ХЭРЭВ ТОМ СЭТГЭЕ ГЭВЭЛ…

Сүүлийн үед манайхны “геополитикийн өвчин” хөдлөв. Энэ удаад “төмөр замын цариг” гол асуудал болов. Хэрэв нарийн царигаар баривал Хятадын цэрэг цуваад ороод ирэх юм гэнэ, хэрэв өргөн царигаар баривал Оросын цэрэг ороод ирэх юм гэнэ. Өөрийгөө боловсролтой гэж бодсон мангуунууд Та нарт энэ чинь XXI зуун гэж хэд хэлэх ёстой юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлсү…
Эхлээд Дэлхийн далайн тээврийн ложистик бүдүүвчийг үзүүлье. Энд улаан, хөх хоёр шугам байгаа. Энэ бол дэлхийн бүх тээврийн 90 гаруй хувийг гүйцэтгэж байгаа далайн тээврийн бүдүүвч юм.
ЛОЖИСТИК
Ухаандаа Европоос гарсан ачаа Газрын Дундад тэнгисээс дамжаад нэн аюултай Суэцийн суваг Улаан тэнгисийг гатлаад Булангийн орнуудыг тойроод Энэтхэг, Хятадыг дайраад, Австрали болон далайн орнууд хүрээд Солонгос, Япон хүрч байгааг бид харж байна. Энэ бол дэлхийг холбосон XX зууны далайн тээвэр бөгөөд үүнийг хянахын төлөө дэлхийн хоёр ч дайн дэгдсэн юм. Үүнийг дээрх зураг дээр улаанаар тэмдэглэсэн байгаа ба “хуучин зам” гэж нэрлэж байна.
Харин хөхөөр тэмдэглэсэн нь хойгуур буюу “шинэ зам” юм. Энэ зам нь улаан замаасаа 4000-5000 километр татуу, аюул багатай. Одоо энэ замын стратегийн ач холбогдол асар их өсч байна. Практик ач холбогдол ч их өсч сүүлийн үед ачаа тээвэрлэлт асар их нэмэгдсэн.
Үүнтэй холбоотой Хойт мөсөн далайн маргаан их гарах болов. Үнэн хэрэг дээрээ энэ “шинэ замыг” хянах гэсэн стратегийн өрсөлдөөн юм. Миний л мэдэхээр Оросууд Хойт туйлын далайн гүнд төрийн далбаагаа мандуулж, “Лоширак” хэмээх онцгой нууц шумбадаг онгоцоор далайн гүний зураг авч, далайн хэт гүний өрөмдлөгө хийж, Умарт туйлын нисэх хүчин, усан флот, агаарын хамгаалалтын системээ асар их сайжруулж байна. Тэдэнд мөнгө нь илүү гараа юу. Үгүй ш дээ…
Манайд Баабар л Оросыг сөнөсөн гэж солиорч байгаа болохоос тэд ёстой холыг харж байна ш дээ…
Монгол далайд гарсан нь
Одоо зургийг цааш харъя. Эндээс далайд гарцтай орон хөгжиж болдог гэсэн зүй тогтол харагдана. Манайх далайд гарц байхгүй. Энэ талаар 1990-ээд оны эхэнд Л.Түдэв гуай анх бичиж бид ч их хөөрсөн санагдана. Тэр цагаас хойш юу хийсэн бэ ?! Оросын Сургуульд хэдэн залуу явуулав, энд тэнд гүйж байгаад далайд гарцгүй орны статус олж авав, тэгээд түүнийгээ Монголын төрийн далбаа худалдах ажил болгож хувиргав, Хятадын Тянжинд талбай түрээсэлж 8 айл суулгав, тэд нар нь карго гаргах ажилтай болов, хятадууд уурлаж талбайгаа хурааж авав, Монголын төрийн далбааг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа далайн дээрэмчин, контрабандистуудад зардаг ажил эрхлэх болов. Ингэж л бид далайд гарсан ш дээ…
Энд Монголын үе үеийн төрийн түшээдийн гүйцэтгэсэн үүргийн талаар бичих цаг ойрхон буй. Энэ нь тэднээс айгаад байгаа хэрэг огтхон ч биш. Би “цаг нь болохоор хэлнэ” гэдэг мангуу амьтан биш. Харин цаг нь болохоор аль болох олон монголын дайсныг алах гэж байгаа юм…
Хятад
Хятад тээврийн хувьд их азтай улс юм. Тэд далайн гүрнээс гадна эх газрын улс юм. Далайгаар тээвэрлэж авчирсан зүйлээ Хөх, Шар мөрнөөрөө эх газрынхаа гүн рүү татах боломжтой. Мөн үйлдвэрлэсэн зүйлээ гадагш зөөх боломжтой. Тэд мэдээж эх газартаа төмөр замын хүчирхэг сүлжээтэй. Гэхдээ тэр нь далайн эрэг болон өмнөд нутагтай төвлөрсөн.
Эдийн засгийн хэллэгээр бол Хятадын умарт хэсэг Өвөр Монгол, Шинжаан Уйгар бол хов хоосон нутаг. Одоо л эрчимжиж буй.
Манай өмнө зүгт Хятадын 8 орчим төмөр замын яг тулсан шугам буй. Энэ талаар сэтгүүлч А.Баатархуяг нэн тодорхой өгүүлсэн.
Орос
Дээрх ложистик зургийг сайн харвал энэ дэлхийн хамгийн хоосон нутаг нь Оросын Сибирь хийгээд Алс Дорнод болно. Хэдийгээр манайхан их дургүй боловч энэхүү “хоосон нутагт” Монгол яах ч аргагүй орно.
Орос их зовлонтой. Ядахдаа гол мөрөн нь “эх оронч” биш. Баруун зүүн тийш биш, урагш хойш урсана. Жилийн найман сар хөлдөнө. Ганц үл хөлдөх боомт нь Владивосток, Ванино.
Евроазийн энэ нутагт цорын ганц төмөр зам буй. Үүнийг Транссибирийн төмөр зам гэх. Үүнээс болж хэд хэдэн дайн гарсан. Трансибирийн төмөр замын салаа бол Та бидний сайн мэдэх БАМ юм. Энэ нь Евроазийн эх газраас зүүн тийш далай руу чиглэсэн зам юм.
Одоо энэ чиглэлийн ач холбогдол ихээхэн өсч байна. Транссибирийн төмөр замын ачаалал ихээхэн хэтэрсэн учраас Оросууд одоо БАМ -2-ыг барьж эхэлж байна. Тэгээд ч Оросууд “төмрийн заводууд” Европдоо, ашигт малтмал нь Азидаа байгаа утгагүй байдлаа өөрчлөхөөр шийдээд байна. Өөрөөр хэлбэл Оросууд зүүн тийш “нүүж” эхэллээ.
Манай Монгол
Манайд Оросуудын Хятадтай сайн байх үед тавьсан урагш хойшоо төмөр зам байх. Уг нь их үүрэгтэй юм шүү. Одоо төмөр зам хүн, соёл, бүтээн байгуулалт тээхээсээ өмнө ашигт малтмал тээх гэж байна. Энэ бол том ялгаа.
Ингээд Монгол Улс стратегийн чиглэлээ тогтох ёстой болж байна. Бид иргэншсэн Япон, Солонгос руу тэмүүлж байна. Гэхдээ Орос, Хятад хоёр хөршийнхөө нутгийг заавал дайрна гэдгээ мартаж боломгүй.
Төмөр замын тээвэр бол далайн тээврээс 2-3 дахин илүү өртөгтэй “ашиггүй” эд аж. Гэхдээ эх газрын нөхцөлд түүнийг орлох юм юу ч байхгүй. Үүний баталгаа нь манай баруун талаар хуучин торгоны замаар Хятад Дундад Азийг холбосон төмөр замын сүлжээ өдөр болгон нэмэгдэж байна.
Ер нь ингэхэд босоо тэнхлэг гэж байж болохгүй юу. Ухаандаа манай Завханы хойно Кызыл-Кураганы төмөр зам гээд байж л байна ш дээ…
Ингэхээр босоо, хэвтээ хоёроо зэрэг бодоход наад толгойгоос чинь юу унах гээд байгаа юм ?! Ер нь монголчуудад толгой гэж байвал тэр шүү дээ…
Хэрэв дан хэвтээ тэнхлэг гэвэл манай боломж Баянтүмэнгээр дамжин Оросын Ванино хүрэх, Монголын аль нэг ойр боомтоор дамжин Хятадын Тяньжин хүрэх явдал мөн. Өөр ямар ч хувилбар байхгүй…
Хоёр том хөршөө нулимчихаад тэдний нутаг дээгүүр иргэншсэн ертөнцтэй “найзалж” болно гэж Баабар л бодож чадна байх…
Физик хими, геополитик, төмөр замын цариг гурвыг хольж яриад солиороод байх чинь дэндүү утгагүй байна, монголын сэхээтэн нэртэй лаларууд аа…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ХЭРЭВ ТОМ СЭТГЭЕ ГЭВЭЛ…

  1. S says:

    Хөөрхий Женкод бага ангийн тооны хичээлийг нь бүрэн заахгүй бол наад захын хялбар тооцоо ойлгохгүй байна ш дээ. Өргөн төмөр зам тавихаар хятадууд Монголын хилд тулж ирчээд буцах юм байх. Хятадууд Монголыг үнэхээр л эзэлье гэвэл хаагуур л бол хаагуур орно биз дээ. Гэхдээ ийм юм болохгүй л дээ. Одоо нүүрсэээ зарж мөнгө олж өрөө төлөхгүй бол Монголын гадаад өр хэцүүдлээ. 10 тэрбум доллар даваад талийж өглөө. Лати Америкийн орнууд шиг болох вий дээ.

    • Болд says:

      Чи тоо заалтгүй бхоо ийм тийм олон зүйлийг мэдээл Баттулга өргөн царигаар хойшоо далайруу төмөр зам тавья гэж мөн чиг их хэлээд хэрэндээ зүтгээд бгаам шигээ. Миний мэдлэг мэдээлэл дутуу буруу байж болох ч Судлаач ахын хэлсэнийг бас монголын одоогын төр дэх шийдвэр гаргагчид анхаарах ёстой доо.

  2. Aldaraa says:

    Яг үнэн бид цариг гэж хэрэлдэж байх хооронд Оросууд нүүрс зөөх гэж 2007 оноос Кызыл-Курагино-ийн 400 км төмөр замын төслөө хэрэгжүүлээд барьж эхлэчихсэн Путин ажил байдалтай нь биечлэн танилцсан. Саяхан 2012 оны 12-р сарын 18-нд ОХУ-ын элчин сайд В.В.Самойленко Эрдэнэтийг Туватай холбох ТЗ-ын төслийг (Хамгийн хямд арга нь Эрдэнэт, Мөрөн, Увс руу төмөр зам татах. Бид төсөлд оролцоход бэлэн, хөрөнгө оруулж, оператороор ажиллаж чадна. Мэдээж Орост ашигтай учраас бид сонирхож байна гэсэн ) маш тодорхой хэлж дэмжиж ярилцлага өгч байсан. http://politics.news.mn/content/128574.shtml Би 12-р сарын 7-нд 1 сэтгэгдэл бичихдээ Орос Хятад манай томчууд 3-ын сонирхол уулзах цэгийг ч хэлсэн.

  3. уншигч says:

    Технологийн үсрэнгүй хөгжил дэлхийн дулааралд хайлж бгаа Умард туйл ирээдүйд Оросуудад их ашигтай тусч бгаа Аливаа барааг 2 хөршөөр дамжиж зарах нь мэдээж Харин Женко Баттулгыг дэмждэг шалтгаан Нүүрсний үний монополийг Хятадууд
    тодорхойлох болно Энэ нь зөрүүд Монголчуудад хилээ хааж нүүрсний үнэ буулгаж дарамтлах алсын аюул бгаа юм Эхлээд дайсанд ашиг өг тэгээд чимээгүй аажмаар эзэл Хятад стратегийг Ганаа гуай та сайн мэднэ дээ

    • Миний бодол says:

      Миний бодлоор бол туйлширмааргүй санагдахын. Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн. Хятад новширвол өргөнөөрөө зөөчихнө. Хоёр тийш зэрэг гарцтай байх хэрэгтэй. Новшрохдоо хүрвэл Оросууд хятадаас илүү гэдгийг түүх харахад анзаарагддаг. Өргөн бол Хятадаас өөрийгөө хамгаалах гарц гэж сэтгээд байгаа хүмүүст хэлэхэд оросууд бас тийм найрсаг биш байгааг сануулмаар байна. Тэд нефть, эрчим хүчээр биднийг аль хэдийнэ уйлуулж байгаа. Тэгэхээр төмөр замыг атгачихбал манай бүх том төслүүд Москвад шийдэгддэг л болно. Бид 2 хөршөөс зугатаж чадахгүйгээс хойш аль алинтай нь тэгш харьцах хэрэгтэй. Одоо бол зэвсгийн дайн болохгүй. Эдийн засгийн дайн болно. Эдийн засгийн дайнд 2 хөрш хоёулаа давуу байдалтай байгаа.

  4. Ганаа says:

    Тэр “дайсан” нь өөрөө ашгаа зүгээр өгөөд байна л даа. Бүр эх орноо сүйдэлж байгаад өгч байна…

  5. Б.Хүрэлтогоо says:

    Оюуны ядуурал, нийгэмжсэн элитүүдийн итгэл, зүтгэл, сэтгэлгээний гүүрийг нураачихсан. Яшилд байхад нь ярьж өгөөд, цэцэрлэгт байхад нь цэгцэлж аваад, сургуульд ороход нь сургаж хөтөлбөржүүлээд, “Нийгэмшсэн ертөнцийн…” Нийтийн гэм түгээх мэрэгжилтэн” болгосон. Алт, мөнгөн харайцайд хийгээд, хуучин шинэ ертөнцийн тотьнуудийн үлгэрийн холбоо, харилцаа өнө эртнийх… Нэр нь, ардчилал, мардчилал, юу ч байж болно… Үлгэрийн төгсгөл л аль хэдийнээ төгссөн төгсгөл байх…. энэ өвчнийг анагаах эмчилгээг дэлхий дахинаараа олсон нь эргэлзээгүй болж байгаад та итгэж байна уу? “Яах нь зөв бэ?! Танд амжилт хүсэе. Баярлалаа…

  6. Болд says:

    ИХ ээ сэтгэж тунгаан эх орноо ирээдүйгээ бодъёо гэвэл ТӨР маань далайд гарцтай болох холын стратеги боловсруулмаар юм. Орчлон өөрчлөгдөж дэлхийн геополетик хувьсаж бгааг харж япон, орос, хятад за тэгээд өнөө СЭМ авга европ түншүүдээ тойглон нэгийг бодож хоёрыг санахад буруудах юун? Ёстой өнөө өвгөдийн хэлдэгээр “ЭХИЙГНЬ ЭЦЭЭЖ ТУГАЛЫН ТУРААХГҮЙ БАЙЖ” бгаад өөрсдөө мориндоол мордчих МОНГОЛ УХААН гаргаад, ухна ишиг ухаандаа үхүүлчихгүй бол болно доо. “ЮМАНД ЭВ СУМАНД ГИЧИР” гэдэгдээ, өөрсдөө хийх өөрчлөгдөх?!? ирээдүйнхээ өмнө хүлээсэн ТОМООХОН үүрэг бидэнд бийг мэдлэг сэхээтэй МОНГОЛ хэн хүнгүй анхаарах цаг болж буйн үнэн дээ хөөрхий…

  7. bbold says:

    Дажгүй нийтлэл бна ш дээ. Харин “Бид иргэншсэн Япон, Солонгос руу тэмүүлж байна” гэдгээ тайлбарлаад өгөөч. Яагаад тэднийг та иргэншсэн гээд байгаа юм бэ, яагаад бид тийшээ тэмүүлэх ёстой юм бэ

  8. Ганаа says:

    Нүүрсээ үнэтэй зарах гэж, өндөр технологи авах гэж…Чамд сануулахад энгийн, ойлгомжтой юмыг “философи” болгох нь утгагүй бөгөөд өөрөө тэнэг болчихдог юм…

  9. Миний бодол says:

    Миний бодлоор бол туйлширмааргүй санагдахын. Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн. Хятад новширвол өргөнөөрөө зөөчихнө. Хоёр тийш зэрэг гарцтай байх хэрэгтэй. Новшрохдоо хүрвэл Оросууд хятадаас илүү гэдгийг түүх харахад анзаарагддаг. Өргөн бол Хятадаас өөрийгөө хамгаалах гарц гэж сэтгээд байгаа хүмүүст хэлэхэд оросууд бас тийм найрсаг биш байгааг сануулмаар байна. Тэд нефть, эрчим хүчээр биднийг аль хэдийнэ уйлуулж байгаа. Тэгэхээр төмөр замыг атгачихбал манай бүх том төслүүд Москвад шийдэгддэг л болно. Бид 2 хөршөөс зугатаж чадахгүйгээс хойш аль алинтай нь тэгж харьцах хэрэгтэй. Одоо бол зэвсгийн дайн болохгүй. Эдийн засгийн дайн болно. Эдийн засгийн дайнд 2 хөрш хоёулаа давуу бйадалтай байгаа.

