ХЯТАД УХААН

Одоо Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний Үндэсний Хорооны ээлжит чуулган Бээжин хотноо болж байна. Тэд Засгийн Газрын газрынхаа тайланг сонсож, шинэ зорилтууд дэвшүүлэв. Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post

ХЭРЭМ БА ХОХОЛЫН ТӨЛӨӨ…

Манайхан Украиныг яриад сүйд. Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгөх. Монголын геополитикчдийн толгой пивоны ширээний ард л ажилладаг болохоос өөр газар огт хэрэггүй л дээ. Ингээд Украины тухай ч гэх үү дээ, дэлхийн зөрчлийг жаахан ярих гэсэн юм…. Read more of this post

МОНГОЛ УЛС ТОМ УУ, ЖИЖИГ ҮҮ

Ер нь “гүн ухааны” хэдэн хичээл заахгүй бол монголчууд хэл амаа ололцох хөг өнгөрөх тийшээ хандаж байх шиг. Төстэй ойлголттой болж авахгүй бол хэл амаа олохгүй нь мэдээж хэрэг. Эхлээд хамгийн амархан мэт санагдах “Монгол Улс том уу, жижиг үү” гэсэн асуулт байна. Энэ асуултаас л хамаг юм эхэлнэ дээ. Энэ асуулт харсаар байтал гүн ухааны маягийн хариулт шаардана. Үүнд яаж хариулах нь нөхцөл байдлаас хамаардаг юм. Энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээс наад зах нь монголчууд бидний хэрүүл маргаан, цаад зах нь алдаа тэнэглэл гарч ирдэг юм. Энэ тухай асуудал дэвшүүлье. Read more of this post

ТЭНЭГ НЬ ДЭНДЭХЭЭР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох хамгийн эхний “тэнэг” алхмаа хийв. Ц.Элбэгдорж шинэ онд төрийн байшин барилгыг зарахыг нь зарж, барихыг нь барих хачин жигтэй зарлиг гаргав. Би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэсэн. Энэ нь түүний энэ утгагүй зарлигаар бүрэн нотлогдож байна. Үүнийг одоо авч үзье. Read more of this post

НАМЫН УДИРДАГЧДЫН НЭР ХҮНД

Саяхан Хятадууд Мао Цэдун даргынхаа 120 насны ойг тэмдэглэж, зарим нь цул алтаар хүртэл хөшөө босгов. Нам төр удирдагчаа хүндэтгэнэ гэж үүнийг хэлдэг ажээ. Манайхан коммунист нам коммунист удирдагчийнхаа ойг тэмдэглэж байгаа биз гээд шал тоохгүй байгааг би сайн мэдэж байна. Энэ бол түүхээ хүндэтгэдэг, нэр төрөө хүндэтгэдэг, удирдагчдаа хүндэтгэдэг аливаа нам төрийн зайлшгүй хийх ажил мөн. ХКН энэ үүргээ нэр төртэй биелүүлэв. Харин монголын МАН бүх удирдагчаа шороо тоостой хутгаад хаячихсан хөсрий царайлчихаад сууж байж өөрийгөө ардчилсан, нэр хүндтэй нам гэж солиорох бөлгөө. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

НАМЫН НЭР ТӨР

МАН үхсэн амьд нь мэдэгдэхээ байв. Дандаа цээжнийхээ бангаар туусаар байгаад толгой нь эргээд юугаа ч мэдэхээ байсан учраас намынх нь нэр болон нэр төрийн тухай ярьж өгье гэж бодов. Юу хийхээ мэдэж авч магадгүй л юм… Read more of this post

ДУТУУ ИДСЭН ХООЛ

Манайхан тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдал энэ тэр гэж их ярих. Энэ удаад тэр чинь алс холын, том юм биш гэдгийг нотлох гэж байна. Зүгээр л хоол хүнснээсээ эхэлье. Хоол хүнс олон учраас хиамнаас эхэлсэн ч болно. Энэ талаар асуудал хөндөх гэсэн юм… Read more of this post

ЭНХБАТ БИД ХОЁРЫН “МАРГААН”

Миний найз “ногоон намын” гэж алдаршсан Д.Энхбат их “юм” уншина аа. Тэгээд тэр саяхан твиттерт нэг ийм үлгэр тавив. Манай твиттерийнхэн их шуугиж маргасан юм. Д.Энхбат үүнийгээ “Монгол ардын үлгэрүүд” номоос авсан “үлгэр” гэнэ. Би өөдөөс нь энэ бол “монголын нийгмийн бодит байдал” гэв. Тэгээд бид хоёрын “маргаан” эхэлсэн ба хэн хэн нь “дийлээгүй” учир асуудлыг олон нийтийн “шүүхэд” шилжүүлж байна. Маргааны “эд мөрийн баримт” болох “Монгол ардын үлгэрүүд” номын зургийг хавсаргав. Read more of this post