ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ…
2014/05/10 4 Comments
Энэ мэдээ 1923 оны 4 дүгээр сарын 29-нд Монголын цахилгаан мэдээний агентлаг “Монта”-гийн хураангуй сэтгүүлийн № 96-д гарч байсан юм. Өнөөгийн “Монцамэ” агентлаг л даа. Одоо энэ мэдээг нэг уншаад үз дээ. 100 жилийн дараа хэр их өөрчлөгдсөн байна…
Хятадтай залгаа хил дээр Үддэд (уг мэдээнд ингэж бичжээ. Замын-Үүдийг хэлж байна-Х.Д.Г.) монголын хилийн гаалийн газар байдаг. Өргөө рүү явж байгаа жингийн ачаанд энд үзлэг хийдэггүй, учир нь Өргөөд үзлэгт ордог. Хаалган-Өргөөгийн замаас Сайр-Уснаас Заяын шавь, Улиастай орох бүх жингийн цуваанд Үддэд үзлэг хийж байна. Хятадаас Улиастай, Заяын шавь руу их хэмжээний бараа таваар зөөдөг учир Үддэд гааль орлого ихтэй (жилд 100.000) тул эндэхийн ажил маш их байна.
Гэтэл гаалийн газрын орон тоо туйлын цөөхөн, гаалийн газрын эрхлэгч бөгөөд хилийн хамгаалалтын дарга, доод тушаалын хоёр ажилтан гэсэн 3 хүнээс бүрэлдэж байна. Ийм бага орон тоотой болохоор гаалийн ажил хэвийн явагдаж чадахгүй байна, жинчид олноор бөөгнөрсөн үед саатаж, албан хаагчид цөөхөн учир ажлаа дийлэхгүй байна. Ийм нөхцөлд байдалд аливаа алдаа доголдол гарч, орлого буурч болох билээ.
Ийнхүү цөөн тооны хүн ажиллуулж, хэмнэлт гаргах гэснээр гааль хавьгүй их орлого дутуу авч байна.
Албан хаагчдын орон тоог нэмж, ажлыг жинхэнэ албан газрын ажлын жишигт хүргэх нь чухал байна.
Түүнээс гадна нэвтэрч байгаа хүмүүсийн ажигласнаар Үддэдийн гаальд бэлэг авах явдал цэцэглэж байгаа гэнэ. Гаалийн газарт үзлэгт орж буй жинчид бүгд (?!) албан хаагчдад дурсгал болгон бэлэг барьдаг. Түүнийг нь албан хаагчид буцаадаггүй (?!) байна. Энэ байдлыг даруй эцэс болговол зохино. Учир нь улсын байгууллагын албан хаагчид харьцагч пүүсүүдээс аливаа бэлэг авдаг (?!) явдал огт байж болохгүй. Албан хаагчдын хөдөлмөрийг сангаас хангалттай хэмжээгээр үнэлдэг билээ.
Мэдээг сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 10.
хаха ёстой доо, юу ч өөрчлөгдөөгүй байна шдээ.
Өгдөг авдаг ёс эрт ч, эдүүгээд ч биднийгээ даган оршсоор байна даа гэмээр. Баабарын хэлдгээр хүний натур нь юм байлгүй гэмээр.
100 жилийн өмнөх байдал өнөөдөр яг хэвээрээ л байдаг. Дараагийн 100 жил биш 10 жилдээ энэ байдал нь өөрчлөгдсөн байхыг маш их хүсэж байна.
одоо төв шуудангийн гааль буюу гаднаас илгээмж авахад үнэн хэцүү , гаалийн байцаагч нь алтан цагтай гараараа илгээмжээр ирсэн нярай хүүхдийн тэжээлийг энэ юуийн гээд л гайхаж эргүүлж тойруулж хараад л , дээрээс төсөв 0 болсон орлого төвлөрүүл гэсэн гэж ирээл, тэгээд л тооны машин гаргаж ирснээ л 15.5% авна гэснээ базчмаар цаас гаргаж ирснээ гараар нэг бүрчлэн бичээд л наана нь хүмүүс нь хүлээгээд л..компуутэр энэ тэрд оруулж принт мринт барааны код гэж ч байхгүй .. энэ олон хувь хүний арилжааны бус илгээмжийг нэг бүрчлэн задлаж үзээдл үнэн төвөгтэй улам л хэцүү болгоодл байхын , ноднин дотроос нь 1 ш бэлэг өгчхөөр болж байсан энэ жил арай авч чадахгүй бна лээ