ХОЁР ХӨРШ ГАНЗАГА НИЙЛЭВ
2013/10/23 10 Comments
Хятадад Оросын Д.Медведев, Энэтхэгийн Манмохан Синг, Монголын Н.Алтанхуяг гэсэн 3 Ерөнхий сайд зэрэг айлчлав. Хятадын “Жень миньжибао” сонин манай түүхэнд гурвын гурван ерөнхий сайд зэрэг айлчилсан тохиолдол байгаагүй гэж их хоржоонтой бичиж байна. Гэтэл Орост Си цинпин айлчилж байхад манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хоёр хүн уулзаж байхад маньд ямар хамаа байна” гэж хэлдэг хүн билээ. Одоо Орос, Хятад, Энэтхэг гурвын дунд 4 дэх нь болоод очихоороо том жижиг, хамаатай хамаагүйгээ ойлгоно байх. Ямар ч гэсэн Хятад, Орос хоёр юу бүтээснийг аваад үзье. Манай Ерөнхий сайд “дутахааргүй их юмтай” ирэх байлгүй дээ…
Оросын Засгийн Газрын тэргүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян хоёр орны Засгийн Газруудын 18 дахь удаагийн байнгын уулзалтын үр дүнгээр Хамтарсан Мэдэгдэл гаргав.
Орлогч сайд нар нь хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааны 14 дэх удаагийн хуралдааны протоколд гарын үсэг зурав.
Мөн өөр орлогч сайд нар нь хоёр орны Засгийн Газрын тэргүүн нарын байнгын уулзалтад бэлтгэх комиссийн 17 дахь удаагийн протоколд гарын үсэг зурав.
Үүнээс гадна Боловсолын сайд нар яамд хоорондын харилцан ойлголцлын меморандум байгуулж, Орос, Хятадын ижил төрлийн дээд сургуулиудын холбоо байгуулж хамтран ажиллах тухай тохиролцов.
Холбооны яамдын сайд нар хоёр улсын хооронд олон улсын цахилгаан холбоо, роумингийн үйлчилгээний тарифыг бууруулах талаар харилцан ойлголцлын меморондумд гарын үсэг зурав.
Мөн “Орос, хятадын ЭКСПО”, сүйрлийн анагаах ухаан зэрэг салбарт хэд хэдэн меморандумд гарын үсэг зурав.
Тэгээд гаалийн салбарт нэлээд олон багц гэрээ байгуулав. Тухайлбал: тодорхой төрлийн бараанд гаалийн хяналтын үр дүнг хүлээн зөвшөөрөх протокол, нисэхийн тээвэрлэлтийн үеийн гаалийн эрх зүйн зөрчилтэй тэмцэх хүрээнд харилцан ойлголцох меморандум, тэрчлэн Оросын Сибир, Алс Дорнод, Хятадын Зүүн Хойт мужийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг баталжээ.
Хоёр орон жуулчлалын болон шуудангийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцов.
Оросын “Дорнод Сибирийн металл” корпораци, Хятадын Өнгөт металлургийн Олон улсын Инженер-барилгын компани Буриадын “Нуурын уулын баяжуулах комбинатын” төслийг хийх, барих Гэрээ байгуулав.
“Эн+” компанийн бидний сайн мэдэх Олег Дерипаско эрчим хүчний “Хуанэн” компанитай стратегийн хамтын ажиллагааны хүрээ хэлэлцээр байгуулав.
Оросын “Миглайн”, Хятадын Анхой бүлэг өдөрт 3 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих гэрээ байгуулав.
Хамгийн том гэрээ нь “Роснефть”, Sinopec хоёр урьдчилсан төлөх нөхцлөөр экспортын гэрээний меморандум байгуулсан явдал юм. “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин: “Зүүн болон баруун чиглэлээр 10 сая тонн нефть нийлүүлэх Sinopec компанитай хийх гэрээний өмнөтгөл болох үндсэн нөхцлийг бид тохирлоо. Энэ нийлүүлэлт 10 жилийн турш хэрэгжих ба хуурай газраар ч, далайгаар ч хийгдэх юм” гэв.
Мөн Москвагийн “Слава” цагны заводын дэвсгэр дээр байгаа олон зориулалтат цогцолборын барилгын төслийн хөрөнгө оруулалт болгож 800 сая долларын зээл олгох гэрээнд байгуулжээ. Энэ гэрээнд Оросын Внешэкономбанк, Хятадын Хөгжлийн улсын банк гарын үсэг зуржээ.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 10 дугаар сарын 23.
Ажлыг ингэж л үр дүнтэй тодорхой хийж бгаа хөрш улс орнууд засаг төрийнхөнөөсөө нэрэлхэхгүй суралцаж, ичихгүй асууж зөвлөлдөн хамтарч чаддаг хийдэгсэн бол тун хэрэгтэйсэн.
Хятад Оросын хувьд дээд сургуулиудаа холбодог нь зөв ч байх хүчирхэгжүүлэх эхний алхам байх. Ингэсэнээр шинжлэх ухааны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд яваандаа хүрэх байх. Энэ 2 орны хувьд маш их оюун тархины урсгал гадагшилж өндөр хөгжилтэй орнуудад алдаж байгаа. Энийгээ зогсоох цаг нь болж. Хятадын хувьд одоо технологийн хулгайч байхаас татгалзаж технологи бүтээгч болохыг эрмэлзэж байгаа болов уу. Үнэндээ технологийн хувьд тэргүүлэгч биш бол дэлхийн тэргүүлэгч гүрэн байна гэдэг хэцүү. Одоо дараагийн алхам нь дээд сургуулиудаа дагасан судалгаа шинжилгээний газрууд их байгуулж технологи бүтээж өгнө дөө
Ганаа ах одоо жоохон дүгнэлтүүд хийж эхэлсэн дээр байхаа. Таны хэн болохыг хармаар бна. Манайд сайхан ярьдаг хүмүүс олон штээ та ямар мэдэхгүй биш. Дүү нь улс төр эдийн засгаар мэргэшиж байна, харамсалтай н бусад хүмүүс шиг харж чадахгүй байх шиг бна. Энэ тал дээрээ таньтай санал нийлдэг. Эдийн засаг бол хүний хөгжил, аш араншин, нэг эрхтэн гэдгийг ойлгосон хүмүүс өнөөдөр бодитой, хүнд тус болох юм хийж чадна. Харамсалтай нь тийм хэмжээнд харах хүмүүс цөөхөн бна. Хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэхээс өөр юм дугарч чадах хүмүүс ер н бна уу? Орос Хятад уулзхад хэн онигоонд ордог билээ? Онигоонд орно гэдэг нь хохирно гэж чихэнд минь хангинаад бна. Манайхан нүүрсээ хятадруу гаргахаар эх орон газар шороогоо худалддад байна гэж ойлгоод бна. Энэ сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй, яахав хэн нэг нь баяжина л биз гэхдээ үр дүнд нь Монголчууд агуу их зах зээлийн нэг хэсэг бялууг өвөртөлж чадна, одоохондоо баялгаа хямдхан гаргасан ч ирээдүйдээ ашигтай тусна. Одоо яг Hyundai Америкийн хямралдээр тоглож хямдхан машинаа зах зээлийг нь авах гэж оролдож байгаа шиг Японы Toyota 70-80 онд хямд машинаа Амэрикийн зах зээлд шахаж байсан, Амэрикчүүд хэдий тухайн үед голдог байсан ч гэсэн хямдийг н бодоод авдаг байсан түүгээрээ торгоны замаа нээсэн үр дүнд нь япон яаж хөгжив. Амэрикчүүд үндсэрхэг ч гэсэн одоо бараг хүн амынх нь хагас нь Toyota-д итгэдэг. Нэмэж хэлэхэд Орсуудийн зах зээлийг Амэрикчүүд булааж авсан шиг нүүдлүүдийн эхлэлийг дэмжиж мэга төслүүдийг тогтворжуулах хэрэгтэй бна,
нэн түрүүн. Дээр суугаа тэнэгүүдийг ч ашиглаж болно шт хамгийн хямдууд нь биз дээ. Бас тийн таньтай чөлөөтэй чатлах хаяг байна уу? Эсвэл нээлттэй чатлах юм уу? Эсвэл хэсэг хүрээ байна уу? Нам байна уу? Гэхдээ дүү нь очиж ярилцаж чадахгүйд хүлцэл өчий. Учир нь Амэрикт байгаа учраас.
Sanchirt Sudlaachiin omnoos hariu bichihuu.sorry shuu. tegehdee unen. ingej hariulah baih: bitgii solior. dugnelt hiih esehee chamaar zaalgahgui, medeelel olood irtsen bhad ooriinhoo tolgoig ajiluulaad dugnelt hii. Oor huree ntr gej tagnuul hiij bgaamuu. ta nariin argiig mednee. ta nar yaj ch chadahgui shuu: za neg iimerhuu. sorry yamar ch bsan Sudlaachdaa amjilt. gesen ch nadad bas iim ug helne: chi bitgii solior. amjilt ntr gej hun hoorogdood ochnoon ajil hiilgechiheed belen budaa ideh sanaatai yu
Яг үнэнийг хэлэхэд би юу гэхийм ?! Баярлалаа, чамд. Чи бид нарын солиорохыг энэ олон улс хүлээгээд суугаад байхгүй л байх…Гэхдээ би Засгийн газар биш, төр биш, нам биш, ТББ биш, зүгээр л судлаач. Намайг Та нар мөн ч олон жил доромжилж байна даа. Бас ахин баярлалаа…
Ганаа эхэад баярллаа. Та дандаа өмнө нь явдаг шүү Сонирхолтой мэдээлийг яг л хуучны МонЦаМэ шиг өгдөгт байрлаж байна.
Oska gexeer Purevbaatar gej sonsogdood bna daa. Ganaa ax ch bur aimaar ug xelex baix gej aij bailaa, xarin ch gaigui.
uvuugiin tursun udruur handaltiin too neg sayd hureh n de.
Hun doromloh durtai bol ter Altanhuyagaa, Elbegdorjoo doromjlooch. Ganaa ah uneniig helj eneniig bichdeg
Trust
Amerika iin NSA say xuurxii barigdlaaldaa delxiid nuluu bvxii tom udirdagch nariin gar utasiig n chagnadag bsan gej. Bvvr germaniin kancler Angela Merkel awgaig 2002 onoos exelj tagnaj chagnasan gexeer tegeed Xar arist Obama 3 jiliin umnuus medej bsan, odoogiin baidlaar niitdee europiin 35 nuluu bvxii udirdagch nariig chagnasan gej.
Minii bodol
Europ mun Amerika 2 mun ch olon jil xolbooton odoo ch bvx yuman deer xolbooton gej yawdag ! Ter itgex itegltslel gej xaana bn? Xamgiin sain tvnshdee itegxgvi bol uur xendee itgenee?
Mongoliin maani udirdagchidiig chagnadag bolwuu?