ӨНӨӨДӨР ЗАВААРАА ЮУ…
2013/10/20 13 Comments
Манайхан ойрдоо Оюу Толгой яриад жигтэйхэн. Өмнөхийг нь мартчихсан гэдгийг би сайн мэдэж байна. Юун төлөө монгол судлаач бил ээ ?! Иймээс болоод өнгөрсөн зарим үйл явдлыг зарим нэг тайлбартай дахин хүргэж байна. Эрхбиш санах байлгүй ! Юмыг үнэлж дүгнэхийн тулд өмнөх юмаа хоолтойгоо холиод идчихгүй байх хэрэгтэй гэдгийг би ахин дахин сануулж байна. Яагаад гэвэл намайг юм ярих гэхээр хажуугаас тас харанхуй нөхдүүд дайрч орж ирээд үймүүлээд тэнэгтээд байдаг болохоор чинь ингэж байгаа юм. Тэдний “цээжний бан” надад ямар ч хамаагүйгээс гадна монголчуудад гай болдог юм л даа…
2003.12.31. УИХ тогтоол гаргаж 100 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн Газарт зөвшөөрөв. Төсвийн байнгын хорооны дарга Н.Баяртсайхан үүнийгээ “мөнгөний хангалтыг нэмэгдүүлж, төсвийн эх үүсвэр болгож ашиглах зорилготой” гэж тайлбарлав. Гэтэл энэхүү 100 тэрбум төгрөгийн бондын 50 тэрбум (50 сая доллар) төгрөгийн бондыг Айвенхоу Майнз компани худалдаж авлаа гэж Монцамэ мэдээлэв. Монцамэ цааш мэдээлэхдээ: Айвенхоу Майнз бол Таван Толгой, Оюу Толгойд алт, зэс, газрын тос олборлох бараг 100 жилийн эрхтэй. Оюу Толгойн ордод 600 тэрбум долларын (эхэд ингэж бичжээ. Гэхдээ сая байх-Х.Д.Г.) хөрөнгө оруулалт хийгээд байна гэв. Тайлбар: Нэг жилийн хугацаатай богино хугацааны энэ бондыг хугацаанд нь эргэн төлөх боломжгүй байсан бөгөөд энэ нь Засгийн Газар Айвенхоу Майнзын хоорондын төлбөрийн хугацааг сунгах, Орост төлөх өрийг дарах үеэр Айвенхоу Майнзад нэмж өр тавих, улмаар ашигт малтмал олборлох нууц тохиролцооны эхлэл болсон юм. Эндээс хамаг зүйл эхэлсэн билээ.
2004.02.17. НИК-ийн дахин хувьчлал явагдаж Петровис компани 8.5 сая доллараар дуудлага худалдаанд ялав. Төрийн Өмчийн Хорооны дарга Ч.Пүрэвдорж: “АПУ-г Гонконг, Худалдаа Хөгжлийн банкыг АНУ, Швейцар, ХААН банкыг Япон, дээр нь НИК-ийг Монголын компани хувьчилж авлаа. Энэ бол муу үзүүлэлт биш” гэсэн хачин мэдэгдэл хийв. Тайлбар: Төрийн өндөр дээд албан тушаалтан “улсаа хуваагаад өгчихлөө” гэж “баярласан” мэдэгдэл гаргасан анхны тохиолдол энэ юм.
2004.03.11. 18,8 сая долларын өрөө төлөөгүй Буянгийн Жаргалсайханы хэрэг Лондонгийн шүүхээр шийдэгдэв. Монголын Засгийн Газар холбогдолгүй болох магадлалтай гэсэн дүгнэлт гарав. Тайлбар: Хэдэн жил дамнан сунжирсан энэ хэрэг ингээд дуусаагүй юм. Монголын Засгийн Газар Буянгийн Жаргалсайханы өмнөөс Марубенитэй хэлэлцээр явуулж эхлэв. Энэ нь Япон Монголыг өрөөс чөлөөлж, хариуд нь эдийн засгийн давуу байдал олж авах явдал болон хувирсан юм.
2004.10.06. Ц.Элбэгдоржийн “Их Эвслийн” Засгийн Газар байгуулагдаад хэдхэн хоносны дараа түүний Санхүү-эдийн засгийн сайд Н.Алтанхуяг, Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат нар АНУ-д айлчлав. Тайлбар: Энэ үед ОУВС Монголд зээл олгох нөхцөл болгож PRGF төслөөр дамжуулан улсын төсвийг хянаж байсан юм. Энэ нь санхүүгийн алдагдал, инфляци, эдийн засгийн өсөлт зэргийг хатуу тодорхойлж өгдөг төсөл юм. Засгийн Газар мөрийн хөтөлбөрөө боловсруулахаас өмнө АНУ-д очиж зөвлөгөө авч байна.
