ЁСТОЙ ЯНЗТАЙ…

Өчигдөр Кувейтын сөрөг хүчин парламент руугаа дайран орсныг олон хүн харсан байх. Засгийн Газраа огцор гэж байгаа юм гэнэ. Кувейтыг замгүй баян гэдгийг мэддэг болохоос сүүлийн үеийн тоо баримт сонирхоогүй явснаа гэнэт анзаарав. Тэгээд хэдэн юм лавлаатахсан чинь хувьсгал бол мөнгөнөөс биш, баялгийн харьцаанаас гардаг нь үнэн болж таарлаа… Read more of this post

ХОР НАЙРУУЛАХ ЖОР…

Саяхан улс төрийнхөн бүрээ бөмбөр нижигнүүлэв. Тэр нь “үхсэн хойноо”, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-д элсэж байгаа юм гэнэ ээ. Хэн нэгэн намд элсэх бол тун жижигхэн явдал нь мэдээж. Гэтэл энэ “ёслол” Төрийн Ордны “Г” танхимд болсныг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл сурталчилж, ноён С.Дэмбэрэл ихэд “баясгалантай” ярилцлага өгч, зохион байгуулагчид нь ихэд хичээснээс харахад “ихээхэн том” үйл явдал болох нь илт байна. Монголын Төрийн Ордон намд гишүүн элсүүлэх ёслолын танхим болсноор энэ нь нотлогдож байна. Ингээд “Хамтдаа анализ хийе л дээ” өгүүллийн үргэлжлэл болгож ахин хамтдаа анализ хийвэл учир начир нь илүү ойлгомжтой болно гэж найдана… Read more of this post

ХОЁР ӨӨР ЗУУН ЖИЛ…

2010 оны 03 дугаар сарын 23-нд би “Эртхэн шиг хэлж байя” гэсэн өгүүлэл бичиж: “Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай…” гэж онцлон анхааруулсан билээ. Үнэхээр ч хятадууд Синьхуайн хувьсгалын 100 жилийн ойгоо ихээхэн даацтай, далайцтай тэмдэглэв. Үүнийг хараад манайхан шиг худал хоосон сүржигнэдэг тэнэг төр улс, удирдагч гэж хаана ч байхгүй гэдэгт дахин үнэмшив… Read more of this post

СҮЙРЭЛ БОЛГОНД ЧУЛУУНБАТ…

Америкийн Голдман Сакс банкны хуучин захирал Ражат Гупта-г Холбооны Мөрдөх Товчоо инсайдер худалдаа хийсний төлөө баривчилсныг Франс Пресс саяхан мэдээлэв. Манайхан банк ярихад огт тоодоггүйг би сайн мэднэ. Тоодоггүй болохоор чинь монголын банкны дээрэмчид гаардаг юм ш дээ. Read more of this post

ХАЗААРАА ТАТ, БАЛАЙНУУД АА…

Өчигдөр Бум-Ялагч, Арслан, Гансүрэн (бас Мөнхбаяр ?) нар хазааруудын ах дүү болоод жигтэйхэн. Бүр давраад авчрах мавчрах ч болж байх шиг. Хуцваа л байна. Хазаар чинь монгол огт биш, маньд бараг патлий байхгүй. Хазаарыг Монгол гээд үхчих гээд байгаа юм бол Та нар өөрсдөө тэр Афган руугаа явж үхээрэй… Read more of this post

ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ…

Хэдхэн хоногийн өмнө Германы орон нутгийн сонгуульд Дээрэмчдийн Нам ихээхэн амжилт үзүүлэв. Тэд Берлин хотын ландстагийн 130 суудлын 15-ыг авсан нь нийт саналын 9 хувь болжээ. Манайд бол ч уртаашаа хоёрхон дээрэмчинтэй улс чинь юун яасан дээрэмчин нам хаанаасаа нэмээд гараад ирэв гээд л пөх пах болно байх. Уг нь Пиратын Нам гэдэг юм байна. Үүнийг монголоор далайн дээрэмчин гэж буулгадаг. Гэхдээ манайд далай байхгүй болохоор дээрэмчин гэхээс өөр арга алга. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү… Read more of this post

ГАЦАА…

Саяхан Монголд хоёр том мэдээлэл гарав. Нэг дэх нь Баабар Оросуудыг “бутартал” авав. Энэ нь дэндүү ойлгомжтой хэдий ч дотоодын ноцтой сөргөлдөөний эхлэлийг тавив. Хоёр дахь нь өчигдөр Жен мин жибао сонинд нэгэн “жижиг” мэдээ гарав. Read more of this post

ОДОО ДЭЭД ШҮҮХИЙГ “ШАТААЖ”, “БОСЛОГО” ГАРГАЖ БОЛНО…

Манай ямбий төр хуулиа сахья гэж байнга уриалдаг. Төрийн үй түмэн гэмт хэргийг эсэргүүцвэл олон нийтийг үймүүллээ, хууль бусаар төрийн эрх мэдэл авах гэлээ гэж монголчуудыг зэмлэдэг. Бүгдээрээ сонгуульд шударгаар өрсөлдөж төрөө барья гэж эд нар донгосдог биз дээ. Хаана байна тэр чинь… Read more of this post