ЭНД ТЭНДГҮЙ НҮҮРСНИЙ ЗОВЛОН

Манайх ганцаараа нүүрснээс болж хэрэлдээд байгаа юм биш л дээ. Харин манайх хамгийн арчаагүй бөгөөд хамгийн тэнэг нь байгаа юм. Тэгээд хэрэг болж магадгүй гэж бодоод хоёр хөршийн нүүрсний тухай ээлжит мэдээллээ хүргэж байна…
Орост
Орос өнгөрсөн жил 354,9 сая тн нүүрс олборлож зөвлөлтийн дараах үеийн дээд амжилт тогтоов. 2011 онтой харьцуулахад 5,4 % өсчээ. Оросууд 2012 онд олборлосон 272 сая тн эрчим хүний нүүрснийхээ 26%-ийг дахин боловсруулснаа тун бага гэж үзэж байна.
Оросууд нүүрсээ 48 оронд экспортлодог, харин сүүлийн үед дэлхийн зах зээл тогтворгүй байгаагаас алдагдал хүлээх болжээ. Баруун зүүн тийш их хол тээвэрлэдэг нь зардлыг ихэсгэж байна гэж тэд дүгнэж байна. Энэ ч яахав, Оросын мөнхийн зовлон юм.
Оросын төмөр зам асар их хүчин чармайлт гаргаж буй боловч Сибирийн бүс нутагт 16 сая тн нүүрс хуримтлагдаад байна. Уг нь норматив нь 4,7 сая тн байх ёстой аж.
Ингээд нүүрс нь хий шатаж байгаа юм байна. Төмөр замын хамгийн эмзэг хэсэг нь “Междуреченск – Абакан – Тайшет” болж байна. Энэ бол яг манай хойно гэсэн хэрэг юм. Энийг нь аваад урагшаа зөөчихөд болохгүй нь юу байна ?!
Оросын компаниуд татвар төлөхөөсөө өмнө жилд 70-130 миллиард рублийн ашиг олдог байсан бол 2013 онд бол тэг ашиг олно гэж Эрчим Хүчний сайд Александр Новак мэдэгдэв.
Нүүрс экспортлох үед тээврийн зардал 50-55% болдог байна.
Оросын экспертүүдийн үнэлгээгээр дэлхийн эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний хувь 24-өөс 18% болж буурах боловч эрэлтийн өсөлт нь жилийн 0,8% байна гэж тооцож байна.
“Нүүрс бол жилийн 13 миллиард $-ын ашиг өгч орлогоороо 5 дугаарт ордог чухал салбар. Гэтэл нүүрсний үнэ зөвхөн 2012 онд 20%-иар унасан, хэрэв өмнөх жилүүдийг тооцох юм бол энэ нь хасах 40-60% болно. Компанийн экспортын алдагдал 3,5 миллиард рубль боллоо.” гэж Сибирскийн нүүрсний эрчим хүчний компаний Ерөнхий захирал Владимир Рашевский хэлэв.
Гэхдээ оросууд баян жилүүддээ мөнгө нөөцөлсөн нь одоо тэднийг аварч байгаа юм байна. Манайхан шиг олсон зоргоороо иддэг тэнэг юм гэж байдаггүй юм байна.
Хятадад
Энэ оны эхний долоон сард Өвөр Монголд нүүрсний үйлдвэрлэлийн уналт 10% хүрчээ. Энэ нь үнийн үргэлжилсэн уналтаас болсон ба Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ ердөө 529 сая тн болжээ. Энэ нь мөнөөх 10%-ийн уналт болох ба жирийн уурхайнуудад бол үйлдвэрлэл тал хувиас илүү унасан байна.
Яг нарийн авч үзвэл Өвөр Монголын Нүүрсний Аж Үйлдвэрийн Удирдах Газрын мэдээгээр энэ оны 1-ээс 7 дугаар саруудад 529 сая 470 мянган тн нүүрс үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үйлдвэрлэл нь 71 сая 690 мянган тн-оор буурсан байна. Энэ бол яг “яс” бууралт нь 11,9 % гэсэн хэрэг юм.
Гэтэл улсын нүүрсний уурхайнуудад 347 сая 70 мянган тн нүүрс олборлож, улсын нүүрс үйлдвэрлэл 84 сая 470 мянган тн-оор нэмэгдэж, өсөлт нь 29,2% болжээ. Харин жирийн нүүрс олборлох хэмжээ нэлээд буурсан байна.
Дээр дурдсан Өвөр Монголын Нүүрсний Аж Үйлдвэрийн Удирдах Газрын мэдээгээр нүүрсний 67 уурхай хаагджээ. Энэ нь бодвол хувийн жижиг уурхайнууд биз дээ.
Иймэрхүү мэдээ үзэнгүүтээ манайхны толгойд “хятадууд хувийн өмчийг шахаж байна” гэсэн солиотой дүгнэлт хамгийн түрүүнд орж ирдэг юм. Хятадууд нүүрсээ улсын уурхайгаараа ухна уу, хувийн уурхайгаараа ухна уу, маньд ёстой патлий байхгүй. Дандаа “ардчилал” гэсээр байгаад манайхан бараг солиотой болчихсон байх.
Өөрснийхөө нүүрсийг ухаж зарж сурчихаад дараа нь бусдыг муулсан нь дээр байх…
Харин сүүлийн хэдэн сард нүүрсний үнэ арай гайгүй болж мань мэт баярлаж байгаа царайтай. Энэ төр засгийн царайг харвал мань мэтийн баярлах ч илүү зан нь мэдээж хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 9 дүгээр сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ЭНД ТЭНДГҮЙ НҮҮРСНИЙ ЗОВЛОН

  1. bi says:

    orosuud manai 5n tolgoig hodolgoongui bolgoj orhiod oorsdoo orschison

  2. mugi says:

    Сайхан мэдээлэл өгсөн Ганаа ахдаа амжилт хүсье

  3. Болд says:

    …”Хятадууд нүүрсээ улсын уурхайгаараа ухна уу, хувийн уурхайгаараа ухна уу, маньд ёстой патлий байхгүй. Дандаа “ардчилал” гэсээр байгаад манайхан бараг солиотой болчихсон байх”… хэхэ гоё хэлжээ Ганаа ахаа баярлалаа. Өөрсдөөсөө асуудлын учгаа олохын оронд бусад руу савчдаг “муухай монгол” зангаа бид багасган болбол гээмээр л бгаам даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: