ТУН ОЙЛГОМЖТОЙ…

Ө.Энхтүвшингийн илтгэлийг уншив. Гайхав. Уг нь гайгүй боловсролтой, чамгүй эрдэмтэй нэгэн юмсан, загнуулсаар байгаад тэнэг болчихдог юм байна. Ер нь МАН-д дарга болсон болгон тэнэг болдог ямар нэг зүй тогтол байна аа. Энэ тухай өгүүлье… Read more of this post

МОНГОЛД ЯАСАН ХҮНИЙГ ШИЙТГЭДЭГ ВЭ

Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг уучлав. Гэтэл хилсээр шийтгүүлсэн судлаач Ганхуягийн нэр төрөө цагаатгаж өгөөч гэсэн 2 удаагийн өргөдөлд Ц.Элбэгдорж “таг чиг” байж, “хуц” гэсний дэргэд энэ бол ичгүүргүй хоёр нүүр юм. Монголд хоёр төрлийн иргэн байдаг аж… Read more of this post

ЯНАГЛАН ХОРЛОХУЙН УХААН

Ерөнхийлөгчийн сонгууль дуусав. Энэ бол олигархуудын тавьсан жүжиг гэдгийг би аль эрт хэлсэн. Төгсгөлийг нь мэдэж байсан учир зусландаа гараад хэвтчихсэн юм. Одоо эхний товч дүгнэлтүүдийг хэлж мэдээж болно… Read more of this post

БИД ХӨЛДӨЖ ҮХЭХ ЁСТОЙ ЮУ…

Ерөнхийлөгчийн сонгууль гээд биднийг ухаанаа тавиад туучихсан хойгуур цаад олигархууд чинь чинь ёстой заваарч өгч байна. Арав гаруй жил ярьж байгаа ДЦС-5 асуудал ахиад л бүтэхгүй болжээ. Та бид удахгүй шинэ станцтай болно гэж итгэж байсан маань лөөлөө болов. Тэгээд энэ олон шинэ орон сууц мууц гэдэг худлаа болов. Ямар балдуушаараа тэр олон орон сууцыг халааж, цахилгаанаар хангах юм ?! Read more of this post

ҮГС

Хүмүүс Ц.Элбэгдоржийг их гоё ярьдаг гэж гэдэг. Тэр ч үнэн. Харин би бодохдоо хүн бодож байж ярьдаг гэж үздэг. Ялангуяа төрийн тэргүүн хүн мянга дахин бодож ярих ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгж чаддаг уу ? Бүгдээрээ санаад үзье л дээ… Read more of this post

ЗАЛУУСАА МОГОЙ БҮҮ БАРЬ…

Саяхан Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг шоронд орсон мэдээ уншаад өр өвдөв. Тэгээд үүнийг бичиж байна. Ямар ч гэсэн Залуус Та нарт сургамж болог… Read more of this post

ЛЕНИНИЙ ХӨШӨӨНИЙ УЧИР

Хэрэв монголчууд тусгаар тогтнолдоо хайртай юм бол Лениний хөшөөг буцааж босгох ёстой. Баабарт тархиа угаалгасан Монголчууд коммунизмыг хараах болсон боловч тусгаар тогтнол социализм хоёрыг дэнсэлбэл мэдээж тусгаар тогтнол хамаагүй илүү үнэ цэнэтэй. Тэгээд ч социализм бидэнд нийгмийн ихээхэн том дэвшил өгсөн нь ямар ч маргаангүй. Энийг би нотлох болно. Би ч гэж дээ, манай түүх, Та бид төрсөн биеэрээ нотолно… Read more of this post

ТӨР СҮЙРҮҮЛЭХ АВЪЯАС

Монголчуудын олонхи өөрийгөө улс төр, хуулийн тун өндөр мэдлэг боловсролтой гэж боддог ба энэ талаар хар мянган “онол ном” ярьж, чалчиж, телевиз шаттал донгосдогийг бид сайн мэднэ. Гэхдээ тэд хамар дор нь өөр нэг “зэрэгцээ төр” бий болчихоод тун удаж байгааг огт мэддэггүй юм. Ийм тэнэг байх ахул төр мөрөө бэхжүүлнэ, төрт ёс энэ тэр гэж солиорох хэрэггүй ш дээ. Энэ тухай өгүүлэх гэсэн юм… Read more of this post