ТАЛИЙГААЧИД ХҮРТЭЛ ЯРЬДАГ ЮМ Ш ДЭЭ…
2009/03/04 4 Comments
Сүүлийн үед намайг янз бүрийн байдлаар айлган сүрдүүлэх, тагнах, хүмүүжүүлэх явдал гаарч эхэллээ. Зарим нэг хүний мэдээллээс болж “энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч мэдээлэл байхгүй. Зүгээр л онолоороо бичиж байгаа” гэж бодоод байх шиг. Надад адгийн амьтдаас айж явах хүмүүжил, суртахуун огт байхгүй. Эхний “бэлэг” болгож үй олон гэмт хэргийн нэг л баримтыг өгүүлж байна. Энэ бол бүхэл бүтэн номын нэг бүлэг гэдгийг сайн санаж яваарай даа…
Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсан лхагва гаригийн буюу алагдахынхаа ємнєх єдрийн орой Засгийн газрын хуралдаанд Хадгаламж зээлийн хоршоодын (ХЗХ) талаар мэдээлэл хийсэн юм. Уг мэдээллийн дараа Засгийн газрын гишvvд асуулт тавьж хариулт єгсєн бєгєєд хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авахыг сануулж байжээ.
Д.Бадраа агсан: Єнєєгийн байдлаар татварын албанд 845 ХЗХ бvртгэлтэй байгаагаас 573 нь Улаанбаатар хотод, 60 нь Дархан, Эрдэнэтэд, 248 нь аймаг, сумдад байна. Албан бус мэдээгээр ХЗХ-ын нийт актив 50 орчим тэрбум тєгрєгт хvрээд байна.
СЗХ 2006 оны 1 сард байгуулагдсанаар ХЗХ-ны зохицуулалт шалгалт хийж эхэлсэн. Vvнээс ємнє 2004 оны хавраас ХЗХ-ны хяналтыг УИХ-аас Монголбанкинд зохицуулсны дагуу зарим хоршоодод шалгалт хийгдэж байсан хэдий ч хуулиар эрх хэмжээг нь тодорхойлж єгєєгvй учраас vр дvн муутай болж єнгєрчээ. ХЗХ-ын нийт активын 80 гаруй хувь нь 30 гаруй хоршоодод тєвлєрч байгаа гэсэн албан бус мэдээллийн дагуу зарим томоохон хадгаламж зээлийн хоршоодод шалгалт хийж байна. Єнєєдрийн байдлаар СЗХ-ноос нийт 16 хоршоонд шалгалт хийсэн бєгвєд цаашид татварын байгууллагуудтай хамтран 30 хоршоонд шалгалт хийхээр удирдамжаа боловсруулаад байна.
Шалгалтад хамрагдсан хоршоодоос хамгийн ноцтой олон тооны иргэдийг хамарсан тохиолдол бол Глоб кредит ба Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ- д юм. Глоб кредит ХЗХ-ны єєрийнх нь хєтєлдєг бvртгэлд 7.2 тэрбум тєгрєгийг тусгасан байв (Энд иргэдээс авсан хадгаламжийг хэлж байна –Д.Г) Тус ХЗХ –ны удирдагчид хадгаламж эзэмшигчдээс татсан мєнгийг єєрийн группэд багтдаг “Глоб констракшн” ХХК, “Глоб интерплаза” ХХК, “Глоб интертрейд” ХХК, “Богдхангай”, ХХК, “Бээжин ресторан” зэрэг байгууллагуудад ихэвчлэн зээлийн гэрээгvй, барьцаагvй, хоршооны даргын аман шийдвэрээр их хэмжээний зээл олгож, vлдэгдэл нь 6.2 тэрбум тєгрєг байна. ХЗХ-нд 1500 орчим хүн байгаа ч бүрэн тоог гаргах боломжгүй байна.
“Бvтээн байгуулалт хєгжлийн сан” ХЗХ хадгаламж эзэмшигч 1445 хvний 14.6 тэрбум тєгрєгийг завшиж vрэгдvvлсэн байна.
Талийгаач Д.Бадраа дүгнэлтийн хэсэгтээ : “Эрдэнийн эргэлт”, “Мєнгєн цамхаг”, “Тєв Азийн хєрєнгє оруулалт”, “Баян-Єндєр сан”, “Боловсрол сан Орлёнок”, “Бvтээн байгуулалт хєгжлийн сан”, “Нэмэгдэх ундарга”, “Очир булган сан”, “Глоб кредит” зэрэг ХЗХ-д илэрсэн зєрчил дутагдлыг арилгах талаар Хороо болон улсын байцаагчийн албан шаардлага хvргvvлсэн ба “Бvтээн байгуулалт хєгжлийн сан”, “Глоб кредит”, “Нэмэгдэх ундарга” зэрэг хоршоодыг хууль хяналтын байгууллагад шилжvvлээд байна. Мөн “Бvтээн байгуулалт хєгжлийн сан” ХЗХ-ны талаар шинжээчийн дvгнэлт гаргаж єгсєн ба “Хєрєнгө оруулалт хєгжлийн сан”, “УЗ”, “Бизнес кредит” зэрэг ХЗХ-ны талаар шинжээчийн дvгнэлт гаргахаар ажиллаж байна гэж хэлсэн байна.
Гадаадад яаж дүгнэсэн бэ ?
ОУВС-аас 2008 онд Вашингтон хотноо тавьсан тайланд: “2006 оны эхээр СЗХ байгуулагдтал ХЗХ-нд ямар ч зохицуулалтгүй байсан…”гэж дүгнэжээ. Мөн Монголын талаас авсан олон ноцтой баримт гаргасны зөвхөн хоёрыг нь үзүүлж байна. Энд тайлбарлаад байх юм огт байхгүй, зөвхөн ухаарах, задлан шинжлэх “бага сага” ажил байгаа юм.
Бүртгэгдсэн ХЗХ-ын тоо 945
Дампуурсан ХЗХ-ны хохирол 47 сая төгрөг
Дампуурсан ХЗХ-ны тоо 29
Хохирогчдын тоо 8903
Тооцоолсон хохирлын хэмжээ 66,7 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл 4 тэрбум төгрөг
Битүүжилсэн хөрөнгийн өртөг 43,0 тэрбум төгрөг
Тоо хийгээд гаргалгаа
Ухаандаа Д.Бадраа ХЗХ-ыг 845 гэж байхад олон улсын байгууллагууд 945 гэж байна. Энэ нь төр засаг ХЗХ-дынхоо тоог олохоо байсны нотолгоо биш гэж үү ?
Хэрэв Улаанбаатарт 800-900 микроавтобус, эсвэл төдий хэмжээний ТҮЦ барьчихвал бөөн хэл ам, хэрүүл уруул болно биз дээ.
Гэтэл манай төр засаг ухаантай юм нь хамар дороо 800-900 ХЗХ бий болж байхад “мэдээгүй” л байсан байгаа юм даа. Яагаад ? Д.Бадраа агсан 16 ХЗХ-нд шалгалт хийсэн, цаашид 30 хоршоонд шалгалт хийх тухайгаа тов тодорхой хэлэхээс гадна гол гол томчуудыг нь нэрлэснийг Та бид харж байна. Мөн нийт активын 80 хувь нь буюу 50 тэрбум төгрөг эдгээрт хуримтлагдаад байгааг дурдсан байна. Тэр хэдийгээр албан бус мэдээгээр гэсэн боловч энэ бол албан мэдээ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Учир нь Засгийн Газарт асуудал яаж оруулдгийг би дэндүү сайн мэддэг юм л даа. Энд нэг л зүйл дутуу байгаа. Тэр нь “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ…
Мөн Засгийн газрыг гишүүд “хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авах”–ыг сануулж байжээ. Ямар яаралтай арга хэмжээ гэж ? Энд л гол учир нь байгаа юм даа…
Энд дөнгөж даргаар томилогдсон ямар хуульгүйгээр хариуцсан ажлаа хийж байгаа залуу улаан гараараа могой барьж байгааг Та харж байна. Энэ үе бол Н.Энхбаяр, М.Энхболд нарын зөрчил, нарийн яривал Ерөнхийлөгч болон МАХН-ын зөрчил тэмцэл туйлдаа хүрч байсан үе юм. Нөгөө талаасаа пирамид гэж нэрлэгдэх санхүүгийн луйвар нь илчлэгдэх, дуусгавар болгох цаг хугацаа давхцжээ.
Иргэдээ дээрэмддэг төр
1998 онд “Хоршооны тухай” хууль гарсан. Ингээд зүв зүгээр явж байсан юм.
2002 оны 12 дугаар сарын 1. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын санаачлагаар энэ хуульд” Хадгаламж зээлийн хоршоо” гэсэн цоо шинэ бүлэг нэмж хамаг лай ланчгийг эхлүүлсэн билээ. Луйвар дээрэм эхэлж байна.
2004 оны 4 дүгээр сарын 30. Мөн нэмэлт өөрчлөлт оруулж, “ХЗХ-ны эрсдлийн сангийн доод хэмжээг Төв банк тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина” гэж өөрчлөн найруулав. Луйвраа хийж, мөнгөө угаагаад нэгэнт дууссан тул хариуцлагаас зугтаж займруулж байна.
2004 оны 5 дугаар сар. Санхүүгийн зохицуулах хороог байгуулж, даргаар нь Д.Бадрааг томилов. Дампуурал гарцаагүй болсон тул могой атгуулах залуу хүнээ олж байна.
Ингэхлээр 2002 оны 12 дугаар сараас 2004 оны 4 дүгээр сар хүртэл ХЗХ ямар ч хяналтгүй байжээ.
Нэг жил дөрвөн сарын хугацаанд Монголын төрийн санаачлагаар, зориудын зохион байгуулалттайгаар монголын эрх баригчид ард түмнээ дээрэмджээ гэсэн баттай бөгөөд төгс дүгнэлт хийж болно.
Энэ дүгнэлтэд уурласан хүн байвал шүүхдэхгүй юу ? Сайн л биз Энэ үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан юм байгаа биз дээ. Хэрэв би эндүүрээгүй бол ТЭР НОВШ Засгийн Газар, УИХ-ыг ч давхар атгахаар үл барам төрийн байгууламжийн бүх сүлжээг удирдаж байсан бус уу ?
Талийгаач Ц.Түмэнгэрэл ярьж байна
Энэ баримт хэвлэлд анх удаа гарч байгааг уншигчид анзаарч байгаа гэж санана.
Би “Гэр хорооллын барилгажилт” хоршоог 2005 оны 4 дүгээр сард 71 гишүүнтэйгээр ажлаа эхэлсэн. (Ганц хүн биш 71 байгаа биз, уг нь 76 байвал сайнсан- Д.Г). Надад дараах эд хөрөнгө байсан юм.
Бид тохилог бие засах газар барихаас ажлаа эхэлсэн. (УБИС –ын урьд байсан даа- Д.Г.)
2006 оны 5 дугаар сар гэхэд 4200 метр квадрат барилга болон барилгын өргөтгөл барьж ашиглалтад оруулсан ба үүнд “Миний нутаг” 90 ортой жуулчны бааз, 250 хүний суудалтай ресторан, “Манай гэр” жуулчны бааз зэрэг ордог юм.
2006 -2007 онд 12.000 кв.метр барилга ашиглалтад оруулах гэж төлөвлөж байсан.
“Чикаго” арьс шир боловсруулах үйлдвэр барьж, нийтдээ 400.000 богийн арьс боловсруулан экспортолсон.
Үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах “Хаус нет” компанийг санхүүжүүлэн 4 тэрбум төгрөгийн хөрөнгийг зуучлан борлуулж байсан.
Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор өдөрт 40 тонн түлш боловсруулах шахмал түлшний үйлдвэр байгуулан, 60 гаран борлуулах цэг байгуулан 140 хүн ажиллуулж байсан.
Тохижилт үйлчилгээний алба байгуулан 3 автомашин, 12 ажилтан ажиллуулж байсан.
“Алтаргана” хэвлэлийн биржийг амжилтай ажиллуулж, жишээлбэл “Утга зохиол урлаг” сонинг санхүүжүүлж байсан.
“Мишээл төв”-д “Норвегийн шугуй” модон тавилгыг хятадын “Хуа ру индустриал” компанийн төлөөлөгчийн эрхийг худалдан авч ажиллуулж байсан.
“Россия” ресторан. Энэ нь 80 хүний суудалтай зоогийн газар, 60 хүний суудалтай пиво бар, 12 хүний вип өрөө, 6 хүний орос байшингууд зэрэг томоохон цогцолбор юм. (Сансар хороолол –Д.Г)
“Алтаргана” хүүхдийн ертөнц. (IY хороолол –Д.Г). Энэ нь 100 хүүхдийн суудал бүхий түргэн хоолны газар, нэг ээлжиндээ 40 хүүхэд хүлээн авах зөөлөн тоглоомын газар, 12 кораоке өрөөнөөс бүрдэж байсан.
Нийтдээ 42 хүн ажилладаг төмөр, мод, шилэн хийцийн цехийг ажиллуулдаг байсан.
Энэ бүхний зэрэгцээ хоршооныхоо эрсдлийг 1 тэрбум 320 сая төгрөгөөр тооцон даатгалд хамруулж аюулаас сэргийлсэн.
Би 2000, 2004 онуудад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Надад ҮХЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, БОЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээж байсан нь үүний нотолгоо биш гэж үү ?
Шинэхэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр надад “Алтан гадас” одон”-г өөрийн гараар гардуулж, зарим арга хэмжээн дээр надтай хундага тулган ярилцаж байсанд би их баярлаж явдаг. Бас би МАСЗХ, МАСОХ- д Тэргүүлэгчээр ажиллаж, МАХН –ын мөн ч олон арга хэмжээг санхүүжүүлж, намдаа асар их хандив өргөж билээ.
Хамгийн гол нь манай хоршооноос УИХ-ын гишүүн, сайд дарга нар, тэдний амраг садан, ялангуяа төрийн албан хаагч 700 гаруй хүн зээл авч орон сууцтай болсон явдал юм. (Энэ тоо хэвлэлд мөн л анх удаа гарч байна-Д.Г).
Сүүлийн үед манай Ерөнхийлөгч, МАХН-ын дарга нар муудалцсанаас болоод огт дампуураагүй байгаа манай хоршоог заавал унагах гээд байгаагийн учрыг би огт олохгүй байна. Би Засгийн Газарт танилцуулах жагсаалтаасаа манай хоршоог хасаач, эсвэл…жаахан хугацаа өгөөч гэж Д.Бадраагаас гуйсан л юмсан. Цаад дарга нар нь шахаад байгаа юм байлгүй. Уг би дээрх хөрөнгийхөө талыг зарахад л, ядахдаа надад ганцхан сарын хугацаа олгочихвол хадгаламж эзэмшигчдийн хохирлыг баттай барагдуулж чадна л даа. Хоёр долоо хоног байсан ч болно доо…
Намайг шоронд сууж байхад манай Ерөнхийлөгч: “Албан ажлаа гүйцэтгэж байсан төрийн түшээгийн амь нас зандалчны гарт үрэгдлээ” гэж төрийн индрээс мэдэгдсэнд л би голоо тасартал гомдож гайхаж байна даа…
Судлаачийн үг
Хүний адаг болсон шаарнууд аа. Үхсэн хүн ч ярьж чаддаг гэдгийг нэг муухан ойлгосон бол би тун их баярлах байна.
Монгол мэдээллээр дампуурсан 22, олон улсын мэдээллээр 29 ХЗХ хаачсан ? Яагаад олон улсын мэдээллээр 8903 хүн хохирсон гэж мэдээлж байхад монгол мэдээллээр 22.000 хүн хохирч 66 тэрбум төгрөгийн хохирлын хагасыг иргэд бид төлөх ёстой юм ? Яагаад эзэн нь үгүй болсон ганц хоршоо дангаараа 42 тэрбум төгрөгийн хохирол хүлээх ёстой юм ? Бүгдийнх нь нэрийг нь яагаад зарлаагүй ? Бусад нь хаачсан ? 2000-2004 онд байгуулагдсан хоршоод, тэдгээрийн гишүүдийн нэрс огт байхгүй юу ? Авилгалтай тэмцэх газар үүнийг яагаад шалгаагүй ? Зээл авсан 700 гаруй төрийн албан хаагч бүгдээрээ үл үзэгдэгч хүмүүс үү ?
Энэ мэтчилэн үй олон асуулт, асуудал үүсэх бөгөөд үүнийг хэн ч мэдэхгүй болж таарч байх шиг…
Адгийн шаарнууд, хүн дүрстэй араатангууд Та нарт үүнийг мэддэг хүн байдаг юм шүү гэдгийг би нэр төрөө барин сануулж байна.
Та нар “Мөнгө үнэртдэггүй” гэж ярих тун дуртай. Харин надад бол үнэртдэг юм аа. Яагаад гэвэл би болон олон монгол хүн цустай, нулимстай мөнгөнөөс сэжиглэдэг. Бодвол Та нарт эхнэр хүүхэд, аав ээж байгаа л байлгүй. Үр хүүхэд, гэр бүл чинь цусан дунд гүйж, нулимстай хоол идэж, гэмгүй залуусын амь нас шингэсэн хувцсаар тансаглаж байна шүү дээ…
Ийм тохиолдолд лав л миний хоолойгоор хоол давахгүй дэг…
Та нар олон монгол хүний цус нулимс шингэсэн мөнгөөрөө дээрэмчин төрийнхөө албыг хашиж, юу ч болоогүй юм шиг байж л бай.
Үүнийг хэн өөгшүүлсэн юм ?!
Та нараас өөр хэн байх билээ. Одоо нэгэн баримт дэлгэе…
“Телевизvvд бизнес мэдээг ашиглан асар их мөнгө олж байгаадаа цадаагvй, дээрээс нь оны эцэст шилдгийн шилдгээр шалгаруулж дахиад мөнгө авдаг болсон. Ялангуяа ТВ5, ТВ9 хоёр арай дэндсэн. Зөвхөн 2005 онд ТВ9 телевиз гэхэд “Бvтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб Кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Нью болор оргил”, “Жигvvр инвест”, “Цэн Алт”, “Баян Өндөр” ХЗХ-дыг, ТВ5 телевиз “Бvтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб Кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Нью болор оргил”, “Улаан загалмай” зэрэг ХЗХ-дыг оны шилдэгээр шалгаруулж байжээ. Нэрсийг нь харвал, хамгийн томоор дампуурч, хамгийн ихээр луйвардсан хоршоод мөн байгаа биз? Дөрөвдэх засаглалаас шилдгийн шилдгээр гэж зарлаад байхад итгэхээс өөр яахав…”
ТВ-5, ТВ-9-ыг Н.Энхбаярын телевиз биш гэж арай хэлэх юм биш биз дээ. Хулгайн телевизээрээ гэмт хэргийг сурталчилдаг, хүний нь алчихаад мөнгийг нь булааж байвал энэ төрийг заавал устгах ёстой нь гарцаагүй юм.
Хамгийн их цустай мөнгө Н.Энхбаяр гэсэн адгийн новшид буй бөгөөд түүгээрээ монголчуудыг худалдаж авах аргаар дахин Ерөнхийлөгч болох гэж үхэлдэн зүтгэж байгааг чинь монголчууд харж л байгаа. Бараг л мөнгө биш, цус иддэг болчихсон гэлтэй… Та нар цус нулимстай мөнгөө шингээх гэж их оролдож байх шиг байна. Шингэдэггүй юм аа !!!
Бурхны номоор ч тэр, өнөөгийн ёс суртахуун, шударга ёсны зарчмаар ч тэр.
Н.Энхбаяр хэдий хэмжээний мөнгө идсэнийг би сайн мэднэ, аль хэдийнээ баримтжуулчихсан. Одоо бол мөнгө идсэн хэмжээг биш, идсэн уусан цус, нулимсаар хэмжих нь арай амар биз. Энийг ч гэсэн би баримтжуулчихсан…
Та нар айлгадаг улсаа л айлгана биз. Одоо чинь мэдээллийн нийгэм, XXI зуун шүү дээ, алуурчин феодалууд аа !!!
Харин намайг айлгах, хүмүүжүүлэх гэж дахин битгий тэнэгтээрэй гэдгийг би санууллаа шүү…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 3 дугаар сарын 4.
Obol no Utaanbaatar, Zun ni Shariljanbaatart N.Enkhbayariin abilgalaar absan uridiin xebleliin Kombinatiin orond shineer barigdax 109 dabxar Baishin bolon ondor baishinguudiig nuraaxaar jaaxan gazar xodloxod mongoliin ard tymen bayarlax bolno. Nygel nudeeree garna gedeg.
Odoo Enkhbayart shine baishin xangamj ogox yamar xereg bainaa.Elbegdorj yagaad yyniig zobshoorood baina gedegt uzir baina.
unshaad setgeleer ih unaj bna. Yaj ingej chaddag bnaa. Hunii yosnoos gajuud. oor heleh ch ug alga. yostoi tanii heldegeer analyse ntr hiij chaddagui bolohooroo l tuhain ued hadgalamj zeeliin horshoodiig haraad l ungurch blaa. gehdee anhnaasaa ih l sonin bsaniig zun sovin ntr ni ajillaad medersen uu yasan itgedeggui bsiin. heden tonuulchid hanaj tsadahgui l yum bna. odoo nadad gants hunii uner unerteed bgaag ni Batulga.Kh l yumsan.
Sudlaach ahaa
Odoo ter barimtuudaa delgej bolohgui yu
Nambarwaani maani gadagshaa zugtah geed l bgaa suragtai bna
Энэнээс өөр яаж дэлгэх гэж. Чи үнэхээр арчаагүй новш байна. Зугтвал зугтаж л байна биз. Чамд ямар ч баримт хэрэггүй л байхгүй юу, хүнд илүү зан бас хэрэггүй…