ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ

Энэ төр улс нэг л биш ээ гэж манайхан дүгнэх. Зөв л дүгнэж байна. Гэхдээ тэдний олонхи нь эдүгээ болж буй олон гаж тэнэг үйл явцын шүтэн барилдлага, шалтгаацлыг төдийлөн сайн олж чаддаггүй юм. Энэ ч бас аргагүй юм. Судлаач хүний үүрэг бол онол судалж, шинжилгээ хийхийн зэрэгцээ үр дүнг нь ард түмэндээ ойлгуулж, хүргэх явдал байдаг. Иймээс “онолд дөхсөн” хялбаршуулсан өгүүлэл бичих шаардлага гардаг юм. “Бантанг санаатай хутгадаг” (2010.11.24) болон нүүрс, уран, ГХМ-ын дэлхийн балансыг харуулсан өгүүллүүд үүний жишээ болно байх. Тус бүрт нь 3-6 сар зарцуулсан хөдөлмөрөө дурын хүнд нулимуулах ч нэг их таатай явдал биш. Хэт их “онол” бичвэл “ойлгохгүй”, хэт энгийн бичвэл “хэрүүл” болно, аль ч тохиолдолд бараг бүгд “загнана”, их зовлонтой ш дээ. Хэдий ийм боловч монголчууд бид дэлхийн түвшинд сэтгэж үйлдэх цаг болсон нь шинэ үеийн шаардлага юм. Энд ямар нэг нэр ус дурдаагүй, мөн манай нөхцөлтэй холбон тайлбарлаагүй. Гэхдээ л Та тодорхой хүн болон байгууллагыг хялбархан оноож, шалтгаацлын үрийг олж чадна байх… Read more of this post

БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…

Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна. Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно. Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ… Read more of this post

ДӨРВӨӨН НАМЫН ДУНДААС ХӨ…

Нэг мэдсэн чинь Монгол Улс эрх баригч “дөрвөн” намтай болж орхидог юм байна. Нэг талд нь жинхнээсээ засгийн эрх барьдаг МАН, Алтангадас хоёр байна. Нөгөө талд нь “сөрөг хүчин” МАХН, АН хоёр байна. Ингээд 2012 оны сонгууль угтсан стратегийн том тулалдаан өрнөл үедээ оров. Энэ тухай тухай цухас өгүүлсү… Read more of this post

БҮГДЭЭРЭЭ “САЯТАН” БОЛЦГООЁ…

Манай “яруу алдарт” УИХ 2011 оны улсын төсвийг батлав. Бэлэн мөнгө тараах юм гэнэ. Ер нь сүүлийн хорин жил инфляци, ядуурал өдөр болгон ярих боловч шийдэж чадахгүй байгаа. Төр засаг нь ирэх жил эмплиаац гэдгээ 20 хувь өсгөхөөр “төлөвлөж” байгаа энэ үед мөнгөний асуудлыг хальт хөндөе… Read more of this post

БАНТАНГ САНААТАЙ ХУТГАДАГ…

Саяхан би нэг найзтайгаа чааталсан юм. Мэдээж улс төр юу болж байна гэсэн уламжлалт асуулт тавьж байна. Би “хаосын удирдлага”, “системийн задрал” болж байна гэж хариулав. Задралыг нь бол “манай монгол нэг л хачин, эвгүй байна аа” гээд зөвшөөрч байна аа. Харин хаосыг удирдаж болдог юм уу, ямар хачин юм бэ ? гэж байна. Болно оо л гэлээ. Яаж ? Товч тайлбарлав. Нэг л сайн ойлгоогүй бололтой. Яаж ч чатаар дамжуулж “онол” ойлгуулах бил ээ. Ингээд найз бид хоёрын ярианы үргэлжлэл болгож энэхүү “онолын” өгүүллийг бичихээр шийдлээ. Та уншаад сайтар эрэгцүүлбэл “онол” нэг их холын юм биш гэдгийг ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна… Read more of this post

200.000: БАЯРЛАХ ХИЙГЭЭД ЗОВНИХ

2008 оны эхээр одоогийн “ajiglagch” блоггер-сэтгүүлч Д.Цэрэнжаваар заалгуулан блогоо нээснээс хойш өнөөдөр би 200.000 дахь уншигчтайгаа золгож байна. Ямар ч гэсэн тоолуурын заалт ийм тоонд хүрчээ. Хэрэв миний өгүүллийн ихэнхийг дамжуулан хүргэдэг “Даяар Монгол”, “Цахим Өртөө”, “Бизнетворк”, “Твиттер” зэрэг сайт, сүлжээнүүд, мөн шууд холболт хийсэн бусад олон блогуудыг харгалзвал уншигчдын тоо хэд дахин олон болох нь мэдээжийн хэрэг. Ингээд нийт уншигчиддаа баярласнаа илэрхийлэхийн ялдамд өөрөө “санал шүүмжлэл” гаргаж, дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна. Read more of this post

ХУВАЛЗ – 1

Хоёр жилийн өмнөөс эхэлсэн улс төрчид, банкирууд бие биенээ шоронд хийдэг “моод” МАХН-ын XXYI Их Хурлын үеэр хачин их эрчимжив. Манайхан ямар “юм санах” биш, ахмад нь мартчихсан, залуучууд нь мэдэхгүй “гайхаад” л явж байгаа даа. Цаашдаа зэрлэг өрсөлдөөн банкны салбарт эхлэн болох ба энэ нь улмаар улс төрийн нөхцөл байдлыг нэн түвэгтэй болгох нь дэндүү тодорхой байна. Иймээс банкны дээрмийн эхлэлийн талаар 2006 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь миний бичих дараагийн өгүүллийг ойлгоход үүнийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ер нь юмны учрыг эхнээс нь мэдэх бол ухаарлын зарчим бөлгөө…
Би заримдаа гайхдаг юм. Банк дээрэмдэх болгонд л Чулуунбат, Хадгаламж зээлийн хоршооны дээрэм болоход л Чулуунбат, 40 мянган орон сууцны дээрэм болоход бас л Чулуунбат…МАХН-аас “Дүүрэн арвижуулагч” цол хүртсэн энэ эрхэм сүүлийн үед идэвхижээд жигтэйхэн. Энэ бол Монгол Улсыг “хувхай хоосруулна” гэсэн хэрэг юм. Дээрэмчдийн бүлэглэлүүд баримт хуучирдаггүй гэдгийг саначихвал тун ч зүгээрсэн…
Read more of this post

УЛС ТӨРИЙН БИСЕКСУАЛИЗМ…

Манайхан үй олон “изм”-ийнхээ учрыг олохгүй хэвтэж “баруун зүүн” болж “онолдоод” жигтэйхэн. Дээрээс нь нэмээд “зүүн төв” гэчихээр чинь “зүг чигээ” олдог монгол гэж алга болов. Үүнийг монгол ойлголтоор бол зүүн тийш Хэнтий өнгөрөөд Дорнод руу нэлээн дөхөж явснаа гэнэт буцаж “давхиад” Төв аймаг, Тэрэлж хавьцаа “найрлах” багцаагаар л төсөөлнө байх. Нээрээ Тэрэлжээс “зүүн төвийн тунхаг” гарсан юм байна. “Барууны” виски, “зүүний” цагаан архи хоёроо холиод уучихсан бололтой. Сүүлдээ “Зүг чиг”-ийн хурал хийж, дарга нар нь өөрсдөө “онолын илтгэл” тавьдаг ажилтай болов. Ёстой балайрна гэж үүнийг л хэлдэг байх. Ингээд шоолоод суугаад байлтай нь биш, ядахдаа “баруун зүүн”-ээ ялгаад сурчихаасай гэж бодох юм байна ш дээ. Иймээс “зүг чигийн” талаар ярихаас болохгүй нь. Эрхбиш циркийн сармагчингаас арай “илүү” гэж бодож байгаа царай нь энэ л дээ… Read more of this post