ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ТОГЛОДОГ БОЛЖЭЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД…
2008/03/03 2 Comments
Ц.Түмэнгэрэлийг Монголын төр цаазаар аваачив. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэсний учраас тэр. Одоо У.Хүрэлсүх шоронд орох гэж байна. Энэ бол нам, банк, ХЗХ, АСЗХ зэрэг байгууллагуудаар дамжсан улс төрийн зэрлэг өрсөлдөөний бодит үр дүн мөн. Залуучуудаар могой бариулж, туг тахидаг энэ харгис явдлын “хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд” зүв зүгээр сууж байгааг би л лав тэвчиж чадахгүй. Ингээд 2006 оны 6 дугаар сард бичсэн өгүүллээ дахин нийтлэхийн хамт нам, нам дагасан бохир бүлэглэлийг удирддаг луйварчдаас холхон бай, эсвэл тэднийг түлхэн унага гэж Монголын залуучуудад мянга дахин захиж байна. Энэ өгүүллээс Та бүхэн олон зүйлийг ухаарна гэдэгт итгэж байна. Read more of this post