НАМЫН УДИРДАГЧДЫН НЭР ХҮНД

Саяхан Хятадууд Мао Цэдун даргынхаа 120 насны ойг тэмдэглэж, зарим нь цул алтаар хүртэл хөшөө босгов. Нам төр удирдагчаа хүндэтгэнэ гэж үүнийг хэлдэг ажээ. Манайхан коммунист нам коммунист удирдагчийнхаа ойг тэмдэглэж байгаа биз гээд шал тоохгүй байгааг би сайн мэдэж байна. Энэ бол түүхээ хүндэтгэдэг, нэр төрөө хүндэтгэдэг, удирдагчдаа хүндэтгэдэг аливаа нам төрийн зайлшгүй хийх ажил мөн. ХКН энэ үүргээ нэр төртэй биелүүлэв. Харин монголын МАН бүх удирдагчаа шороо тоостой хутгаад хаячихсан хөсрий царайлчихаад сууж байж өөрийгөө ардчилсан, нэр хүндтэй нам гэж солиорох бөлгөө. Энэ тухай өгүүлсү…
Мао ба Сүхбаатар
Мао 1893 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн юм. Харин манай Сүхбаатар жанжин 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Чацуу хоёрын нэг нь ядуу тариачны, нөгөө нь ядуу малчны гэр бүлд төржээ. Мао тосгоны бага сургуульд суржээ. Сүхбаатар 12 настайдаа бичиг үсэг суржээ. Адилхан л байхгүй юу. 1910-аад онд Мао хот руу “алга” болжээ. Суут хүмүүс цаанаасаа тийм юм шиг байгаам. Харин Сүхбаатар энэ үед эх орныхоо эрх чөлөөний төлөө тулалдаж баатар цол хүртжээ. Эр зоригоороо бусдаас ялгарч байгаа нь тэр.
Сүхбаатар журамт нөхдийн хамт 1921 оны 3 дугаар сарын 1-нд МАН-ыг үүсгэн байгуулж Ардын хувьсгалыг ялалтад хүргэжээ. Харин манайд 1921 оны Ардын хувьсгал дөнгөж ялж байсан 1921 оны 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхээр Мао Шанхай хотноо Хятадын Коммунист Намыг байгуулж байлаа.
Ази тивд байгуулагдсан анхны намуудад зүй ёсоор орох энэ хоёр нам XX зууны Төв Азийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Хоёулаа дэлхийн капитализм, коммунизмын даяар зөрчлийн эрин үед үүсч, хоёулаа Коминтерн хийгээд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдаж, ялалт амжилтад хүрсэн юм. Харин Хятадын хойч үе нь ХКН болон түүний удирдагчдыг хайрлан хүндэтгэдэг, харин Монголын хойч үе нь МАН-ын түүхэн замнал болон бүх удирдагчдыг хараан зүхэгч болсноороо ялгагдана.
Ингээд Хятадууд улс орноо үсрэнгүй хөгжүүлж чадаж байгаа бол Монголчууд тэгж чадаж байгаа эсэх нь үлэмж эргэлзээтэй. Үүнд олон шалтгаан байдаг боловч түүхээ үл хүндэтгэх, түүхэн зүтгэлтнээ үл ойшоох адгийн зан үйлдэл нөлөөлсөн нь ямар ч эргэлзээгүй.
120 жилийн дараа Хятадууд Мао даргадаа алтаар хөшөө барьж байхад Монголчууд Сүхбаатар жанжныхаа хөшөөг буулгана гэж яриад сууж байна. Манайхан үнэн солиотой ард түмэн ш дээ. Ялангуяа хувьсгалын болон намынхаа удирдагчийн нэр төр, хөшөөг хамгаалж чадахгүй МАН-ынхан бол хог новш, арчаагүй хөгийн шаарууд гэсэн гарцаагүй дүгнэлт гарна.
Ямар үхснээ хийж Тэрэлжийн тунхаг гаргаж, МАН нэрийг авсан юм гэж би Та нараас асууж байна…
Үндэсний түүх
Ямар ч нийгэм зөрчил, тэмцэлгүй байна гэж үгүй. Энэ нь түүх болсон тохиолдолд уг түүхэн үйл явдлыг бүрэн сэргээн тогтоох боломжгүй, түүний буруу зөвийг тогтоох боломж бас л байхгүй юм. Энэ бол туйлын үнэн юм.
Иймээс түүхэн үйл явдлыг түүх бичлэг болгон үлдээхдээ тухайн үндэстний хөгжин дэвшихэд таатай өнгө аясаар бичдэг нь аль ч улсын түүх бичлэгийн хууль юм. Нэг их зарлан тунхагладаггүй боловч аль ч улсын ямар ч түүх бичлэг ийм байдаг. Үүнийг үндэсний зарчим гэж нэрлэдэг.
Гэтэл XXI зууны Монгол Улсад цэв цэвэр, ямар ч алдаагүй, хамгийн үнэн зөв, төгс түүх бичнэ гэж илжиг шиг дайрах болов. Ингээд түүх болон түүх бичлэгээс үй түмэн алдаа олж, буруу зөвийг нь тунгаахыг оролдож, бүгдээрээ түүхийн шүүгчийн албан тушаалд сайн дураараа ажиллаж, бүх нийтээрээ солиоров, балайрав.
Дээр дурдсан үндэсний зарчмын дагууд түүхэн зүтгэлтнүүдийн гавъяа хийгээд алдааг ихээхэн болгоомжтой ярих ёстой. Ялангуяа алдаанд туйлын хянуур хандах ёстой. Өмнөх түүх бичлэг алдаатай байсан. Түүний алдааг засах ёстой байсан. Гэтэл нөгөө тийш нь тас мушгиж, өөр бүр ч том алдаа хийх эрх бидэнд байхгүй байсан.
Энэ мунхаг ажлыг Баабар тэргүүлэн олон жил удирдан явуулж байна. Эхлээд МАН-ын түүхийг бутартал шүүмжилж, үнэн хэрэг дээрээ устгав. Энэ нь эхлээд түүх бичлэгийн алдааг засах зөв чиглэмжтэй байснаа сүүлдээ үзэл суртлын довтолгоо, түүхийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон хувирав. МАН-ын түүхийг устгахын тулд хамгийн эхлээд түүний амин сүнс болсон Д.Сүхбаатар Ю.Цэдэнбал тэргүүтэй нам төрийн зүтгэлтнүүд рүү улайрсан дайралт хийв.
Улс төрийн талаар өрсөлдөж, тэмцэлдэж байгаа утгаар энэ бол хамгийн зөв, хамгийн оновчтой, хамгийн хорлогчинтой, хамгийн алсын хараатай дайралт байсан юм. Улс төрийн өрсөлдөөн дундаас хамгийн хүнд хэцүү нь үзэл санаа, үзэл суртлын тэмцэл байдгийг учир мэдэх хүмүүс сайн мэднэ. Дайснууд нь хамгийн зөв бөгөөд хамгийн ашигтай газраас дайралтаа эхлэв.
Амиа хорлохуй
Гэтэл үүнд МАН бэлэн байсан уу ?! Уг нь бэлэн байсан юм. Гэтэл наймаа худалдаа үзэл суртлаас дээр гэж усан тэнэгүүд бодох болов. Ингээд үзэл суртал, шинжлэх ухааныхаа бүх отрядыг тараан хөөж явуулав. МАН-д эрдэм ном, түүх соёл огт хэрэггүй аж.
Энэ нь эхлээд мэдэгдэхгүй байв. Ингээд аажим аажмаар шахуулж, сүүлдээ зодуулж эхлэв. Одоо бол МАН үзэл санааны үхлийн ирмэг дээр байна. Амиа хорлоно гэж үүнийг хэлдэг юм.
Түүхэн зүтгэлтнүүд
Хүн бол Бурхан биш юм. Түүхэн зүтгэлтнүүд ч гэсэн нарийн судлаад ирэхээр сайнтай, муутай байх нь бий. Гэхдээ л тэдний олонхи жирийн нөхцөлд жирийн хүн шийдвэрлэх боломжгүй түүхэн асуудлыг хувь хүний онцгой шинжийнхээ ачаар монгол үндэстэндээ тустайгаар шийдсэн байдаг юм.
Тэд жирийн хүнтэй л адилхан, жаргаж зовж, уйлж инээж, алдаж эндэж явсан. Сүүлийн үед “ардчилсан” түүхчид түүхэн хувь хүмүүсийн талаар элдэв “юм” олонгуутаа бусад түүхэн баримт, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулалгүйгээр шууд л өнөөдрөөр үнэлж гоочлох. Ухаандаа Сүхбаатарыг даалуу тоглодог байсан, бараг л муу мөрийтэй тоглоомчин гэх. Тэр үед даалуу тогдодоггүй монгол эр ховор байсан. Одоо ч гэсэн Та нар дарвайтлаа покер тоглодог биз дээ…
Чойбалсанг алуурчин гэх. Гэхдээ арав гаруйхан настай банди Санбээсийн хүрээнээс оргож явганаар Нийслэл Хүрээнд ирээд орос сургуульд орж чадсаныг яагаад бодож болдоггүй юм. Одоо Та нар шиг нусгайчуудын хэн нь явганаар Дорнод аймгаас Улаанбаатар ирж чадах юм. Түүхэн бие хүний хамаг юм цаанаасаа заяасан байдаг гэж би боддог юм.
Ингээд хамгийн эхлээд МАН-ын түүхэн зүтгэлтнүүдийн “алав”. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд бүгдийг нь гутаан доромжилж, хүн авахын танаггүй шороотой хутгав.
Үүний өөдөөс МАН юу хийсэн юм ?! Юу ч хийгээгүй. Харин ч шившгээ хутгасан. Эхний үед тал талын шахалт ирээд хэцүү байсан гэж бодоход дараа нь сэхээ ороод алдаагаа засах боломж бүрэн байсан. Гэтэл тэгээгүй, зүгээр л мартаж орхисон.
Үр дүн нь гайхамшигтай: Одоо МАН-д нэр төртэй буюу нэр цэвэр нам төрийн зүтгэлтэн ганц ч байхгүй. Хувьсгал, нийгмийн дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээсэн зүтгэлтнүүдийн бүхэл бүтэн үеийг харлуулж, хог дээр хаяв.
Намын дарга нар гэхэд л С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, сүүлийн үеэс Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр гээд нэр цэвэр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй…
Сүүлчийн хэд нь ч яахав, хараал идэж болдог юмаа гэхэд түүхэнд хамаарах зүтгэлтнүүд чинь нэр цэвэр байх ёстой биз дээ. Гэтэл тийм юм алга, эрхэм МАН гуай…
Үүнийгээ энэ муу Баабараас болоод, Баабар л энэ хэдэн түүхчийг уруу татаад манай намын хэдэн зүтгэлтнүүдийг “алаад хаячихлаа” гэж л битгий ярьж үзээрэй. Үүнд Та нар өөрсдөө хамгийн их буруутай. Хэрэв Та нар нэр төр, зарчим, түүх, шинжлэх ухааныг хүндэтгэж байсан бол юу боллоо гэж жирийн нэг микробиологич толгой дээр чинь “бүжиг эргэж” байхийм. Үүнийг хохь чинь гэдгийм… Тэр үүргээ хэтэрхий сайн биелүүлж, дайсныхаа сүр сүлд, хийморь лүндааг нэгмөсөн дарж чаджээ. АН хүнээ ашиглаж чаддаг ажээ. Гэтэл МАН бол намайг 7 удаа ажлаас халж, шүүхээр шийтгэж, намаасаа хөөж байгаа юм чинь. Ингэхээр чинь МАН-ын өмнөөс байлдчихаад МАН-даа алуулж байдаг усан тэнэг эрдэмтэн МАН-д ганц ч үлдээгүй л байхгүй юу…
Тэнэг новшнуудад
Түүх бичлэгт түүхэн зүтгэлтнүүдийг алдаршуулдаг нь ямар учиртай юм бол гэж асуух гэж байна уу ?! Энэ чинь хамгийн их ач холбогдолтой байдаг юм.
Түүхэн зүтгэлтнүүдийг алдаршуулснаар (үүнийг шинжлэх ухаанд идентификация гэдэг) үндэстэн бахархан дуурайх үлгэр жишээтэй (эталон) болдог. Нэг зүтгэлтнийг дагаад олон баатар гардаг. Жишээ нь: Түвдэнгийн Бор. Ийм маягаар тухайн үндэстний хойч үеийн бахархан дуурайх алдарт хүмүүсийг гаргаж ирдэг. Энэ нь нийгмийн уламжлал шинэчлэл, залуу үеийн хүмүүжил, төлөвшилд үлэмж ач холбогдолтой.
Манайд бол үзэгдсэн харагдсан түүхэн бие хүмүүсийг нулимсаар байтал түүх нь ч, нийгэм нь ч жигшмээр утгагүй болж байна. Энэ бол санаатай хийж буй тархи угаалт, монгол үндэстнийг бахархах үйлсгүй, түүхэн зүтгэлтнүүдгүй болгон устгах хорт бодлого, гаднаас зориудаар хийж буй үзэл суртал мөн.
Хятадууд Мао даргынхаа ойг бүх нийтээрээ тэмдэглэж байгаа нь тун зүйтэй ажил юм. Тэд үндэстнээ нэгтгэх үзэл суртлаа хийж байна. Саяын ойгоор Си Цинпин дарга нь Мао даргын ойг даруухан тэмдэглэх ёстой гэж уриалаад байхад ард түмэн нь маш өргөн тэмдэглэж байна. Цаанаасаа тэгж “тохируулсан” ч байж ч магадгүй. Хэрэв хятадууд манайхан шиг Маогийн алдааг ярих гэвэл үйл түмэн юм ярьж болно л доо. Гэхдээ тэд тэгдэггүй, энэ нь ч их учиртай юм байна.
ХКН-ыг Коминтерн, Оросын коммунист большевикуудын нам шууд оролцон байгуулж өгсөн юм. Яг МАН шиг. Ингэлээ гээд хятадууд манайхан шиг пөх пах, гадаадынхан байгуулсан нам гэж шүүмжилдэггүй, Мао даргаа урвагч гэдэггүй юм билээ.
Манай Сүхбаатар жанжин 20 гаруйхан насандаа эх орныхоо төлөө тулалдаж баатар боллоо, тэгээд амь насаараа дэнчин тавьж оросоос тусламж авлаа, МАН-ыг байгуулалцлаа, Хиагтыг гамингаас чөлөөллөө, Ардын журамт цэргийн жанжин болж, эх орноо дайснаас цэвэрлэлээ, Ардын шинэ төрийг байгуулалцлаа. Энэ бол ганц хүний амьдралд гайхамшиг биш үү ?! Үүнээс өөр түүнээс юу нэхээд байгаа, тэнэг лаларууд вэ ?!
Цаашдаа бол XIX зууны сүүлч, ХХ зууны Монголын түүхийг бүхэлд нь үндэсний сэргэн мандалт, нийгмийн дэвшлийн түүх гэж үзэх үзэл санаа, гүн ухааны суурь дэвсгэр дээр түүхэн бүх зүтгэлтнүүдийн зөвхөн түүхэн гавъяа, оролцоог дурдсан түүх бичлэг бүтээхийг зоривол зохино.
Түүх бичиж байна гээд шүүхийн тогтоол шиг балай хэрүүл бичих явдлыг таслан зогсоомоор байна. “Ардчилсан” түүх бичлэгийн хөгийн нугалаа, завхралыг арилгаж, үндэсний түүх бичлэгт шамдан орох цаг болсон байна.
Үүний эхлэл болгож энэ оны 2 дугаар сарын 2-нд болох их жанжин, МАН, Ардын армийг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатарынхаа 120 насны ойг өргөн тэмдэглэх нь зүйтэй. Аягүй бол МАН-ын тэнэг царайтууд өдийд мартчихсан яваадаа.
Сүхбаатар бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын нэгэн том бэлэгдэл мөн. Гэсэн хэдий боловч МАН үүнийг хамгийн түрүүнд тэмдэглэх ёстой санагдана. Яагаад гэвэл МАН түүх болон түүхэн зүтгэлтнүүдээ хэр хүндэтгэж байгаа нь үүгээр харагдана. Тэмдэглэхгүй бол яахав дээ, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөө болиод Э.Бат-Үүлийн барьж өгсөн хөшөөнд хүндэтгэл үзүүлж таарна байх. Гэхдээ Богдын хөшөөнд мөргөх үү, цэцэг өргөх үү гэдгээ ялгах хүн МАН-ын маанагуудын дунд ганц ч байхгүйг би дэндүү сайн мэднэ л дээ…
МАН-ынхныг ингэж маанагтаж байх хооронд нөгөө Э.Бат-Үүл нь Сүхбаатарын хөшөөг буулгаад хаяхаа мэдэх байлгүй. Э.Бат-Үүл хөшөө, хашаа хоёр буулгахдаа “өндөр мэргэжлийн” болсон, одоо бол бүр ч хурдан буулгаж сураа биз. Удахгүй МАН-ыг өөрийг нь буулгаж хаяхаар Та нар мэднэ гайгүй…
Намынхаа нэр төрийг хайрлахгүй, намынхаа түүхэн зүтгэлтнүүдийн нэр төр, дурсгалыг хайрлахгүй, хүндэтгэхгүй, тэгээд юуг хайрлаж хүндэтгэх гээд байгаам, энэ усан тэнэг МАН-ынхан…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to НАМЫН УДИРДАГЧДЫН НЭР ХҮНД

  1. Bold says:

    Uneniig yaj bichne geheer ingej bichdeg bnaa. Unshaxaar ineed hureed teselgui ineemseglej unshlaa harin unshij duussanii daraa gunigtai buguud emgeneltei sanagdlaa.

    • Anonymous says:

      eooe! zagatnasan gazar maajiv gegch l bolj baina.Daan ch tsaad mangaruud ni oilgohgui l dee.tegeed bas uuniig bichigchiig shizo mizo-goor ni duudaj tenegtene dee.

  2. Enkhbat Khurts says:

    Түүхэн зүтгэлтнүүдийг алдаршуулснаар (үүнийг шинжлэх ухаанд идентификация гэдэг) үндэстэн бахархан дуурайх үлгэр жишээтэй (эталон) болдог.Хэрэв хятадууд манайхан шиг Маогийн алдааг ярих гэвэл үйл түмэн юм ярьж болно л доо. Гэхдээ тэд тэгдэггүй, энэ нь ч их учиртай юм байна.

    http://ganaa.mn/2014/01/08/aiguysatya/

    Sent from Samsung Mobile

  3. Anonymous says:

    Манай Сүхбаатар жанжин 20 гаруйхан насандаа эх орныхоо төлөө тулалдаж баатар боллоо, тэгээд амь насаараа дэнчин тавьж оросоос тусламж авлаа, МАН-ыг байгуулалцлаа, Хиагтыг гамингаас чөлөөллөө, Ардын журамт цэргийн жанжин болж, эх орноо дайснаас цэвэрлэлээ, Ардын шинэ төрийг байгуулалцлаа. Энэ бол ганц хүний амьдралд гайхамшиг биш үү ?! Үүнээс өөр түүнээс юу нэхээд байгаа, тэнэг лаларууд вэ ?!

    Сүхбаатар гэдэг дүрийг бусдаас товойлгон сонин содон, онцгой жигтэй үзэгдэл болгон харагдуулах гэж зохиосон юм шиг байгаа юм. Цоо шинэ нийгэмд зориулсан цоо шинэхэн дүр. Хэрвээ тухайн үед улс төрийн өөр бүлэг ялсан бол Сүхбаатар гэдэг хүнийг өнөөдөр хэн ч мэдэхгүй, харин өөр нэг баатрын нэрийг бид сонсох байсан биз. Үзэл бодол, арга замаараа л ялгаатайгаас бус бүгд л нэг зорилгын төлөө тэмцэж явсан биз. Хаан, харц, баян, ядуу, лам, хар гээд бүгд л өөр, өөрийн замаар явсан болов уу. Товчхондоо, Сүхбаатар бол бусдаас онцгой гэж өвчгинөхөө зогсоо. Наад үгэнд чинь угаасаа хэн ч итгэхгүй.

    • Ганаа says:

      Чамд итгэл үнэмшил хэрэггүй байж болох. Харин Монголын ард түмэнд, хойч үед ус агаар шиг хэрэгтэй. Аль ч нийгэмд, ямар ч үед ийм баатар хэрэгтэй байдаг юм. Энэ олон хөшөөг тэгээд л босгодог юм, тэнэг лалар аа. Чамаар заалгадаг гэж хаашаа харсан юм байдгийм. Чи зүгээр л зайлж үз…

    • Нямаа says:

      Миний эмээ Богд хаант монгол улсын Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Шарангад гэх газарт 1900 онд төржээ. 21 насанд нь ГАМИНГИЙН ЦУВАА гэж аймаар юм болсон гэдэг, намаржин цувсан гэдэг. Өндөр настан нагацаа дагаж ууланд гурван сар бүгсэн юм гэнэ билэ… Сүх жанжны ачаар л бид гамингаас салсан хэмээж эрхээ эргүүлж мааниа уншсаар байгаа 89 насандаа бурхан болсон доо эмээ минь..

  4. Anonymous says:

    Монголын их хаад өөрсөддөө яагаад хөшөө дурсгал босгож байгаагүй юм бол?

  5. ганбаатар says:

    Сайн байна уу? Ганаа ахдаа хожимдсон ч гэсэн Шинэ оны мэнд хүргэж, ирж буй ондоо эрүүл энхийг, эрч хүчийг хүсэн ерөөе! багадаа энэ намын түүх гэдэг хичээлийг үнэн ойлгодоггүй байсан, зах зээл гээд монголынхоо түүхийг гэх манатай явсан, үнэндээ. ойрын хэдэн жилээс таны бичлэгүүдээс боломжийн төсөөлөлтэй болоод байгаа шүү баярлалаа. цаашдаа бүр мэдлэгтэй болох байхаа ххх. шинэ өдрийн мэндийг хүргэн, мэхийн ёслов, дэмжин уншигч, үнэнч фэн дүү чинь.

  6. Z-Unshigch says:

    MAN-yn shine UZ hiih ajlaa medehgui bgaa bol uuniig unshaad shuud belen budaa idchiheesei bilee.

  7. LeRoy says:

    Түүхийн хүрээлэнгий эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд доктор З.Лонжид Маршал Х.Чойбалсангын талаар
    “Монголын төр засгийн ахмад зүтгэлтэн Х.Чойбалсангийн намтар, үйл ажиллагааг ултай судлан шинжилгүйгээр түүнд бүрэн үнэлэлт өгөх боломжгүй юм. Тиймээс Чойбалсангийн бага нас, удам гарлаас эхлэн насан өөд болох үеийн цогц судалгааг хийх нь зүйтэй. Урьд өмнөх судалгаанаас авч үзэхэд 1956 он хүртэл намын бодлогын дагуу бол сод хүн, Сүхбаатарын хамтран зүтгэгч цорын ганц хүн гэж үнэлж байсан. 1956 оны НТХ-ны бүгд хурлаар нэг хүнийг тахих, шүтэх тухай хэлэлцсэнээс хойш арай бодитой хандах болсон бөгөөд 1960-аад оноос энэ хүний талаар:
    Нэгд: Гарамгай хосгүй хүн
    Хоёрт: Монголын тусгаар тогтгол, хувьсгалын үйл хэрэгт гойд үүрэг гүйцэтгээгүй, мэдлэг сул, олон хүний амь хөнөөсөн, бусдын гар хөл бологч
    Гуравт: Бодит үнэнд ойртсон, Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн цөөн хүний нэг.
    гэсэн гурван үзэл баримтлал явсаар ирсэн гэжээ”.
    Ямартай ч гойд хосгүй хүн байсан нь намтраас нь харагддаг.
    Эхийн төрсөн дүү бөгөөд өөрийг нь үрчилмэн эх Нэрэн нас барсныг дуулаад Сайн бэйсийн хүрээн дэх хийдээс 3 өртөө газар буюу 100 км орчим газар алхаж явсан байдаг. Мөн Дорнод аймгаас Нийслэл хүрээ хүртэл үерхдэг нэгэн нөхөртэйгөө хамт явсан байдаг. Ийм хол газар алхах нь хэнд ч хэцүү байх нь ойлгомжтой. Гол нь үнэхээр зарчим, шударга байсан нь харагддаг. Өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тууштай хичээж чаджээ. 1910 онд Хүрээнд ирээд Д.Бодоотой танилцаж түүний дэмжлэгтэйгээр ГЯ-ны дэргэдэх орос монгол хэлний сургуульд суралцсан. 1914 онд Эрхүүгийн цэргийн сургуульд 3 жил сурсан.
    Мөн коммунизмд сохороор итгэлгүй улс орноо хэнээс ч илүү мэддэг байсан. МАХН-ын 1940 оны Х их хурал дээр Маршал Х.Чойбалсан “БНМАУ ЗХУ-ын тусламжтайгаар феодализм ба хамжлагат ёсноос нийгэм журамд орохоор явж буй улс, гэвч энэ шилжилтэд шаардагдах чухал нөхцлүүд манайд байхгүй, чинээлэг аж ахуйтанг дайсагнан үзэх нь буруу” хэмээн мэдэгдсэн байна.
    Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Оросын нөлөө манайд үлэмж их байсан нь гарцаагүй.

  8. EZA says:

    Монголчууд алтан уултай тэр нь тоосонд дарагдаад юу байгаа нь мэдэгдэхээ байж, Солонгосууд ганц алтан зоостой тэрийгээ өдөр бүр зүлгээд нүд гялбуулах болж.

  9. Anonymous says:

    sanal 1 bn. emzeglej bodj haramsaj yavdag zuiliig maani nudiig ni olood helchij dee

  10. tugs says:

    90 онд Бат-Үүл Лениний хөшөөнд “Энэ бол агуу хүн” гээд л мөргөдөг байсан (олны нүдэн дээр, баримттай). Үзэл баримтлал туйлбаргүйг нь хараад инээд хүрэх юм.

  11. Saikhnaa says:

    Сайн байна уу
    ОХУ-ын “Вольный город” сонины редактор Алексей Анатольевич Кургунов гэж хүн “Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон” гэж байх юм. Та үүнийг уншсан уу? Өмнө нь огт иймэрхүү зүйл бодож байгаагүй юм байна. http://world.time.mn/content/39902.shtml

    • Delger says:

      Наадах чинь харин ёстой тас гар уу, үгүй юу?! Үүнийг зөгнөлт зохиол, мөрөөдөл гэж хэлсэн ч зөөлдөнө. Нарийн ширийн энэ тэр юмыг нь ч орхиё. Зүгээр л сэтгүүлч утгаараа орос хэл дэх монгол үгийн тоог захын хэл судлаачаас асуучихгүй дээ. Тэгээд дараа нь зохиосон бол сайнсан. Ядаж хальт үнэмшилтэй болохгүй юу…

    • Delger says:

      Манайхан ядахад хүний нэрийг зөв тавьж сурмаар юм. Кургунов биш Кунгуров гэдэг нөхөр байна шд. Тюмень хотын хамгийн идэвхитэй блоггер юм байна. Бичсэн юмнууд, өгсөн ярилцлагуудыг нь өнгөц харвал юм болгоныг логикоор дүгнэхийг хичээдэг, уул нь жинхэнэ сэтгүүлч маягийн нөхөр байна. Гэхдээ өөрөө л логик гээд байгаа болохоос нуль хар ухаан болсон гар байх шиг, хэ хэ

  12. Түвшин says:

    20-р зуунд барууны үзэл сурталчдын сайтар дэглэсэн антикоммунист сценарын “монгол” вээрсэнд МАН уначихаад байгаа шдэ. Эхлээд үзэл баримтлалыг нь хараар будна. удирдагчдыг нь уймраа тэнэг, хөгшин, авилгач болгож муучилна. дараа нь улс төрийн чиг баримжааг үгүйсгэнэ. Энэ дайралтуудыг ойлгож харах ухаан байтугай сөхөө МАН (МАХН) -д байсангүй. Одоо өөрсдөө жирийн сонгогчдын түвшинд ортлоо шалтдаа буучихсан, барууны чиг баримжаатай нам болно гэж зарлаад балайрч байх гэж. Зүүний үзэлтэй соц-дек ч юм уу, коммунист үзэл санаанд өнөөдөр орон гэр байхгүй болчиж. Үзэл санаандаа бат зогсож цаг зуурын шалдир бульдир дайралтуудаас шантралгүй, лидерлэх шаардлага МАН-д бий болжээ. Өнөөдөр социалист нийгмийг муушааж, коммунист үзлийг үгүйсгэн доромжлох системтэй дайралт барууны ертөнцөөс явуулах нь суларсан. мэдээж үзэл суртлын машинууд нь хааяа дал даль гэх бол байгаа. одоо хэн тархи угааж байна гэхээр Америкийг тахин шүтэгч нар, орон орны неолибериалууд (ж: Баабар, Баярхүү..) л макро түвшинд нийгмийн оюун санааг харанхуйлж байна. энэ үзэгдлийн эсрэг хэн нэгэн биш энэ нам ажиллах хэрэгтэй. Социализм бол нийгмийн маш сайн зохион байгуулалттай энэрэнгүй бүтэц шүү дээ. гэхдээ 20-р зууны түүхэнд социализм байгуулах гэсэн дэвшилтэт үзэл санааны хажуугаар улс төрийн сөргөлдөөний улмаас ихэнх дэвшилтэт санаанууд хэлбэрийн төдий болж мөн чанартаа социализмийн номлолоос ухарсан тийм орнууд өнөөдөр бараг бүгд капиталист чиг баримжааг сонгох болсон. Гэтэл Скандинавын ихэнх улс социалист байгуулалтай, Швед бол бүр үлгэр жишээ авахуйц зохион байгуулалттай. тэнд амьдрал үлгэрийн мэт тайван амар жимэр юм билээ. юун америк англи цаашаа. улс төржилтөөс холуур байсан Скандинавын орнууд өнөөдөр социалист чиг баримжааг амжилттай хэрэгжүүлж байна. эдний улс төр нийгмийн байгуулал их сонирхолтой бөгөөд үр дүнтэй. Саяхан ОХУ-д нэгэн блогч 1985 оны ЗХУ болон өнөөгийн ОХУ 2-ын аль нь амдрахад таатай байх вэ гэсэн сэдвээр санал асуулга явуулахад 90 хувь нь 1985 оноо эргэлзэх юмгүй сонгоно гэсэн байна. Блогч маш их гайхсан бөгөөд өнөөдрийн компьютер, гар утас, машин гээд техникийн өндөр дэвшил, хувийн өмч гэх мэт зах зээлийн чөлөөт нийгмийн ололт яагаад сэтгэлд хүрэхгүй байгааг ойлгоогүй байна. гэтэл тэр үед үзэл санааны лидертэй, маргаашдаа итгэлтэй, өөрөөрөө бахархах, үр хүүхэддээ үлгэрлэх бүх зүйл ойлгомжтой, амьдралын утга учир тодорхой байсан гэж оролцогчид хариулсан байна. Ганц энэ жишээн дээр хэлэхэд өнөө цагийн МАН үзэл суртлын машинаа (ХЭРВЭЭ БАЙГАА БОЛ) зөв голдрилоор нь ажиллуулж социалист үзэл санаагаа хэнээс ч айж ичихгүй тугаа болгож явах хэрэгтэй. тийм гэгээ барууны үзэл суртлын асар том цунамигийн дараа дэлхийн цөөнгүй оронд тусаж эхэлж байна. Үзэл санааны лидерээс гадна нийгмийг харгис неолибериал суртал нэвтрүүлгээс чөлөөлөх чадварлаг нийтлэлчдийн дуу хоолойг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Баабар юу ч гэж бичээд сонин биш шүү дээ. тэр бол неолибериал хүн. тэр үзэл санаандаа тулгаарлаж нэг өнцгөөс бичдэг. орчин цагт неолибериал үзэл унаж байгаа. гол улс нь болох АНУ хэрхэн дампуу болж ирж байгааг бүгд харж байна. АНУ дампуурахаараа дайн хийдэг муу аргатай. Баабар удахгүй дайн хийхийг дэмжээд эхэлбэл гайхах хэрэггүй..

    • Anonymous says:

      Тантай 100 санал нэг байна да.

    • Anonymous says:

      Санал нэг байна. МАН-ын социалист үзэл баримтлалаа буцааж эргээх хэрэгтэй. Гэхдээ хуучинаас зарчимын хувьд өөр. Монголын онцлогтой социализм байх ёстой. Яг хятадын онцлогтой социализмыг хятадууд хэрэгжүүлж байгаа шиг. Тэгээд социалист улс гэхээр Хойд Солонгосыг шүүрч аван жишээ болгодогт цохилт өгөх хэрэгтэй. Дани, Швед, Норвеги, БНХАУ гээд олон орон социализмыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид энэ загвараар явах ёстой. Тэгж яривал Японы загварт ч социализмын оролцоо байгаа. яг социалист улс шиг 5 жилээр үйлдвэрлэл, эдийн засгаа төлөвлөж түүндээ хүрэхийн тулд ажилладаг үндсэн зарчимтай улс шүү дэ. Энэ төлөвлөж байж хөгждөг социалист аргад буруу юм үнэндээ байхгүй байна. Ямар ч төлөвлөгөө зорилтгүй залуургүй завин дээр суучихаад их далайд хөвж байгаа юм шиг одоогийн энэ ардчилсан засаг бол толгойгүй засаг бн. Ямар ч алсын зорилтгүй. ямар ямар салбаруудыг тэдэн он гэхэд тийм түвшинд хүргэнэ, ийм ийм үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн мастер төлөвлөгөө байхгүй. Сонгуулиар гарч ирсэн нь дур зоргоороо ямар ч тооцоо судалгаагүй амандаа орсоноо чалчиж ингэнэ тэгнэ гэж байдаг ийм тэнэг юм гэж үнэндээ баймааргүй бн. Эрдэмтэд судлаачид мастер төлөвлөгөөг салбар бүхэн дээр гаргаад засгийн эрхэнд гарсан нам зөвхөн түүнийг хэрэгжүүлдэг болмоор байна. Тэр төлөвлөгөөг хэр хэрэгжүүлсэнээр дүнгээ тавиулдаг баймаар бн. Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж төлөвлөгөөнд засвар орохоор бол бүх мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж хянуулж хамтын шийдвэр гаргахаас биш 2 намын мэдлэггүй авилгалчдаар шийдүүлдэггүй болмоор бн.

  13. Naraa says:

    Тэрэлжийн тунхаг гаргаж, МАН нэрийг авсан. Энэ тунхагийг яагаад ингэж нэрлэснийг тайлбарлана уу? Ардын намынхан Монгол хүний сэтгэлзүйг яагаад ойлгодоггүй юм болоо. залуу үеийнхэн нэрний утга гэхээсээ хэрхэн уншигдаж байгаад л анхаарна даа. Саяхан МАН-ы талаар сэтгүүлч МАН гэж уншихдаа Ардчилсан Нам гээд алдаатай уншиж байна лээ. Хэрвээ нэр хуучнаараа байсан бол лав тэгэхгүй байсан даа. олон түмний санаа бодолд сэтгүүлч ямар нөлөөтэйг хэн ч гадарлана биз дээ.

  14. Anonymous says:

    Яг үнэнийг тодорхой бичсэн байна.Манайхан Еврей нарын түүхээ, улс үндэстнийхээ бахархалаа дээдэлдэг тэр чанарыг нь дууриах хэрэгтэй байна даа.Уг нь эртний монголчуудад тэр уламжлал байсан.Жишээ нь Еврейчүүд Соломон хааныгаа бүх түүхийн хамгийн цэцэн мэргэний туйл байсан мэт алдаршуулж ярилцдаг.Гэтэл тэр нь 8 настай балчир охидоор зугаацдаг тийм л гаж донтон байсан.Тэд түүхэн хүмүүсийнхээ зөвхөн сайн гэрэлтэй талыг нь дууриаж алдаршуулдаг аж.

  15. Anonymous says:

    Буриадын Хүү Бат-Үүл хариугаа авч байхад та ийм юм бичээд хэрэг байгаа юм уу даа. Энэ залуус Баабарын бичсэнийг уншчихаад өөрийгөө аймаар мэдлэг эзэмшлээ гэж бодоод байдагт нь харамсдаг. Үнэхээр гайхалтай эзэмшсэн Пи Ар гэдгийг Баабарт хэдэн цаас өгвөл эхийгээ ч худалдах юм бичээд өгнө. Тэгээд тэрэнд нь итгэсэн гарууд БНХАУ-д болсон шиг УЛААН ХАМГААЛАГЧИД хийхэд бэлэн Ай энэ хорвоо юу болоод байна даа. Ямар сайн даа л Баабар өөрийн гаргасан толь дээрээ блогчин нэртэй амны салиа арилаагүй юмнуудын намтарыг оруулсан байн лээ. Үнэхээр дормжилж байгаа юм шүү. хэ хэ

  16. Anonymous says:

    Baabar bichsen yumnyhaa door vommentuudyg unshdag l baih l daa. Gehdee ooroo commented hariu bichdeggui l baih 😀 baabar busdaas aihtar mundag, uhaantai hun bish, zugeer l baigaa faktuudyg tsugluulj bicheed dugnelt hiideg hun, ene nohor ch tiim l hun. Gehdee bainga baabar ruu dairaad, suuldee oorygoo jisheed baihyg bodvol baabaryg ih mundag gej boddog bololtoi. Unendee ta 2 zugeer l niitlelchid, end bicheed bgaa shig tom bdologo, zorilgo ntr baihgui

    • Ганаа says:

      Би Баабартай өөрийгөө жишээгүй. Мөн би Баабарыг “ухаангүй”, тэнэг гэж хэзээ ч хэлээгүй. Нийгэмд олон ургальч үзэл байх ёстой тэр хэмжээнд би түүнийг шүүмжилсэн. “Мундаг” энэ тэр бол Та нар шиг усан тэнэгүүдийн боддог зүйл. Би нийтлэлч биш, судлаач. Харин намайг яг баримттай, бодитой шинжилсэн, худлаа гэсэн нэг ч бичвэр одоо болтол Монголд нэг ч ширхэг байдаггүй. Чи шалгаад үзээрэй. Ер нь ингэхэд “зүгээр л нийтлэлч” байхад юу нь болохгүй байгаа юм ?! Чи муу усан тэнэг тэр “бодлого зорилгоо” наад төр засаг, намуудаасаа нэхэж сур…

  17. baatar says:

    Sudlaach xun cudlaachaaraa l baidag!! naad xuuxduudee buu too tsagiin garz! Amjilt xusiye!

  18. Anonymous says:

    Tuiliin unen gej ene dee uragshgui uhaand ni uhna uhchihsen MAN. Ahiin mini avch yavsan namiig avilgaliin zagalmailsan etseg number One budaa bolgoson. Daraa ni luivarchin Batbold nugaslasan daa muu lalaruud.

  19. Chinbaa says:

    Tuiliin unen gej ene dee uragshgui uhaand ni uhna uhchihsen MAN. Ahiin mini avch yavsan namiig avilgaliin zagalmailsan etseg number One budaa bolgoson. Daraa ni luivarchin Batbold nugaslasan daa muu lalaruud.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: