “SAIL” Энэтхэг рүү экспортоо яаж хийх асуудал одоохондо ойлгомжгүй байгаа юм.
“Таван Толгойн” ордын оператор “Energy Resources” оросын “Evraz” групп, улмаар оросын төмөр зам (РЖД)-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг Оросоор дамжуулан цааш нь далайн замаар Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах ложистик хэлхээний талаар ярилцсан байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ТАВАН ТОЛГОЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД

  1. bi says:

    tavan tolgoi ovoo zov zamaar yavah geed bn uu gui uy chih tavij l suuh um da

  2. cm says:

    ТТ орд анхнаасаа нэг л бүхэл байх байсан юм. Үүнийг Goldman Sachs-с эхлээд хөлсөлсөн зөвлөхүүд нь ч бүгд хэлээд сануулаад бай\хад Оджаргал тэргүүтэй хэрээ мэдэхгүй шуналтууд энд тэндээс нь мэрж тасдаж аваад одоо бүгдээрээ өрөнд баригдаж дампуурах дээрээ тулаад ирэхээрээ нэг юм дуртай дургүй нэгдэхээр оролдож бн. Эцэст нь хэн хохирч үлдэх нь л сонин бн.

  3. bat says:

    bayarlalaa. ene Enethegchuud gan hailuulah talaarh medeelel ayataihan l sonsogdoj baina.baga baihdaa Metalliin Ertunts gdg nom unshaad metallurgiig jaal tusuuldug bolj baij bilee.
    ih hurliin gishvvn baisan O.Svrengiin Mynganii Soriltiin Sangiin munguur Tavantolgoi gashuun suhaitiin tumur zamiig taviulya gsn yariltslaga bna.tumur zamiin dotood baidliig il tod helsen yum uu gej bodson.ter talaar ta yu heleh ve?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: