ТУН ОЙЛГОМЖТОЙ…

Ө.Энхтүвшингийн илтгэлийг уншив. Гайхав. Уг нь гайгүй боловсролтой, чамгүй эрдэмтэй нэгэн юмсан, загнуулсаар байгаад тэнэг болчихдог юм байна. Ер нь МАН-д дарга болсон болгон тэнэг болдог ямар нэг зүй тогтол байна аа. Энэ тухай өгүүлье…
Ө.Энхтүвшин дүгнэж байна: “Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна”. Улс төрийн том намын удирдагч яагаад ч ингэж дүгнэдэггүй. АН-ынхан тэнэг ч гэсэн олон удаа ялагдахдаа ингэж гоншгонож байгаагүй.
Тэр “өөрийн нөхдөөсөө илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно.” гэж удаах дүгнэлт хийж байна. Өөрийн нөхдөөс илүү өрсөлдөгчөө татахаар үл барам өвөр түрийдээ орж Хамтарсан Засгийн Газар байгуулах С.Баярын саналыг МАН-ын Бага Хурал гишүүдийн 63 % (111 хүн) дэмжиж, 20 хүн татгалзаж, ердөө 20 хүн хурал хаяж гарсан. Нэг үгээр хэлбэл МАН-ын Бага Хурал “хамтын ардчилсан” шийдвэр гаргасан. Бага Хурлын энэ бүрэлдэхүүн чинь бараг тэр хэвээрээ одоо байгаа ш дээ…
Энэ мэтчилэн “олон юм” байх. Гэхдээ нам нь дүгнэхгүй, дүгнэхийг хүсэхгүй байхад би дүгнэж тэднийг ажлыг өмнөөс нь хийж байх албатай ч биш…
Хамгийн гол нь МАН-ын дарга намдаа ямар ч шинэ юм хийхгүй гэдгээ хэн бүхэнд ойлгомжтой мэдэгдэв. Үүнээс илүү ил тод хэлнэ гэж байхгүй л дээ. Ингээд Ө.Энхтүвшингийн хэлснийг тод хараар тэмдэглэж байгаад араас нь тайбарлахыг оролдоё.
Нэг. “Энэ оны эхээр манай хэсэг нөхөд намын дахин сэргэлтийн тухай асуудлыг хөндөж МАН үндэсний ардчилсан үзлийг авах ёстой гэсэн санал дэвшүүлсэн. Би энэ саналыг хуваалцахгүй, өөрөөр хэлбэл шинэчлэл гэж ярингуут намын нэр, үзэл онолтойгоо ноцолддогоо зогсооё хэмээн намын гишүүд, дэмжигчиддээ бичсэн захидалдаа тэмдэглэсэн.”
Энэ нь МАН үзэл-онолын салбарт ямар ч шинэчлэл хийхгүй гэсэн хэрэг юм. МАН-ын үзэл санаа, үзэл суртлын ажлаа ор тас мартаж мөнгө, албан тушаал хөөцөлдсөн хүмүүсийн цуглуулга болсон бөгөөд МАН-ын удаа дараагийн ялагдлын хамгийн гол шалтгаан нь үзэл санааны хувьд амьгүй болж, “сүнс нь зайлсанд” оршино. Гэтэл Ө.Энхтүвшин дарга “үзэл санаагаа олон түмэнд ойлгуулж чадаагүй” гэж дүгнэж байвал үнэхээр сохорчээ гэхээс өөр арга байхгүй…
Ингэхлээр МАН үзэл санааны ямар ч шинэчлэл хийхгүй юм байна гэж дүгнэж болох байна.
Хоёр. “Намын даргаар сонгогдсоноос хойш зарим нөхөд надад хэсэг хүнийг, ялангуяа олигархиуд, авлигачдыг чавчаад өгөөч, ер нь туг тахих хэрэгтэй болсон, нийгэм хүсээд байна гэж зөвлөдөг юм. Би хариуд нь өнөөдөр бид бүгдээрээ буланд шахуулчихсан байж хэнээрээ туг тахих билээ дээ…Гэхдээ яаж, ямар хэлбэрээр вэ гэдэг дээр тулахаар эрх баригч биш Намын даргад бэрхшээл байнга тулгарч байсан. Сөрөг хүчин болсон үеийн Намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын Дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан”.
МАН олигархуудтай тэмцэхгүй юм байна. Яагаад гэвэл “шүдгүй, эвэргүй, туурайгүй” юм гэнэ. Тэгээд АН шүд, эвэр, туурайтай болж байна уу…АН, МАН-ын буюу “хүний өөрийн” авилгачидтай ямар ч ялгаагүй тэмцэнэ гэчихэд юу нь болохгүй байгаа юм ?! Манай ард түмэн бүх авилгачид ганцхан МАН-нд байгаа гэж хэлээгүй. Ингээд авилгатaй тэмцэнэ гэж шууд хэлэхгүй болохоор чинь “ганц” Та нарыг гэж хэн ч бодно биз дээ. Аль эсвэл үгүй юм уу ?!
Ингээд Ө.Энхтүвшин дарга “хүчээ нэгтгэн, хариуцлага зохион байгуулалтаа чамбайруулж” Х дугаар сард болох МАН-ын Их Хуралдаа амжилт гаргахыг уриалжээ.
Тэхээр чинь үзэл санааны ямар ч шинэчлэл хийхгүй, олигархитай тэмцэхгүй, авилгачдыг солихгүй нам шинэчлэнэ гэж юу байдгийм ?!
Тун чиг ойлгомжтой…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 8 дугаар сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ТУН ОЙЛГОМЖТОЙ…

  1. bayanaa says:

    хохь нээ хохь нь одоо энэ намыг бүрмөсөн тараах хэрэгтэй.

  2. bi says:

    teneg nam

  3. ганбаатар says:

    хаха. Ганаа ах гоё хэллээ. ингээд л тараа таниулаад байхаар чинь хэн эднийг дахиж сонгодогийн. ер манай монголчууд нам гэж үнэн сэтгэлээсээ талцдагаа болимоор юм байгаам даа

  4. sodnom says:

    bayr darga yum hih boluu?

  5. Ganbat Togoo says:

    Улс төр хамгийн бохир, бас муу менежер гэдэг үнэхээр үнэн юм. Муу болгонг нөгөө засгийн газартаа, сайн бүхэнг өөрсдийн хийсэн гэж үзэх жишээний.

  6. Munkhtur says:

    Iim dunhuursen tolgoitoi, dampuursan nam jam yosooroo sunuwul taarna!

  7. Puje says:

    Ёстой янзын дүгнэлт! Улстөрийн ийм эрүүл нүд, саруул ухаан үргэлж цэлмэг байг!

  8. Kama says:

    MAH yer ni ulstoriin nam mon yum uu? Hiij bgaa helj bgaa ni yeroosoo yamar ch bolovsrol medleggui humuusiin l gargah uildel bh yum. Iim humuus tor barij baisan geheer argagui yum doo.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: