ХӨШӨӨ БА ТУСГААР ТОГТНОЛ
2012/10/17 60 Comments
Хориод жилийн өмнө Сталины хөшөөг нурааж билээ. Тэр үед бүх зүйл “ойлгомжтой” байсан. Коммунизмын бэлэгдэл болсон аймшигт дарангуйлагчийн хөшөөг нураагаад оронд нь ардчилал, зах зээл байгуулна гэж бид омог бардам хэлж чадаж байв. Одоо Лениний хөшөөг нурааж байна. Даанч оронд нь хэлэх юм алга. Коммунизмтай тэмцэнэ гэвэл түүн шиг инээдэмтэй юм байхгүй. Хамтран ажиллаж, хамтран хулгай хийчихээд ямар нүүрээрээ тэмцэх юм. Одоо Ц.Элбэгдоржийн “ардчиллын хоёрдахь давалгаа” гэсэн хөгийн үзэл суртлын төлөө ура хашгирах болж байна уу…
Сүй генерал
Сүй Шү жаныг хараадаггүй монгол гэж байдаггүй боловч түүний хэн гэдгийг манайхан ор тас мэдэхгүй гэдэгт мөрийцсэн ч болох байна.
Сүй 1880 онд Чин гүрний Цянсу мужийн шэньши-н гэр бүлд төржээ. Багадаа маш ухаалаг хүүхэд байсан учир улсын шалгалтыг давж чадсан байна. 1905 онд Японы цэргийн академид суралцжээ. 1918 онд Сюй улс төрийн Аньфу бүлгийг үндэслэн байгуулжээ. Энэ бүлэг Хятадын парламентын сонгуульд нийт суудлын дөрөвний гурвыг авсан улс төрийн аньхой бүлгийн эх үүсвэр болсон байна.
Энэ бүлгийн өрсөлдөгч Жил-ийн бүлгийн төлөөлөгч Лю Цяньжан өөрийн ач Фэн Юйсяныг аньфу бүлгийн эсрэг турхирахыг оролдсон байна. Гэтэл Лю Цянь Жаныг 1918 онд Сүй Шү жан цаазалжээ.
Ингээд Сүй Шү Жан 1919 онд Нийслэл Хүрээг эзэлж, Монголын автономитийг (тусгаар тогтнолыг) устгав. Огцорсон Чен И-ийн албан тушаалыг эзэлж өөрийг нь Бээжин рүү шүүхэд илгээв. Удалгүй Сүйг жили-ийн бүлэгтэй дайн хийх болсон учир эргүүлэн дуудсан байна. 1920 оны эхээр Хятадад Дун Цижуйн засаг унаж Чэн И Өргөөнд эргэн иржээ.
Учир нь Хятадад болсон Аньхой болон Жили-ийн бүлгийн дайнд Сүй бут ниргүүлсэн байна. Зарим мэдээнд түүнийг Японы элчин сайдын яаманд нуугдаж байсан гэж бичдэг юм. 1920 оны эхээр Сүй Италид улсын дипломат төлөөлөгчийн гишүүний байдлаар байж байгаад 1924 он хүртэл Европт байжээ. 1924 онд Дуань Цижай засгийн эрхэнд дахин гарахад Сүй Хятадад эргэн иржээ.
1925 оны 12 дугаар сард Сүйг Фэн Юй Сян алсан байна. Энэ Фэн Юй Сян бол Умрын армийн командлагч болон мандаж явсан цэргийн жанжин бөгөөд тэр Монголд ирж монголчууд болон Коминтернтэй ихээхэн холбоотой байсан юм. Манай улс төрийн нэлээд зүтгэлнүүдийг Фэн юй Сянтай уулзсан гээд буруутгаад байсан байдаг юм. Фэн бүр хожим Оросын Одесс хотноо их сэжигтэйгээр нас барсан байдаг.
Сүйгийн хоёр хүү нь хоёулаа Хятадын нэртэй улс төрчид болсон. Охин нь нэрт хэл судлаачийн эхнэр болсон байдаг. Хятад уламжлал гэж үүнийг хэлдэг юм.
Одоогийн үнэлгээ
1993 онд Бээжин хотноо “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц үгсэл” ном гарсан юм. Тэнд “Гайхамшиг ингэж бүтээгддэг юм” гэсэн бүлэг байдаг бөгөөд Монголын тусгаар тогтнолыг устгасан Сүй Шү жаны гавъяаг “Гадаад Монголын “өөртөө засах” гэсэн дэлхий дахиныг донсолгосон их хэцүү асуудлыг гайхамшигтайгаар зохицуулсан нь түүхийн хуудаснаа үүрд үлдэх хэрэг мөн” гэж дүгнэсэн байдаг.
Цаашаа. Энэ номонд: “Тэд (Сүхбаатар, Чойбалсан нарыг хэлж байна-Д.Г) Хятадыг хагалан бутаргаж, Ар Монголын тусгаар тогтнол гэгчийг аврах зорилготой байсан”, “тэдгээр салан тусгаарлагч хүчнүүд” нам болон нэгдсэнээр түүний байр суурь, гаргаж байсан уриалга, тунхаг нь “…хятад үндэстнүүдийн нийтийн эрх ашгийг зөрчиж, Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан”. гэж дүгнэдэг юм.
Хятадын түүхчийн өөр нэг дүгнэлт. “Түүх шашдирыг сөхөн үзэхэд Монгол хэмээн байснаас хэдэн мянган жил болтол энэ удаагийн гүйцэтгэл нь (Монголын тусгаар тогтнолыг устгасан нь-Д.Г) үнэхээрийн тэргүүнд орох тэгш хөдөлгөөн болно” (МҮНС. Гар бичмэл номын сан хөмрөг. Чэнь Цзун Цзу. Гадаад Монголын ойрхи үеийн түүх. III дэвтэр. 1923 он. Шанхай.)
Одоо ойлгомжтой юу…
Энэ үед хэн байсан гээч
Энэ аймшигт үед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч дэмжсэн гадаадын хоёрхон хүч энэ дэлхийд байсан юм. Нэг дэх нь, Хятадын коммунистууд байсан юм. Битгий гайхаад байгаарай. Гэхдээ тэд их л сайндаа дэмжиж хааяа нэг бичиж л чадаж байв. Хоёр дахь нь Ленин тэргүүтэй Зөвлөлт засаг байсан юм. Бүх талын практик тусламжийг тэд л үзүүлж чадсан юм. Өөр хэн ч байгаагүй. Энэ талаар Лениний онолын болон практикийн асар олон бүтээл, баримт нотолгоо байдаг боловч манайд нэн элбэг учраас энд дурдахаас түдгэлзэв.
Л.Түдэв гуайн тун онож хэлснээр “гамингийн бууны овоо хараан дор” бид анхны улс төрийн байгууллага – МАН-ыг байгуулж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн юм. Энэ үйлст Зөвлөлт Засаг, Ленин тусалсан юм. Анхны энэ намд дан ганц хувьсгалчид байгаагүй, Богд эзнээсээ эхлээд лам, ноёд, бичиг цэргийн түшмэл гээд тухайн үеийн нийгмийн бүх давхраа оролцсон үндэсний фронт байсан юм.
МАН ингэж тэмцээгүй бол өдийд Монгол Улс гэж дэлхийн газрын зүраг дээр баталгаатай байхгүй байсан. Та нар одоо солиотой юм уу, хаашаа юм…
Хөшөөтэй тэмцэж ажил хийдэг чинь XX зуунд өнгөрсөн асуудал ш дээ. Сайн ч бай, муу ч бай энэ чинь манай түүх. Үгүй ядаж урлаг соёлын бүтээл…
Харин түүхэн МАН, одоогийн МАН хоёр ав адилхан гэж би хэлээгүй гэдгээ онцлон тэмдэглэж байна.
“Яасан сайн юм, Та нар тусгаар тогтнох гэж байна уу, тэг тэг, тэр чинь энэ байна” гэж хэлүүлж уриулж тусгаар тогтнох гэсэн юм уу. Ийм үлгэр шиг юм хаа ч байхгүй ш дээ.
Түүх бол асар их зөрчилтэй байдаг. Энэ зөрчлийн дунд алдаа оноо цус, нулимс, хөлс, хөдөлмөр хамгийн гол нь асар олон амь насны нөхөгдөшгүй үнэ цэнээр тусгаар тогтнол олддог. XX зуунд тусгаар тогтнолоо олсон бага улсуудаас хамгийн азтай нь Монгол байсан.
Бусад олонхи улсууд колонийн системд байсан 1960-1970-аад он хүртэл бид бүтээн байгуулж өнөөгийн бүх “юмыг” хийсэн юм. Худлаа гээд үз л дээ…
Ямар ч үнэ төлөлгүй олддог, ямар ч алдаа гаргалгүй авдаг, ямар ч хугацаа зарцуулалгүй хийдэг, ямар ч зовлон үзэлгүй бэлэн тусгаар тогтнол гэж энэ дэлхийн хаа ч байдаггүй.
Нусан буунууд, хоосон чалчаа нар хийх юмаа олж ядахдаа арай дэндүү галзуурч байна. Та нар шиг юмнууд Монголын түүхийн буруу зөвийг байтугай өөрийнхөө хаашаа явж, юу ярьж, юу хийж байгаагаа ч мэдэхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Большевизм, коммунизм буруу гээд XX зуунд түүний хаагуур нь явах байсан юм. Тэгвэл нийгмийн дэвшил хийлгүй феодализмаараа явах нь зөв байсан гэж нотол л доо…
Анхнаасаа тусгаар байсан, европын орнууд социализмд орвол “ухралт” болдог учраас Ленинийг үзэн ядах нь “зөв” ч байж магадгүй, харин анхнаасаа хоцрогдсон, Дорнын орнууд, ялангуяа манайх шиг нүүдлийн иргэншил социализмд орох нь нийгмийн дэвшил болдог юм. Энэ ялгааг мэдэхгүй бол Та нарын нийгмийн тухай европ мэдлэг сөнөтүгэй. Баабарын “польш мэдлэг” тэндээ л байдаг юм байгаа биз…
Коммунизмыг үзэн ядаж харааж болно байх, гэхдээ энэ үеэр олдсон тусгаар тогтнолоо хамт нулимчихаж яагаад ч болохгүй, учир нь ТУСГААР ТОГТНОЛ ганцхан байдаг юм.
645 хүн амтай, үүнээс 120 мянган ламтай, 100 мянган хятадтай, 700 гаруй сүм хийдтэй, бүгдээрээ бичиг үсэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, үйлдвэргүй, хотгүй, юу ч байхгүй, яр тэмбүүтэйгээ, мунхаг харанхуйгаараа явах ёстой болж байна уу. Ийм тэнэг юм гэж байхгүй ш дээ.
Монголын тусгаар тогтнол Ленин тэргүүтэй Зөвлөлт засгийн хүчээр эх гараагаа авсан юм. Одоо Лениний хөшөөг нураав. Монголын тусгаар тогтнолыг 1919 оны 10 дугаар сарын яг энэ өдрүүдэд Сүй Шү Жан устгасан билээ.
Түүхэн баримтаас: “Сүй Шү Жан автономит эрхээ устгахыг хүссэн бичиг 24 цагийн дотор гаргаж өгөхгүй бол бол Богдыг гэмт этгээд гэж тооцон баривчилж, хятад газар аваачих болно” гэсэн гэсэн сүрдүүлгийг Ерөнхий сайд Бадамдорж нарт тулгаж, 1919 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Богд хааны сууж байсан ордноос Ерөнхий сайд Бадамдоржийн хашааны үүд хүртэл зэвсэгтэй хятад цэрэг жагсааж байжээ.
Монголын тусгаар тогтнолыг устгасан энэ ойг “тэмдэглэж” Монголд тусгаар тогтнол олж өгсөн Лениний хөшөөг нурааж байгаа юм биз дээ…
Ингээд оронд нь эсвэл Сүй Шү Жаны, эсвэл Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрын хөшөөг барьж таарах байх…
Яахав Монголын тусгаар тогтнол эх авсан дурсгалаа нураачихаад юутай үлдэхийг чинь харж л байя…
Одоо хөшөө нураадаг энэ нөхдүүдийн нүүрэн дээр Монгол Улс ТУСГААР ТОГТНОЛОО алдаж болзошгүйг би онцлон анхааруулж байна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 17.
unen shuu goy bichjee bid huuchin uyeruugee nulimaj bolohgu l dee
Барон Унгернийг түүхээс арчиж болохгүй шдээ. Барон Унгерн маш хүнд хэцүү, ширүүн тулалдаанаар Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлсөн. Дараа нь улаантнууд зөвхөн Барон Унгернийг устгах гэж Монголд цөмрөн орж ирээд Монголын дотоод хэрэгт бүдүүлгээр хутгалдаж эхэлсэн.
Улс төрийн явцуу өшөө авалт. Зөвхөн Батүүлд таалагдах түүхийг үлдээнэ гэвэл гонж шүүдээ. Дэндүү бүдүүлэг үйлдэл.
unen unen unen yu unen ene l unen. tuuh tuuheeree l bh yostoi. ene chin tuuhen on tsag bolon tanin medehuin bodit neg dursgal baisan yum shuu dee.
tuuhiin dursgal l gej harj bsan um, yund tegj gai bolood buulgasan um boloo, marca pologiin hushuunuus iluu dursgaliig uurtuu aguulj l bsan hushuu sanagdahiin
ТҮҮХ БОЛ ТҮҮХ ШҮҮ ДЭЭ ТҮҮХИЙГ ШҮҮЖ БОЛНО ХАРИН ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ
Ganaa ahaa humuus mash bogino oi sanamjtai baidag bololtoi, zaluuchuudiin dund haramsaltai ni bidnii tuuh huchit Chinggis haani yue, ardchilsan huwisgalaas hoish gesen 2 hesgees burddeg gesen oilgolt gazar awsan, kommunist, oros, Lenin hamgiin muu muuhaini tuil, baruuni ardchilal, zah zeel diwaajin met..saituudin kommentig unshij baihad marshalin hoshoog hurtel nuraahig shaardasan baina lee…ene chini interneteer horlon suitgel yawaad baina uu esgewel uneheer iim boloo uu? Hachirhaltai ni saya hoshoo buulgaj baihad MAN ch MAHN ch tag dugui ongorch baina lee…
taniig ingej duraaraa bichij yrixiig chin ter bat uul guai temtsej olj ugsunduu kkk
Судлаач ах энд дураараа бичиж бгаан биш ТУСГААР ТОГТОЛоо ойлгодоггүй чам шиг дураараа чальчигчдад үнэнг хэлж бна хө. Батүүл мэт нь нийгмийн өөрчлөлтийг огцом хийсэн хэдий ч явц нь харин анархист, хувиа бодогч, бодлого, замбараагүй олныг төрүүлж нийгмийн хөгжлийг хурдасгах гээд ТУСГААР ТОГНОЛыг аюулд учруулж болзошгүй бгааг сануулж бхад бүү тэнэгт, 20-р зууны эхлэлтэй ижил дэлхийн нийгмийн хувьсалын завсарт БИД байгаад АРДЧИЛАЛыг эхлүүлсэн нь тэр үеийнхэн бүгдийн хичээл зүтгэл болохоос? толгойлсон нөхдүүд өнөөдөр төрөл арилжаад МОНГОЛоо алдаж бгаан ТҮҮХЭНД бас эзэнтэй байх үлдийшд.
Цаад Бат-Үүлдээ зүгээр л хөшөө нураахаас өөр юм хийж үз гэж хэл. Цаадах чинь ойлгоно. Чи өмнөөс нь юу юм…
Goy helsen
Sotsializmd humuujsen bolohooroo Baabar ta 2-n tarhinii tal ni sotsialist surtaldaa idegdjee. Ulaantanguud saindaa ch tuslaagui yum. Hulgai hiiheer gert orood gal garsand huuhed awaraw gegch l bolson yum. 120 мянган ламтай, 700 гаруй сүм хийдтэй, – iim baiwal hogjdoggui yum uu. -Tegeheer alaad hayasan ni zow boljee dee. yanz ni. бүгдээрээ бичиг үсэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, юу ч байхгүй, яр тэмбүүтэйгээ, мунхаг харанхуй- ene bol Orosiin uhuulga shde. Orosuud oorsdiigoo lag bolgoh geed yadtsiin.
uzel surtal yamar ch niigemd baidag um shuu dee, coca cola santagaar damjuulaad bas ih sonin uzel surtal yawdagig erhem ta medeh bailgui dee, ta mongolchuud shig 20 zuuni ehend ijil tuwshind baisan uls kapitalist zamig songood bidnii daitai hogjsong heleed ogdoo??? delhiin gazrin zurgaas olood bidend heleed ogdoo!!!!
За би тийм нэг улс хэлий. 19-р зууны эхэн биш бүр хойно. 1970 он хүртэл Сингапур улс нь Малайз улсын харьяанд байсан ба ухаад ус гарахгүй Улаанбаатараас жижиг арал дээр Малайз, Энэтхэг, Хятад гэсэн 3 үндэстэн амьдардаг байжээ. Хоорондоо маш их зөвчилтэй ба Шашин шүтлэг бус бүр арьс өнгөний хувьд тэс өөр тус байнга хоорондоо зөвчилддөг байсан. Бүр цагдаа нар нь хоорондоо буудалцдаг байсан. Английн цэргийг битгий буцаагаа ч гэж Парламент дээр нь гуйж, арлаасаа цэрэг татаад сургаад өгөх улс байхгүй, хаа байсан Израйлаас 17 офицерь ирсэн байдаг. Одоо GDP нь 2011 оны байдлаар 264 USD, Монгол 4 (8???) зөрүү байна уу? Уух, угаах усаа Индонезоос газар доор хоолойгоор авдаг байсан. ба нөгөө хэд нь крантаа хаалаа гэж дарамталдаг байсан. Бас л ялгаагүй 3 хүрэхгүй сая хүн шддэ. СОЦ нийгэм буруу байсаан гэдгийг олон хүний амиар, олон улс туршаад амжилттай яваа нь хаа байна? Ленин хөшөө буулгах төдийд МАН, тусгаар тогтнол ярьж байгаа бол наадхыг чинь Монголоор туйлшрал гэдэг юм. Монголчууд зөв тоглолт хийж тусгаар болсон. Сайн байсан. Тэгээд юу гэж? Манайх л хэцүү байсан, өөр улс гайгүй байсан гэж болохгүй. Наад чинь Монгол урлаг гайхамшиг, Монгол хүн өвөрмөц, бусад нь миа гэсэнтэй яг адилхан
Солонгос улс байна. Нэг үндэстнийг найгүй турхирч хооронд нь их гүрнүүд байлдуулаа биз дээ. Хойд нь ямар байна? Өмнөд нь ямар байна? Хойдууд хүртэл хөшөөг нь буулгаад эхэлсэн шдээ. Тэдний тусгаар тогтнол, Чухче үзлийг нь бас үгүй хийж байгаа гэж ярицгаахгүй л байх шиг байна
Монголзуу гэгчид хэлэхэд Сингапур, Солонгосыг жишээлдэг санаа чинь зөв ч ултай судалгаатай ярьвал ихээ зөрүү гарч ирнээ. Сингага Солонгос үнэндээ геополитикоосоо болон хүн амынхаа тоо бараг дарангуйлагч гэмээр хатуу удирдлага, гадны хөрөнгө оруулалт цаг үеийн нөхцөл байдлас үүдээд өдий хэрийн хөгжилтэй бгаа ч төгс сайхан болсон улс гэж эцэслэж хэлбэл арай дутуудах ба бид энд гадны улсын биш өөрсдийхөө тухай үндэстэйгээр, судалгааны түвшинд ярьж буйг ойлгол доо хө. Соц нийгэм, ком үзэл зөв гэж энд хэн ч яриагүй бна тэхүү хэхэ.
Энийг хэлэхийн тулд “үхтлээ” нуугдах хэрэг байгаа юм уу. Энэ бол эрдэмтдийн судалгаа. Үүнийг чам шиг дураакаас өөр хэн ч няцааж чаддаггүй юм. Чи битгий гуйвуулаад бай. Алсныг нь зөв гээгүй байна. Харин шашин сүм хийдийн бурангуй системийг эвдсэн нь түмэн зөв. Яаж 645 мянган хүн амтай 120 мянган ламтай улс хөгжих юм…
Xun amiin toonii xemjeegeer xugjliin xandalgiig todorxoildog yum bx ni…..teguul yagaad tiim bsan xumuus odoo xugjuud arai deer boltson bgaa yum be xenguai… bid chini 600 000 l bsiin bnashd…
Хэ хэ, Ганаа ах, шуурхай бичсэн байна. Дээр бичсэний адил хүмүүсийн ой санамж үнэхээр охор юм. 70 гарсан хөдөөгийн хөгшин ярьж байсан, 1950-иад оны сүүлчээс л хөдөөгийн эгэл бид чинь нэг зуурч идэх гурилтайгаа, зулагт дэвсэх эсгийтэй болсон юм шүү дээ, тэрнээс өмнө ч амьдрал хэцүү байсан даа гэж…. Одоо 1920-иод онд бараг 1990-ээд оныхоор төсөөлж ойлгодог, тэгэж ч ойлгуулах гэж зүтгэдэг үзэгдэл байх юм даа. Тэр бүү хэл 90-ээд онд ч ямар байсныг мартаж байх шиг…. Мао дарга бүр аргаа барахдаа л “Ард түмэн бол цагаан цаас, юу ч бичиж болно” гэж хэлсэн байх даа гэж хааяа бодогдохыг яана гээч…
Монголд зүгээр ч феодализм байгаагүй, бүүр догманд автсан феодализм байсан,
Европт болсон гэгээрэл шинжлэх ухааны эрин үеээс бүрэн хоцроод Азийн дэвшлээс л алслагдчихсан байлаа. Мухар сүсэг догмад идэгдсэн феодализмаас дэлхийн дэвшилтэт орнууд хэдэн зуун жилээр манайхаас түрүүлж гарсан. Тэгэхээр Лениний Монголд экспортлосон коммунизм яваандаа социалист эдийн засгийн бүтээн байгуулалт болон нийгмийн дэвшилд хүргэсэн үү? Хүргэсэн. Тусгаар тогтнолд хүргэсэн үү? Хүргэсэн.
Авахтайгаа зэрэгцээд алдсан зүйлс бий юу? Бас бий. Тэгхээр тусгаар тогтнолд төлөх үнэ гэж байна…
Лениний хөшөөг гэхдээ УБ-ын төвд үлдсэн ганц цэцэрлэг шүү юманд байлгасны оронд Монгол хүн байх ёстой гэж байгаа бол тэрэнд би нэг их дургүйцэхгүй. Харин анти-коммунист үзэл суртал гэж хөөрөөд цаашлаад Жуковын хөшөө, зайсан толгойн хөшөө зэргийг буулгах гээд унавал Монголын ард иргэд эрхбиш дургүйцэх байх гэж бодож байна.
Жуков Дэлхийн 2-р Дайнд Япон Манжуураар дамжиж Монголд түрж ирж бааз болгоод Сибирийн нефтийг авч дайныг өөрчилөхийг МОНГОЛД зогсоосон хүн. Тэр хүн Халх Голд цэрэг засч муу нэрт Зөвлөлтийн залуучууд Монголын хилийг хамгаалж байлдаагүй бол Ази тэр чигээрээ Японы колони болчихсон Нанкинд болсон хүчиндэлт Монголд өрнөчихсөн байгаа. Монгол тусгаар тогтнол гэх юмгүй Японы боол байж байгаад яваандаа Хятадын аманд орчихсон байх байгаа. Ардчилал гэх юмгүй юун тэр социализм коммунизм, бүүр рацист фашизм дэлхийг эзлээд буурай дорой үндэстнүүд нь эмнэлгийн туршилтанд ороод мөхөж байх байсан нь бол түүхэн үнэн шүү.
Фашист Япон, Герман, аль алинг нь зогсоосон Жуковын хөшөөг харин тайван орхиорой.
Энэ түүхрүү нулимвал харин алдас болох байх шүү.
Японы түрэмгийлэгчдийг Сталины санаачилгаар зогсоож ирснийг нь юу гэж боддог бэ?
Хэрэв хүнээр тооцвол Халхын голд оросын 29.000 хүн амиа алдсан, монголын 237 хүн амь үрэгдсэн. Энэ дайны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх явдал шуударсан. Үүнд Сталин их эерэг үүрэг гүйцэтгэсэн.
@ninedimension-ы сэтгэгдэлд дан ганцаараа Жуков санаачилсан юм шиг, сонин санагдаад.
энэ учраас ninedimension-ooс өөрөөс нь тодруулмаар санагдсан юм.
Жуковын хөшөөг авч хаяна гэсэн яриа гарсантай холбогдуулж хэлсэн юм. Сталины хувьд гэвэл олон хүн дарангуйлж хэлмэгдүүлэн алсан нүгэлтэй хүн ч гэсэн Монголын тусгаар тогтнолд өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг үгүйсгэх хүн байхгүй биз.
Яалтгүй л үнэн үгийг бичжээ. Бидний хэнийх нь ч өвөг дээдэс хэлмэгдсэн байж болно, нийтээрээ л түүнд өртсөн. Өртөөгүй өнгөрсөн нэг нь ч сайндаа, эсхүл муудаа биш зүгээр л хувь заяа тэр. Гэтэл өнгөрсөн түүхээсээ тэрний өшөөг авна гэдэг тэнэг л юмшдээ. Бат-Үүл яг л ингэж харагдаж байна, ингэж харагдахдаа нэг бичкээн бөөс шиг болоод байгаагаа ойлгож ч байгаамуу бүү мэд. Хөөрхий муу талийгч аав минь намайг ухааруулах гэж жавтий хүртээсэн нь бүүр түүрхэн санаанд байна. Гэхдээ намайг зодож байсан гэж гүйж очоод бурхан болсон аавынхаа зургийг ураад хаявал миний хүүхдүүд намайг ямар хүн гэх бол. Ичээсэй дээ “бөөсний баатар” гуай.
Gaming chini Baron Ungern Hooj yavuulsiim bish uu? Mongoliin eh oronchidiin demjlegteigeer, Lenin bol daraa ni Aziin morin deviziig ustgah gej l tsergee mgl d oruulsan. Ooroo ch uzel surtlaasaa bolood mash ih huchirhiilel uildsen Zorilgo ni argaa zovtgono gedeg mudak l bsan. Bat-Uuliin tuhaid Mgliin niisleliin tov d tegvel 40 n myangatiig barij ogson Mao tsedunii hoshoog bas bailgah heregtei yu? Ter boltol hashaandaa tulee nuursee tuleed haniad tomuundaa barigdaad l baij baih bsan geh geegui. Mao chini Leninees ch iluu komunist bsan sh dee.
Үнэн дээ их хүмүүсийг энгийн хүн шүүдэггүй гэж зарим нөхдүүд бичээд бгаачлан МАО илүү коммунист Ленин үүсгэгч гээд яривал болох ч БатҮүл маань сая болчимгүй үгнийхээ төлөө / яалт ч үгүй уучлалт гуйсан даа хөөрхий/ хятадын коммунист намаас МОНГОЛЧУУДЫН өмнөөс уучлалт гуйсан болчоогүй л байгаасаа, тэгвэл өөрөө ком-г зөвшөөрөгч биш ч дагалдагч болчуузай хэмээн залбирах юм доо хэхэ.
Таны нийтлэл өмнөх олон нийтлэлийн адилаар юм ойлгодог, ухаардаг хүнд нэгийг бодогдуулахаар сайхан болжээ. 96 оны алдааг дахин давтах вий дээ. Бидэнд олон дахин алдаад байх эрх ер нь байхгүй болж байна шүү. даанчдээ сул-газар минь
Яг үнэндээ тэр түүхийн талаас нь Ленин зөв юм хийсэн буруу зүйл хийсэн гэдэг талаас нь биш зүв зүгээр байгаа Лениний хөшөөг буулгалаа гээд юу өөрчлөгдөөд юу хөгжөөд байгаа юм гсн л бодолтой байна. Лениний хөшөө манай улсын ардчилал, хөгжилд саад болсон юм байхгүй шд. Дөнгөж ардчилал гарсны дараа МУИС-ийн урд талын Чойбалсангийн хөшөөг тайван байлгадаггүй байсан гэж ээж ярьдийн хөшөөнөөс өшөө авч байхаар үнэн түүхийг нийтэд дэлгэрүүлэх ажил хийвэл арай л бодитой санагджийна.
Харин тийм байлаа гээд ч яах юм авсан нь дээр
Авсан нь буруудахгүй өөрчилсөн нь зөв байж болох ч улсын баатар өөрөө хотын дарга болчингуутаа л захирамжлан буулгаал, очиж үг хэлээл тэгсэнээ тэрнийхээ төлөө өөр улсаас уучлал гуйх нь АРИУН ЯВДАЛ юм уу ккк…
оронд нь хувьсгалч Цогтсайханы хөшөөг босгоно л гэсэн дээ 🙂
Заавал 1 хошоо байх естой юм бол Эйнштейны хошоог босгое. Олон хуний аминд хурэх зэвсэг бутээх суурийг тавьсан талаараа Ленинээс огт дутахгуй боловч ШУ ныг орвонгоор нь эргуулээ биз дээ. ШУ ныг ойшоодоггуй ч гэсэн гадныханд дээдэлдэг мэт харагдана ш дээ. Монголын тусгаар тогтнолд ч хувь нэмрээ оруулсан японд хаясан атомын бомбгийг хийсэн ш дээ.
геннадий буюу гена ах минь хөшөөний эзэмшил, байрлалыг өөрчлөхөд юунд унтууцна вэ..
жош гэнүү хош, новш гэнүү нэр зүүгчээ энд болчимгүй “баатрын”, бодлогогүй авир, үйлдэл: гол нь МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ ирээдүйг хэлцэж байноо хө хол очих жон хий за…
Чи сэтгэлгээний хомсдолтой юм. Энд би хөшөө бараг яриагүй, тусгаар тогтнолоо нулимж байгаа тухай ярьж байна.
ulaan zasgiin ueiin hushuu dursgaluudiig bugdii n tsugluulaad neg gzr sots ueiin tuuhen dursgaluud geed bairluulchaachee
улаан засаг гэж юугаан хэлж бнаа? цэнхэр, хөх засаг гэж өнөөг арай хэлэхгүй байлгүй дээ? өнгө яривал өнөө гомо момо нь болж балрах вий хэхэ, цагаан засаглал гэж Чингис хааныхаа үеийг бүү нэрлээсэй тэгвэл, хараар харлуулсан нь багагүй бгаашд! тиймээс түүхээ түүхээр нь ЗӨВ үлдээх гэсний төлөө ахыг минь өнгөөр бүү буд! БУДАХ АХУЛ ЧИ ӨӨРӨӨ өнгөгүй нэгэн болийшд. Харин МОНГОЛЫН социализмын үеийг илтгэсэн, харуулсан хөшөө дурсгал бүхий бодит баримттай, түүхийн байгууламж бгаад хойч үедээ хэл чимээ болох газартай болбол муугүй л байх? үүнийг залуус минь ухаарагтун, санатугай гэхээс хэхэ…
Хаашаа юм төр засаг чинь шийдэж чадахаа байчихаад миний муу блогт “саналаа” хэлж байгаа юм уу.
Монголын Нирун улсыг хоморгон хядаж баисан Түрэгүүдиин чулуун хөшөө одоо ч баигаа
Taniig zarim setgegdlvvded xariu bichdeg uchraas uuriin bodloo bichii gej bodloo. Lenin Mognoliin tusgaar togtnoliig demjij bsn gedegt ergelzexeer xeden BARIMT durdax gesen yum.
1. Bolshevikuud zasgiin erxend garch ireed Xyatadtai xiisen anxnii xeleltseerdee Xuuchin Xaant zasgiin ved xiij bsn bvx tentswergv (Xyatadad ashiggvi) gereenvvdee bvgdiig n xvchingvi bolgono gesen. Tvvnii dund Mongoliin 1915 onii geree yawj bga yum. Tedgeeriig xvchingvi bolgood Mongoliig Xyatadiin neg xeseg gej xvleen zuwshuurnu gej bga.
2. 1921 ond Zuwlultiin Ulaan armi Baroniig daraxaar Mgld orj irex ved Zuwlultiin London elchin Xyatadiin elchind bid Mongold orox gej bn. Bid gexdee Baroniig darna, xerwee ta nar Mongoliig uursdiin (Xyatadiin) neg xeseg bailgii gej bodoj bwal bidend tuslaarai gesen utgatai noot yawuulsan bn.
3. 1924-05-31nd zuragdsan Zuwlult_Xyatadiin gereend “Zuwlult uls Mongoliig Xyatadiin salshgvi neg xeseg xemeen xvleen zuwshuurch, Xyatadiin erxiig xvndetgene” gesne bn.
Edgeerees dvgnexed Lenin bolon Zuwlult zasag 1924 on xvrtel Mongoliig Xyatadiin neg xeseg xemeen xvleen zuwshuurch irsen bn. Lenin 1922 onii 12 sard 2 daxii udaa tsus xarwaj uls turuus bvr musun xoldson. Leniniig zasgiin erxiig barij bx ved Zuwlultiin bodlogo Mongoliig Xyatadiig neg xesen xemeen xvleen zuwshuurch bsn gesen dvgnelt uuriin erxgvi garcj irj bn.
Ta ene tlalaar yu gej bodj bn we?
Хүн төрөлхтөний явж ирсэн замаас шал өөрөөр ажил хийх гэж бгаа хүн тэр тусмаа ардаа олон үгээгүй ядуу пролетари нарын эрх ашгийг бодож бодож бсан хүн бгаа баян чадалтай улстай юу юугүй эвдрэлцэж муу сайнаа дуудалцаж буруу зөвийг хэлэлцэх арга олдогггүйг өнөөдөр ч чи бэлээхэн харж, мэдэж, мэдэрч чадахгүй байгаа бол “Ганаа ах энэ тухай хэлж бичих гээгүй бхад” өөртөө гомд гоншигоно хө. Тэр хүн, тэр хүний хөшөө /тэр тусмаа монголчууд босгосон хөшөө/ шал өөр тэс анги юм шүү дээ. СЭХЭЭРЭЛ ДЭЭ
Чи энэ талаар нэрээ бичээд ил гараад ирвэл их баярлана. Өмөөрч байгаач ч биш, дэмжиж байгаа ч биш хоёрын хооронд байж үхснээ хийнэ…/strong>
Бидний үе Сүхбаатар Ленинтэй уулзсан гэж бат итгэж өссөн. Гэтэл энэ бол уран сайхны зохиомж, социалист түүхчидийн санаагаараа зохиосон зүйл гээд яригдаад байдаг. Энэ талаар судласан юм байвал сонирхмоор байна.
Тиймээ тэгээд чи ардчилалын гэх сүүлийн 22 жилийн настай ӨМНӨХ, УРДАХ түүхээ мартсан гишгэлсэн хүмүстэй ижилхэн ТАРХИА угаалгасан залуусын “төв-түв-шингөөр” Ленин Сүхбаатарын уулзалт, Элбэгдорж Обамагын уулзалт холболтоор ӨНГӨРСӨН, ӨНӨӨ, ИРЭЭДҮЙг харж төсөөлж байвал харамсалтай хэдий ч үзсэн, мэдсэн, мэддэг улсууд нь хэрээрээ хэлж өгөөд бгааг анхаарч судлал даа. Буруутгах Үгүйсгэх амархан ч зөвтгөх бүтээх амаргүй бөгөөд хэцүү шүү.
Ямар ч байсан Монгол Улсын Тусгаар тогтнол одоохондоо баталгаатай. Энэ үзэл санаа Марксаас эхлээд Ленинээр дамжаад олон “солиотой хүнээр” дамжсан гэж Баабар л боддог байх. Энэ чинь ямар нэг үзэл санаа болохоос биш оргүй юм биш л дээ. Хэрэв би эндүүрээгүй бол 2000 гаруй жилийн настай эд. Өөр юу судлуулах гээд байгаам…
nergui lalar neree heleech
buh hoshoog tsugluulval hojim hoino saihan uzmertei bolohne
Монгол төрийн тусгаар тогтнолийн эгзэгтэй түүхэн үенд сургамж гэж юу вэ
Finnlandin niislel Helsinki hotin tow talbaid Orosin Haan Alexander II hoshoo baih umaa, orosod Romanowin haadaas henii hoshoo haanaa yamar tom hotod baidag bilee??? harin Orosin hesegt bagtaj baigaad bolshewik huwisgalaar erh cholootoi bolson Finnland oros haani hoshoog towdoo bailgah ni medeej neg um ilerhiilj bui, Londond daranguiulagch Kromwelin hoshooni hajuud tuund caazluulsan haani hoshoo orshosoor, tuuhee medne gej uls undestnii orshin togtnoh neg batalgaa um uu
Ганаа ах аа, Таны сайт чинь харахад нүдэнд дасаагүй болохоор ч тэр юм уу? эвгүй байх юм. Хуучнаараа байж болохгүй юм уу? Зүгээр санал шүү кк
Сайхан бичжээ Ганаа ахаа, энэ нийтлэл харин ч зарим нөхдүүдийн тархины гажиг сэтгэлгээний өнцгийг тодруулж ил гаргасан өнөөгийн нийгмийн тусгал болж тольдсон ончтой сэдвийг хөнджээ. Ленин, түүний хөшөөг төв цэцэрлэгт байлга гэж хэлээгүй, хотод хөшөө нураахаас өөр өчнөөн ажил бхад өөрийн муу араншиндаа автаад социализм коммунизмд дургүй үзэл бодлоо хөшөөнд гаргаж бгаа “баатар” дарга гуай анзаарагдамгүй гадны Монголын тусгаар тогтнолыг устгахыг хүсэгчдийн бээлий болчихоогүй биз? гэхчлэн олон зүйлийг агуулж, сануулж, сэрэмжлүүлж бичээд бгаа үнэхээр Монголоо гэсэн судлаач ахдаа баярлалаа.
Монголын тусгаар тогтнол, түүхийн тухай ярьмагц харшил загатнаа нь хөдөлж дотор нь арзгандаг, нийтлэлийн санаа өгүүлэмжийн гуйвуулан дүйвүүлж олныг төөрөгдүүлэхийг эрмэлздэг, судлаачийг дайрч боргодог нэрээ нуусан, сэтгэгдэлээр халхавчлан шүлсээ үсчүүлсэн галзуучууд, гариг андуурсан хүн сүгүүдэд хэлэхэд үүгээр тэнэх хэрэггүй дээ. Монголзуу гэгчид хэлэхэд “Монгол урлаг гайхамшиг шүү, Монгол хүн өвөрмөц онцгой” үүнийг одоогоор чам зэргийн нусгай бүү хэл дэлхий ч ойлгоогүй ойлгох ч болоогүй гэж өөрсдөөрөө, Монголоороо омогшдог “ОЛОН ТҮМНИЙГ” бүү үгүйсгэ хө. Тэгэх үндэслэл түүхэн, бодит үнэнг чамаар өөрөөр харж бгаа нэгнийг адалнаа гэдэг чи өөрийгөө л унтрааж бгаа хэрэг дээ хэхэ. Харин бусад нь миа гэсэн бодол чам мэтийн дотор л бдаг бхоо. Улс бүрт элдвийн соёл, урлаг, ёс, уламжлал бгаад түүнээ чухалчилж үнэлж дээдэлдэг ба “банзалтай цэрэг”, “шаазан царайт”, “арслан багт”, “бух яргалагч”, амьтан тарчлаагч” зэргээр этгээд зүйлсээрээ ялгарагч, бусдаар дээгүүр өөрсдийгөө үзэгч өч төчнөөн улс түмэн бгааг хэн хүн мэдийшд. Жинхэнэ тэгш эрх, хүн ёсны харьцааны гайхамшигаасаа гадна байгаль амьтанг дээдэлж, орчлонг ойлгон амьдарч бсанаараа л гэхэд бид “УЛААН НОМЫН АМЬТАН” юм ш дээ ккк. Одоо цагийн ХҮН-РОБОТ, хувцастай сармагчид шиг биш гэж боддог ч манайд иймэрхүү үзэгдэл хавтгайрч тархиа угаалгасан хүн сүрэг олшрох вий хэмээн санаагаа чилээж суудаг нэгний хувьд хэлэхгүй байж болсонгүй ээ, хэтрүүлсэн бол олноосоо уучлал хүсье.
