БАНТАНГ САНААТАЙ ХУТГАДАГ…

Саяхан би нэг найзтайгаа чааталсан юм. Мэдээж улс төр юу болж байна гэсэн уламжлалт асуулт тавьж байна. Би “хаосын удирдлага”, “системийн задрал” болж байна гэж хариулав. Задралыг нь бол “манай монгол нэг л хачин, эвгүй байна аа” гээд зөвшөөрч байна аа. Харин хаосыг удирдаж болдог юм уу, ямар хачин юм бэ ? гэж байна. Болно оо л гэлээ. Яаж ? Товч тайлбарлав. Нэг л сайн ойлгоогүй бололтой. Яаж ч чатаар дамжуулж “онол” ойлгуулах бил ээ. Ингээд найз бид хоёрын ярианы үргэлжлэл болгож энэхүү “онолын” өгүүллийг бичихээр шийдлээ. Та уншаад сайтар эрэгцүүлбэл “онол” нэг их холын юм биш гэдгийг ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна… Read more of this post

200.000: БАЯРЛАХ ХИЙГЭЭД ЗОВНИХ

2008 оны эхээр одоогийн “ajiglagch” блоггер-сэтгүүлч Д.Цэрэнжаваар заалгуулан блогоо нээснээс хойш өнөөдөр би 200.000 дахь уншигчтайгаа золгож байна. Ямар ч гэсэн тоолуурын заалт ийм тоонд хүрчээ. Хэрэв миний өгүүллийн ихэнхийг дамжуулан хүргэдэг “Даяар Монгол”, “Цахим Өртөө”, “Бизнетворк”, “Твиттер” зэрэг сайт, сүлжээнүүд, мөн шууд холболт хийсэн бусад олон блогуудыг харгалзвал уншигчдын тоо хэд дахин олон болох нь мэдээжийн хэрэг. Ингээд нийт уншигчиддаа баярласнаа илэрхийлэхийн ялдамд өөрөө “санал шүүмжлэл” гаргаж, дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна. Read more of this post

ХУВАЛЗ – 1

Хоёр жилийн өмнөөс эхэлсэн улс төрчид, банкирууд бие биенээ шоронд хийдэг “моод” МАХН-ын XXYI Их Хурлын үеэр хачин их эрчимжив. Манайхан ямар “юм санах” биш, ахмад нь мартчихсан, залуучууд нь мэдэхгүй “гайхаад” л явж байгаа даа. Цаашдаа зэрлэг өрсөлдөөн банкны салбарт эхлэн болох ба энэ нь улмаар улс төрийн нөхцөл байдлыг нэн түвэгтэй болгох нь дэндүү тодорхой байна. Иймээс банкны дээрмийн эхлэлийн талаар 2006 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь миний бичих дараагийн өгүүллийг ойлгоход үүнийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ер нь юмны учрыг эхнээс нь мэдэх бол ухаарлын зарчим бөлгөө…
Би заримдаа гайхдаг юм. Банк дээрэмдэх болгонд л Чулуунбат, Хадгаламж зээлийн хоршооны дээрэм болоход л Чулуунбат, 40 мянган орон сууцны дээрэм болоход бас л Чулуунбат…МАХН-аас “Дүүрэн арвижуулагч” цол хүртсэн энэ эрхэм сүүлийн үед идэвхижээд жигтэйхэн. Энэ бол Монгол Улсыг “хувхай хоосруулна” гэсэн хэрэг юм. Дээрэмчдийн бүлэглэлүүд баримт хуучирдаггүй гэдгийг саначихвал тун ч зүгээрсэн…
Read more of this post

ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮ…

МАХН лав хоёр гурав “салах” бололтой. “Жинхэнэ” МАХН үндэсний ардчилсан бөгөөд зүүн төв болно гэдгийг “онолч” дарга нар нь удаа дараа мэдэгдсэн. Харин МАСЗХ гэдэг сүртэй, алдар цуутай байгууллага нь аль хэдийн “нийгмийн ардчилал” болчихсон. Саяхан МАСЭХ нь бас л “нийгмийн ардчилал” болов. Одоо ахмадууд нь ийм болчихвол ч дөрөв салаад “хийсчих” юм байна л даа. Миний хувьд Та нарын төлөө санаа зовоод байгаа юм огт алга. Харин Та нар олон хүн суулгачихаад “согтуугаараа” жолоо бариад хаа хамаагүй давхиад байгаа болохоор чинь сануулж хэлэхээс өөр арга надад алга… Read more of this post

