ТӨРГҮЙ ХУУЛЬ, ХУУЛЬГҮЙ ТӨР

7 дугаар сарын 1–ний үйл явдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх, сургамж авах, цаашдын шийдвэр гаргах хангалттай мэдээлэл, хугацаа байсан ч манай улс төрийн аль ч хүчин үүнийг хийж чадахгүй юм байна. Энэ зөрчилт асуудал маш олон хүн, улмаар үндэстний хувь заяанд үлэмж халтайгаар даамжрах болсны учир бодит байдлыг тодруулах үүднээс энэхүү аналитик өгүүллийг бичиж байна. Read more of this post

М.Д.Каратеев. ОРОС БА ТАТААРУУД

Энэ өгүүлллийг би аль 1999 онд орчуулж тухайн үед өөрийн эрхлэн гаргаж байсан “Манай Монгол” сэтгүүлд хэвлүүлж байсан юм. Энэ өгүүлэл Орос болон бусад аль ч том улсуудад Монголыг жинхэнэ мөн чанараар нь авч үзэх гэсэн олон эрдэмтэн байдгийг тод харуулах юм. Ер нь нийгэм, улс төр судлая гэвэл түүхийн арга зүйн мэдлэгээ зайлшгүй дээшлүүлэх шаардлага гардаг юм. Би залуучууддаа хэрэг болох ном зохиолуудыг аль болохоор орчуулахыг байнга хичээдэг юм. Үнэнээ хэлэхэд орчуулга хийгээд байх зав чөлөө муутай ч гэсэн ойрын үед хэд хэдэн чухал “бэлэг” барина аа. Та нарыг шимтэн уншина гэдэгт найдаж байна. Read more of this post

МЕТАФОР БУЮУ ХУВИРАЛ

Орон нутгийн сонгууль гэж нэг новшийн юм нь болдгоороо болж, заваардгаараа заваарч байна. Эндээс би ч, бас Та ч гэсэн нэг их гойд юм хүлээгээгүй гэж санана. Энэ бол Монгол төрийн системийн задралын нэг л жишээ. Цаашдаа ч хачин хачин юм олон болно доо…
Системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй гэж би мянган удаа хэлсэн санагдана. Харин энэ удаад улс төрд ч, Та бидний хэн хэнийх нь үзэл, үйлдэлд гарсан зарим хувирлын тухай мэдээлэл зүйн үүднээс ярих гэсэн юм.
Read more of this post

ХЯМРАЛЫН ҮР, ТҮҮНД ТАВИХ ОНОШ

Манай уншигчид надаас саяын сонгуулийн тухай асуух гэж сонирхож байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ шууд хэлэхэд би зодолдож, заваарч, хөл толгойгоо алдсан хүмүүсийн тэнэг үйлдлийг тайлбарлаад байх хүсэл үнэхээр алга байна. Одоо бид оюун сэтгэлгээний арай дээд түвшинд сэтгэж, дүгнэлт хийх ёстой. Би шинжлэх ухааны хүн учраас системийн дүгнэлт хийхийг хүсч байна. Энэ өгүүллийг би Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өдрүүдэд Н.Энхбаярын гэргийг гүтгэсэн хэргээр шүүхээр шийтгүүлснийхээ маргааш нь бичсэн юм. Хэрэв ухаардаг сэхээрдэг төртэйсэн бол хямралаас гарах, үндэстнээ аврах гарцыг олоход хувь нэмрээ оруулмаар л байх юм.  Бид энэ адгийн системийг заавал өөрчлөх ёстой гэдэг дүгнэлтэд Таныг хүрнэ гэж найдаж байна. Харин гарц, арга зам бол цаг ямагт байдаг л юм. Read more of this post

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан энэ оны 2 дугаар сард бичсэн өгүүллээ дахин толилуулах нь зүйтэй гэж бодлоо. НИТХ бодит байдал дээр ямар байдгийг санах нь Та бидэнд мөн ч хэрэгтэй дээ.

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

АЛЬ МАХН НЬ ВЭ…

Орон нутгийн сонгууль гэж нэг хөгийн юм болж, УИХ –ынхаас долоон дор дайн хийж байна. Хэдийгээр ийм өвчин байдгийг би сайн мэдэхгүй боловч монголчууд бид сонгуулийн донтой болж байгаа мэт санагдана…Ингээд оношлохыг оролдъё… Read more of this post

ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА

7 дугаар сарын 1 –ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү. Read more of this post

С.БАЯРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

Улс төрийн системийн хямрал, сонгуулийн будлиан, 7 дугаар сарын 1-ний болон түүний дараах үйл явдалд монголын улс төрийн аль ч хүчин үнэлэлт дүгнэлт өгөөгүй байсан юм. Харин С.Баяр улс төрийн диагностика, прогностика хоёрыг хослуулахыг оролдсон үнэлэлт дүгнэлт анх удаа өгөв. Энэ талаар саналаа өгүүлсү. Read more of this post