ТӨРИЙН ЗАДРАЛЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД
2019/01/23 9 Comments
Ер нь ингэхэд манайд юу болоод байна ? Монгол хүн үүнд хариулах шиг амархан юм хорвоод үгүй. Захын монгол: “У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр л зодолдож байна” гэж, арай сэргэлэнүүд нь: “МАН, АН хоёр эрх мэдлийн төлөө байлдаж байна” гэж хариулж байна. Мөн “УИХ тар”, “Намууд тар” гэсэн хэдэн лоозон дэвшүүлчихээд орилолдож байна. Энэ нь хэдийгээр зөв чиглэмжтэй боловч бидний бүх үйлдэл ингэсгээд л дуусч байгаа юм. Гэвч нүдэнд илт харагдаж буй үзэгдэл юмсын цаана мөн чанар, агуулгын шинж чанартай зүй тогтол үйлчилдэг гэдгийг монголын сэхээтэн нэрт лаларууд мартаад олон жил болж байна. Үнэн хэрэг дээрээ Монголын төр хямралын байдлаас задрал нуралтын төлөв байдал руу орж, төр ёсны дэг журам мөхөл зөрчилд ороод байна. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post