ХӨГЖИЛ ХИЙГЭЭД МАНАЙ ХӨГЖИЛ

Бид сүүлийн үед улс орноо хөгжиж байгаа эсэхийг ч мэдэхээ байв. Энэ нь хүн болгонд “ойлгомжтой” хөгжил гэдгийг хэн ч мэдэхээ байсанд оршино. Өнөөдөр ч мэдэхээ байсан юм биш, сүүлийн 20 гаруй жил мэдэхээ байсан юм. Үүнийг Б.Даш-Ёндон багшаас өөр ярьж байгаа хүн бараг алга. Ойлгохгүй юмаа үл тоодог монгол заншлаар тэнэгтээд яваад байвал болох мэт сэтгэвэл үндэсний мөхөл ойрхон буй за. Иймээс хөгжлийн талаарх онолын социологийн үндсэн ойлголтуудыг ихэд хялбарчлан манай жишээн дээр харуулахаар шийдэв. Ингэхгүй бол юм болгоныг хөгжил гэсээр байгаад харанхуй мунхагийн туйл болж гүйцлээ ш дээ… Read more of this post

ӨНӨӨДӨР Ч ГАРГАМААР ТОГТООЛ

Өнөөдөр УИХ төсвийн тодотгол, эдийн засгийн шинэчлэл хэлэлцэж байгааг харахад манайд санхүүгийн сахилга бат гэж үнэндээ алга. “Улсын мөнгө санхүү шамшигдуулагчид” улсын эдийн засаг, улсын төсөв ярихаар юу болохов ?! Тэгээд түүхээ бодов. 1929 он буюу одоогоос 85 жилийн өмнө МАН-ын YII Их Хурлаар сонгогдсон Төв Хорооны II Бүгд Хурал нэгэн хувьсгалт тогтоол гаргасан юм. Тогтоол их урт бөгөөд сүртэй. Энэ тогтоолын “Хүнд сурталтан ба мөнгөн санхүүг шамшигдуулагчид нар лугаа хэрхэн эсэргүүцэх тухай” хэсгийг энд сийрүүлэн толилуулж байна. Яагаад дахин сийрүүлээд байна гэвэл манай ажлаа хийж чадахгүй УИХ энэ тогтоолыг яг одоо хуулж гаргаад хэрэгжүүлчихвэл манай ажил үйлс ямар ч эргэлзээгүй урагшлана гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Өнөөдөр ч гаргаж болмоор тогтоол гэж Та ч гэсэн дүгнэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна… Read more of this post

ЯЗГУУР ҮНДСИЙН ТУХАЙ

Үндэсний аюулгүй Байдлын Зөвлөл Чингис бондын мөнгө хаа байгааг бүртгэх асуудлаар зөвлөмж гаргав. Ийм хөгийн асуудлаар зөвлөмж гаргана гэдэг бол үндэсний аюулгүй байдал ямар түвшинд унасныг илт харуулна. Манайхан ч айхаа ч байж дээ.
Эдүгээ бид үндэсний аюулгүй байдлын тухай ярих цаг болсон. Үүнийг ярихын тулд бүх уг сууриар нь хөндөх ёстой. Энэ бол “язгуур үндэс” гэсэн ойлголт юм.
Read more of this post

ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ…

Энэ мэдээ 1923 оны 4 дүгээр сарын 29-нд Монголын цахилгаан мэдээний агентлаг “Монта”-гийн хураангуй сэтгүүлийн № 96-д гарч байсан юм. Өнөөгийн “Монцамэ” агентлаг л даа. Одоо энэ мэдээг нэг уншаад үз дээ. 100 жилийн дараа хэр их өөрчлөгдсөн байна… Read more of this post

МАН-Д ЧАДАХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА…

Давхар дээл тайлах асуудал нуран унав. Энэ бол монголын улс төрийн стратегийг шийдэх асуудал байсан юм. Мэдээж Монголд ямар ч стратеги хэнд ч байхгүй учраас би улс төрийн шинжлэх ухааны заншил ёсоор “стратеги” гэж нэрлэж байна. МАН олон жил санаж мөрөөдсөн юмаа өөрөө нураав. Read more of this post

АРГАГYЙ АМРАГУУД

Түүх давтагддаг гэдгийг Та үүнийг уншаад ойлгох болно. Энэ өгүүллийг би одоогоос бараг арваад жилийн өмнө буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-нд “Эх орон-Ардчилал” эвсэл задрах үед бичиж тэр үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонинд” нийтэлж байсан юм. Олон хүн намайг 2008 онд ganaa.mn блог нээгээд “бичиг үсэг сурсан” гэж ойлгодог, үүгээр би түүнээс хавьгүй өмнө бичиж байснаа нотлохыг хичээв. Энэ өгүүлэлд банк, хуйвалдаан гээд одооны бүх юм байгаа. Мөн гарч буй хүмүүс нь бараг бүгдээрээ одоо ч гэсэн хуучин улс төрөө хуучин аргаараа хийгээд давхиж яваа нь үнэхээр гайхалтай. Монголчууд ийм хүмүүсийг энэ олон жил байлгаад залаад байдаг нь бүр гайхалтай… Read more of this post

ХЯМРАЛЫН ГУРВАН ШАЛТГААН

УИХ дээр ч, Засгийн Газар дээр ч, гудамжинд ч “хямралын шалтгааныг” ярьж байна. Гэхдээ олохгүй байна. Иймээс тэрхүү маргааныг шийдэхэд нэмэр болгох зорилгоор энэхүү аналитик өгүүллийг толилуулж байна. Уг нь цуврал өгүүлэл бичих санаатай. Гэвч “онолдоод” загнаад байвал заавал үргэлжлэлийг бичих албагүй… Read more of this post

ХӨРШҮҮДИЙН НАЙРСАЛ БА ХҮЙТРЭЛ

Манайхыг мөнгөтэй мөнгөгүй гэж заваарч байх хооронд эргэн тойронд олон л юм болж байна. Энэ тухай бяцхан эрэгцүүлэл өгүүлсү… Read more of this post