ШУДАРГА БУС ШУДАРГА ЁС

Баабар ахиад л тархи угааж эхлэв. Ахиад ямар ч “буруу байхгүй” аргаа хэрэглэв. Энэ нь ойлголтын системийг санаатайгаар дутуу тайлбарлах түүний “шалгарсан арга” юм. Бараг уйлмаар “зөв” бичих боловч түүний номлолын хор уршиг голдуу олон жилийн дараа илэрдэг учраас хамгийн хорлогчинтой. Энэ удаад би олон жил хүлээхгүй, хүлээлгэхгүй… Read more of this post

ОДОО ЗАРЧМАА БАРИНА БИЗ ДЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

Одоо шинэ Засгийн Газар бүрдэх гэж байна. Мэдээж хамтарсан. Ерөнхийлөгч Та “Үндэсний эв нэгдлийн” хийгээд “Хамтарсан” олон засгийн газрын нүүр үзсэн хашир хүн. Тэгээд л зарчим гаргаа биз. Манай монголчууд дээрээ ч, доороо ч ямар зарчим мэдэх биш. Тиймээс зарчим мэдэхгүй, мартамхай монголчуудад Таны саяхны тунхагласан зарчмуудыг сануулах гэсэн юм. Read more of this post

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨНӨӨДӨГ

Миний энэ өгүүллийг олон хүн гутранги гэж бодож магадгүй авч хамгийн өөдрөг өгүүлэл гэдгийг би батлан хэлж чадах байна. Хэрэв надаас хамгийн тэнэг ард түмэн аль вэ гэж асуувал би ямар ч эргэлзээгүй монголын ард түмэн гэж хариулна. Олон хүний уур хүрэх боловч үнэн нь ийм юм. Худлаа гэвэл АХА нэвтрүүлгээ харахгүй юу, бас энэ сонгууль, тэгээд энэ ямбий төрөө шиг юмаа харахгүй юу…Төр улс, эдийн засаг, нийгмээ хар л даа. Тэгээд өөрийгөө хар… Read more of this post

БИД ГЭЖ МОНГОЛЫГ Л ХЭЛДЭГ

Баабар бид ялав гэж орилно. Халхын голд ялчихсан юм шиг. Миний ойлгож байгаагаар АН сонгуульд ялсан. Гэхдээ олонхи болоогүй. Би болон бас олон хүн АН-ын гишүүн биш. Ер нь ямар ч намын гишүүн биш. Тэхээр яахаараа “бид” болчихдог байна. Read more of this post

НАНАМ

Одоо улс төрд НАНАМ үүсэв. Нэгэнт ард түмэн сонголт хийснээс хойш одоо зөв бурууг ярихгүй, ярих ч ёсгүй. Тавин хувьд нь таалагдана, тавин хувьд нь үл таалагдана. Ном ёсоороо бол баяр хүргээд тахимаа өгөх ёстой. Харин улс төрийн ерөнхий байдалд шинжилгээ хийж, өмнө нь хийж байсан алдаа оноог сануулах ёстой, нэн ялангуяа хийж болох болохгүй зүйлийг нь хэлж өгөх ёстой. Read more of this post

ГАЛ ДЭЭР ТОС НЭМДЭГГҮЙ Л ЮМСАН…

Уг нь би сонгууль гэсэн энэ балиар юманд нь оролцохгүй гэж бодож байсан юм. Яагаад гэвэл нэгийг нь шүүмжлэхээр нөгөөгийх нь “талын хүн” болчих гээд “их зовлонтой” байсан юм. Ингээд тэнэг хэрүүлд оролцож байснаас дуугай байя гэж бодсон санаатай. Аминдаа л нэг МАН-ыг шүүмжилсэн бол дараа нь АН-ыг гэхчлэн “тэнцвэр” барьдаг санаатай. Ер нь бол мэдээлэл, задлан шинжлэх боломжтой, чадвартай сэхээтэн хүн нийгэмд ямар нэг үүрэг хүлээдэг гэж би ойлгодог юм ш дээ. Тэгтэл манай тэргүүлэх сэхээтнүүд хүртэл “тэнцвэрээ” алдаж эхлэв. Үүний тод жишээ нь Баабар болно. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ТӨГСГӨЛ ОЙРХОН БИШ, ЭНД ОДОО ИРЧИХЭЭД БАЙНА…

Энэ дэлхий дээр манай Монголоос өөр санаа амар, цайчихсан газар даанч нэг алга. Цаана чинь дэлхий сүйд болж байна. Манайд бол тэр дэлхий мэлхий бол яршиг л байна. Манай МАН 30 жилийг, АН нь 20 жилийн алсыг “харж байгаа” юм чинь. Үнэндээ бол тэнэгээ үүнээс илүү гайхуулж болмооргүй. Дэлхий даяараа “өнөө маргаашаа мэдэхгүй” байхад манай аваргууд 20-30 жилийн цаадахыг “харчихдаг” юм бол Сү.Батболд, Н.Алтанхуяг хоёрыг “учраа олохгүй” байгаа Европ парламент, Дэлхийн банкны бүгдэнгийнх нь даргаар нэгмөсөн сонгочихмоор юм. Дээрээс нь Ц.Элбэгдоржийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгочихвол бүр ч янзтай. Одоо дэлхий дээр юу болж байгааг өгүүлсү. Read more of this post

ЗАРЛАЛ – МЭДЭЭЛЭЛ

Саяхан би миний нэр ус, зураг бүхий материалыг зарим сонин хэвлэн нийтэлж байгаа тухай мэдээлэл хүнээс авлаа. Би сүүлийн 2 жилийн турш Монголын нэг ч сонин хэвлэлд ганц ч материал өөрийн биеэр зөвшөөрөл өгч нийтлүүлж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв би ямар нэг сонинд материал өгөхөөр бол эхлээд блогтоо тавьдаг заншилтай гэдгийг манай уншигчид сайн мэдэх билээ. Энэ нь хэн ч гэсэн шалгаад үзэхэд хамгийн дөхөм арга юм. Иймээс миний нэрийг барьсан сонин хэвлэлийн талаарх мэдээллийг надад дамжуулахыг Та бүхнээс хүсч байна. Учир нь би Монголын ямар ч сонинг уншдаггүй…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 13.