УЛС ТӨРИЙН БИСЕКСУАЛИЗМ…

Манайхан үй олон “изм”-ийнхээ учрыг олохгүй хэвтэж “баруун зүүн” болж “онолдоод” жигтэйхэн. Дээрээс нь нэмээд “зүүн төв” гэчихээр чинь “зүг чигээ” олдог монгол гэж алга болов. Үүнийг монгол ойлголтоор бол зүүн тийш Хэнтий өнгөрөөд Дорнод руу нэлээн дөхөж явснаа гэнэт буцаж “давхиад” Төв аймаг, Тэрэлж хавьцаа “найрлах” багцаагаар л төсөөлнө байх. Нээрээ Тэрэлжээс “зүүн төвийн тунхаг” гарсан юм байна. “Барууны” виски, “зүүний” цагаан архи хоёроо холиод уучихсан бололтой. Сүүлдээ “Зүг чиг”-ийн хурал хийж, дарга нар нь өөрсдөө “онолын илтгэл” тавьдаг ажилтай болов. Ёстой балайрна гэж үүнийг л хэлдэг байх. Ингээд шоолоод суугаад байлтай нь биш, ядахдаа “баруун зүүн”-ээ ялгаад сурчихаасай гэж бодох юм байна ш дээ. Иймээс “зүг чигийн” талаар ярихаас болохгүй нь. Эрхбиш циркийн сармагчингаас арай “илүү” гэж бодож байгаа царай нь энэ л дээ… Read more of this post

Сергей Волков. СС-ИЙНХЭН ШАМБАЛЫН ЭРЭЛД

Оросын Сергей Волков гэдэг нэг нөхөр “Шамбал”-ын сэдвээр хар мянган зүйл бичих. Ер нь бол “өвчилчихсөн” шиг байгаа юм. Зарим нь нэлээд сонирхолтой, заримыг нь ч ёстой мэдэхгүй юм. Мэдэхгүй ч гэж дээ, бичсэн бүхнийг нь шалгаад нягтлаад явах зав зай байхгүй юм чинь. Нэгэнт бүгдийг нь шалгаж чадахгүй болохоор “мэдэхгүй” л гэсэн хэрэг болно байх. Миний хувьд гэвэл үүнийг зав чөлөөгөөрөө л сонирхдог бөгөөд сонин хачин юмтай ч их тааралдах, ухаан санаанд үл багтах ч юм зөндөө л байдаг юм билээ. Танд ч гэсэн өөрөө шалгаад батлах юм уу, үгүйсгэх боломж олгох гэж орчуулснаа толилуулж байна. Read more of this post

САЙН “ИЗМ”-ДЭЭД БАЙ…

Сүүлийн үед манайхны “измддэг өвчин” гаарав. МАХН л нэр ус, үзэл баримтлалаа солино молино гээд бүгдийнх нь хууч өвчнийг хөдөлгөж орхилоо. Хамгийн түрүүнд АН “юмаа” булаалгачихсан бололтой, “изм”-ээ хамгаалаад жигтэйхэн. Одоо ч аль нэг “изм”, “баруун зүүн” ярихгүй бол бараг л улс төрч болон сэтгүүлчдийн тооноос гарчих гээд байгаа бололтой. Бүгдээрээ “измдээд” ирэхээр Монголд яав ч сайн юм болдоггүй жамтай. Хараад байхад “измдээд” байгаа нөхдүүдийн хэн ч ганц бүтэн “изм” уншаагүй, огт мэдэхгүй гэж би баталгаатай хэлнэ. Нэг хэсэг баахан шоолов, одоо бүр арга барагдаад ядахдаа “баруун зүүн”, “хойш урагш”,“дээш доошоогоо” ялгачихдаг болоосой гэж л үүнийг бичиж байна даа… Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11

“ЗАЛУУГИЙН ӨВЧНҮҮД”
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартчихсан байна. Ингээд энэ удаад “Залуугийн өвчнүүд” сэдвээр бичнэ ээ. Учир нь яг ийм зүйл миний үзэж мэдсэн хэмжээнд хаа ч, ямар ч ном зохиолд байхгүй. Мөн ахмадууд ч энийг залуустайтайгаа илэн далангүй ярьдаггүй, угаасаа л мундаг байсан мэт ойлгуулахыг хичээдэг юм. Бусад улсад ямар байдгийг мэдэх биш, гэхдээ миний ажигласнаар ихэнхи монгол залуус зайлшгүй туулдаг шиг санагдаад байдаг юм. Иймээс голдуу өөрийнхөө онигоог нэлээд марзан байдлаар бичнээ, харин битгий шоолоод байгаарай… Read more of this post