А.БААТАРХУЯГ: ЧАНГИЙН ХУУШААН ХААНААС ГАРААД ИРЭВ ?

Нэр дэвшигч М.Энхболдын сөгдөн мөргөсөн “лам” (б’лама) ямар учиртай вэ? гэж хүмүүс ихээхэн гайхаж байна. Буддынх нь буддынх. Гэхдээ шарынх уу? улааных уу? хөхийнх уу?

Буддизм дотроо олон урсгалтай, Хятадад, тэндээс соёлын хамаатлаар солонгос, японд түгснийг чан, зэн буддизм, хөхийн шашин, хийдийг хуушааны, сүмийг “Гэсэр сүм” гэж Монголчууд нэрлэж иржээ.
Хятад буддизмын түүхийг товчилж тоймолбол:
Тангийн үе: Тухайн цагтаа буддизм өргөн уудам нутагт тархахдаа орон нутгийн хэв маягтай олон урсгал болсон ч сүүлийн хагас зуун жилд дэлхий ертөнц мэдээллээр ойртон нягтрахын хэрээр үндсэн философидоо буцан хураагдаж, ойртон буй юм. Ялангуяа Тангийн үед Хятадууд алс баруун хязгаараас, Түрэгийн эсрэг нэгдсэн холбоотон Кушанаас буддизмыг “авсан” юм. Хөхийн шашин Хятадад V зууны үед дэлгэрсэн Буддын шашны нэг урсгал хувьсан өөрчлөгдсөөр Буддагаас нэн холдож, Хятадын жанжин Гуанди-г шүтдэг болжээ. Мөнхүү “замдаа” баруун хятадын үндэсний бон (дао) шашинтай холилдож “хятад” шашин болжээ. Ардчилсан хувьсгалын дараахан энэ үйл явцыг харуулсан Хятадын “Тансан ламын үлгэр” киног монголд гаргасан нь соёлын ижилсэл, шашны ойртолт хийх зорилготой байсан авч атеистууд голлосон Монголд төдийлөн нөлөө үзүүлээгүй юм. Тангийн үед Төвдийн Соронзонгомбо хаанд буддизмээр нөлөөлж, холбоотон болох зорилгоор нэгэн гүнжээ өгснийг Хятадын түүхийн баатарлаг гурван эмэгтэйн нэгд тооцдог. Нөгөө хоёр нь умард Хүннүгийн хаан ба Галданд буулгасан гүнжийг хэлдэг.
Юаний үе: Монголын Юань гүрнийг унагасан бослого Хятадын чангийн “нууц” сектээс эхлэлтэй байсан ба тэд “Мин хаан” төрнө гэсэн үзэл санааны нэгтгэлийг хийж, “Улаан алчууртны бослого” дэгдээснээр Монголын эзэрхэл унасан билээ. Энэ хэрээр Мин угсааны гүрэн тогтоход чан буддизм нөлөөгөө хадгалж үлдсэн юм. Мин угсааныхан ч түүнд түшиглэж байв. Мин угсаа Монголчуудыг бүрмөсөн дарахаар ялангуяа “монгол цустай” гэгддэг гуравдугаар хаан Юнлэ-гийн үед гурвантаа их аян дайныг хийсэн ч бутцохиулсан юм.
Чингийн үе: Манжууд 1644 онд Хятадыг эзлэхдээ мөн л буддизмыг “тугаа” болгосон бөгөөд Гуанди-н сүнс залран ирснээр дайснаа дарж улсаа байгуулсан гэж итгэж шүтдэг болж, хөхийн сүм олноор байгуулдаг болсон. Түүний дүр, хуушааны сүмийн гол шүтээнийг Монголчууд аман яриандаа “Гэсэр” гэдэг.
Манж нар хятадыг дайлах явцад намагт хаагдаж, мөхлийн туйлд хүрэхэд нэгэн хэрээ модны оройд сууж харагдсан ба түүний нисэх замыг дагаж явсаар намгаас гарсан гэж домоглон хэлэлцдэг. Тиймээс “Гэсэр” сүмийн үүдэнд өндөр чулуун шон босгодог ёс тогтжээ. Тэр шонг харъя гэвэл хуучин маймаачин, одоогийн Амгалан дахь сүмд очиж үзэж болно. Тэнд нарийн сийлбэртэй хоёр чулуун багана бий, харин хийдийг шарын болгож хувиргасан болно.
Одоо Монголыг үзье!
Богд хаант Монгол Улсын үе: Энэ үед Манж Чин гүрэн мөхсөнд тусгаарласан Монголчууд “Гэсэр” сүмүүдийг үндсэнд нь хаасан юм. Гэсэр сүмүүд голдуу цэргийн бэхлэлт, амбан сайд бүхий газар байсан нь учиртай. Гуанди-г тахидаг учраас, цэргийн сүр дарах гэж тэр… Ялангуяа Ховдыг чөлөөлөх дайны үед Гэсэр сүм, гол шүтээнийг бүрэн эвдэн сүйтгэж, шатаасан ба Улиастайнх мөн адил үйл явцаар устсан. Хүрээний Гэсэр сүмийг хааж, Ханд ванд өргөө болгон өгсөн гэсэн яриа ч бий. Ингээд үндсэндээ XX зууны эхээр хуушааны сүмүүдийн голомт тасарсан болно.
2017 он: Гэвч аливаа субьектив зүйлс амь бөхтэй (өнөө коммунизмын хий үзэгдэл гэдэг шиг) байдаг ёсоор чангийн хуушаан Монголын парламентын тэргүүний хаалттай өргөөнд ч нэвшин орсон (байсан) ба амь бөхтэй оршсоор байгаа нь сонгуулиар илрэв.


2017 оны 06 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to А.БААТАРХУЯГ: ЧАНГИЙН ХУУШААН ХААНААС ГАРААД ИРЭВ ?

  1. bat says:

    M.E-g enetheg ruu ih yavj murgul hiideg hvn gej sonsson yum baina. manai mongold shashin ch tus bolohoosoo hor boloh ed dee

  2. есөн says:

    ШАШИН гэдэг үгний утгыг ойлгодог ч болоосой та нар минь. бүх л юмыг гэдсээ дүүргэж аваад л ….. гэхтэй холбож ойлгох юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: