“ГУРВАЛЖИН ДӨРВӨЛЖИН” ХЭРҮҮЛ…

Ерөнхийлөгч сонгох гэж монголчууд гурав хуваагдаад байна. Тал хэсэг нь хоёуланг нь харааж байна. Урьдын олон хуйвалдааныг санаад тэгж байгаа хэрэг л дээ. Үлдсэн нь хоёр тал болоод “байлдаж” байна.
Энэ сонгуулиар нийгэм-эдийн засгийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь хэнд ч тодорхой. Ямар ч тохиолдолд улс төрийн системийн задрал гарцаагүй болно. Энэхүү задралын мөн чанар нь эрх баригчдын зөрчил, харин гадаад илрэл нь ашигт малтмал, хямрал, амлалтын мөнгө, иргэний хөдөлгөөн болон ҮЭ-ийн жинхэнэ болон хуурамч тэмцэл зэрэг байх болно.
Үүнээс үүдэн “юм” энэ сонгуулиар огт дуусахгүй, харин эхэлнэ, иймээс монголчууд бид ядахдаа 3-4 жилийн боломжит хандлагыг ухаарч сэхээрээсэй гэдэг үүднээс энэ өгүүллийг тэрлэв.
Read more of this post

АЙДАС, АЙ ЯА ЯА…

Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв… Read more of this post

ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой. Read more of this post

АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм.
Read more of this post

АВИЛГАЧИД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ НЬ…

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар, цагдаагийн хурандаа, мөрдөн байцаагч Д.Ганболд болов. Төрийн албаны зөвлөлийн даргаар бас л мөрдөн байцаагч Д. Зүмбэрэллхам болов. Авилгатай тэмцэх газрын даргаар мөн л мөрдөн байцаагч Ч. Сангарагчаа болов. Нэг юмыг тохиолдол, хоёр юмыг үзэгдэл, гурван юмыг зүй тогтол гэдэг зарчмаар авч үзэх юм бол Монголын төр дарангуйлалд шилжиж буй нь илт. Энэ дотроос саяхан тайлангаа ил тодоор тавьсан Авилгатай тэмцэх газрын тухай өгүүлсү. Read more of this post

ТАЛИЙГААЧИД ХҮРТЭЛ ЯРЬДАГ ЮМ Ш ДЭЭ…

Сүүлийн үед намайг янз бүрийн байдлаар айлган сүрдүүлэх, тагнах, хүмүүжүүлэх явдал гаарч эхэллээ. Зарим нэг хүний мэдээллээс болж “энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч мэдээлэл байхгүй. Зүгээр л онолоороо бичиж байгаа” гэж бодоод байх шиг. Надад адгийн амьтдаас айж явах хүмүүжил, суртахуун огт байхгүй. Эхний “бэлэг” болгож үй олон гэмт хэргийн нэг л баримтыг өгүүлж байна. Энэ бол бүхэл бүтэн номын нэг бүлэг гэдгийг сайн санаж яваарай даа… Read more of this post

ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…

Дэлхийн эдийн засгийн хямрал болсон чинь манай эрх баригчид баярлаж байна гэж жигтэйхэн. Бүх улс төрч, эдийн засагч, төрийн бус байгууллагынхан одоо л нэг хийх ажилтай болж байх шиг. Баабарын “нууц” захидал ил тодоор интернетэд тавигдаад ирэхлээр энэ хямрал хэр зэрэг далайцтай үзэгдэл болох нь дэндүү тодорхой байна. Монгол хямралыг дэлхийн хямрал руу тохох том үйл ажиллагаа илт явагдаж байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү. Read more of this post