ОДОО Ч БҮР ЦАЙРЧИХЖЭЭ…

Гадаа гэнэт чанга яригч дуугарав. Цонхоороо харсан чинь хэдэн хүн цуглуулчихсан сугалаа сугалуулаад жигтэйхэн. Мэдээж “улс төрийн сугалаа”. Хэдэн жилийн өмнө мөнгө тараадаг байсаан… Гэхдээ тэрийгээ нуухчаа аядана. Одоо бүр ичих нүүрээ алдаж, бүр гэгээн цагаан өдөр “сонгуулийн сугалаа”-гаа тохируулдаг болж байна. Мөнгө тараасан явдлыг баримтжуулах, бас судалгаа хийх гэж зовдог байсан үе өнгөрөн оджээ. Зүгээр л гэртээ сууж байгаад цонхоороо “судалгаа” хийж болдог болж. Энэ нь яг сугалаа ч биш юм аа, сугалаа бол хүн мөнгөө төлөөд азаа үзэх гэж горьддог бол одоо зүгээр л “бэлэг” өгдөг болсон байна.

Сонгууль эхлээгүй байхад ингэж байгаа юм чинь эхэлбэл замбараа задгаа бүрэн алдах нь ойлгомжтой. Бодвол манай Баянгол дүүргийн “нэр дэвшигч” мөнгөө цацаж байгаа бололтой. Ийм новшийн юмнуудаас мөнгийг нь аваад бай. Тэгээд л “хулхидчих” Бас ийм зүйлүүдийг баримтжуулж байвал сайнсан. Нэг их “том” юм биш ч гэсэн жишээ болгож үүнийг үзүүлж байна.

Дараа нь хэдэн өдрийн өмнө болсон нэг “том” үйл явдлын тухай тайлбарлаад байх шаардлагагүй хэдэн зураг үзүүлье.

Энд урилгын нөгөө тал нь байгаа юм.

Тэгээд “Өдөрлөгийн хөтөлбөр” нэг “сүрхий” юм хийжээ.

Одоо мэдээж МАХН ороод ирэх нь гарцаагүй.Та нэгэнт зургийг томруулаад үзчих болохоор би юу нэмж хэлэхэв дээ.
Манай сонгууль эхлээгүй байхдаа л ийм байна даа, новш гэж…

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: