1997 оны сүүлээр би хоёр нөхрийн хамт “манай улс төрийн систем гажиг хямралд оржээ” гэсэн дүгнэлт бүхий ном (“Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” УБ. 1998) болон хэд хэдэн шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ад үзэгдэн, олон жил нохой шиг хөөгдөж явсан цаг саяхан. Харин одоо амтай болгон системийн хямрал, системийн өөрчлөлтийн тухай ярих болж, бараг надад лекц унших шинжтэй. Хамаг юм нэгэнт тартагтаа тулсан өнөө үед буюу уг асуудлыг анх дэвшүүлснээс хойш бараг 20 жилийн дараа манайхан “ойлгож” байгааг “ухаарал” гэж үзэхээс өөр аргагүй.
Гэвч ерөөс системийн хямрал, ерөөс системийн өөрчлөлт гэж байдаггүй гэдгийг манай ихэнхи сэхээтнүүд мартаж байна. Нэгэнт бид дэлхийн систем яриагүй, бүс нутгийн систем яриагүй тохиолдолд системийн хямрал, системийн өөрчлөлт гэсэн ерөнхий агуулга биш, харин тов тодорхой Монголын нийгэм-улс төрийн систем, түүний хямрал, түүнийг өөрчлөх шинэ системийн тухай ярих ёстой. Эдүгээ чухам үүнийг мартаж, тойрч яриад байгаа учраас энэ талаар саналаа өгүүлэхийг өөрийн үүрэг гэж үзэв… Read more of this post