  10. Chuka says:

    Та тэгээд алыг нь дээр гээд байгаа юм бэ? Энхсайханий хэлсэнийг зөв гэж үзэж байна уу?
    Түүний хэлсэнээр үнэхээр Таван Толгойгоо маш хурдан нарийн төмөр замаар хятадтай холбоод авбал зөв гэж, …Энэ нь зөв шийдэлд хүргэнэ гэж үзэж болох уу?
    Ажил хийнэ гээд зүтгэдэг болохоор нь Женко-гоо дэмждэг …
    Дорнотийн төмөр зам хэдэн онд ашиглалтанд орох, Таван Толгой-Гашуун Сухайт -ийнх хэдэн онд, … гэхчилэн заг хугазааны асуултууд хамгийн түрүүнд тавигдаж байна аа даа?. Хугацаа хожих нь эхний ээлжинд чухал болоод байгаа юм биш үү?
    Ер нь таны бодолоор энэ Бондын мөнгө бидэнд тийм чухал хэрэгтэй зүйл үү?
    Таньд баярлалаа. Ганаа ахаа Таныг би танихгүй ч гэсэн, Таны бичсэн нийтлэлүүдээр нилээн эртний эчнээ Танил чин болчихсон л яваа хун шүү дээ.

  11. Ганаа says:

    Таван Толгой гээд байгаа болохоос Оюу Толгой, Овоот Толгой гээд олон орд орсон аварга том байсейн байгаа юм. Бас уран, төмөр, цайр, нефть, газрын ховор элемент гээд асар олон ашигт малтмал байгаа ш дээ. Хойшоогоо ч бас мангар “их юм” бий. Манайхан ганц ганцаар нь ярьдаг гажигтай. Ганц нүүрс яривал ганц л маршрут гарна, бүгдийг нь яривал “арай өөр” маршрут гарна. Би болж өгвөл “бүгдийг нь багтаасан арай өөр маршрут” санал болгож болж байна. Нетээр ярих ярихгүй юм бий л дээ…

  12. Chuka says:

    Тийм байхаа энэ ер нь … Ингэж л гаргалгаа нь гарах гээд байсан байх нь. Бүгд л Амбаараасаа мах зөөх тухай л яриад бичээд байх … Энхсайхан ч үүнийг дээдийн дээдээр ойлгож байгаа. Дээр таны блог дээрээ тавиад байсан газарын зурагнуудын учир нь одоогийн хэрүүлийн шалтгаан нь болж таарах нь. Таньд баярлалаа Ганаа ахаа.

  13. Пүүжээ says:

    Комент үлдээхдээ шүлэг, эсвэл яруу найраг, зүйр цэцэн үг хэрэглэж мань мэтийнхээ эгдүүг хүргэмээргүй байна. Гол хэлэх гэсэн зүйлээ хэлчихвэл дээргүй юу. цэцэрхээд илүү ухаалаг харагдахгүй шдээ, хүмүүс ээ.

  14. oogii says:

    bid gadnii uls ornoos hamaarahgui amidrah gants bolomj bol bid uildeverleliig ihesgeh mon bolovson huchnuudiig undur tvbshind beldej huviin bish eh ornii toloo ajillah setgel zurhtee bolgoh zaabal gazar doorhi oo uhah shaardlaga bagamu baigali orchinoo nuhuj chdahgui bj gazar doodhoo avhaaa bolimoor yum mungu oloh oor zunduu arga bna bi daraa bichnee

  15. Амгаа says:

    бид нарт хэрэлдэх сэдэв мундахгүй юм даа. уг нь тэр сэдвээр нь мэдлэгтэй хүмүүс жаахан тодорхой болгоод мэргэжлийн мэдээлэл өгөөд байвал ядаж хэрүүл нь хурдан шийдэгдээд ажил болоод явчихмаар санагдах юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: