ТУНХАГ ИХЭДВЭЛ МУНХАГ БОЛДОГ

МАН “Эв нэгдлийн Тунхаг” гаргаж бүгдээрээ гарын үсэг зуржээ. Тэгээд хүмүүс будлих бий гэдгээс болгоомжилж МАН-ын олон Тунхгуудын товч түүхийг өгүүлье. Тэрнээс биш сайлах муулах гэсэн юм огт алга… Read more of this post

МАНАЙХЫГ АЛГАСААД Л…

Манайхан далайн боомт, ялангуяа Оросын боомт бидэнд падгүй гэж боддог юм. Тийм биш л дээ. Шууд биш ч гэсэн дам, хандлагын нөлөө гэж жигтэйхэн их байдаг юм. Энэ тухай өгүүлбэл Та ч гэсэн надтай санал нийлэх байх… Read more of this post

ЯПОН ТОМРОХ УУ…

Японыг “хувхай хоосон” гээд бид итгэчихэж. Ашигт малтмалаар тэр шүү дээ. Энэ ч үнэн юм. Гэхдээ саяхан болтол шүү дээ. Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлууд энэ домогт няцаалт өгч байна. Өгөхөөр барахгүй дэлхийн эрчим хүчний балансад өөрчлөлт оруулж ч магадгүй болчихлоо. Энд өгүүлэх зүйлст би мэдээж бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Миний ойлгож байгаагаар их алсын үр дагавартай юм шигээ. Гэвч Та бүхэн тунгаана биз… Read more of this post

ХОЁР ХӨРШИД

Хятадын дарга Орост айлчилж стратегийн түншлэлээ хөгжүүлж байна. Оросын Медведев Алс Дорнод, Сибирийнхээ хөгжилд зориулж 10 триллион рубль тусгайлан гаргах жишээний. Ингээд Си Ци Пины айлчлалын үеэр хамтын ажиллагааны “хар мянган” гэрээнд гарын үсэг зурцгаав. Түүний дотор нүүрсний салбарын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байна. Баабарын хэлснээр “сөнөх юм байх” гэсэн чинь тийм шинж ерөөсөө алга. Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post

ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЗОРИЛТ…

Яг 90 жилийн өмнө боловсруулсан нэгэн гайхамшигт баримт бичгийг толилуулж байна. “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх энэ баримт бичгийг МАН тэртээ 1923 оны 7 дугаар сарын 24-нд боловсруулсан юм. Үлэмж хоцрогдсон улс орноо дэлхий дахины хөгжил дэвшилд хүргэх гэсэн бидний өвөг дээдэс ямархүү цэцэн цэлмэг ухаан, ямар их итгэл үнэмшил, агуу их мөрөөдөлтэй байсан нь илт харагдана. Одоо өөрийгөө XXI зууны шинэ шилдэг хэмээн магтдаг манай наманцаруудын алинд нь ч ийм лут баримт бичиг байхгүй бөгөөд хийж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Одоогийн МАН бол бүр ч чадахгүй. Төрд ч гэсэн ийм системтэй хөтөлбөр байхгүй. Иймээс өнөө үеийнхэн ичих хэрэгтэй л дээ…
Зарим нэг үг хэллэгийг нь одоо үед тохируулаад засчихвал одоо ч аль нэг намын программ болгох бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь энд дэвшүүлэн тавьсан зорилтуудын ихэнхи нь биелээгүй байгаа. Харин энэ бол жинхнээсээ бодох сэтгэх асуудал мөнөөсөө мөн…
Read more of this post

ОРОН СУУЦНЫ АСУУДЛУУД

Монголын орон сууц улс төрийн асуудал болов. Манай төр, улс төрчид болон иргэдийн эдүгээ ярьж хэлж буй асуудлуудыг зуу гаруй жилийн өмнө европт тавьж байсан гэдгийг манайхны хэн ч мэддэггүй нь гачлантай. Түүнчлэн энэ асуудал онол-практикийн халуун маргааны сэдэв болж, түүний мөн чанарыг аль хэдийн танин мэдсэн гэдгийг бас л мэддэггүй юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

БОЛИВАРЫН ХҮҮ

Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ЗЮГАНОВ

Олон хүн надаас асуудаг юм. Одоогийн дэлхийн улс төрчөөс Та хэнийг хамгийн их хүндэлдэг вэ ? гэж. Би шууд л Зюганов гэж хариулах. Тэд Ганаа ах өөрөө коммунист юм чинь коммунистаа магтах нь аргагүй гэж бодож байгаа нь илт байдаг. Тэгээд инээдэг юм. Тэд үл итгэж байна, бас намайг шоолж байна. Харин намайг тайлбарласны дараа тэд арга буюу нээрээ тийм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Та ч гэсэн ингэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post