ХИЙН ХООЛОЙ ХИЙГЭЭД ЕВРОПЫН ДАРЬТАЙ ТОРХНЫ ТҮҮХ
2015/01/06 12 Comments
Манайхан өөрсдийгөө Манжийн дарлалд 220 жил болсон гээд шүүрс алдах. Харин Болгар бол Османы эзэнт гүрэн буюу одооны Туркийн дарлалд 500 жил болсон юм. Энэний дэргэд манай 220 жил ёстой “хүүхдийн тоглоом” байхгүй юу. Гэсэн хэдий ч харийн дарлалд адилхан байсан болоод ч тэр үү, Монгол, Болгар хоёр улс нь ч, хүн нь ч их төстэй болохыг би тэнд суралцаж байхдаа анзаарсан юм. Тэгээд болгарын тухай товч өгүүлэхээр шийдэв. Дашрамд Балканы хойгийн нэн шинэ түүхээс хялбарчлан оруулахыг хичээв. Ингэж нурших нь манай уншигчдад сонирхолтой гэж санана. Учир нь Балканы хойг бол хамаг зөрчил тэмцэл, дайн самууны голомт юм. Энэ түүхэн өгүүлэл одооны үйл явдлууд хийгээд Монголд болж буй олон үзэгдлийг ухааран ойлгоход ихээхэн тустай гэж бодож байна.
Балканы шинэ улсууд
Османы эзэнт гүрэн хүчирхэгжин газар нутгаа тэлсээр XY зуунд гэхэд Балканы хойгийг эзлэн авав. Гэтэл 500 орчим жилийн дараа XIX зуун болоход Османы Турк сулрав. 1877-1878 Орос Туркийн дайны явцад Оросын арми Дунайг гатлан таван сар бүслэн байлдаж, Шипка давааны бэхлэлтийг эзлэн, болгарын Плевно хотноо туркийн Осман-пашагийн армийг буулган авсан юм. Улмаар цааш давшиж Константиниополийг хааж байсан туркийн армийг бутниргэж Османы эзэнт гүрнийг буулган авч Болгарыг Туркийн 500 жилийн дарлалаас чөлөөлсөн юм.
Үүний үр дүнд Балканы хойг дээр Серб, Болгар, Румын, Грек, Черногори болон Босни, Герцеговина зэрэг олон жижиг улсууд үүсэв. Балканы хойгийн хүн амын олонхи нь үнэн алдарт шашинтан, славянчууд байсан юм. Тэд нь Болгар, Серб, Грек, Черногори улсууд болно. Харин Босни, Герцеговина нь католик учраас Австро-Унгарын эзэнт гүрнийг дагасан нь мэдээжийн хэрэг.
Ингээд славян гаралт Болгар, Серб, Грек, Черногори хэд нийлээд Балканы Холбоог байгуулав. Уг нь Австро-Унгараас хамгаалах гэж байгуулсан боловч саяхан Туркийн дарлалаас чөлөөлөгдсөн эдгээр шинэ залуу улсуудын санаа гэж тэнгэрт гарчихсан байсан юм.
Учир нь сулран буй Османы эзэнт гүрэнд “үй түмэн” болгар, грек, серби ах дүү нар дарлагдан зовж байгаа. Энэ анхдагч шалтгаан болов. Түүнээс гадна Балканы хойгийн бүх дорнод хэсгийг эзэлсэн “Агуу Их Болгар Улс” байгуулах төлөвлөгөө хамгийн эхлээд болгарчуудын толгойд оржээ.
Нөгөөдүүл нь зүгээр байсан гэж бодож байна уу ?! Үгүй л дээ. Сербүүд Адриатикийн тэнгист хүрэх гарцтай болж, өөртөө Баруун Македон, Албанийг нэгтгэнэ гэв. Черногорчууд болохоор Адриатикийн тэнгис дэх Туркийн томоохон боомтуудыг эзэлж, Новопазарийн санжакийг авна гэв. Грекүүд ч гэсэн хилээ бүх чиглэлд тэлнэ гэж дайрав. Энэ нь бүр тодорхой маргаан болов. Тухайлбал, Болгар, Грек, Серби гурав Македоныг авна гэж хоорондоо маргав. Грек, Болгар хоёр Фракийг авна гэж хэрэлдэв. Энэ холбоонд ороогүй байсан Румын Болгарын нутгаас авна гэв.
Ингэж байсан ч 1912 оны 10 дугаар сард Балканы Нэгдүгээр дайн эхэлж Балканы Холбоо байгуулсан улсууд Туркийн эсрэг дайтаж эхлэв. Үр дүн нь Турк ялагдаж, Албани тусгаар тогтнов. Гэхдээ Автро-Унгарын мэдэлд үлдсэн юм. Мөнөөх маргаантай Албани, Фраки, Македонийн асуудлыг шийдэж чадсангүй.
Түгшүүрт нөхцөл байдал
Бид дэлхийн I дайныг 1914 онд эхэлсэн гэдэг. Гэтэл түүний оршил нь 1912 онд болсон Балканы дайн байсан юм. Дэлхийн I дайны гол тоглогч Герман, Автро-Унгар улсууд Балканы хойг дээр Оросын холбоотон славян гаралт нөхдүүд ингэж дураараа дургихийг яагаад ч зөвшөөрч чадахгүй байв. Ингээд Балканы Холбоог устгах стратегийн бодит шаардлага үүсчээ. Угаасаа ч тэд олигтой эв түнжинтэй байгаа биш.
Дипломат шугамаар нэг бүрчлэн уулзаж, хүссэн газар нутгаа авахад чинь дэмжлэг үзүүлнэ гэхэд л болж байгаа юм. Энэ газар нутгийг Та нар эзлээд авсан ч бид яах ч үгүй гэж нэмж хэлэхээ барууны дипломатууд мартсангүй. Ингээд бараг бүх талууд, түүний дотор Болгар, Серби хоёр хамгийн эрчимтэйгээр дайнд бэлтгэв. Тухайн үедээ Балкан дотроо арай том нь энэ хоёр байсан юм. Оролцогч болон сонирхогч бүх талууд Петербург хотноо маргаантай асуудлыг хэлэлцэнэ гэж товлоод байлаа.
Новшийн дайн
Гэтэл 1914 оны 6-р сарын 29-ны өглөөний 3 цагт Болгарын арми дайн зарлалгүйгээр Македоны нутагт цөмрөн оров. Өөрөөр хэлбэл Серби рүү дайрав. Дайн зарлалгүйгээр зуны сарын хар үүрээр дайрдаг туршлагыг хожим Гитлер болгарчуудаас сурсан ч байж магадгүй.
Маргааш нь саяхны холбоотон Серб, Грек, Черногори бүгдээрээ Болгарт дайн зарлав. Мэдээж ш дээ. Бүгдээрээ үйлээ үзэж Туркээс авсан газар нутаг руу ганцаараа цэрэглэн орж дайн эхэлнэ гэдэг бол үнэхээр новшийн үйлдэл байсан юм. Ингээд хүнээр бол бүгдээрээ нийлж аваад “новшийн зан” гаргасан болгарыг тал талаас нь балбаж эхлэв. Үүнийг Балканы хоёрдугаар дайн гэж түүхэнд нэрлэдэг. Харин үүнийг монголчууд тун муу мэддэг…
Гэтэл гай нэгээр дуусдаггүй аж. Болгараас Өмнөд Добруж мужийг авах гэж эртнээс санаархаж байсан Румынд сайхан далим гарав. Румыны арми Добружийн орчимд хил нэвтэрч, Болгарын нийслэл Софи хотод аюул учруулан Хар тэнгис, Варна-гийн зүг чиглэв. “Мартагдсан” Туркийн арми Марица голыг гатлан давшилтад оров. Ингээд бүх талаасаа балбуулсан Болгарын засгийн газар 7 дугаар сарын 29-нд бууж өгөв. Усан тэнэгүүд улс орноо ганцхан сарын дотор сүйрүүлэв.
1913 оны 8 дугаар сард Бухарестад байгуулсан энхийн гэрээгээр Балканы бүх улсууд Балканы дайнаар Туркээс чөлөөлсөн газар нутгаа хуваан авсан бөгөөд Болгар бараг юу ч олж авч чадаагүй шахам.
Харьцуулаад үзье. Балканы дайны үр дүнд Серб 1.500.000 хүн ам бүхий 87.780 км. кв нутаг олж авав. Грекийн хүн ам 2.660.000-аас 4.363.000 болон өсч, эзэмшил нутгаа 108.610 км.кв-аар өргөтгөв. 1913 онд болгаруудын туркээс булаан авсан газар нутаг болон Крит арал грекүүдийн мэдэлд ирэв. Румынууд 286.000 хүн ам бүхий 6.960 км.кв талбай бүхий Өмнөд Добружийг болгаруудаас салган авав.
Болгарт 129.490 хүн амтай 25.030 км.кв нутаг бүхий Фракийн төв хэсэг ногдов. Хожим Болгар энэ нутгаа ч гэсэн алдсан юм. Үүнээс ч багыг өгөх байсан боловч хаант Орос өмөөрөөд гайгүй өнгөрсөн гэдэг. Гэрээнд гарын үсэг зурсны дараа Болгарын хаан I Фердинанд “Ma vengeance sera terrible” буюу “Миний өш хонзон аймшигтай байх болно” гэж хэлсэн гэдэг.
Балканы II дайны үр дүнд Серби Оросын дэмжлэгийг алдсан боловч нэлээд хүчирхэгжив. Гэхдээ Австро-Унгар хажуудаа славяны хүчтэй улс байлгахыг огт хүсэхгүй байв. Сербүүд ч үүнийг сайн мэдэж байсан учраас үндэсний үзлийг гааруулав. 1913 онд Сербүүд Албанийг эзлэх гэж оролдсон бөгөөд тал талын шахалтад орж удалгүй цэргээ гаргасан юм. Үүнийг түүхэнд Албанийн хямрал гэдэг. Яг энэ үед Сербийн тагнуулын газрын ивээл дор дэлхийд алдаршсан үндэсний үзэлт “Хар гар” хэмээх бүлэг байгуулагдаж төрийн бүх байгууллагуудыг хянаж байв. Энэхүү “Хар гар”-ын нэг салбар “Младо Босна” бүлэг Боснид ажиллаж Австро-Унгарыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ингээд 1914 онд Австрийн Сараево хотноо “Хар гар”-ын дэмжлэгтэйгээр Австрийн хааны угсаа залгамжлагч Франц Фердинандыг буудан алж билээ. Ингэж дэлхийн I дайн эхлэв.
Энэ үед Болгар яасан гэж санаж байна ?! Сербүүдээс өшөөгөө авахаас өөр юм бодохоо байсан тэд Герман, Австро-Унгарын талд орсон юм. Ингээд аврагч Оросын эсрэг эвсэлд орох нь тэр. Хаант Орос ч яахав, дайн, хувьсгал залгаад юун Балкан, юун Болгартай мантай юм болов. Харин дэлхийн I дайнд Герман ялагдав. Ингэхээр Болгар нэг их сүртэй юм болоогүй ч хамт ялагдчихаж байгаа юм.
Болгарын фашизм
1918 оны 11 дүгээр сар Парижийн Нейи хотноо Болгарын ерөнхий сайд Стамболийский ялагч гүрнүүдтэй энхийн гэрээ хийв. Энэ гэрээгээр болгарын Эгийн тэнгист хүрч байсан цорын ганц гарц Струмици нутгийг булааж авах нь тэр. Болгарын армийн тоог 20 мянган хүнээр тогтоож, тэнгисийн цэргийн флоттой байх эрхгүй болгож, хэдхэн харуулын усан онгоц үлдээв. Асар их дайны төлбөр ногдуулав. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж энийг л хэлдэг байх.
Энд дурдан буй Ерөнхий сайд Александр Стамболийский арай гэж эргэн тойрны улсуудтай дипломат харилцаа тогтоож, сүйрсэн эдийн засгаа тогтоон торгоож эхлэв. Гэвч энэ бүхэн өшөө хонзонгоо авах гэсэн “агуу их” болгаруудад хангалтгүй байв. “Алдагдсан газар нутгаа эргүүлэн авч, доромжлогдсон нэр төрөө сэргээх явдал” болгарын үндэсний үзэлтнүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд болов. “Алдагдсан газар нутаг” гэдэг нь Балканы эргэн тойрны улсуудын нутаг бөлгөө.
Ингээд 1921 оны 10 дугаар сарын 14-нд Александр Греков гэгч “Ард түмний эвлэрлийн нам” гэгчийг байгуулав. Энэ нь үнэн хэрэг дээрээ европын анхны фашист нам байсан юм. Үүнийг зарим удирдах зүтгэлтнүүд, эрдэмтэд, хамгийн гол нь офицерүүдээс бүрдсэн Цэргийн Зөвлөл дэмжиж байв.
Энэ намын удирдлагаар 1923 оны 6 дугаар сарын нэгэн шөнө Софийн цэргийн сургуулийн юнкерсүүд бослого гаргаж төрийн эргэлт хийв. 8 дугаар сарын 10-нд улс орны бараг бүх намууд “Ардчилсан Зөвшилцөл” гэгчид нэгдэж, шинэ засгийн бүрэн хяналтад оров. Ингэж Болгарт фашист засаг анх удаа тогтсон юм. Манайхан фашизмыг Итали, Германд үүссэн гэж ойлгодог нь буруу юм.
Болгар 1930-аад оны дунд үеэс эхлэн Германтай ихээхэн ойртож эхэлсэн юм. Ингэж явсаар 1941 оны 3 дугаар сард Вена хотноо “Рим-Берлин-Токио”-гийн пактад Болгар нэгдэн оров.
1941 оны 4 дүгээр сарын 19-20-нд Герман, Италитай байгуулсан гэрээний дагуу Болгарын арми ахиад л дайн зарлалгүйгээр Югослав, Грекийн хилийг гатлан Македон болон Умард Грекийг эзлэн авав.
Энэ түрэмгийллийн үр дүнд Болгар 1,9 сая хүн ам бүхий 42.466 км.кв газар нутаг олж авав. Одоо бол Хар тэнгисээс Эгийн тэнгис хүрсэн “Агуу Их Болгар” бий болов. Газар нутгаа ч яахав олоод авч. Харин үнэ төлөөс нь аймаар л даа. 1941 оны 4 дүгээр сард Герман болон Болгарын Гадаад яамны сайд нар нууц гэрээ байгуулсан ба хожим тэдний нэрээр “Клодиус-Поповын гэрээ” гэж алдаршсан юм. Энэ хөгийн гэрээгээр фашист Герман Болгарын нутаг дэвсгэр дээр буй бүх орд газрууд, ашигт малтмалыг ашиглах, боловсруулах эрх олж авав. Харин Болгарын тал Югославын Германд тавьсан бүх өрийг төлөх, дээрээс нь болгарын нутагт байрлах немцийн цэрэг армийн бүхий л зардлыг даахаар болсон юм. Мөн эзлэн авсан нутаг орны засаг захиргаа, цэрэг цагдаагийн бүх зардлыг Болгарын тал хариуцах болов. Эзлэгдсэн газар нутаг дээр хаа сайгүй фашизмыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж буй нөхцөлд энэ зардал бол ёстой тамын эд байсан нь мэдээж хэрэг. Болгарууд тэр чигээрээ Балканы хойгийн “харгис цагдаа” болон хувирсан юм. Харин фашизмыг эсэргүүцэгч цөөн ч гэсэн нөлөө бүхий хүчин Болгарт байсан тулдаа хожим тэднийг аварсан юм.
Оросуудаа эргэн санав
Сталинградын ялалтын болгарууд дараа ухаан оров. Курскийн тулалдааны дараа бол бүр ч илүү ухаан оров. Одоо бол болгар хүн болгон славян, үнэн алдарт шашинтан, эсвэл коммунист болцгоов.
1944 оны 9 дүгээр сарын 8-нд Украины 3 фронтын командлагч маршал Ф.И.Толбухины командалсан армийн хүчирхэг бүлэглэл болгарын хилийг даван оров. Мөн Хар далайн зүгээс тэнгисийн десант буув. Яг энэ өдөр Болгарын коммунистуудын удирдлагын дор байгуулагдсан Үндэсний Фронт Софи хотын гол газруудыг эзлэн авсан юм. Эзлэх ч гэж дээ, нөгөөдүүл нь эсвэл зугтчихсан, эсвэл бууж өгөх гээд хүлээж байсан юм чинь. Энийгээ болгарууд хувьсгал гэдэг байсан юм. Одоо бол оросууд Болгарыг эзэлж, төрийн эргэлт хийсэн ухааны юм ярьдаг болж. Хамгийн сүүлийн тооцоогоор дэлхийн II дайнд Югослав 1,7 сая хүнээ алдсан бол Болгар 25 мянган хүнээ алдсан байдаг. Энэ тоон харьцаа аяндаа тун олон зүйл өгүүлнэ…
1990 оны ардчиллаас хойш Оросууд Болгарыг чөлөөлсөнтэй холбогдох түүхэн газар, гудамж, хөшөө дурсгалыг буулган зайлуулж эхлэв. Толбухин хот гэж байсныг болиулж түүхэн нэрийг нь өгчээ.
Болгар 500 жил Туркийн дарлалд байхад нь оросууд чөлөөлөв, Балканы дайнд баларч байхад нь оросууд аврав, Дэлхийн II дайнд бас л оросууд аврав. Ингэлээ гэж болгарууд оросуудыг үзэн ядах болсон нь үнэхээр хачирхалтай.
Одоо ч хэвээрээ…
1990 онд Болгарт ардчилал ялснаас хойш хүн ам тасралтгүй буурч эдүгээ 1950 оны түвшинд буюу 7.250.000-д буцаж хүрээд байна. Зөвхөн 2001-2011 оны хооронд хүн ам 564.331 хүнээр цөөрч, жил тутмын бууралтын хурд 0,7% болоод байна. Амьдралын түвшин ихээхэн унаж, 2004 онд л 1989 оныхоо түвшинд эргэн хүрчээ. Нэг хүнд ногдох ДНБ нь ЕХ-ын улсуудын дунджийн ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэнэ. ЕХ-ын улсуудын 13%-тай тэнцэх нэг хүнд ногдох ДНБ үйлдвэрлэдэг. Амьдралын түвшингөөр Европын дунджаас 49% доогуур, өр ширэндээ баригдсан.
2004 онд НАТО-д, 2007 онд ЕХ-нд элссэн. Энэ ч яахав болох л асуудал. Гэхдээ мөнгөн нэгж лев нь инфляци, тогтворгүй байдлын улмаас евро бүсэд орж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл еврогоор биш, левээр арилжаа хийдэг.
ОХУ хийн “Өмнөд” хоолой тавих гэж Болгарыг 6 жил гуйв. Уг нь энэ хоолой Болгараас эхлээд Серби, Унгар, Словени, Итали хүрч, мөн Босни, Герцеговини рүү салаалах ёстой байв. Улмаар хоолойн хуурай замын хэсгийг Болгар, Серби, Унгар, Грек, Словени, Австри, Хорватын нутгаар тавихаар засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байв. Гэтэл хоолой Хар далайгаас гарч ирэх хамгийн эхний хэсэг дээр Болгар “унжихаар” төсөл бүхэлдээ нурж байгаа юм.
За гэж хэлээд бүх гэрээ хэлцлээ хийсэн боловч үй түмэн шалтаг хэлээд тавиулсангүй. АНУ, ЕХ-оос асуудаг, тэд мэддэг гэнэ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэнэ.
Бүхэл бүтэн 6 жил гуйсны эцэст ерөөсөө бүтэхгүй болохоор нь саяхан Оросууд хийн хоолойгоо Турк руу гаргах шийдвэр гаргасныг бүгд мэдэж байгаа. Хоолой дамжин өнгөрөх боломжийг алдсанаар Болгарын төсөв наад зах нь жилд 400 сая еврогийн алдагдал хүлээнэ гэдгийг В.Путин энэ үеэр сануулан хэлсэн юм. Харин Болгарын Эрчим Хүчний сайд асан Румен Овчаров алдагдлын хэмжээг жилд 750 сая доллар гэж үнэлсэн билээ.
В.Путины шийдвэр гараад долоо хоносны дараа Болгарын Ерөнхий сайдын орлогч, Эрчим Хүчний сайд хоёр “Өмнөд хоолойг” тавих асуудлаар Брюселль рүү сандран явсан юм. Ингээд 2014 оны 12 дугаар сард Ерөнхий сайд Бойко Борисов: “манай улс “Өмнөд хоолой” тавихад шаардлагатай бүх зөвшөөрлийг өгөх, төслийг үргэлжлүүлэх бодолтой байна” хэмээн мэдэгдэв. Тэгээд “одоо бол төслийг зогсоосонд Болгар улс буруугүй бөгөөд ямар нэг торгууль төлж чадахгүй” гэж нэмж хэлэв.
Бойко Борисовын үзэж байгаагаар одоо “Газпром” яахыг хүлээж байгаа гэнэ, хэрэв “Өмнөд” хоолойн төсөл зогсвол энэ нь Болгарын буруу биш гэнэ ээ. 6 жил хүлээлгээд 20 хоногийн дотор гадаадтай “зөвшилцөөд” өгч байгаа хариу нь энэ.
Ямраар ч бодлоо гэсэн “Өмнөд” хийн хоолойн төслийг нурааснаар Болгар ганц өөрийгөө биш, Балканы ойр хавийн бараг бүх улсыг хорлож байгаа юм.
Мэдээж олон янзийн судалгаагаар болгарын ард түмэн ийм тэнэг зүйлийг огтхон ч хүсэхгүй байна. Гэтэл ард түмний хүсэл зоригийн эсрэг үйлддэг бараг гаднын гэмээр төр засаг Болгарт байна. Манай Монголд ч бас байгаа нь ямар ч эргэлзээгүй…
Балканы тухай дахин өгүүлэх нь
Миний баттай итгэж байгаагаар Балкан бол үндэстнүүдийн хувьд шуудайд хийсэн үхрийн эвэр л гэсэн үг. Балканы улс үндэстнүүд өөр хоорондоо огтхон ч найрсаг бус гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. Тийм болоод л эндээс дайн дажин тасардаггүй биз. Ганцхан болгаруудаас болоод байсан ч зүйл огт байхгүй. Ухаандаа Югославын олон үндэстнийг Иосиф Броз Тито тулдаа л тогтоон барьж байсан юм билээ. 1980 онд түүнийг нас барсны дараагаас л мөнөөх гайт үндэсний зөрчил, хэрүүл эхэлсэн байна.
Ингээд бидний мэдэх Югославын задралын үед Слободан Милошевичийн сербүүд, Радован Каражичийн боснийн сербүүд, Франьо Туджманы хорватууд, Мате Бобаны боснийн хорватууд, Горан Хажич, Милан Бабич нарын краины сербүүд, Алиё Изетбеговичийн бошнякууд, Фикрет Абдичийн мусульман-тусгаар тогтногчид, Ибрагим Ругава, Адем Яшари, Рамуш Хардина, Хашин Тачи нарын косовогийн албанчууд зэрэг зэрэг бие даах, тусгаар тогтнох гэж, эсвэл түүнийгээ хамгаалах гэж зүтгэхээр чинь Югослав задрах нь гарцаагүй юм. Ингэж задлахыг сонирхох гадаад хүчин зүйл мэдээж бэлэн байж таараа…
Нэг улстай ярьж байснаас улс гэхэд улс биш, муж гэхэд муж биш, өчүүхэн жижиг юугаа ч мэдэхгүй олон жижиг юмнуудтай ярьж байвал амар л биз. Гэвч сүүлийн үед орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нэрийн дор Монгол Улсыг хэрчин хувааж жижиглэх, “ухаалаг төр” нэрийн дор хамаг бүх зүйлээ гаднаас асуух хорт бодлого илт явуулж байгааг бид яс махандаа тултал ухаарах ёстой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 01 дүгээр сарын 06.
shn surgamj bn.
Suuliin 2oguulberig mash utga uchirtai bichje ene bodlogo toriin terguunes ni garaad bga ni ih gaihaltai
Орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг тун буруу шийдвэр байх шүү. Манай Монголчууд чинь дорхноо буруу сэхэл авдаг болохоор тун удахгүй 21 аймаг маань 21 улс, 21 хаан гарч ирнэ гээд үзнэ шүү дээ.
Одоо нэг улс байхдаа 21 аймагаараа талцаад бөөн юм болдог юм чинь 21 бие даасан эрх мэдэлтэй аймаг бий болох юм бол тэгээд дуусна гэсэн үг.
улаа шагайсан хэдэн хүүхдүүд улс болж тоглож байна гэж……
…..сүүлийн үед орон нутагт эрх мэдэл шилжүүлэх нэрийн дор Монгол Улсыг хэрчин хувааж жижиглэх, “ухаалаг төр” нэрийн дор хамаг бүх зүйлээ гаднаас асуух хорт бодлого илт явуулж байгааг бид яс махандаа тултал ухаарах ёстой…
их хурлын чуулганд сургуулийн дээврийн засвар, шалны будаг, дотуур байрны халаалт гэхчлэн шалдир бульдир зүйлийг хэлэлцэх газар биш гээд орон нутаг руу нь эрхийг нь өгсөн юм шиг. гэтэл цаадуул нь АНУ-ын муж улсуудын амбангуудтай өөрсдийгөө адилтгаад байх шиг. Эхнээсээ Үүл баатар бонд гаргана гэх шиг. Дараа нь Дархан Эрдэнэт гээд бусад аймгуудад энэ жишиг тогтох байх. Санхүүгийн эрхийг нь өгөөд хэдэн жил харах хэрэгтэй. ОХУ-д гэхэд сайн захирагчийн буянаар дэвжиж байгаа муж, хязгаар байнаа байна
Би бүр хүүхэд байхаасаа л энэ ИТХ гэдэг юмыг ойлгодоггүй байсан. Төрийн тогтолцоо, засаглалын онолын талаар огт мэдлэггүй байхдаа буюу 2007 онд ИТХ-ыг үгүй хийх тухай саналаа бичээд, хаа очиж тэрийг нь 1000 гаруй хүн уншаад, зарим нь намайг “нутгийн өөрөө удирдах ёс”-ын талаар юу ч мэдэхгүй мангар бацаан гэж дүгнэсэн юмдаг. Дараа нь 2010 онд төрийн удирдлагын мастераар суралцаж бага сага төсөөлөлтэй болсон боловч ИТХ-ын талаар бүр ч сөрөг үзэлтэй болж билээ.
Элбэгээ ухаалаг төр гэж ярихаасаа бүр өмнө, орон нутагт эрх мэдлийг нь өгөх тухай ярьдаг байсан. Зарим нэг татвар, хураамж, төсвийн орлогын хувьд ч улсаас дотаци авахгүй зөв л байх гэж санадаг. Харин тэр зарцуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил нтр-ийн хувьд ч мэдэхгүй ээ. Монгол шуудайд хийсэн үхрийн эвэр байсан бол бүр шуудайгүй бугын эвэр болох биз.
Сургамж, ухаан хоёр хамт сайхан үгүүллэг байна. Баярлалаа.
bidend bodoh yum ih l baina daa.bayarlalaa
saihan surgamj ogloo bayarlala
Альваа улс гүрнийг доройтуулах ганц арга бол залуусыг нь хөөргөж өвгөдийнх нь эсрэг болгох арга байдаг аж. Германд дайрагч залуус гаараад байхад нь 1 шөний дотор Гитлер найз Ремийнхээ хамт бүгдийг нь хядснаар Герман хүчтэй болов. Хятадад улаан хамгаалагч нар нь гаарч байсныг Мао нь үхснээр тэд дарагдав. Харин моголд залуус оросын үгээр явж байсан бол одоо АНУ-ын үгээр явах болжээ.
Ene bodlogiig amerikiin zavraar Ts.Elbegdorj.S.Bayartsogt metiinhumuus yavyylj bgaa.OrsiigE.Gaidar,A.Chybais zereg nohduud 90 oni ved iim bodlogo yavyylj oros yls svireh shahsan shuu de!!!Bid iim um gargahgui bh heregtei
90d oni ved orsiin amban zahragch nar orsoddoo 20zyyni niigmiin nert zvtgelten ged hoshoo bosgotson bsan.Manai zasag noed taij garaltai gd bugd syvraga bosgoh blgui!Tiim ychraas tiim erh choloo Elbegdorjiin yran dongoltond itgevel Mongolbh heregtei svirene shuu Mongolchyydaa!Bid dahij iim horlogchiin shoy chini songohgui