ТЕХНОЛОГИЙН ДАЯАР ХУВЬСГАЛЫН ТУХАЙ
2014/05/05 28 Comments
Бид технологи ярих цаг болсон. Үүнийг системтэй ярихгүй бол болдоггүй юм. Иймээс бараг оюутнуудад зориулсан энэхүү өгүүллийг толилуулж байна. Мэддэг хүмүүс ч гэсэн хааяа нэг “мэдлэгээ цэгцэлж” байвал тун зүгээрсэн. Үүнийг би зохиосон гэхээсээ илүү системт чанараараа их сайндаа орох олон бүтээлээс авсан юм. Манайх технологийн хувьд “сармагчин болтлоо” хоцрогдсон гэдгийг “хөгшчүүдэд” ойлгуулах гэсэн юм. “Барууны технологиор” надад гайхуулж онгирох нэг хэрэг, Монгол Улсаа хөгжүүлэх өөр хэрэг гэдгийг зарим залуучуудад ойлгуулах гэсэн юм. Мөн технологийн талаар баримтлах үндэсний бодлогыг “технологичид” биш, тэр мэргэжлийн эрдэмтэд биш, харин “өөр хүмүүс” хийдэг юм гэдгийг ойлгуулах гэсэн юм…
1. Технологийн анхдугаар хувьсгал
Европын түүхэнд технологийн анхдугаар хувьсгал 1785-1842 онуудад Англид анх үүссэн гэж өгүүлдэг. Энэ үеийн Англи ээрмэл болон нэхмэл эдлэлийн хамгийн томоохон нийлүүлэгч байсан юм. Гэтэл английн аж үйлдвэрийнхний бүтээгдэхүүн болон үйлдэл (технологийн нэршлээр зүйл болон үйлдэл) даяар өрсөлдөөний шаардлагад нийцэхгүй байв. Энэ байдлыг түгээмэл хөдөлгөгч хүчээр хүний хөдөлмөрийг орлосон хийцийн тусламжтайгаар л өөрчилж болох байсан юм. Английн аж үйлдвэрийнхэн чанартай бөгөөд хямд үйлдвэрлэж байсан энэтхэгийн ээрмэлчид болон нэхмэлчидтэй зөвхөн зүйл болон үйлдлээр өрсөлдөх боломжгүй байсан юм. Иймээс тэд өрсөлдөөний зүйлийг судалж эхэлсэн, өөрөөр хэлбэл нөөцийг хөдөлгөгч хүч болгох замаар нэхмэлийн үйлдвэрлэлийг механикжуулах, шинэ технологи эзэмших, мэдлэг хуримтлуулах болж, түүнчлэн мануфактурын үндсэн дээр ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хуваарийг нарийсгахад чиглэсэн үйлдлийн шинэ логик гаргажээ.
Ээрэх нэхэх суурь машин бүтээснээр хөвөн цаасан аж үйлдвэр дэх технологийн хувьсгал хараахан дуусаагүй юм. Учир юу гэхээр нэхмэлийн суурь машин, дашрамд дурдахад бусад ямар ч машин материалыг шууд боловсруулдаг ажлын машин (зэвсэг-машин), энэхүү ажлын машиныг хөдөлгөөнд оруулдаг хөдөлгүүр (нөөц-машин) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэгт оршино.
Технологийн хувьсгал зэвсэг-машинаас эхэлсэн юм. Үүнээс өмнө ажилчин ганцхан ээрүүл ажиллуулдаг байсан бол одоо машин олон ээрүүл эргүүлдэг болж хөдөлмөрийн бүтээмж багцаалбал 40 дахин нэмэгджээ. Гэхдээ машины бүтээмж, хөдөлгөх хүчний бүтээмж хоёр таарахаа больж иржээ. Үүнийг арилгахын тулд ээрэх машины хөдөлгөх хүч болгон усны хүчийг ашиглах болжээ. Гэхдээ л аж үйлдвэрийн хөгжил шаардлагатай нөөц байхгүйн улмаас аюултай байдалд орсон байна. Хурдан урсгалтай гол тэр болгон байхгүйгээс болж ажил хэрэгч хүмүүсийн хооронд усны төлөө жинхэнэ дайн болов. Голын эрэг дагуух газрын эзэд энэ завшааныг ашиглаж газрынхаа үнийг тэнгэр тултал нэмжээ. Иймээс газрын эзэнд рентийн асар их мөнгө төлөх хийгээд голын эргийн газраас хамааралт байдлаас гарах аргыг сүвэгчлэх хэрэгтэй болжээ. Ингээд өсөн нэмэгдэж буй хөдөлмөрийн бүтээмжийг хангаж чадах хангалттай нөөцтэй шинэ хөдөлгөгч хүч хайхад хүрсэн байна. Ийм хөдөлгөгч хүч нь уур хэлбэрээр олдсон юм. Ингээд “усан” нөөцийн хомсдол хийцийн өөрчлөлтөд хүргэв, өөрөөр хэлбэл “уурын нөөцийн” зүйл болон үйлдэлд хүргэжээ. Нэхмэлийн жижиг үйлдвэрүүдийн өрсөлдөөн хийгээд хоршоолол том мануфактуруудын технологийн өрсөлдөөн хийгээд хоршоололд орон зайгаа тавьж өгөх болов.
