СОНГУУЛИЙН ХЭРҮҮЛ ДУНДААС…
2017/06/20 19 Comments
Сонгуулийн хэрүүл маргаан, гүтгэлэг, хийрхлийн “тоос шороон” дундаас бодит үнэнийг олж харах чадвараа олон хүн гээжээ. Гурван талаас түгээсэн хар пиар дэндүү ширүүн эхэлсний улмаас монголчууд сонгогч олноос үймсэн олон (толпа) болж хувирахад хуруу дутуу байна. Гэвч энэ бүх хэрүүл уруулын цаана нийгмийн үзэгдэл явсаар байгаа л бөлгөө. Энэ тухай өгүүлсү…
Анхдагч нөхцөл
Сонгуулийн компанийн анхдагч нөхцөл гэж байдаг ба энэ нь нэр дэвшигчдийн болон намын “намтар түүх”, үйл ажиллагаанаас хамаардаг. Энэхүү “сайн муу” нь нэр дэвшигчдэд ойролцоогоор ижилхэн байв.
Нэг. М.Энхболдод 2 “том нүгэл” байв:
1. Газрын наймаа. Үүнийг бараг 20 шахам жил ярьсан сэдэв боловч маш их “элэгдсэн” учраас анхнаасаа онцгой нөлөө үзүүлж чадахгүй байсан ба одоо болтол чадаагүй.
2. Эрлийз хурлийз. Энэ талаар сөрөг хүчин дайралт хийх нь нэн тодорхой байв. Гэвч үүнийг саармагжуулах олон боломж байлаа. Бас л маш сул үндэслэл.
Хоёр. Х.Баттулгад 2 “том нүгэл” байв:
1. Өмч хувьчлалаар хөрөнгө завшсан. Энэ нь бас л 20 шахам жил ярьсан учраас маш их элэгдэж улиг болсон асуудал учраас мөн л онцгой нөлөө үзүүлэх боломжгүй юм.
2. “Овоолсон шороо” буюу төмөр замын асуудал. Энэ нь нэлээд ноцтой асуудал боловч бас л 10 шахам жил ярьсан элэгдэж эхэлсэн асуудал байсан юм. Түүнээс гадна эерэг, сөрөг болон зөрчилтэй баримтууд асар их байсан нь аль аль талд давуу боломж олгоогүй юм.
АН, МАН-ын асуудлыг манай олон нийт дэндүү сайн “мэдэж” дүгнэдэг тул би тодруулж ярихгүй. Гэхдээ л АН, МАН-ын сайн муу, буян нүгэл “тэнцүү” гэж тооцоолж болно. Дээр дурдсан “ойролцоо тэнцүү” нөхцөлд сонгуулийн компани эхэлсэн юм.
Сонгуулийн компанийн эхэнд буюу энэ 06 дугаар сарын 02-нд би “Чөтгөрийн тойргийг эвдэхийн учир” өгүүлэл бичиж тэнд анхдагч судалгааны талаар өгүүлснийг олон хүн санаж байгаа байх. https://ganaa.mn/2017/06/02/pqwoirutyutut/
“Хэд хэдэн судалгааны дунджаар М.Энхболд 31%, Х.Баттулга 29%-ийн дэмжлэгтэй байна. Энэ нь тэдний гарааны нөхцөл яг адилхан гэсэн үг. Харин сонгогчдын 40 орчим хувь хэнийг дэмжихээ шийдээгүй байна. Одоо МАН, АН хоёр энэхүү “хөвөгч сонгогчид”-ыг татахын тулд хамаг хүчээ дайчилж байна. С.Ганбаатар гарч ирснээр дээрх байдалд ямар нэг өөрчлөлт орох боловч “хувийн жин” багатай учир нөлөөлөл нь бага гарна байх…” гэж дүгнэсэн юм.
Бичлэгийн тухай бодрол
Гэтэл 90 минутын гэж нэрлэгдсэн бичлэг бүрэн эхээрээ гарч ирэв. Энэ тухай өөрийн таамаглалаа өгүүлэх гэсэн юм. Би өөрийн таамаглалд шинжлэх ухааны динамик логикийн аргыг ашиглана.
• Г.Доржзодов нь ҮАБЗ-д ажиллаж байсан гэж өөрөө ярьсан. Энэ нь Тагнуултай ихээхэн холбоотой гэсэн хэрэг юм.
• Г.Доржзодов 2014.07 сард А.Ганбаатартай танилцаж, улмаар Ц.Сандуйтай танилцаж тэдний бүрэн итгэлийг олжээ.
• Ц.Сандуй эдийн засагч, түүний зөвлөх А.Ганбаатар хуульч боловч тэд ердөө л Улаанбаатарын түвшинд ажиллаж байсан учраас МАН-ын том түвшинд ажиллаж сэтгэж чадахгүй, тэгээд ч мэдлэг, туршлага хомс, “онгироо пацаанууд” юм.
• Ингээд Г.Доржзодов нөгөө хоёртоо “агуу их санаа” хэлсэн ба түүний агуулга нь: “Та нар сонгуульд ялъя гэж бодож байвал албан тушаалыг мөнгөөр үнэлсэн бүдүүвч зохио, мөн интернет сүлжээнд идэвхитэй ажилла, би туслая” гэсэн бололтой.
• Энэ санаа Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрт ихэд таалагдсан ба гурвуулаа нийлж байгаад даргадаа “агуу их” төлөвлөгөөгөө танилцуулахаар шийджээ.
• МАН-ын залууст нэг нийтлэг бөгөөд нэн аюултай нэг өвчин байдаг ба энэ нь өөрсдөө толгой нь хүрэхгүй тохиолдолд хүний бэлэн санааг хулгайлан авч түүнийгээ хөөсрүүлэн, лаг гоё болгож, өөрийн хийсэн ажил бүтээл мэтээр дарга нартаа танилцуулж, тэднээс үнэлгээ авах явдал байдаг.
• Ингээд дээрх “өвчний дагуу” М.Энхболдод төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэр өрөөнд 4 хүн байсан ба 3-ыг нь бид таньсан ч нэг нь IT ажилтан гэж нүүрээ далдалсан ба энэ нь мөнөөх Г.Доржзодов болох нь одоо тодорхой байна.
• Мөн бичлэг анх задрах үед М.Өлзий гэсэн нэр гарч байсан ба түүнийг Г.Доржзодовтой хамт бичлэг задалсан гэж ярьж байв. Сүүлдээ М.Өлзий гэгч ор сураггүй алга болсон нь анхаарал маш их татна. М.Өлзий эсвэл Г.Доржзодовт туслаж байсан, эсвэл бичлэг хийснийг мэдэж байсан хүн. Өөр хувилбар байхгүй.
• Г.Доржзодов 2014.07 сард А.Ганбаатартай танилцаж, улмаар Ц.Сандуйтай танилцсан ба 2014.09.08-нд бичлэгээ хийжээ. Ердөө л 2 сарын дотор “тагнуулын IT мэргэжилтэн” МАН-ын хамгийн дээд, дотоод хүрээлэлд шургалж амжсан байна.
• М.Энхболдод “агуу их төлөвлөгөө”-гөө танилцуулж байгаа нь хананд өлгөсөн самбар болон заагуур барьсан А.Ганбаатарын зурагнаас илт харагдана. Өөрөөр хэлбэл М.Энхболд юу ч мэдэхгүй, зүгээр л “танилцаад” сууж байна. М.Энхболд “энэ чинь (схем) зөвхөн хот уу, эсвэл бүгдээрээ юу” гэж асууж байгаа нь тэр даргын хувьд асуудалтай танилцаж байгааг л харуулж байна.
• М.Энхболд ердөө л 2 “алдаа” гаргажээ. Нэг нь “цүнхтэй мөнгө”, нөгөө нь “герман мэргэжилтэн”-ний асуудал. “Цүнхтэй мөнгө” бол нам болгоны нийтлэг зовлон юм. “Герман мэргэжилтэн” бол зүгээр л уулзсан тухай мэдээлэл юм.
• М.Энхболд ярианы эцэст “за ч гээгүй, үгүй ч гээгүй” нь үнэхээр хашир даргын эргэлзээгүй сайн чанар мөн.
• Энэ үед Г.Доржзодов нууц бичлэг хийж, зураг авч байсан ба ярианд зөвхөн “интернетийн асуудал” ярих үед, нэн болгоомжтой оролцож байна.
• Асар удалгүй энэ бичлэгийн нэгэн богино тасархай МАХН-д хүрсэн ба Э.Эрдэнэжамъян анх удаа хэвлэлийн хурал дээр зарлажээ. Э.Эрдэнэжамъян мэт нь ийм том түвшний бичлэг олох ямар ч боломжгүй, тэр зүгээр л хэвлэлийн хурал хийх үүрэгтэй.
• Тэгэхлээр энэ бичлэг хамгийн анх Н.Энхбаярын гарт оржээ. Энд хэнээс гэсэн томоос том асуулт үүснэ. Н.Энхбаяр захын нэг банди гүйж ирээд бичлэг өгөхөд шууд үнэмших гэнэн хүн биш юм. Түүнд бичлэгийг өндөр дээд, зиндааны, түүнийг сайн таньдаг хүн өгсөн байх ёстой.
• 2016 оны сонгууль яаж ийгээд өнгөрсөн ч одоо бичлэг бүрэн эхээрээ, мөн эзэнтэйгээ тодорч байна. Гэхдээ бичлэг олон сурвалжаас зэрэг зэрэг тарж байгаа нь бичлэг олон хувь тархсныг нотолж байна. Үүнээс цааш юу болсныг монголчууд бүгдээрээ мэдэх учир би нэмж дүгнэхгүй.
• Харин ийм том, ийм алсыг харсан, ийм уран, ийм хорлогчинтой “тусгай ажиллагааг” Монголд хэн хэн хийж чадах вэ ? гэж асуугаад үзье.
• Миний баттай итгэж байгаагаар ийм “том” ажлыг Ц.Элбэгдорж, Ц.Хурц, С.Баяр 3 л зохион байгуулж чадах боломжтой. С.Баярыг намынхаа эсрэг ажилласан гэж би бодохгүй байна. Үлдсэн хоёрыг нь бол “нэг хүн” гэж үзэж бүрнээ болно…Гэвч энэ бол миний л таамаглал юм…
Бичлэгийн уршиг
Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм бичлэг олж авна гэдэг АН-ын хувьд тэнгэрийн умдаг атгасан явдал болов. Уг нь АН М.Энхболд руу “эрлийз”, “овоолсон шороо” хоёроор дайрна гэж бодож байтал “тэнгэрийн хишиг” өөрөө гарт нь унаад ирэв. Одоо бол үүнийг янз бүрээр тараах, сурталчлах л ажил үлджээ…
АН-ын дээд удирдлага ч гэсэн 90 минутын бичлэгтэй ижил агуулгатай зүйл дандаа ярьж байдгийг дурдах нь шударга явдал болно. МАН, АН хоёрын ялгаа нь АН нь хөдөлшгүй баримттай, МАН нь юу ч байхгүйд л оршино.
Ер нь бол 90 минутын бичлэг бол АН, МАН хоёр буюу Монголын улс төрийн систем засал авахгүй болтлоо доройтсоныг нотлох оргил баримт юм.
Ямар ч гэсэн бичлэгийн үр дүнд нэр дэвшигчдийн рейтингэд ноцтой өөрчлөлт гарч эхлэв. Сонгуулийн эхэнд би дээр дурдсан судалгааны дүнг шинжлээд ийнхүү дүгнэж байв: “Нэр дэвшигчдийн анхдагч суурь нөхцөл яг адил байна. МАН сурталчилгааны явцад намаа сахилгажуулах, зохион байгуулалтаа цэгцлэх өргөн боломжтой учир яван чангарна. Ингээд М.Энхболд яльгүй давуугаар ялах болно.”
Гэтэл бичлэг гарч ирснээр ийм боломж байхгүй болов. Би сүүлийн үеийн олон судалгааг харж шинжилж байна. Манайд МАН захиалсан судалгаа МАН талдаа, АН захиалсан судалгаа АН талдаа гардаг “хуультай” бөгөөд энэ нь улс төрчдийг ч, сонгогчдыг ч төөрөгдүүлэх аюултай байдаг. Мөн Монголд судалгаанд итгэх итгэл бүрэн устсан гэж дүгнэж ч болно.
Гэхдээ сайн муу, болсон болоогүй олон судалгааны анхдагч өгөгдлийг олоод, түүнд маш сайн мэргэжлийн математик боловсруулалт хийж чадвал ямар нэг хандлага, зүй тогтол олж болдог юм.
Одоогийн байдлаар Х.Баттулгын рейтинг хамгийн өндөр, үүний араас М.Энхболд, С.Ганбаатар хоёр бараг зуузай холбож, зарим тохиолдолд С.Ганбаатар ялимгүй илүү байгаа хандлага харагдаж байна.
Энэ нь М.Энхболд яван чангарсаар байгаад ялах болно гэсэн анхдагч дүгнэлтийг ихэд эргэлзээтэй болгож, Х.Баттулга ялах магадлалыг ихээхэн нэмэгдүүлж буй хангалттай бөгөөд хүрэлцээтэй үндэслэл юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 06 дугаар сарын 20.
Ганаа ах, бичлэгийг хэсэгчлэн онлайнд байршуулсан хүн Доржоо өөрөө гэдгээ хэлсэн. Тэхээр МАХН-ны нарийн нийтэд ил болсон тасархай бичлэг дээр л дөрөөлж хэвлэл дуудаж мэдээлэл хийсэн биш үү.
Бичлэг олох нэг хэрэг, бичлэг онлайнд байрлуулах шал өөр техник ажил…
Гадны ямар нэг нөлөөл байх магадлал байгааю, барууны ч юмуу ?
Байгаа л гэж бодож байна…
Jenco nuguu 2-soo hohirol uchruulah magadlal hamgiin baga baij chadahu? Esvel odoo deer baigaa systemiig evdej, ur dagavar ni hohiroloos ni iluu garch chadna gejuu? Ene hun chin Ebi, Erdenebilegtei karmaa 1 bol Manan l gesen ug bizde. Ta tailbarlaj uguuch
Мундаг бодрол байна. Бас сайхан хичээл байна.
Сайн байна уу, Ганхуяг ахаа,
Энэ сонгуулиар Ц.Э ерөнхийлөгч М.Энхболдын талд байгаа нь яг баттай үнэн үү? МАН-ын нөхөд өөрсдөө үгүйсгээд дунд нь надад эргэлзээ үүсээд, таниас асууж байгаа юм а.
Баттай.
Баярлалаа.
dundaas doosh Ganbaa gej baisan chin ganbaa 50say wond buderweee huurhii
элбэгдорж энхболдыг хорлосон байж магадгүй. гэж ойлголоо. манан-гийн угсаа залгамжлах асуудал яахын тэгээд
Ганбаатар бүдэрлээ.
Тийм л байх…бичлэг хийдэг,хийх даалгавар егдег нь бидний дайсан, бид егееш Yмхээд хоорондоо уралцаад байх хэрэггYй
үр дүн доор бичсэнээр яг л гарлаа даа. Энхбаяр ч хүчтэй юм аа. Хэрэв өөрөө үзсэн бол баараггүй ерөнхийлөгч болохоор байжээ. Энколд л сүүлд юм хийж Ганбаатарыг давчихлаа. Одоо бол энэнээс болоод Энхболд гарахгүй нь бүр ойлгомжтой боллоо. Харин ирцийг 50%-д хүргэхгүйн тулд бүтэн сайн өдөр наадмын өмнөхөн болгож байгаа нь нэгэнт Энколд гарахгүй тул 2 ууланг нь унагаад дахиад өөр хүн оронд нь оруулж ирэх бодлоготойгоор энэ өдрийг сонгосон юм бол уу гэж бодох юм. 7 сарын 9 бүтэн сайн өдөр наадмын өмнөхөн хүмүүс ид хөдөө гадаа хөвсгөл байгал гээд л явдаг үе нь дээ уул нь
“Одоогийн байдлаар Х.Баттулгын рейтинг хамгийн өндөр, үүний араас М.Энхболд, С.Ганбаатар хоёр бараг зуузай холбож, зарим тохиолдолд С.Ганбаатар ялимгүй илүү байгаа хандлага харагдаж байна.” энэ өгүүлбэр үнэн гэдэг нь 6-р сарын 26-ны шөнө батлагдлаа. Шинжлэх ухаан далдыг харагч бөлгөө. Шинжлэх ухааныг эзэмшсэн Монгол судлаач бидний
бахдал бөлгөө.
Сонгуулийн дүн яг л таны хэлснээр гарлаа шүү
Гэхдээ 2дах шатны дахин сонгууль болох эсэхийг хэлсэнгүй магадгүй үргэлжлүүлэх бсан бх
Одоо цаашаа яаж хөврөх бол
Шөнийн зурагтаар хоёрдугаартаа хөө. Сэрээд хартал гуравдугаартаа хөө. МАХН-ы гунигийн дуу.
Миний бодлоор мэтгэлцээнээс болоод МАН-ны зарим гишүүд Ганбаатарлуу ханарчих шиг боллоо, түүнээс сайндаа ч ийм санал аваагүй байх. 3- дахь шатны сонгууль явуулах гэж байгаа нь тодорхой болчихлоо. Мэдээлэлгүй хүнд тааварлах хэцүү юм. Таныхаар энэ 2 дахь удаагийн санал асуулга юү болох бэ?
Ganaa ahaa bidend yer ni gerel gegee bnuu.yeronhiilogch blsn battulga mgld sain zuiliig hiih blvuu saar zuiliig hiih blvuu