Mongolzuud: shudarga baildaa, 20 zuuni ehnii Mongoltoi ijil tuwshingiin Uls gej helsen shuu dee, Omnod Solongos bolon Singapour ni yamar ch uzuulteeree Mongoltoi ijil baigaagui
aliwaa umig tuuhen cag yue, bodit baidaltai ni har’cuulan uzej, unelj surwal bidend l heregtei dee, ternees end Singagiin mundag hyataduudiig, esgewel omnod solongosin hogjliin gaihamshigiig dord uzehig bodsongui
Лениний хөшөөг нурааж байгаад таамаг 2 оллоо.
1. түүхийн бүтээлийн хувьд захиалагч нураалгасан байх учир нь Сталины хөшөө гадаад руу өндөр үнээр зарагдсан сураг байгаа.
2.Ленины талаар сөрөг мэдээлэл ил болж өнөөдрийн өнцгөөс хандсан.
уул нь нураалгүй өнөөгийн Ленины тухай бүхий л гарц буй мэдээллийг иж бүрдэл болгох,
Монгол улсын тусгаар тогтнолд хэрхэн хандсан болон биечлэн оруулан үүрэг байгаа эсэхийг дүгнэх,
Оросоос монголд сууж байсан консул бараг 30-аад жил монголчуудын санаа хүсэлтийг төвдөө дамжуулахгүй дарж байсан тухай уншиж байсан юм байна.
Tuukh yarij margaldakh ni yakhav Mongolchuudaa. Kharsaar baij khamag baylagaa gadaadiinkhnaar zuulguuleed, Baigalaa suitguuleed suuna gedeg unekheer archaaguig kharuulj bn. Mongolin gazar shoroonii ezen mongol khun baigaa bolikh tsag ireed bn. Mongol khunii ner deer gadaad khun gazar avch, maltakh erkh avsan baikh yum tiim zavkharsan yum gej yu baidag yum be. Khunii ner zeelsen naimaag zogsoogoosoi. Khuuli gargaad kheregjuuleesei. Mukhar bi tim khuuli baidagiig ni medekhgui ch baij bolokh yum. Uvur Mongoliig bid khujaad aldsan odoo amidarch baigaa ar mongoloo aldval yakh bolj bn.
“Монголын тусгаар тогтнолыг устгасан энэ ойг “тэмдэглэж” Монголд тусгаар тогтнол олж өгсөн Лениний хөшөөг нурааж байгаа юм биз дээ…” гэсэнтэй санаа нийлэхгүй байна. Арай үгүй байлгүй, зүгээр л тэнэгтээ л тэгээ биз.
Хүмүүс асуудлыг өөр өөрсдийн тархины хэмжээгээр ойлгож, дүгнэж байгааг эдгээр сэтгэгдэлүүдээс харж болохоор байна. Энд асуудлын гол нь хөшөө биш шүү дээ.Зүгээр л энэ ардчилалын нэр барьж амьдрагсад соц үеийн 70 жилийг дандаа хар бараан талаас нь тайлбарлах, тэр үед бидний аав ээж одоогийн хойд солонгос шиг хүнд хэцүү амьдарч байсан юм шиг ойлгуулах, Монголын түүхийг Чингисээс хойш зогсоод, тэгээд 1990 онд дахиж эхэлсэн юм шиг л ард түмэнд ойлголт өгөхийг хичээдэг. Энэ нь хэдийгээр ичгэвтэр ч гэсэн улс төрийн менежмент юм. Гэхдээ түүхийн сайн муу талыг нь ялгаж салгаж ойлгох, дүгнэх нь бидний хувьд чухал шүү. Хөшөөний хувьд бол буулгаж болноо, гэхдээ тэнд хэвлэлийнхнийг цуглуулж, микрофон бариад баатарлаг үйлс хийж байгаа мэтээр ярилцлага өгөх нь илүүц байсан байх.
Бат-үүл УБ хотын даргынхаа хувьд энэ хөшөөг нураахдаа хөнгөдөж хувь хүнийхээ арашингаа гаргаа юу гэж бодсон бөгөөд МОНГОЛЫН түүхийн эрчтэй ,идэвхтэй БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 69-н жилийг шоронгийн нийгэм гэж хэлж?! коммунизмын үе хэмээн сэтгэдэгтэйн би хувьдаа эвлэрч дөнгөхгүй ба сүүлийн 22 жилийнхээ хийлцсэн замналаа АРДЧИЛАЛ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН? МОНГОЛЧУУДЫН ДЭВШЛИЙН хөгжсөн ҮЕ байлаа гэж цамнахгүй хэмээн найднам. /Учир нь БИД: мэдээлэл технологийн хөгжилд суурилсан нийгмийн хөгжил, зах зээлийн нээлтэй байдалд тулгуурлсан гиополитик, гадаад сайн санаат олны дэмжлэг, эх орныхоо өвгөдийнхөө үүцэлсэн баялаг, МОНГОЛЧУУД хувь хүн бүрийн идэвх чармайлтын үрээр ЭДҮГЭЭГ БОЛГОН, БОСГОН, ОРШООН хийж бүтээн байгаан мадаггүй үнэндээ.