2. Технологийн хоёрдахь хувьсгал
Энэ хувьсгал дурын ажлын механизмд хөдөлгүүр болгон ашиглаж болох универсал уурын машиныг Жеймс Уатт 1780-1896 онуудад зохион бүтээснээр эхэлсэн юм. Бүр 1785 онд Лондонд анхны уурын тээрэм байгуулжээ, үүнээс жилийн өмнө анхны уурын нэхмэлийн фабрик бий болжээ. Ингэж янз бүрийн уурын машин, механизмын үйлдвэрлэл, мэдлэг, технологийн өрсөлдөөний шинэ зүйлийг бий болгох үйл явц дууссан байна. Өрсөлдөөний энэ зүйлд чиглэгдсэн үйлдэл нь уурын хөдөлгөгч хүчийг ашиглах хийгээд түүнчлэн нэхмэлийн үйлдвэрлэлийн чанарын шинэ стандартыг ашиглах, хөдөлмөрийн хуваарьт үндэслэгдсэн үйлдлийн логикт оршиж байлаа.
Уурын нөөц (ресурс) бий болсноор фабрикууд гол мөрний хөндийг орхин, түүхий эд, таваар, ажиллах хүч бүхий зах зээлдээ ойртох нөхцөл бүрджээ. XYIII зууны үед бий болсон анхны уурын машин эдийн засгийн бусад төрлийн үйл ажиллагаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Жеймс Уаттын уурын хөдөлгүүрийг аж үйлдвэр, тээврийн янз бүрийн салбаруудад түгээмэл суурь (платформ) байдлаар хэрэглэх болов. Уурын галт тэрэг, уурын усан онгоц, ээрэх нэхэх суурь машины уурын дамжуулга, уурын тээрэм, уурын лантуу гэх мэт хамгийн янз бүрийн байдлаар хэрэглэх болов. Нээлтийг ашиглах нь нийгмийн хэрэгцээнээс хамаардаг. Ухаандаа оросын механик Ползунов Уаттаас өмнө уурын машин хийсэн боловч оросын нийгэм түүнийг нь тоогоогүй юм.
3. Технологийн гуравдугаар хувьсгал
Технологийн гуравдугаар хувьсгал өрсөлдөх чадвараа зохих түвшинд байлгах гэсэн оролдлогын улмаас 1889-1947 онуудад болжээ. Өмнө өгүүлсэн өрсөлдөөний зүйл болох уурын машины үйлдвэрлэлийн технологи хийгээд мэдлэг, мөн үйлдэл бүтээгдэхүүний үнэ болон чанарын шаардлагыг хангаж чадахгүй болж ирэв.
Уурын машинууд хүний байнгын оролцоо, арчилгаа шаардаж байв. Энэ нь хөдөлгөгч хүчний нөөцийг эрс ихэсгэж чадах системийн өөр хийцийг дэлхий даяараа хайхад хүргэжээ.
Ингээд даяар өрсөлдөөний зүйл нь үйлдвэрлэлийн шинэ хэрэгсэл болсон цахилгаан машин, механизм болсон ба түүний үйлдэл нь цахилгааны хөдөлгөгч хүчийг ашиглахад чиглэгдэх болжээ. Ахиад л шинэ хөдөлгөгч хүчний талаар шинэ мэдлэг, үйлдвэрлэлийн технологи хуримтлуулж, энэхүү хөдөлгөгч хүчинд хүрэх шинэ хийцийг бүтээх шаардлага гарав. Цахилгаан нөөцийг хэрэглэх хувийн компани байгуулсан Томас Эдисоны шинэ бүтээл технологийн шинэ хэвшил давшихад гол эргэлт болсон байна. Цахилгаан эрчим хүчийг дамжуулах боломжийн тухай энэ нээлт цахилгаан дамжуулах хийгээд энгийн үйлдвэрийн шугамд үндэслэсэн шинэ хөдөлмөрийн хуваарь, шинэ технологийг үүсгэжээ.
Томас Эдисоны үйл ажиллагааны нэг чухал тал нь зохион бүтээгчийн гоц авъяасдаа биш, харин бүтээсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлдэг технологийн сод ухаанд байгаа юм. Эдисон чийдэнгээс гадна фонограф, кинокамер, телефон, бичгийн машин зэргийг өөрөө болон бусадтай хамтран зохион бүтээж амьдралд нэвтрүүлсэн юм.
Технологийн гуравдугаар хэвшлийн эрин үед нөөцүүдийг цахилгаан эрчим хүчинд хувиргах техникийг боловсронгуй болгож, түүнчлэн түүнийг хурааж, хадгалж, дамжуулж, цахилгаан эрчим хүчийг ашиглаж сурчээ. Цахилгаан станцын хүчин чадал, сүлжээний урт өсөж, эрчим хүчний цогцолборууд өндөр хүчдэлийн шугамаар холбогдож, төвлөрсөн цахилгаан хангамж нэмэгдэв. Цахилгаан дамжуулах зүйл болон үйлдэл өргөн тархаснаар аж үйлдвэр дэх хөдөлмөрийн хуваарь ихээхэн үр ашигтай болов.
Технологийн гуравдугаар хэвшлийн гол ололт бол эрчим хүчний байгалийн нөөц хийгээд хэрэглэгч хоёрын байршлын ялгааг бүрэн арилгасанд оршино. Цахилгаан соронзон машины “цахилгаан” хөдөлгөгч хүчийг бүр XIX зууны 30-аад онд гарган авч чадсан юм. Гэхдээ практикт бол дараагийн технологийн хувьсгалын үед одоо л үнэлж эхэлж байна.
4. Технологийн дөрөвдүгээр хувьсгал
Технологийн дөрөв дэх хэвшил өмнөх “цахилгааны” хэвшлийн гүнд 1940-1990-ээд онуудад үүссэн ба өрсөлдөөний үндсэн зүйлээр нүүрс устөрөгчийн эрчим хүчийг түгээмэл хөдөлгөгч хүч болгон хувиргахад чиглэгдсэн мэдлэг, технологийг ашиглах болсон юм. Үүний үр дүнд дотоод шаталтын хөдөлгүүр бий болж, энэ суурь дээр үндэслэсэн автомашин, нисэх онгоц, трактор, усан онгоц хийгээд бусад машин, механизмууд бий болов. Улс орнуудын эдийн засагт ашиглахаас бүр өмнө цөмийн эрчим хүчний хөгжил эхлэв. Энэ нь амьдрал дээр мэдлэг, технологи, үйлдвэрлэлийн нөөцийг сэргээх, түүнээс үүдэн нөөцийг янз бүрийн хөдөлгөгч хүч болгон хувирган өөрчлөх хийц (конструкци) зохиох янз бүрийн үйл явц байнга болж байдгийг харуулж байна. Энэ үйл явц нийгэм-эдийн засгийн системд хэвшмэл байдаг хүний хүчин зүйлээс болж хурдан байж чаддаггүй байна. Гэхдээ алсыг харсан ажил хэрэгч хүмүүс, удаан хугацааны даяар өрсөлдөөнийг хангах гэсэн тэдний эрмэлзэл аажимдаа хоршооллын шинэ хэлбэр бүрдэхэд хүргэдэг байна.
Технологийн дөрөв дэх хэвшил эдийн засгийн технологийн бүтцийн дүр төрхийг эрс өөрчилж (дотоод шаталтын хөдөлгүүрийн үндсэн дээр трактор, машин, механизм гэх мэт), эдийн засгийн үйл ажиллагааны янз бүрийн төрлүүдийн механикжуулалтын эрин үеийг дуусгасан юм. Энэ үеийн хамгийн чухал үйл явдал нь өрсөлдөөний зүйлд чиглэгдсэн (автомашин) шинэ үйлдлийг бүтээсэн, тухайлбал, автомашин үйлдвэрлэх конвейер зохиож, улмаар трактор, онгоц гэх мэтийг үйлдвэрлэх болсон явдал юм.
Иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд механикжсан ахуйн техник, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах бага оврын механизмууд, арай сүүлд цахилгаан сахлын машин, тоос сорогч, угаалгын болон сав угаагч машин, хөгжмийн төхөөрөмж хийгээд комплексүүд бий болов.
Технологийн энэ хэвшилд хамгийн чухал технологийн даяар нөөц нь нефть, хий болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүн болов. Аажмаар эдгээр нөөцийг янз бүрийн хөдөлгөгч хүч болгон хувиргах болов. Олонхи хөгжилтэй орнууд эдгээр хөдөлгөгч хүчний ачаар эдийн засгийнхаа өсөлтийн шаардлагыг хангаж байна. Шинэ төрлийн хөдөлгөгч хүчний тусламжтайгаар янз бүрийн дотоод шаталтын хөдөлгүүр ашиглахад үндэслэсэн зэвсэглэлийн өрсөлдөөний зүйл болсон эдийн засаг цэцэглэж байна.
Чухамхүү энэ үндсэн дээр суурь машин, нисэх онгоц, танк, авто машин, трактор, шумбадаг онгоц, усан онгоц, цэргийн бусад техникийн шинэ шинэ загвар үйлдвэрлэх суурь (платформ) бий болж байна. Дотоод шаталтын хөдөлгүүрийн хөдөлгөх хүчээр хангагдсан энэхүү суурь нь өөрөө даяар өрсөлдөөний зүйл болон хувирсан ба үүний үйлдэл нь үйлдвэрлэлийн сүлжээг хэрэгжүүлж байна.
Ийм маягаар технологийн дөрөв дэх хэвшил өрсөлдөөний мэдлэг, технологи, үйлдвэрлэлийн систем зэрэг шинэ шинэ зүйлийг бий болгосноор эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэв. Эдгээр зүйлс технологийн гинжин үйлдэл бүхий хөдөлмөрийн шинэ хуваарь, чанарын шинэ стандарт, бусадтай туршлага солилцох шинэ үйлдэлд чиглэгдсэн болно.
5. Технологийн тавдахь хувьсгал
1956 онд америкийн физикч Уильям Шокли, Жон Бадин, Уолтер Брэттен нар транзистор нээснээр технологийн тавдахь хувьсгал эхэлсэн байна. Эдгээр эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэнээс гадна транзистор радио технологид хувьсгал хийжээ. Үүний дүнд хэрэв байхгүй бол бид өнөөдөр амьдралаа төсөөлж ч чадахгүй микросхем, микропроцессор, компьютер хийгээд холбоо харилцааны бусад олон систем бий болсон ба эдгээр нь өрсөлдөөний зүйлс болов. Энэ бол “балар эртний механик” эрин үеэс электрон, сансрын болон компьютерийн эрин үе рүү орсон хэрэг юм.
Өмнөх бүх шатуудад өрсөлдөөний зүйл нь хүний хөдөлмөрийг машины хөдөлгөх хүчээр сольдог байсан юм. Харин энэ удаад өрсөлдөөний зүйл нь үйлдвэрлэлийн удирдлага, бүтээгдэхүүний төсөл зохиох, үйлдвэрлэлийг бөөнөөр нь автоматжуулахад одоо болтол мэдэгдэж байгаагүй интеллектуал хүчний хөгжлийг ашиглах явдал болсон байна.
Үүний үр дүнд XX-XXI зууны зааг дээр бүтээгдэхүүний төслийг автоматжуулах систем, технологийн удирдлагын автоматжуулсан систем, үйлдвэрлэлийн удирдлагын автоматжуулсан систем гэсэн салбар хоорондын маш нарийн интеллектуал систем үүсэв. Эдгээр хүчнүүдийн үйлдэл нь хөдөлмөрийн шинэ хуваарь, дэлхийн туршлага солилцох, Интернет үүлэн технологийн тусламжтайгаар дэлхийн шилдэг технологи хэрэглэх зэрэгт суурилдаг байна. Ийм үйлдэл нь нөөцийг интеллектуал хүч болгон хувиргах огт өөр арга дээр суурилдаг бөгөөд голдуу “сloud сomputing” буюу “үүлэн тооцоолол” гэсэн үгээр нэрлэж заншсан байна.
Технологийн дөрөв дэх хэвшлийн үед ч гэсэн интеллектуал нөөц оршин байсан, харин тэр нь харьцангуй бага, хэрэглэгч цөөн байсан юм. Хөгжлийн эхэн үедээ бол сloud сomputing буюу үүлэн технологийг их дээд сургууль, судалгааны лабораторийн ажилтнууд л нээлт, бүтээл хийх гэж ашигладаг байжээ. Энд өрсөлдөөний зүйл нь мэдлэг хийгээд үйлдвэрлэл бүрдүүлэгч технологийн янз бүрийн католог бүтээх явдал байв. Гэхдээ энэ нь катологоор дамжуулан мэдлэгийг хангалттай нөөцтэй интеллектуал хүч болгон хувиргахад чиглэгдсэн байсан юм.
Хүрэлцээтэй нөөцийг мэдлэгийн интеллектуал хүч болгон хувиргах салбарын анхны хүмүүс нь Yahoo хайлтынхан юм. Энэ бол шууд утгаараа мэдлэгийн суурь биш байсан юм, яагаад гэвэл мэдлэгийн хайлтын муж каталогийн нөөцөөр хязгаарлагдаж байлаа.
Үүнээс цааш каталогиуд тархаж, газар сайгүй ашиглах болж, түүнтэй хамт хайлтын арга ч бас нарийссан. Яг энэ үед каталог бараг алдар нэрээ алдсан. Энэ нь үйлдлийн ассоциатив аргын тусламжтайгаар нөөцөөс гарган авдаг интеллектуал хүч асар олон тоотой болсноор тайлбарлагдана.
Өнөөдөр 5 сая нөөцийн тухай мэдээлэл агуулсан, мэдлэгийн каталог Open Directory Project буюу DMOZ, түүнчлэн 8 миллиард баримт бичиг бүхий Google хайлтын систем өрсөлдөөний зүйл болж байна. Өрсөлдөөний эдгээр зүйлд чиглэсэн үйлдэл нь MSN Search, Yahoo, Google системээр дамжин олон улсын түвшинд гарах боломж олгож байна. Энэ салбарт бага судлагдсан, өргөн олон хэрэглэгчид хүрээгүй мэдлэгийн шинэ суурь, технологи зэрэг өрсөлдөөний шинэ шинэ зүйл гарган ирж болох юм. Эндээс технологийн тавдахь шинэ хувьсгал одоо ч гэсэн үргэлжилж, олон олон шинэ нээлт бүтээл гарсаар байна.
6. Технологийн зургаа дахь хувьсгал
Энэ хувьсгал бидний өмнө байгаа. Өмнөхөөс ялгаатай нь даяар өрсөлдөөний үндсэн зүйлд анх удаагаа хөдөлгөгч хүчийг биш, юун өмнө хүний бүхий л интеллектуал хүч хийгээд шинэ технологид (мэдлэг, нано, био, мэдээллийн болон когнитив технологи) чиглэсэн үйлдэл гаргаж ирж байгаагаараа онцлог юм.
Энд өрсөлдөөний нэг зүйл нь NBIC хийц дээр болох ба энд N-нано, B-био, I-инфо, C-нь когно технологийг тус тус илэрхийлнэ. Нөгөө хийц нь CCEIC болох ба энд СС-сloud сomputing буюу үүлэн тооцоолол, E-үйлдвэрийн үйл ажиллагааны тухай хүчирхэг мэдээлэл, I-генераторуудын тайлагнах чанарын загварчлал, С-системийн когнитив шинж чанар болно. Энэхүү хоёр NBIC, СCEIC хийц дотор дээд зэргийн технологийн конвергенци болно. Харин энэ тухайд (загнахгүй бол) жичид нь ярина…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 05.
ТЕХНОЛОГИ?!
Битгий хуцаад бай. Зайл чи муу хийх ажилгүй новш…
технологийн том хөгжлийн үүд шинжлэх ухааны бяцхан шинэ нээлтээр л бий болдог гэж бодном.
Уучлаарай …. Ахиад оруулаад ирлээ. түр завтай болсон болов уу гэж санаад…
Ганаа ах юм асууя…
Нэг өгүүлэлд 2-3 санаа агуулагдаж байх нь дээд үзүүлэлт гэж та хэлдэг. Гэхдээ энэ нь өнөө академик өгүүлэлд хамаатай болов уу гэж тааварлана. Сурталчилгааны өгүүлэлд ямар байдалтай байхыг харин мэдэхгүй, сэдэв, үйл явцаасаа л хамаарах болов уу. Ер нь ингэхэд Сурталчилгааны өгүүлэл гэдгийг өөрөөр нэрлэж болдоггүй юм байх даа. Өнөөх бид нарын орой болгон хардаг зүйлтэй холилдож толгойд бууж ирээд байх юм.
Өгүүлэл бичихдээ техникийн хувьд ямар арга барьдаг вэ? Эхлээд ерөнхий хар зургийг нь гаргачихсан байдаг уу, аль эсвэл шууд л шугам шиг татаад хаячихдаг уу. Өгүүлбэрийн гишүүдийн байрлал дээр хэт нямбай хандах нь өнөөх “scrupulus” -д хүргэж мэдэх тал бий юу.
Мэдээж. Нэг Өгүүлэлд 2-3 санаа байвал сайн. “Чихээд багтааж” болох ч уншигч ойлгохгүй, ойлгосон ч хэн ч сонирхохгүй. Нөгөө талаас бүх мэдээллээ ганц өгүүлэлд “чихээд” цацах шаардлага чамд байхгүй. Миний бодлоор өгүүлэл бичих 2 шаттай: Нэгдэх нь, толгойдоо цэгцлэх. Удаах нь цаасан дээр (компьютер) дээр буулгах. Цаасан дээр буулгах шиг амархан юм байхгүй. Залуус энийг л асуугаад байдаг юм. Толгойдоо цэгцлэхийг асуух хүн бараг ганц ч байдаггүй юм. Бүхлийн зарчим (холизм), нэгжийн зарчим (элементаризм) хоёрыг тааруулах ёстой. Энэ бол системийн арга зүй болно. Үүнийг “тэнэг болтлоо” хөдөлмөрлөж, дадлага сууж байж сурна даа…
баярлалаа…
Судлаачид баярлалаа. Технологийн хөгжил миний хамгийн сайн мэдэх салбарт тун гайхалтайгаар явагдсан. Энэ нь компьютерийн хөгжилтэй салшгүй холбоотой. Шуберт нарын хөгжмийн зохиолчид өөрийн зохиосон симфонийг хөгжимчидөөр тоглуулж өөрөө ч сонсож үзэлгүйгээр дан нот үлдээгээд нас барсан байдаг. Харин өнөө үед заавал хөгжимчид харж царай алдалгүйгээр дурын зэмсэгээрээ, дурын (бүр ямар ч мундаг хөгжимчиний гар тоглож амжихааргүй) нотыг зохиож, дээр нь бүр орчны нөлөөлөл, цуурайг нь загварчилж, шууд тэр дор нь сонсох боломжтой болсон. Аравхан жилийн өмнө MIDI (Musical Instrument Digital Interface) технологийн төхөөрөмжүүд ашиглаж дуурайн загварчлах аргаар гаргаж авсан бодит хөгжимийн зэмсэгтэй “бараг” л төстэй дугаралттай авсаархан хөгжим хийдэг байсан бол одоо компьютерийн хүчин чадал, санах ой өссөнтэй холбоотойгоор бодит хөгжмөөс гардаг бүхий л дуу авиа, өнгийг чанга сул даралт бүрээр нь студид бичээд зохиолч хүн шууд нотоо бичихэд концертийн танхимд бодит хөгжимчид тоглож буй мэт л дуугардаг болсон. Мөн Жонн Кейж нарын хөгжим болон дуу чимээний хооронд ялгаа байдаггүй тухай онолоос үүдэлтэйгээр ямар л бол ямар л авиа, эффектийг ашиглахаас татгалздаггүй болсон. Хөгжмийн амин сүнс нь аялгуу гэдэг нь хувиршгүй ч аялгуунаас бусад зүйлд нь гарч байгаа нээлтүүд үнэхээр л боломж шавхагдашгүй гэдгийг харуулж өгч байна даа. Хуучин урсгал жанрууд мянга, зуун жил болж халагддаг байсан бол Хорьдугаар зуунд 10, 10 жилээр бүлэг урсгалууд гарч зэрэгцэн хөгжиж, яг одоо бол хооронд нь адилтгашгүй хэдэн мянган дэд урсгалууд бүгд зэрэгцэн оршиж байна. Одоо хөгжим энэнээс цааш хөгжих бараг боломжгүй, тулчихсан мэт л зарим хүмүүст санагддаг байх, гэхдээ л тийм биш. Ямар шинэ технологи байж болохыг заримдаа нээж байгаа хүн нь ч мэдэхгүй үе байдаг.
https://soundcloud.com/yourselftauuruu/noon
Энэ ч үнэхээр гайхамшигтай шүү, дуугаргалт аялгууг түмэн янзаар бүтээж амилуулж болдог болсон нь сайхан ч яагаад энэ нь таатай нөгөө нь таагүй байв, ямар үед нэг ая олон янзаар өөрөөр нөлөөлж, эсвэл олон чимээ ижил сонсогддог, ямар учраас морь янцгааж нохой хуцдийн гээл дуу хөгжмийн дараагийн шат учир зүйн шалтгаант холбоос нөлөөллийг нь тогтоож тэрнийгээ ОЛОН ЮМАНД ашигладаг болох цаг үед ирж бгаан жинхэнэ ДУУНЫ ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ үүсгэх болуу гэж хардаг.
sonirholtoi um bn jichid ni yarih umaa bicheed ogooch kognitiv tehnologi bolon tehnolgogiin konvergentsiin tuhai dahin bichvel sain bn
Технологийн даяар хувьсгалд, өрсөлдөөний ЗҮЙЛ хөдөлгөгч ХҮЧ шийдвэрлэх үүрэгтэй бсанаа хүний бүхий л интеллектуал хүч хийгээд шинэ технологиуд гарч ирж байгаа нь юуг нөөцөд тооцож юугаар үйлдэх үйлдвэрлэх гэдэг асуудлыг шинээр тодорхойлох төдийгүй ТЕХНОЛГИЙН КОНВЕР БАГЦлуу шилжин багц эзэмшигчээр улсын хийгээд үндэстний чадал тодорхойлогдох болжийн хэмээн ойлгоод бгаа. Энэнтэй уялдаатай боловсрол хөгжлийн шинэ давалгаа үүсэх төдийгүй үнэт зүйл, нийгмийн харилцааны байдал, эрх ашгийн эрэмбэ бүтэц ч нэлээд өөрчлөгдөх болуу гэж санадаг ба энэ талаар харин манай улс төлөвлөх бүү хэл төсөөлөл баримжаагүй тууж яваа болуу гэхээс гол харлах юмоо.
бөх бөө хурдан моринд хамаг юмаа өгчдөг улсад энэ сэдэв дэндүү хол байна дөө.
Ха ха. Тийм нь ч тийм. Гэхдээ ярихаас өөр арга байхгүй л дээ…
Reblogged this on oderdenee.
Ер нь сардаа 1 удаа ч юмуу клуб маягийн уулзалт зохиож санал бодлоо солилцдог болбол ямар вэ? блог дээр коммент-р саналаа солилцох нь цаг хугацаа орон зайны хязгааргүй ч амьд харилцаа нь илүү үр ашигтай юм шиг
Сайхан санаа байна шүү. Мань мэт нь очоод сонсоод суухгүй юу
Энэ талаар олон хүмүүс хэлж олон зүйлийг санал болгодог ч бас амаргүй бдаг юмоо.
1. Ганаа ахын аюулгүй хийгээд хүндрэлгүй, хувь амьдрал гэр бүлийнх нь эрсдэлгүй нөхцөл, ажилд нь саад үүсгэхгүй байдал
2. Үнэ цэнийн байдал буюу оролцоо, давтамж, үр дүн түүнчлэн хүртээмж судлаачдаа болон бусдад өгөх ашгийн асуудал
3. Э/з-н, улс төрийн, бусдын нөлөөлөл шахалт, сайн муу шалтгаан ач холбогдол зэргийг тооцохгүй бол болохгүй бгаамоо.
Иймээс дэмжигч улсуудаараа нэгдэж нийлээд ядахдаа эхлээд энэ блогоор нь ном гаргаж туслах гэж бараг 3-н жил оролдоод дөнгөөгүй, амжихгүй л явах юм доо 😦
Сэтгүүлч орчуулагч гэх мэт хүмүүсээр удирдуулсан, удирдуулаад байгаа улс оронд иймэрхүү юм ихээ хол юм шиг санагдаад байдаг боллоо. Ж нь. 21К тарааж байсанаас ганц сайхан хиймэл дагуул хөөргөсөн болдоо. Шоуныхаа хэрэгсэл болгочихсон малчид нь ядаж цасан шороон шуургаар холбоо барьчих нь даа.
хэвлэлийн эхийг нь бэлдсэн юм уу? Хэдэн хэвлэлийн хуудастайгаар хэдэн хувь хэвлэх гэж байгаан
Ганхуяг абугай ойрд олигтой юм мутарлахаа байжээ. Нэг бол онолдоод эсвэл намуудын хов жив цуураад л…
Он гараад би 42 өгүүлэл бичээд байна. Энэ ямар ачаалал болохыг хэвийн ухаантай ямар ч хүн ойлгоно. Энэ бол Монголын дээд үзүүлэлт. Чи өөрөө 1 өгүүлэл бичих гээд оролдоод үз л дээ. Зүгээр сууж байгаа олиггүй хүнд ямар ч ажил “амархан” санагддаг…
Sain baina uu.
Болд says:Иймээс дэмжигч улсуудаараа нэгдэж нийлээд ядахдаа эхлээд энэ блогоор нь ном гаргаж туслах гэж бараг 3-н жил оролдоод дөнгөөгүй, амжихгүй л явах юм доо :-(.’
demjij baina. bid ene blogoos vnegvi medleg, medeelliig hangalttai avch baina. vvndee ch bayarlaj yavdag. nom bolgon gargahad todorhoi hemjeenii zardal mungu zartsuulagdana. end l ene blogiin, ene hvnii shim shvvsiig hvrtej baigaa bid unshigchid todorhoi hemjeenii mungu tsugluulj nomiig hurdhan hevluulvel yamarvee. erhem Bold ta enehvv nomiig garday gej bodoj baigaan bol nom gargahad zoriulsan dans neegeed dansaa bichchih. unshigchid setgeleeree handiv ugch oroltsono biz. uundeech durtai baina baih hemeen bodono.
Гэхдээ Ганаа ах өөрөө юу гэж бодож байгаан бол. Ном болгон хэвлэх гэвэл бүх өгүүллэгүүдээ оруулах уу, 2-3 цуврал болгох уу, дандаа өгүүлэгүүд нь байх уу тайлбар хамт хийх үү, сайн редактор хийгээд хэвлэлийн эх бэлтгэхэд бэлэн болгох хүн хэн байх уу, ямар дизайнтай хэдэн хувиар хэвлэх үү, энэ бүх зардал нь хэд болж яаж олох, зөвхөн хэвлээд орхих уу борлуулалтын Пиар хийх үү гээд комментээр шийдэж болохооргүй олон асуултууд байгаа учраас live meeting хийж ярилцвал илүү үр дүнтэй гэж бодож байна.
Нэг ийм дүгнэлт яваад байдаг. Буурай болон хөгжиж буй орнуудын өнөөдөр бол хөгжингүй орнуудын өчигдөр юм аа. Гэж. Байж болох гаргалгаа…Харин хүлээн зөвшөөрөхийн тухайд мэдэхгүй
Би компьютерийн мэргэжилтэй, гэхдээ өдийг хүртэл би өөрийнхөө мэргэжлийг зочид буудлын хүлээн авагчийн автоматжуулсан систем гэх мэт бяцхан зүйлээр хязгаарлан сэтгэж байлаа. Харин энэ нийтлэл миний харах хийгээд хүсэх царыг туйлд нь хүртэл татах шиг л боллоо. Үнэхээр гайхалтай нийтлэл байна, баярлалаа Ганаа ахаа.
энэ нийтлэл маш сайхан болсон байна өнөөдөр монголд ТЕХНОЛОГИЙН ДАЯАР ХУВЬСГАЛ хийх цаг нь болсон бид үүнийг нэгэн зүгт чиглэсэн бодлого зохион байгуулалтаар бүх нийтийн оролцоотойгоор шинжлэх ухаанч арга хандлагаар л хийнэ. Түүнээс биш IT инженерүүд дангаараа хийдэг эд биш
Сайн байна уу? Та нэхмэлийн машиныг хэн хэзээ анх бүтээсэн ба нэхмэлийн машины технологийн дэвшлийг судалж үзэж байсан уу
Ер нь тэгээд юу ч ярьсан нөгөөх л бөөсний онигоо шиг нэг л сэдэв рүү өөрийн эрхгүй хазайна ш дээ. Дээд талын хүн технологийг дан ганц АйТи инженерүүд хийхгүй гэж байна. Зөвөө зөв. Технологийн компаниудад хөрөнгө оруулдаг венчер сангууд, орж ажилладаг сайн мэргэжилтэнүүд, тэднийг бэлтгэдэг сайн их дээд сургууль боловсролын систем, бүтээгдэхүүнийг нь худалдаж борлуулах сүлжээ гээд их том өөрчлөлт бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болно. Гэхдээ үүнийг яагаад хийхгүй байна? гэхээр нөгөө л улс төрийн сэдэв рүүгээ орчихоод байх юм даа.
Энэ байдлаараа байвал 2020, 2025 оноос хөгжингүй орнууд илгээмжээ дроноор зөөгөөд, автомашин нь жолоочгүй яваад, айлын хаус нь нарны эрчим хүчээр өөрсдийгөө хангадаг болоод эхлэхэд манайх яг дундад зууны улс шиг морь малаа унаад, уралдуулаад байж байх нь. Эсвэл хэт хөгжлөөс уйдсан гадныхан нүүдлийн аж ахуй үзүүлэх аялал жуулчлалаа хөгжүүлэх юм уу, яршиг. кэкэ
Манайх энэ Скандинавын хэдэн улс шиг болтол хөгжихийн үзэхэд нас маань хүрнэ гэдэгт эргэлздэг боллоо. Сайжирч дээрдсэн, хийж бүтээж байгаа зүйл бараг алга. Хэдэн барилга, импортын бараа хэрэглэж байгаагаа эс тооцвол шүү.
Нанотехнологи, биотехнологи, материал технологи болон мэдээллийн технологи ойрын хэдэн жил хорвоо ертөнцийг орвонгоор нь өөрчилөх гэж байна, хөгжлийн алсын бодлоготой улс орон бүр энэнд бэлдээд эхэлчихсэн. Технологийн дараагийн хувьсгал, 6-р үе ердөө хаяанд ирээд байна, 5хан жил. Гэтэл энэ хугацаанд манайх чинь төмөр зам барих гээд далан шороо л овоолдог, аж үйлдвэрийн цогцолборыг цаасан дээр барьдаг улс.
Мэдээний сайтууд дээр элдэв хов шив, шуугиан доорх сэтгэгдэлийн тоо нь технологи, ШУ нийтлэл доорх тоо хоёр газар тэнгэр шиг ялгаатай.
Гэхдээ байх ёстой байрандаа байх ёстой нэгэн нь байж чадахгүйгээр гажуудсан энэ нийгэм цаг үед төрсөн бидний үеийнхэн өөрсдийн боломжоо ашиглаад хийж бүтээх гэж оролдоод л үзэх болно. Хийж чадсан ч бай, чадаагүй ч бай хожим нь тэд нар оролдоод үзсэн юм даа гэж түүхэнд үлдэг.