2004.12.30. УИХ дахь “Эх орон-Ардчилал” эсвэл задрав.
2005.01.07. Барилга, хот байгуулалтын сайд “фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн “ажнай” Д.Бат-Эрдэнэ нар хэрэлдэж зодолдов.
2005.01.12. АН-ын С.Баярцогт тэргүүтэй 10 гаруй гишүүн УИХ-ын дарга Н.Энхбаярын өрөөнд зочилж намаасаа гарч МАН-д (тэр үеийн МАХН) элсэн орох хүсэлтээ илэрхийлэв. Н.Энхбаяр тэдний саналыг хүлээж авсангүй.
2005.01.18. Р.Гончигдорж, С.Баярцогт нарын тэргүүлсэн АН, АШСН, ИЗБНН намын арваад гишүүд Н.Энхбаяртай уулзаж, УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлт гаргав.
2005.01.27. УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвсэлд хамаарч байсан АН-ын 19, ИЗБНН-ын 2, Эх орон намын 2 гишүүн болон бие даагч 2 гишүүн, нийт УИХ-ын 25 гишүүн УИХ дахь МАХН-ын бүлэгт элсэв. Үүнийг С.Баярцогт: “Одоогийн Их Хуралд олонхийн бүлэг байхгүй, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын бүлэгтэй нэгдэх шаардлагатай” гэж тайлбарлав.
2005.02.02. Айвенхоу Майнзтай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Дамиран: “Айвенхоу Майнзтай байгуулах “Тогтвортой байдлын гэрээг” нухацтай хэлэлцэх ёстой. Ашгийн хуваарилалт бодитой биш байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын хуулиар ашгийн 97,5%-ийг олборлогч компани авах (=2,5%-ийг улсын санд нийлүүлэх)-аар заасан байгааг 85% (улсын санд 15%) болтол бууруулж хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв.
2005.06.03. Баабар. “Ардчилал үхсэн, гашуудлыг хонхоо цохь” өгүүлэл бичиж “Өдрийн сонин”-д нийтлүүлэв.
2005.09.14. Хойт Америк-Монголын худалдааны зөвлөлийн 3 дугаар хуралдаан болж 13 орны 150 хүн оролцов. Тайлбар: Үнэн хэрэг дээрээ гадаадын төлөөлөгчид Ашигт малтмалын хуулийн шинэчлэлийг эсэргүүцэв. Тэд ийм оролдлогыг олон удаа хийж ирсэн билээ. Энэ хурлын үеэр Уул уурхайн ассоциацийн тэргүүн П.Очирбат: “Хэрэглээ нэмэгдэх тутам ашигт малтмалын үнэ нэмэгдэнэ” гэж мэдэгдэв.
Үүний дараахан Монгол-Америкийн худалдаа, хөрөнгө оруулалтын 2 дугаар хурал болж, Худалдаа Аж үйлдвэрийн дэд сайд Я.Содбаатар “Америкийн талыг монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг уриалав”.
2005.12.10. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхийн өмнө Айвенхоу Майнз довтолгоонд оров. Монголын телевиз, радио гадаадын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Айвенхоу Майнзын Оюу Толгой ашигтай тухай мэдээлэл, рекламаар дүүрэв. Тэр үед Айвенхоу Майнзын дэд захирал ингэж ярив:
“Айвенхоу Майнз компани 2000 оноос Оюу Толгойн хэлэлцээрийг судалсаар ирсэн. 2001 оны эцэст олзворлох найдвартай гэсэн дүгнэлт гаргаж, 2005 оны 4 дүгээр сарын эцэст 26 сая тн зэс, 800 тн алтны нөөцтэй гэсэн таамаглалд хүрсэн. Одоогийн байдлаар 75 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Цаашид 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тус компанийн татвар төлөлтийн үр дүнд 7 тэрбум доллар Монголын засгийн газрын сан хөмрөгт орсон (8 тэрбум доллар уг компанид орсон). Үүний 3 тэрбум доллар нь ашгийн татвар (гадаад гуйвуулгын 20%-ийн хураамжийн 2,4 тэрбум доллар) юм. Тиймээс одоо эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа хүмүүсийн онцлон тэмдэглээд байгаа ашгийг тэнцүү (50:50) хуваах шаардлага аль хэдийн хэрэгжээд байгаа юм. Стратегийн ач холбогдолтой ордыг улсын өмчлөлд авах хэрэгтэй гэсэн бодлыг гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд эсэргүүцэж байгаа. Түүний оронд татварын тогтолцоо бий болгох хэрэгтэй. Ийм тогтолцоо Чили, Мексик, Малайзад хэдийн бий болсон. Ялангуяа даяаршлын үеийн дэлхийн эдийн засгийн үүднээс харж, бусад орнуудаас суралцах хэрэгтэй. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байсан 1970, 1980-аад оны Румын болон Хойт Солонгосын жишээг бодож үзэцгээ. Тэд хөгжөөгүй байна.
Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалтаар ашигт малтмалын олзворлолт хийгдсэнээр ажлын байр нэмэгдэнэ. Оюу Толгойн ордод 117 мянган хүн ажилтай болно. Энэ нь одоогийн ажилгүйчүүдийн тоотой адил тоо юм. Оюу Толгойн төсөлд Америк, Канад, Австрали зэрэг дэлхийн 12 орны компани оролцоно.”
Тайлбар: Энд ярьж буй ашиг таллах гэдэг нь олборлосны дараах үлдэгдлийг хуваах тухай бөгөөд үнийн хэлбэлзлийг огт тооцоогүй юм. Энэ үед Айвенхоу Майнзын хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж дээр унасаар байсан юм.
2006.03.20. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Айвенхоу Майнзын хуулийн зөвлөх Жеймс Бейкер Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Р.Болдын урилгаар хувийн шугамаар Монголд айлчлав. Жеймс Бейкер: “Энэ мэдээлэл дэлхийн санхүүгийн зах зээлийг балмагдуулав. Айвенхоу Майнз компани өнөөг хүртэл 300 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Монголын Засгийн Газар огт хөрөнгө оруулалт хийгээгүй” гэж Монголын талыг зэмлээд “Айвенхоу Майнз компанитай “тогтвортой байдлын гэрээг хурдан байгуулахыг зөвлөв.” Харин “Өнөөдөр” сонин “хатуу шаардсан” гэж бичив. Жеймс Бейкер: “Гадаадын хөрөнгө оруулалтад тусгай хөнгөлөлт үзүүлэхийг заасан одоогийн хуулиар явахыг” хүсэв. Тэр “Монголын донтон” гэж өөрийгөө нэрлэдэг юм.
2006.04.27. УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж эхлэв. Засгийн Газрын, О.Энхсайханы, Ц.Дамирангийн, З.Энхболдын гэсэн 4 төсөл өргөн барив.
2006.05.03. Английн сүүдрийн засгийн газрын шадар сайд Ричард АН-ын урилгаар ирж “лекц” уншиж, засгийн газрынхантай “ярилцав”.
2006.05.12. Алт, зэсийн гэнэтийн үнийн татварын хуулийг Н.Батбаярын санаачлагаар батлав. Ингэмэгц ОУВС төлөөлөгчдөө удаа дараа илгээн алт, зэсийн онцгой татвар гадаадын хөрөнгө оруулалтад муу нөлөө үзүүлнэ гэж шүүмжлэв. Айвенхоу Майнзын нэгэн удирдагч Жен Маккейн: “Оюу Толгойн орд Монголд ашгаа өгтөл урт хугацаа шаардана. Үүнийг харгалзаж үзэхгүй бол бид хөрөнгөө буцааж татаж болох байх. “Алт зэсийн онцгой татварт” шилжсэн нь Монголын эдийн засаг болон олон улсын нэр хүндэд муу нөлөө үзүүлэх бөгөөд ингэснээр дэлхийн эдийн засаг Монголыг хэрэгсэхгүй болно” гэж мэдэгдэв.
2006.06.15. “Эрүүл нийгмийн төлөө иргэний хөдөлгөөнийхөн” Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Бороо гоулд болон тогтвортой байдлын гэрээний эсрэг жагсаж яваад нэг хүний амь үрэгдэв. Энэ явдлыг тохиолдуулан Канадын засгийн газраас Монголын Гадаад Хэргийн Яаманд нот ирүүлэв. Нотод: “Монголын иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцлийн хөдөлгөөнөө тайван замаар хийх, Монголын эдийн засгийн хөгжилд үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хүндэтгэх”-ийг шаардав.
2006.10.31. Ерөнхийлөгч Н.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн үг” хэлэв.
2006.09.14-15. Хөрөнгө оруулагчдын уулзалт-2006 болов. 40 гаруй орны 421 төлөөлөгч, дотоодын 400 гаруй хүн оролцов. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, АН-ын Л.Гансүх нар уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгоно гэдгээ амлав.
2007.01.31. Худалдаа Үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч Орос, Хятад, Япон, Германы 14 аж ахуйн нэгж оролцсон анхдугаар хуралдааныг зохион байгуулав.
2007.03.27. Германы “Шпигель” сэтгүүлд: “Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй монголын 6 улстөрч өөрсдийн нэр дээр байдаг гэх нүүрсний ордыг Америкт 250 сая доллараар зарах гэж байгаа тухай гадаад яамны өндөр албан тушаалтнууд илэн далангүй ярилаа” гэж бичсэнийг “Өнөөдөр” сонин мэдээлэв. Монголын Гадаад Харилцааны Яам “Шпигель”-ийн мэдээлэл ор үндэсгүй гэж зарлав.
2007.01.23. Олон-Овоотын алтны ордыг Гонконгийн хөрөнгийн бирж дээр 100 сая доллараар зарав. “Монгол газар”-ын Мянганбаяр энэ ордын хувьцааг эзэмшдэг бөгөөд Монгол банкны О.Чулуунбатыг энэ ажилд оролцсон гэсэн анхны мэдээлэл гарав. Тайлбар: Энэ үеэс УИХ-ын гишүүд болон бизнесүүд луйврын аргаар олж авсан лицензээ асар их үнээр Засгийн Газарт зарахын хамт гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ ажилдаа элсүүлэх болов.
2007.04.10. Монгол банкнаас асар их мөнгө алга болсон асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын Хороо хэлэлцэв. 1. Монгол банк хувийн компаниудад асар их зээл олгожээ. Тухайлбал, Монгол банк Малайзын SIL компанид 56,3 сая долларын вексель гаргасан нь ор сураггүй алга болжээ. УИХ дээр үүнийг асуухад Монгол банкны Ерөнхийлөгч Ц.Батсүх 34,9 сая долларыг царцаасан, үлдсэн 21, 4 сая долларын векселийг царцаах ажил хийж байна гэж хариулав. Харин вексель хаашаа алга болсныг хариулсангүй. 2. Паушок захиралтай “Алтан Дорнод Монгол” компаниас өндөр үнээр алт худалдаж авсан. Энэ асуудал ил болмогц Паушок Монгол банкинд 14 сая долларын алтны барьцаа мөнгө буцаан төлжээ. 3. Худалдаа Хөгжлийн банкийг эзэмшиж байсан Жерард металз компанид төлөх өр зэргийг оролцуулаад 300-400 тэрбум доллар дутаасан ба энэ нь улсын төсвийн 30 орчим хувьтай тэнцэх юм. Худалдаа Хөгжлийн банкыг хувьчлахын тулд Жерард металз-ад 60 сая долларын хөрөнгө Монгол банкнаас гаргасан гэсэн баримт байдаг ба үүнийг О.Чулуунбат гүйцэтгэсэн нь эргэлзээгүй юм. 4. Оросын “Кредит” банкаар дамжуулан Оросын засгийн газрын бонд худалдаж авах ёстой байсан 10 сая доллар алга болжээ. Үүнийг бас л О.Чулуунбат хариуцах ёстой юм.
2007.10.23. Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д айлчлав. Мянганы сорилтын сан авах тухай тохиролцож, сангийн анхны мөнгийг 9 сарын дараа авахаар болов. Энэ нь 285 сая доллар юм.
2008.03.11. ОУВС Монголын Засгийн Газрын эдийн засгийн бодлогыг шүүмжлэв. ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ердөө 2 долоо хоног болоод л Монголын эдийн засгийг дүгнэж шүүмжилдэг болж байна.
Үүнээс цаашаагаа манайхан “цээжээрээ мэдэх” юм чинь юуг нь ярихав…
Жижиг улсыг дарамтална гэж үүнийг хэлдэг юм. Сайн дураараа дарамтлуулна гэж бас үүнийг хэлдэг юм. Арчаагүй новшнууд гэж манай хэдэн тэнэг лаларыг хэлдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 10 дугаар сарын 20.
Элбэгээ 2003 онд америкаас ирээд цуврал лекц уншаад явж байхад нь /тухайн үед би оюутан байв/ гадны мөнгөтэй компаниудын өмнө Монголын мөнгөгүй засаг эрх тэгш байх тухай ярихад хэцүү бишүү гэж асуухад, тэгвэл улс гэж яваад яахав гэж надад хариулж байсан нь гэнэт санаанд оров.
Ер нь тэгээд хэдий хэмжээний өрөнд орно тэр хэмжээгээр жижгэрч амьдрах нь тодорхой юм бишүү?
Мэдлэггүй, ёс суртхуунгүй, боловсролгүй, туршлаггүй улсууд төрийг баривал ямар байдалд хүргэдгийн нэгэн жишээ.Танд амжилт хүсье
Reblogged this on Ганболд.
“Юмыг үнэлж дүгнэхийн тулд өмнөх юмаа хоолтойгоо холиод идчихгүй байх хэрэгтэй гэдгийг би ахин дахин сануулж байна”, “Сайн дураараа дарамтлуулна гэж бас үүнийг хэлдэг юм” гэхчлэн Ганхуяг судлаач гуай өчнөөн удаа яг таг хэлээд байхад анхаарчих, ядахдаа дагаад сэвчих сэргэлэн гар засаг төр хавьцаа байхгүй болохоор дээгүүрээ хий л мөөрөлдөх юм даа өмбүүнүүд гэж…
үүнийг ганхуяг д уншиж хэрэгжүүлж байгаа ч гэсэн хэлдэггүй , засаг төрийн хүмүүс байдаг байлгүй дээ, байгаасай гэж ….
yamar hetsuu um be ulstorchidiin huviin shunalaas ene buhen bolj bgan bishuu deedchuuld changa huuli es surtahuun uilchildeg bolmoor bnaa
Ta bol BigData boltson bnshdee 🙂
Ганаа ах шиг судлаач байгаа нь бас бидэнд аз юм даа. Монголчууд бид сайхан ч гэх юм уу, мартамхай эсвэл тэнэг ч гэмээр юм шиг хэдэн жил битгий хэл хэдэн сарын өмнө болсон юмыг бүгдийг нь мартаад эсвэл тоолгүй өнгөрөөдөг. Уг нь бид улс төрчид ч гэлтүй хүмүүсийн юу ярьж хийж байсныг санадаг, он цаг тооллоор нь холбож дүгнэлт хийдэг байсан бол улс төрчидөөс авахуулаад зүсэн бүрийн худалч, луйварчдыг ингэж өөхшүүлэхгүй байж болно. Судлаач Ганаа ахаас өөр ингэж он сартай, цаг нартай нь улс төрчид, төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийг хэлж ярьж, хийж байсныг сануулж ярьдаг хүмүүс Монголд байдаг юм уу даа.
Уг хувь хүн, байгууллага ер нь аливаа этгээдийн ярьсан хэлсэн хийж байсан зүйлсийг он цагаар нь хөөж уялдуулан авч үзвээс тийм ч их алдахгүйгээр хэн гэдгийг нь амархан таньж мэдэж болмоор юм шиг санагдах юм. Даан ч бид ихэнх юмыг одоо үед дээр авч үзэх юм. Өнгөрснийг одоо үетэйгээ холбохгүй бол бид мөнхөд бусдад чадуулсаар л явах вий.
төрд байгаа тэнэгүүдийн мунхаг үйлийг ард түмэндээ илчилж байгаад баяр хүргье
манай урлагийн зовлол 17 мянган доллороор оюу толгойн пиарчин болсон гэж ганбаатар хэлээд байсан ер нь л омноговийн шатрын тэмцээнийг ивээн тэтгэхээс л энэ бугд эхэлсэн юм аа
эрх мэдэл гэж амталсан л бол салж чаддаггуй зуйл бололтой. грект эрх мэдлээсээ салгуйн тулд шинэ цаг тооны бичиг зохиож бсан гэдэг манай улс торчдод ч энэ сайхан шипи болно доо. амеркийг парламентийн мэтгэлцээний цаазаар авах ялыг халах шийдлээс нь эхлээд хуулбарлаж бна. ногоо харвард тогсож ирчээд чанартай боловсрол унэтэй байх естой гээд уран илтгээд бсан еронхийлогч хаана. эрх мэдэлдээ ташуураад туунээсээ салахас айгаад нийтлэлчийн хэлснээр экстэйгээ хамтарсан жужиг тоглоод чанартаа боловсролоо нийгмийн халамж болгоод сууж байх юм. нийтлэлч шиг уйл ажилгаа явуулдаг герман санхуужилттэй улс торийн боловсролын академ арван жил ажилаад 100 гаруйхан мянган хунд хурсэн байх юм. тэхээр яаж ард тумэн маань гэгээрэ юм бэ. амар сайдын хэлснээр бидний мэдэлд байснуудын хараанд орхуу. еронхийлогч гуай монголын нэг уеийн оюун санааг булшилчхаад дараа иргэн болчхоод оорийнхоо хэлснээр тайван алхаж чадах уу.
эргэн сануулахад буруудах зүйлгүй авч, хариуцлага тооцож чадахгүй бол сануулах хэрэг юун
Судлаач хүн хариуцлага тооцдог юм биш. Харин хариуцлага тооцож болох дүгнэлтийг гаргаж өгдөг юм…