ГАДНЫН КОКС
2013/01/28 6 Comments
Манайхан ч нүүрс кокс ярихаа байгаад удаж байна. Нэгэнт Монголын төр засаг энэ тухай ярихгүй болохоор гаднын кокс мокс “яаж байгааг” харж суух юм байна ш дээ. Монголчууд уураа хүрэхээрээ сүүлдээ ийм мэдээлэл өгсөн судлаачаа загнадаг ганц ажилтай болсон юм шиг байна лээ…Намайг загнаад яахав дээ…
Хятадын коксждог нүүрний нөөц аажмаар дуусч, өндөр чанарын коксждог нүүрсний үнэ өснө гэж Хятадын нүүрсний гол сайтууд мэдээлэв.
Дэлхийн чулуун нүүрний нөөц ойролцоогоор 404,8 миллиард тонн ба энэ нь дэлхийн нүүрсний нийт нөөцийн 47 хувь юм байна. Арав гаруй орнуудад чулуун нүүрсний нөөц нь нийт нөөцийнхөө 96,5 хувь болоод байна.
Хятадад дэлхийн чулуун нүүрсний нөөцийн 15,4 хувь байдаг. Чулуун нүүрсний нөөцтэй харьцуулахад коксждог нүүрсний нөөц хэд дахин бага аж.
Коксждог нүүрний нийт нөөцийн тэн хагасыг тослог нүүрс эзэлдэг. Хятадын коксждог нүүрний нөөц 287,1 миллиард байдаг. Энэ нь нийт нүүрсний нөөцийн 22 хувь болно.
Хийн нүүрс нийт нөөцийн 47 хувь болно. Тослог нүүрс, кокс, хагас кокс харгалзан нийт нөөцийн 14%, 24%, 15% болно.
2007-2011 онуудад дэлхийн нүүрний худалдаа 0,9 миллиард тонноос 1,042 миллиард тонн болж өссөн. Жилийн өсөлтийн хурд нь 3,5% болж байна. Гэтэл далайн худалдааны өсөлтийн хурд 4,4 % болжээ. Коксждог нүүрсний өсөлтийн хурд 2,2%, эрчим хүчний нүүрснийх 1,4% байжээ.
2011 онд коксждог нүүрний далайн худалдаа нийт худалдааны 26,3 хувийг эзэлж байлаа. Энэ бол эрчим хүчний нүүрсийнхээс (12,2%) асар их хэмжээ юм.
Олон тооны прогнозоор Хятад дараа жилээс коксждог нүүрснийхээ эрэлт, нийлүүлэлтийн балансыг эргэн тогтооно гэж үзэж байна.
2011 онд дэлхийн коксждог нүүрсний үйлдвэрлэлийн жилийн хурд 5,99% байжээ. Гэтэл эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл 6,21% байжээ. Хятададын кокс үйлдвэрлэлийн хувь нийт нүүрсний үйлдвэрлэлд 13,3%-иас 13,1% олон буурсан байна.
Гэхдээ Хятадын коксны үйлдвэрлэлийн өсөлтийн хувь 9% байж дэлхийнээс хавьгүй дээгүүр байсан байна.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 28.
yamar boginohon um be tand sar shiniin mendiig hamgiin turuund hurgye
Чамд ч гэсэн сар шинийн мэнд хүргэе. Гэхдээ танай хятадын тоолол үлэмж алдаатай гэдгийг хэлэхэд таатай байна. Чи нэр болон зүсээ мянга дахин нуусан учраас Монгол хүн чамтай ярих юм юу ч байхгүй…
Баярлаа Ганаа ахаа, энийг зөвхөн уншаал төр гэж өөрийгөө санадаг улсууд капиталждаг ч бай, япиталждаг ч бай Монгол улсын хэтийн төлвийг нүүрсэндээ тулгуурлан зохиогоол өөрсдөө ч хөлжөөд өргөн түмнээ ч сэргээх стратеги концевт боловсруулан нүүрс хими, хий шатахууны үйлдвэрлэлийг хөгжүүлжжинхэн гадна дотны хөрөнгө оруулалтыг аваад улс шиш улс болж болмоор санагдах юм даа.
Би энэ уурхай, газрын хэвлийг урвуулж хөрвүүлэхийн эсрэг хүн л дээ. Ингэхээр дэлхийн соёлоос хоцрогдсон мунхаг гээгүй зээ. Орчлонгийн зүй тогтол өөрөө “энд нэг эрвээхийн далавч гэмтэхэд тэнд цасан нурлаг болж, энд нэг хараалийн үг цуурайтахад, нөгөө талд гоморхолын нулимс асгарах тийм л амин хэлхээ, нэг билээ. Манай улс яаж ч амьдрах дэндүү их боломж бололцоогоор хучигдсан ч явуулж буй бодлого бүр нь бусдын мэх, аван идэж, арилган үгүйрүүлэх чөтгөрийн хорлол ч энийг гадарлах нь хэд билээ… Гэвч дээр хэлсэн нэг л амьтай болохоор “Үйлдсэн мунхаглал бүхэн өөрөө өөрийгөө хорлох хорлол юм. Ийм болохоор мунхаглал бүхний авир “Нэг талаараа ариун гал асах түүдгийг улам улам бадраах цучил болж туслах” бөлгөө.
Сайн байна уу? Хэрэгтэй мэдээлэл тавьсанд баярлалаа. Би хэд хоногийн өмнө нүүрс боловсруулаад шингэрүүлсэн түлш гаргах тухай нэвтрүүлэг үзсэн юмаа үзээгүй нь үзээрэй http://www.youtube.com/watch?v=PFsZ64vDFtY&feature=player_embedded
Одоо яригдаад байгаа Чалкогийн гэрээг цуцлах нь зөв юмуу. Хуучин ЗГ-ын АН гишүүдийн нүд амыг нь таглаж байгаад гэрээ хийсэн юм шиг яриад байх юм. Одоо харсан чинь нэг л буруу гэрээ гээд. Хамт ЗГ-д байхдаа хэлж болдоггүй байсан юм байхдаа. Заавал ингэж хугацаа алдчихаад одоо ингэх юм. Албаар мэдэж байсан хэрнээ мэдэн будилаад байгаа юу? Та юу гэж бодож байна вэ?