МОНГОЛ ДАХЬ ЯНХАНЧЛАЛ

Үүнийг би зохиогоогүй, харин дэлхий нийтэд лавлагаа болгон википедид гаргасан энэ материалыг монголын төр, монголчууд бараг мэдэхгүй давхиж яваа учраас би шууд орчуулсан юм. Гадаадад манай бүхий л байдлыг биднээс илүү судалсан байдаг бөгөөд энэ бол түүний л нэг өчүүхэн хэсэг юм. Харин үүнийг шалгаж үзье гэсэн хүмүүс https://en.wikipedia.org/wiki/Prostitution_in_Mongolia хаягаар үзнэ биз дээ…

Монголд янханчлал нь хууль бус боловч зарим газарт нь өргөн тархсан үзэгдэл юм. Сүръеэ, ДОХ, хумхаагийн Даяар Сангийн 2006 оны үнэлгээгээр Монголд 19.000 эмэгтэй секс-бизнес эрхэлдэг. Монголын олон эмэгтэйчүүд ядуугийн улмаас янхан болж байна.
Хүний наймаа, хүүхдийн янханчлал, хүүхдийн секс жуулчлал Монголд асуудал болоод байна.
Монголд янханлалыг хууль бус гэдэг боловч тэр нь зарим талаар уул уурхайн аж үйлдвэр хөгжсөнөөс болж өссөөр байна.
Монголын нийслэл Улаанбаатарт янханчлал саяхан болтол Монголд ирсэн Барууны хамгийн баян хүмүүс буудаг Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт төвлөрч байв. Харин сүүлийн жилүүдэд янханчлал караоке-баар, зочид буудал, саун, иллэгийн салонуудад шилжин иржээ. Эмэгтэйчүүдийн идэвхтнүүд Улаанбаатарт хэдэн зуун ийм газар байгааг гэдгийг баталдаг. Хэдийгээр цагдаа нар байн байн дайран орж, шалгадаг боловч янхны газрууд хууль сахиулах байгууллагын зүгээс ямар ч саадгүй ажиллаж байдаг.
Оюу Толгойн зэсийн уурхай, Таван Толгойн нүүрсний ордуудад ажилладаг эрчүүдийн тоо өссөн нь эдгээр бүс нутагт секс-бизнес эрхлэгчдийн тоо өсөхөд хүргэжээ.
Хятадын хил хүрсэн гол том замын дагууд ачааны машины жолооч нар дизель түлшээ сексээр арилжаалдаг. Тэнд замын дагуу ажилладаг янхнуудаа “дизелийн охид” гэж нэрлэдэг.
Монгол хүүхнүүд Хятадад Бээжин, Мэгги зэргийн бааруудад янхнаар ажилладаг. Түүнчлэн монгол хүүхнүүд Хятад- Монголын хил дээрх чөлөөт худалдааны Эрээн хотын цэнгээний газруудад ажилладаг.
Монголын иргэд Хятадад гуч хоног визгүй явах эрхтэй ч монголын олон янхан Хятадад удаан хугацаагаар амьдарч, Монголд сард 1 удаа л эргэн ирдэг.
Сексийн эрүүл мэнд
Монгол дахь янханчлал нь эрх зүйн нөхцөл байдлаас шалтгаалан далд байдаг учраас янхнууд бэлгийн эрүүл мэндээ хамгаалах үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал. Секс-бизнес эрхлэгчдийн дунд бэлгийн замын халдварт өвчин маш өндөр, чингэхдээ 30% нь тэмбүүтэй. Иймээс ДОХ-ын үндэсний сан ДОХ хурдан тархана гэдгээс түгшиж байна.
Секс жуулчлал
Монголд секс жуулчлал байдаг. Цагдаагийн мэдээллээр Монголын 1500 эмэгтэй гадаадууд болон жуулчдад үйлчилдэг баар, иллэгийн салон, зочид буудлуудад ажилладаг.
Япон болон Өмнөд Солонгосын жуулчид Монголд хүүхдийн секс-жуулчлал эрхлэхээр ирдэг. Янханчлалд татагдан орсон гэр бүлийнхэн нь хүүхдийг янханчлалд татан оруулдаг.
Секс наймаа
Монгол бол эмэгтэйчүүд, хүүхдүүдээ секс наймаанд татан оруулж, өгдөг орон мөн. Янханчлалын үндсэн чиглэл нь Хятад бөгөөд контабандистуудад “төлбөр” төлж золиосоо хил давуулдаг.
Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Монголын иллэгийн салон, зочид буудал, караоке клубуудэд сексийн наймаанд татан оруулдаг. Эмэгтэйчүүдийг хятад эрчүүдтэй, мөн үүнээс арай цөөн тохиолдолд өмнөд солонгос эрчүүдтэй арилжааны гэр бүл болсны дараа албадлагаар янхан болгодог.
Хүний наймаачид заримдаа хар тамхи, нийгмийн луйврын сүлжээ, Интернетэд хөдөлмөр эрхлэх боломж болон англи хэлний программ зэргээр хууран мэхэлж, монгол эмэгтэйчүүдийг секс наймааны золиос болгодог.
Хөдөөгийн болон эдийн засгийн ядуу бүс нутгаас ирсэн эмэгтэйчүүдийн ихэнхи нь золиос болж, Улаанбаатар болон хил орчмын нутгуудад секс худалдаанд нэрвэгдэж байна.
Монголын Эрүүгийн хуулийн 113 зүйлээр хүний наймааны бүх төрлийг хориглодог хэдий ч засаг төр хүний наймааны сэжигтнүүдийг 124 дүгээр зүйлээр шийтгэдэг ба энэ зүйлд бусдыг янханчлалд албадсан, янханчлалыг зохион байгуулсан гэж шийтгэдэг, харин хүний наймааны гэмт хэргийг тодорхойлогч гол зүйл болсон хүч хэрэглэх, залилан мэхлэх, албадах зэрэг элементүүдийг огт харгалздаггүй.
Монголын засаг төр 2016 онд 37 хүнийг хариуцлагад татаж, 124 дүгээр зүйлээр 8 хүнийг л шийтгэсэн. Гэхдээ эдгээр тохиолдлын хэд нь хүний наймаатай холбоотой нь тодорхойгүй үлдсэн.
Монголын өмнөд хэсэгт уулын олборлох аж үйлдвэр үргэлжлэн өсөж байгаа нь дотоодын болон олон улсын цагаачлалыг өсгөж, хүний наймааны эрсдэлийг, ялангуяа хятад-монголын хил дээр ихэсгэж байна.
Залуу эмэгтэйчүүдийг нүүрс зөөн жил гарахаа хүлээж буй жолооч нар бэлгийн мөлжлөгт оруулах эрсдэл их байгаа.
Монголын зарим хүүхдүүдийг гэр бүл нь оролцон секс наймаанд оруулдаг явдал гарч байсан.
Монголын түшмэдүүдийн дунд байгаа авилга нь төр засгийн хүний наймаатай хийх тэмцэлд саад тотгор болж байгааг дээрх мэдээллүүд нотолж байна.
АНУ-ын Хүний наймаанд хяналт тавих, тэмцэх  департамент Монгол Улсыг “2 дугаар түвшний ажиглалтад байх орны жагсаалтад” оруулсан.
2020 оны 01 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to МОНГОЛ ДАХЬ ЯНХАНЧЛАЛ

  1. Орчуулагч Тара says:

    Хүүхдийг бэлгийн мөлжлөгөд өртүүлдэг янханчлалын асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлэхийн тулд би тай биеэ үнэлэгч эмэгтэйн намтар Дөнгөж 13: Лоны бодит түүх номыг Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. Номоо танилцуулаад явж байхад Монголд тийм юм байхгүй, энэ номыг орчуулснаараа харин ч арга замыг нь зааж өгч, дэлгэрүүлэх гэж байна гэж буруутгах хүн бишгүй л тааралддаг. Магадгүй надтай тийм явдлаас хол хөндий, тааралдаж үзээгүй хүмүүс тохиолдсон байх л даа. Би хувьдаа насанд хүрсэн хүн сайн дураараа биеэ үнэлэх нь нийгэмд байх ёстой үйлчилгээ, биеэ үнэлэлтийн эсрэг хуулийг цуцлах ёстой гэж үздэг бөгөөд үүнийг хөгжлийн бэрхшээлтэй гучаад насны монголд амьдардаг монгол залуу бэлгийн хэрэгцээгээ хангах хүнгүй (үйлчилгээгүй) – гээс төрсөн эхийгээ байнгын бэлгийн дарамтад байлгадаг гэж нэгэн ярилцлагад нийгмийн ажилтан жишээ болгон ярьсан, киноны баг хорих ангид судалгаа хийж явахдаа хорин хэдтэй залуутай ярилцахад Улаанбаатарын үүднээс биеэ үнэлэгч авах гэтэл цагдаа гарч ирээд, айгаад авч чадаагүй, тэгээд буцаж ирээд 5 настай үеэлээ хүчиндсэн гэж ярихыг сонссон зэрэг нь баталж өгч байгаа юм. Бэлгийн дур хүслээ хүний ёсоор хангах (насанд хүрсэн, сайн дураараа биеэ үнэлэгчтэй гаж бусаар унтах нь хүний л ёс гэж бодож байна) бол хүний байгалын хэрэгцээ, үүнийг боогдуулдаг нийгэм бол хамгийн харгис нийгэм. Дөнгөж 13 нэртэй фэйж хуудсаар дамжуулан энэ төрлийн мэдээллүүдийг түгээдэг тул мэдээлэл багатай хүмүүс тийшээ орж уншиж болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: