СОВИН НЬ ТАТАХААР…

Энэ 2-р сарын 18 буюу битүүний өдөр С. Баярцогтын асуудлыг УИХ хэлэлцэнэ. Түүнээс өмнө ноён Ц.Элбэгдорж телевизийн ярилцлагад орно. Энэ хоёрын хооронд холбоо харилцаа бий юу ?! Уг нь “ёс заншлаараа” бол Төрийн тэргүүнүүд тав дахь буюу хагас сайнд үгээ хэлдэг “заншилтай”. Энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1 дэх өдөр үгээ хэлэхээр шийдэв. Энэ юуны учир вэ ?! Энэ тухай өгүүлсү…
Хэний Засгийн Газар юм ?
Ямар ч гэсэн энэ асуултад одоогоор Монголд хэн ч хариу өгч чадахгүй байгаа ?! Харин энэ Засгийг “хэний” гэдэгт хариулт өгөх хүн хэтэрхий олон байгаа. Олигархийн, МАНАН-гийн, С.Баярын, Ц.Элбэгдоржийн гэх мэт ?! Харин ганц ч хүн ард түмний Засгийн Газар гэж хэлээгүй ба ингэж хэлж чадахгүй. “Онолоороо” бол ард түмний төлөө Засгийн Газрыг ардчилсан гэж нэрлэдэг. Тэгэхлээр энэ Засгийн Газар ардчилсан Засгийн Газар биш байх нь. Яагаад ?!
Яагаад гэвэл ?
Яагаад гэвэл энэ Засгийн Газар гадаадад хэтэрхий их худалдагдсан байна. Энэ талаархи зарим баримт ил гарав. Засгийн Газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавив. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч гэв гэнэт “онолын” өгүүлэл бичив. Хэдийдээ Ц.Элбэгдорж “онолын” өгүүлэл бичиж байсийм ?! Нар баруунаасаа гарч лекц уншдаг Ерөнхийлөгч гэв гэнэт “онолын” өгүүлэл “туурвив”. Тэр бүхэл бүтэн 20 жил “онолын” ганц ч өгүүлэл бичээгүй хүн шүү дээ…
Энэ одоо юу вэ ?! Солиорч байгаам уу ?! “Онол ном” огт хальтлахгүй хүн гэв гэнэт “онол ном” яриад солиороод унавал хэн ч гэсэн харддаг юм байгаа биз дээ. Энэ дэлхийд хүн нэг л онол нээвэл баярладаг байхад монголын Ц.Элбэгдорж 5-6 “онол нээчихээд” байна ш дээ. Тэгсэн чинь энэ “онолоо” Ц.Элбэгдорж Засгийн Газрыг өмөөрөх гэж “нээсэн” хэрэг аж.
Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн Газрын “нэг муу” шадар сайдын төлөө үхэнгээ алдаж “онолын өгүүлэл” бичихдээ тулсан бол би ч гэсэн нэн тодорхой баримт өгүүлэхэд бэлэн байна.
Цагаа тулах юм бол энэ асуудалд холбоотой сэжмийг би аль эрт хэлсэн. Тэр нь энэ байна: “Ц.Элбэгдоржийн зарлан тунхаглаж буй дан дээлтэй Засгийн Газар бол УИХ-аас тусдаа түүний мэдлийн засгийн Газраас өөр зүйл биш.”, “Энэ бол том “Алтангадас” Ц.Элбэгдорж гэсэн шинэ эзэнтэй болж байна гэсэн хэрэг.”, “Яагаад гэвэл хамаг будлианыг хамгийн идэвхитэй эхлүүлж оролцчихоод сугараад үлдчихдэг нэг л хүн байдаг. Тэр нь Ц.Элбэгдорж. Иймээс үнэн хэрэг дээрээ хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ц.Элбэгдорж мөнөөсөө мөн юм.”, “Үнэн хэрэг дээрээ “гаднаас” Засгийн Газар бүрдүүлнэ гэдэг бол Ц.Элбэгдоржийн мэдлийн Засгийн Газар бүрдүүлнэ гэсэн хэрэг юм. Мөн “Алтангадасын” мэдлийн Засгийн Газар бий болно гэсэн үг.”, “Иймээс шинэ Засгийн Газар бол Монголыг өрөнд оруулсан “Алтангадас”-ын шинэ дүр мөнөөсөө мөн. Энэ Засгийг Ерөнхийлөгч-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж удирдахад бэлэн болоод байна. Түүний цаана С.Баяр байх ч бүрэн үндэстэй…”
Эдгээр дүгнэлтийг би дөнгөж саяхан 2014 оны 11-р сарын 22-нд “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа, хөө” өгүүлэлдээ нэн тодорхой, хэн ч ойлгохоор бичсэн.
Одоо…
Манай монголчууд миний хэлснийг 5-8 жилийн дараа “ойлгодог” хэдий ч Та нарын “ойлгох” хурд арай удаан байна. Би ахиад хэлье: Энэ Засаг бол Ц.Элбэгдоржийн засаг мөн. Тэр үүнийг МАН-ын С.Баяртай үгсэн байгуулсан. Байгуулсан засаг нь дэнжигнэхээр амь тэмцэж болох ч ард түмнийг хуучин шигээ залилж болохгүй ш дээ. Совин нь татахаар ингэдэг юм байлгүй дээ…
Хэдхэн жилийн өмнө “Хадгаламж” банкны Чимэдцэрэнгийн 14,3 тэрбум төгрөгийн хэрэг ямар их дуулиан тарьж, үүний “салхинд” МАСЗХ “бүхлээрээ” сүйрснийг бүгдээрээ санаж байгаа гэж найдана. Гэтэл С.Баярцогтын хэрэг 17 тэрбум төгрөг ш дээ. Ер нь бол МАН С.Баяраас болж сүйрч болмооргүй л санагдана…
Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй Ц.Элбэгдорж С.Баярцогтын нэр холбогдоод буй Роберт Пэйнтертэй аль эртнээс холбоотой бөгөөд улс төр, бизнесийн болон бусад олон талын холбоо сүлбээтэй гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж чадах байна. Би үүнийг хэний ч өмнө баталж чадна…
Яахав, Ц.Элбэгдорж гэдэг ганц алиалагчийн хувь заяа АН-ын хувь заяатай тэнцэж байгаа бол хамаа алга. Эх орноо худалдчихаад эх орон гэж донгосох нь гэмт хэрэг гэдгийг л би сайн мэдэж байна.
Та нар “нэн тодорхой” баримт нэхэж байна уу ?! Тэгвэл тэр баримт чинь энэ 2-р сарын 18-нд С.Баярцогтын асуудлыг яаж шийдсэнээс чинь хамаарах байлгүй. УИХ-ын гишүүн Г.Уянгыг “барьж авсан” гогцоогоо алдчихдаг “жижигхэн хүн” гэж ойлгож болохгүй ш дээ…
Бид цаг нь ирэхээр баримтаа гаргана гэдэг усан тэнэгүүд биш…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 02 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to СОВИН НЬ ТАТАХААР…

  1. cm says:

    Дэмжиж бн, Баярцогт бүр нэр төрөө сэргээлгэж шүүхэд нэхэмжлэл гаргана энээ тэрээ гэж онхолдоод их бн лээ дээ

  2. bat says:

    энэ засгийн газар үнэхээр … гэдэг нь ил болж байна шүү дээ.арай л хэтэрхий байна.

  3. Anonymous says:

    Ebu denduu bn oo, itgej sanal ogson chin yerdiin neg erh medeld durtai alialgach bsn bololtoi. Zasag unagaj ooriin humuusee said bolgono gej uneheer deed zergiin bolchimgui bdal.

  4. Anonymous says:

    Ta zov ontsgoos n xeljee

  5. Anonymous says:

    Новшнуудыг одоо буулгаж авах цаг болсоон бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй бүхэл бүтэн улсаар хэдхэн хүн тоглоод дууслаа шүү дээ

  6. Anonymous says:

    MCS-ийн засгийн газар=(Energy resourse+Баярцогт+Сайханбилэг+Энхамгалан+Батхүү+З.Энхболд+Элбэгдорж+Сү.Батболд+Нямтайшир)

  7. Дорж says:

    Эх орноо худалдаж байгаа анхны бөгөөд эцсийн ерөнхийлөгч бол Элбэгдорж,Ганхуяг судлаачид баярлалаа,

  8. regzen says:

    Бурхан минь бидний монголчууд ямар гэнэн тэнэг мухар сүсэгтэй хүлцэнгүй юм бэ? Чечень кавказууд байсан бол арай ч ийм дээрээ тулахгүй байсан даа. Өвөр монголд явж байхад өвөр монголчууд ялангуяа шилийн гол шэнэхээнд хятадууд нэг өдөр бидний зургийг авч хятад паспорт бидэнд өгөөд л бид хятадын болчихсон ш дээ гэдэг. Тэгвэл энэ түүх манайд давтагдаж Элбэгдоржийн ЗГ биднийг тийм маягаар хятадынх болгох гэж байна Сэрээч монголчуудаа

  9. Anonymous says:

    songuuliin huulid uurchlult oruulahgui bol ed naraas salj chadah boluu

  10. Batbayar says:

    bid yer ni aliin bolgon ene bulhai ni bultagnaad bgaa erhmiidiig shutej amidrah we? ene udaashrah tusam olon hunii tsus ursah magadlal ihseh urchir erthen tsuglaan jagsaanaar baga deer ni zasaj awbal yasan yum be?

  11. Anonymous says:

    zhu-g gorbachev zadalsan.mongoliig ELBEGDORJ SUNUUJ BAINA.HOOSON TOLGOITOI,CHALCHIHAAS UUR CHADAH UMGUI IIM NUHUD ULS ORNIIG MUHUUDUG UM.

  12. Anonymous says:

    Ugaasaa oilgomjtoi.Bayartsogtiin zov bolood l duusna.Terniig olgiitei khyykhed ch oilgokhoor bolchikhood baigaa.Onoodor “Eagle”Tv-r garsan Elbegdorjiin jriltslagiig khalit yzsen.Tegekhed tatvaraas zailskhiisen khergeer shorond orokh jl avsan Amerikaa omoorch tatvariinkhniig,tyyniig jllasan prokuroriig buruutgaj bna lee.Tegekhleer Elbegdorj khenii erkh ashgiig khamgaalj,khenii esreg baigaa ni todorkhoi shyy dee.Ter bol gadniikhantai niilj Mongol uls,Mongoliin bajlgiig tsolmoj bui luivarchdiin tolgoilogchoos oor khen ch bish.

  13. Norov Batuka says:

    ene arai heterhii yum bolood bnaa. 1990 ond ed nar anh yu gesen lotson barij gudamjind garj ulsgulun zarlaj blaada. odoo baiguulsan niigmee hardag bgada

  14. object13 says:

    үнэхээр үнэн бол та нар яагаад ингээд удаад байгаа юм бэ? алив хурдлаач. энэ лалруудыг зайлуулаад, удирдаад өгөөч. энэ магтаал биш шүү. сэтгэгдэл бүү устгаарай.

  15. delgermaa says:

    Erhem hundet Ganaa ah Ta sar shindee saihan shineleerei, uhaan uram hairlasan , eh ornoo gesen setgeleer duuren olon saihan niitleg, sudalgaa, orchuulgaar bidniihee tarhig ceneglej baidag Tand ih bayarlaj yavdag shuu. Tand bolon tanai ger buld hamgiin sain saihang hus’e, bugdeeree saihan bayarlaarai

  16. Abiraa says:

    Emeeliig n gedcend oruulchih shig bolloo doo ene huuhduud

  17. GNSEEEK says:

    “Зоригт” Ганаа ах, Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

  18. bat says:

    “Sudlaach” Ganaa ahdaa sain saihan bvhniig hvsen eruue.Sar shinedee saihan shineerei. Mongol uls mini hugjin mandag.

  19. Н.Батсайхан says:

    Tanid Sar Shiniin Mend Devshuulie!

  20. bi says:

    ганаа ахдаа сар шинийн мэнд хүргэе сайхан шинэлцгээгэрэй ганаа мн ын уншигчидаа

  21. Хасын Баяраа /Bayaraa Khas/ says:

    Эрхэм ах та олны тархийг гийгүүлэж байгаад талархаад барашгүй. Бие сар шинэдээ сайхан шмнэлээрэй!

  22. Anonymous says:

    Танд болон таны уншигч олонд сар шинийн мэнд хүргэж Монголынхоо төлөө улам их ажил хийцгээе гэж хүсэе

  23. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Танд Модон Хонин жилийн мэнд хүргэе!

  24. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Манай улсад гадаадын стратегийн тагнуулчидын сүлжээ байгаа юм биш үү. баярцогт гэх мэтээр

  25. Сайн байна уу. Ганхуяг судлаач ахаа танд фэйсбүүк хаяг байгаа юу.

    • Ганаа says:

      Байгаа. “Дашзэвэгийн Ганхуяг”. Мөн судлаач Ганаа гэж хайсан ч болно. Гэхдээ би фэйсбүүк ховор ашигладаг.

  26. bat says:

    AN MAN geh met nuhduud bugd gadaad udirdlagatai huuheldeinvvd gedeg ni negent il bolloo.gazar nutgaa hamgaalsan hedee bariad yavchihlaa.odoo yah ve? eh orondoo yaj ezen ni baih ve?

  27. choi says:

    та ерөөс сэтгэгдэл устгаад байх байсын бол ийм комментны цонх байх хэрэг байна уу

    • Ганаа says:

      Миний блог Засаг төрийн иргэдийн санал хүлээн авах газар биш. Би комментыг хүнд хэрэгтэй мэдээлэл агуулсан, агуулаагүй гэж 2 хуваадаг. Би нийгмийн дунджаас доош боловсролтой хүн бичсэн, нийгмийн ач холбогдол байхгүй, намайг хувь хүний хувьд шинжилсэн, “шал хэрэггүй” комментыг устгадаг. Энэ бол миний блогийн зарчим…

  28. Х. Баттөр says:

    Ямар гээч эргүү сонголт хийчихэв дээ. Ардчилал гэж хөөрсөн бид арчаагүй нэгэн болж байх шиг. Ерөнхийлөгчийн засаглалийг ийм аргаар байгуулж болдог байх нь ээ. Бидэнд ийм арчаагүй байдлаас гарах арга чарга байна уу? Судлаач ах минь. Эх оронгүй болох цаг ирж байгаа юм биш биз дээ?

    • Ганаа says:

      Мэдээж “арга чарга” байгаа. Гэхдээ үг сонсох нь цөөн байхад “үгэнд орох” талаар яриад хэрэггүй биз. Ингэсээр байтал эх оронгүй болох цаг их ойрхон л байгаа шүү дээ…

    • Anonymous says:

      саяхан нэг мэдээлэл авлаа. АМГ-ын шинэ зөвшөөрөл дээр онлайн хийсэн нь луйвар болж байна. Ерөнхийлөгчийн хийсэн комбинаци гэнэ. Жинхэн геологи энэ тэр компаниуд нь авч чадахгүй дөнгөж байгуулагдсан компаниуд зөвшөөрөл авч байна гэнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: