МАО ЦЕДУН: АРД ТҮМНИЙ ДОТООД ЗӨРЧЛИЙГ ЗӨВӨӨР ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛД
2013/09/26 9 Comments
Манайхан Мао-г хамгийн их дуулсан боловч түүний сургааль номлол гэвэл ёстой мэдэхгүй, “тас харанхуй” гэхэд болно. Үнэндээ бол маоизм дэлхийн улс төрийн сэтгэлгээнд ихээхэн том байр суурь эзэлдэг. Одоо ч улс төр судлалд түүнийг эрчимтэй судалдаг ба дор хаяж маогийн “улаан ном”-ыг уншдаг залуус баруунд дүүрэн. Манай залуус түүнийг Баабарын “Спортын мастер Мао” мэтийн уран сайхны өгүүлэл, муулж орчуулсан номнуудаас “аймаар яргачин” гэдгийг л “мэднэ”. Мао Баабарын ярьдаг шиг тэнэг байсан бол ядарч зүдэрсэн Хятад орныг атомын зэвсэгтэй хүчирхэг гүрэн болгох боломжгүй нь мэдээжийн хэрэг. Түүний сургааль номлол зарим үед Зөвлөлтийн суртал номлолоос “илүү гарах” хэмжээнд хүрч байсан нь түүний сэтгэлгээний гайхамшгийг харуулдаг юм. Иймээс Маогийн олон бүтээл дэлхийн улс төрийн сэтгэлгээний сан хөмрөгт орсны зөвхөн нэгээс ихээхэн товчилж уншигчдад хүргэж байна. Харин өөрсдөө сэтгэж бодох нь бидний үүрэг байх…
(Энэ үгийг Мао 1957 оны 2 дугаар сарын 27-нд Төрийн дээд зөвлөгөөний өргөтгөсөн хуралдаан дээр хэлжээ. Хурлын дэлгэрэнгүй бичлэгээс (стенограмм) хожим Мао өөрийн гараар бага зэрэг зассан ба түүний эмхтгэлд орох болжээ.)
…Манай нийгэмд хоёр төрлийн зөрчил буй – энэ бол бидний болон манай дайснуудын зөрчил хийгээд ард түмний дотоод зөрчил хоёр болно. Энэхүү хоёр төрлийн зөрчил бол шинж чанараараа маш их ялгаатай…
Бидний болон манай дайснуудын хоорондын зөрчил бол антагонист зөрчил болно. Ард түмний дотоод зөрчлийг хэрэв хөдөлмөрчдийн хоорондын зөрчил гэж ярих юм бол антагонист биш зөрчил болно, харин мөлжигч анги, мөлжигдөгч ангийн зөрчил гэж ярих юм бол түүнд антагонист талаас гадна бас антагонист бус тал ч буй.
…Бидний болон манай дайснуудын хоорондын зөрчил хийгээд ард түмний дотоод зөрчил гэсэн энэхүү хоёр төрлийн зөрчил бол шинж чанараараа адил бус учраас тэдгээрийг шийдэрлэх аргууд ч бас адил бус. Товчоор хэлбэл эхний төрлийн зөрчил бидний болон манай дайснуудын хооронд нарийн зааг ялгаа гаргах асуудалд хамаарна, харин удаах төрлийн зөрчил нь үнэн ба худлын хооронд зааг ялгаа гаргах асуудалд хамаарна…
Манай төр бол ажилчин тариачны холбоонд үндэслэсэн, ажилчин ангийн удирдаж буй ард түмний ардчилсан диктатур мөн. Энэ диктатурын үүрэг (функци) юу вэ ? Энэ диктатурын анхдагч үүрэг бол социалист хувьсгалыг эсэргүүцэж буй харгис анги, харгисчууд болон мөлжигчдийг дарах, социалист хувьсгалыг эвдэн хөнөөж буй тэр хүмүүсийг дарах явдал бөгөөд энэ нь улс орны дотоодод бидний болон манай дайснуудын хоорондын зөрчлийг шийдвэрлэх зорилготой юм.
Диктатурын үүрэгт жишээлбэл, хувьсгалын эсрэг зарим элементүүдийг баривчлах, шүүх, газрын эзэд (помещик), хүнд сурталт хөрөнгөтний төлөөлөгчдийн сонгох эрхийг тодорхой хугацаагаар хориглох, үг хэлэх эрхийг хасах зэрэг болно.
Нийгмийн дэг журмыг хангах, өргөн олон ард түмний эрх ашгийн үүднээс нийгмийн дэг журмыг ноцтой эвдэж буй хулгайч, луйварчид, галдан шатаагч, гэмт хэргийн бүлэглэл, янз бүрийн хортой элементүүдийн хувьд манай диктатур мөн ийм арга хэмжээ авах хэрэгтэй.
Манай диктатур мөн хоёр дахь үүрэгтэй бөгөөд энэ нь чухамхүү гадаад дайсны зүгээс хийх болзошгүй түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас улсаа хамгаалах явдал болно. Иймэрхүү байдал үүсэх үед манай диктатурын өмнө бидний болон манай гадаад дайсны хоорондын зөрчлийг шийдвэрлэх зорилт босч ирдэг юм.
Манай диктатурын зорилт бол бүх ард түмний энхийн хөдөлмөрийг хамгаалж, Хятадыг орчин үеийн аж үйлдвэртэй, орчин үеийн хөдөө ахуйтай, орчин үеийн шинжлэх ухаан, соёлтой социалист улс болгох явдал юм. Диктатурыг хэн хэрэгжүүлэх вэ ?
Мэдээж ажилчин анги, түүний удирдаж буй ард түмэн. Диктатур ард түмний дотоодод хэрэгждэггүй. Ард түмэн өөрөө өөртөө диктатур хэрэгжүүлж болохгүй, ард түмний нэг хэсэг нөгөөгөө дарлаж болохгүй…
Ард түмний дотоодод ардчилсан төвлөн удирдах ёс хэрэгждэг юм. Манай Үндсэн Хуулинд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд үг хэлэх, хэвлэж нийтлэх, хурал цуглаан хийх, эвлэл холбоо байгуулах, жагсаал цуглаан хийх, шашин шүтэх болон бусад эрх чөлөөтэй гэж заасан байгаа.
Түүнчлэн манай Үндсэн Хуулинд манай төрийн байгууллагууд ардчилсан төвлөн удирдан зарчмыг хэрэгжүүлнэ, төрийн байгууллагууд ард олонд түшиглэнэ, төрийн байгууллагын ажилтнууд ард түмэнд үйлчилнэ гэж заасан байгаа. Манай социалист ардчилал бол хөрөнгөтний нэг ч улсад байхгүй хамгийн өргөн ардчилал юм. Манай диктатур бол ажилчин тариачны холбоонд үндэслэсэн ажилчин ангийн удирдаж буй ард түмний ардчилсан диктатур юм.
Энэ нь ард түмний дотоодод ардчилал хэрэгжүүлнэ гэсэн хэрэг, ажилчин ангийн нэгтгэсэн иргэний эрх бүхий хүмүүс, нэн эхний ээлжинд тариачид социалист өөрчлөлт, социалист байгуулалтыг эсэргүүцэж буй харгис анги, харгис элементүүдийн хувьд диктатур хэрэгжүүлнэ гэсэн хэрэг юм.
Улс төрийн хувь бол иргэний эрх эдэлнэ гэдэг бол эрх чөлөө, ардчиллын эрхтэй гэсэн хэрэг юм.
Гэхдээ удирдлага баймаажин хэрэгжүүлдэг эрх чөлөө бол эрх чөлөө, төвлөрлөөр чиглүүлдэг ардчилал бол ардчилал мөн; энэ бол анархия биш. Анархи бол ард түмний хүсэл эрмэлзэлд үл тохирно.
Манай зарим хүмүүс Унгарын үйл явдалд баярлаж байх шиг…
(Энд Мао 1956 оны Унгарын үйл явдлыг хэлж байна. Тэр үед Хятад ЗХУ-ыг дэмжиж байсан юм. Х.Д.Ганхуяг.)
Тэд манай ардын ардчилсан системд эрх чөлөө хэтэрхий бага, харин барууны парламентын ардчилсан системд их байгаа мэт үзэж байна. Тэгээд барууны загвараар нэг нь эрх мэдэл барьдаг, нөгөө нь сөрөг хүчин байдаг хоёр намын систем тогтоохыг шаардаж байна. Гэхдээ хоёр намт систем гэж нэрлэгдсэн тэр зүйл нь хөрөнгөтний ардчиллыг дэмжих хэрэгсэл төдий зүйл бөгөөд хөдөлмөрчдийн эрх, эрх чөлөөг яагаад ч хангаж чадахгүй.
Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр тодорхой эрх чөлөө, тодорхой ардчилал гэж байдгаас биш хийсвэр эрх чөлөө, хийсвэр ардчилал гэж байдаггүй. Ангийн тэмцэл нэвт шингэсэн нийгэмд мөлжлөгөд нэрвэгдсэн хөдөлмөрчдөд эрх чөлөө гэж байдаггүй, яагаад гэвэл мөлжигч анги хөдөлмөрчдийг мөлжих эрх чөлөөтэй байдаг. Тэр нийгэмд хөрөнгөтөнд зориулсан ардчилал байгаа цагт тэнд пролетариат, хөдөлмөрчдөд зориулсан ардчилал гэж байхгүй.
Зарим капиталист улсуудад коммунист намуудын оршин байхыг бас л зөвшөөрдөг, гэхдээ хөрөнгөтнийхөө язгуур эрх ашгийг эвдүүлдэггүй, тодорхой зааг хүрээнээс цааш тэднийг гаргадаггүй.
Хийсвэр ардчиллыг шаарддаг хүмүүс ардчиллыг зорилго гэж үзээд ардчилал бол хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилал зарим үед зорилго болж болно, гэхдээ бодит байдал дээр бол тэр нь өвөрмөц төрлийн хэрэгсэл төдий болох нь ч бий.
Ардчилал бол давхаргад хамаарна, тиймээс улс төрийн категорид хамаарна гэж Маркс заасан юм. Энэ нь эцсийн дүндээ ардчилал бол эдийн засгийн суурьтаа үйлчилдэг гэсэн хэрэг юм. Эрх чөлөө ч гэсэн бас л ийм.
Ардчилал, эрх чөлөө бол харьцангуй зүйл, туйлын зүйл биш, эдгээр нь түүхийн явцад үүсч хөгжсөн юм.
Манай орны ард түмний дотоодод гэвэл ардчилал бол төвлөрөл, эрх чөлөө бол сахилга бат мөн.
Энэ бүхэн нь нэгдмэл бүхэл юмны зөрчилт хоёр тал юм; эдгээр нь зөрчилтэйн хамт нэгдмэл юм, иймээс бид өрөөсгөлөөр нэг талыг нь цохон дурдаад нөгөөг нь үгүйсгэж болохгүй.
Ард түмний дотор эрх чөлөөгүй байж болохгүй, түүнчлэн төвлөрөлгүй байж болохгүй. Ийм маягаар ардчилал төвлөрлийн нэгдэл, эрх чөлөө сахилга батын нэгдэл бол манай ардчилсан төвлөн удирдах ёс мөн.
Ийм системд ард түмэн өргөн эрх чөлөө, ардчиллыг ашигладаг юм; мөн үүний зэрэгцээгээр тэд (ард түмнийг хэлж байна-Х.Д.Ганхуяг) социалист сахилга батаар өөрийгөө хязгаарлах ёстой. Энэ үнэнийг өргөн олон ард түмэн ойлгож байна.
Бид удирдлага байлгаж хэрэгжүүлдэг эрх чөлөө, төвлөрлөөр чиглүүлдэг ардчиллын төлөө зогсож байна, гэхдээ энэ нь үзэл суртлын асуудлууд, ард түмний дотоод дахь үнэн худлыг танин мэдэх асуудлуудыг албадлагын аргаар шийдвэрлэнэ гэсэн хэрэг огтхон ч биш юм.
Үзэл суртлын асуудлууд, үнэн худлын асуудлуудыг захиргааны болон албадлагын аргаар шийдвэрлэх оролдлого нь ашиггүй төдийгүй хортой юм.
Бид шашныг устгахад захиргааны аргыг хэрэглэж болохгүй, мөн хүмүүсийг шашин үл шүтэхийг албадаж болохгүй. Түүнчлэн хүмүүсийг идеализмаас татгалзахыг албадаж болохгүй, марксизмыг хүлээн авахыг албадаж болохгүй.
Үзэл суртлын шинж чанартай бүх асуудлууд, ард түмний дотоод дахь маргаантай бүх асуудлуудыг зөвхөн ардчилсан аргаар; шүүн хэлэлцэх аргаар, шүүмжлэлийн аргаар, итгүүлэн үнэмшүүлэх, хүмүүжүүлэх аргаар шийдвэрлэж болно. Харин албадах, дарах арга байж болохгүй…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 9 дүгээр сарын 26.
Миний бодлоор ангийн тэмцэл бол нийгмийн дотоод болон гадаад зөрчлийн том шалтгаан гэж үздэг. Монголд ангийн тэмцэл бол үнэхээр нарийн судлагдах ёстой сэдэв санагддаг. Соц нийгмийн үед тэгш бус байдал маш багсаж, анги давхаргын ялгаа ихээхэн арилсан нь сайн зүйл болсон. БНМАУ-с өмнөх үеийн язгууртан гэдэг анги үгүй болсныг (яаж үгүй болсон нь тусдаа сэдэв) зарим хүмүүс сэхээтэн, элитүүдээ алдсан том гарз болсон мэт үздэг ч энэ нь нийгмийн олонход дэвшил авчирсан санагддаг. Угаасаа шаталсан нийгэм бол дээд анги нь доод ангиа үргэлж сорон мөлжиж амьдардаг.
Англи бол шаталсан системийн өн удаан жилийн түүхтэй түүнийг дээд зэргээр хөгжүүлж хадгалж ирсэн улс. Шаталсан системын сайн муу бүх жишээг энэ орноос харж болно. Эзэнт гүрнүүдийн сүүлчийн үлдэгдэл гэсэндээ дэлхийг мөлжин хурааж олсон элдэв давуу тал, нөхцөл байдал, эд баялагийнхаа үлдэгдлээр амиа зогоож байгаа улс. Хүч нь харьсан ч хэрэндээ эзэнт гүрэн байснаараа ихэрхэдэг зан тэдэнд бий.
Английн нийгмийн өнөөгийн байдлыг ажаад үзэхэд анги давхарга тус бүрдээ дээдэх давхаргаасаа дусалж ирэх шавхаруугаар амьдардаг гэж болохоор. Нэг ёсондоо нийгмийн шатны хамгийн дээр хатан хаан, язгууртан дээдэс, хөрөнгөлөг капиталистууд гэх мэтээр доошилсоор хамгийн доор нь нийгмийн дийлэнх хэсэг ажилчин анги нь оршдог. Мэдээж нийгмийн ихэнх баялаг дээд хүмүүсийнх нь гарт байж тэд улс төр нийгмийн амьдралаа удирдан жолоодно. Тэдгээр дээдчүүд нь хоорондоо асар гүнзгий харилцаа холбоотой. Энэ харилцаа холбоо аль хүүхэд байхаас нь тэдний дунд бий болдог. Тийм ч учраас Англид ийм анги давхаргынхны хүүхдүүдэд зориулсан Англи байтугай дэлхийд алдартай асар үнэтэй хувийн бага дунд сургуулиуд цөөнгүй байдаг. Энд мэдээж төрөл бүрийн хөрөнгөлөг хүмүүс болох удам дамжсан язгууртан, пүүс корпорацын эзэд, банкирууд, улс төрчид, гадаадын баячуудын хүүхдүүд сурдаг. Сурагчид нь ихэвчилэн гэр орноосоо хол дотуур байранд байрладаг. Тэднийг маш нарийн арга барилаар сурган хүмүүжүүлдэг. Ийм орчинд өссөн хүүхдүүдийн сэтгэл оюун санаа жирийн хүүхдээс ихээхэн өөр болдог. Тэдний дунд хар багаасаа ингэж гүнзгий харилцаа холбоо нөхөрлөл үүсдэг. Тэд өөрсдийгөө бусдаас онцгой тусгай хүмүүс мэт мэдэрч өсдөг. Зарим талаараа бусдыг хайрлаж өрөвдөх нь бага маш хатуу хүмүүс болж өсдөг. Эр эмгүй эд баялаг, өнгө үзэмж ихэнхийнх нь амьдралын гол зүйл болдог. Тэд нас биенд хүрэхээрээ дотоод гадаадын ийм орчинд түншилэл бий болгосон нөхөдтэйгээ нийлж бусдыг сорон мөлжих том ангууддаа гардаг. Эцэг эх нь ихэвчилэн ингэж зориудаар багаас нь хүүхдүүдээ өөрсдийнх нь зиндааныхтай нийлүүлдэг.
Монголд ч гэсэн ийм нөхцөл байдал, дүр зураг бүрэн бий болж байна. Гэхдээ хаа ч бай ийм зиндаархаг, анги давхаргын гүнзгий хуваагдалтай нийгэм тогтвортой оршин тогтнохгүй. Англид өдийг хүртэл ийм тогтолцоо оршин тогтносны шалтгаан дээдчүүд нь доодосдоо овоо шавхаруу хаяж өгч гал гаргалгүй ирсний гавьяа. Одоо харин дэлхийн улсуудын байдал өрсөлдөөнтэй болж Английн пүүс компаниуд бусад орныг мөлжих боломж нь хумигдаж, шинэ үеийн баячууд нь хэт амиа бодох болсон нь нийгмийн масст дусалж ирэх шавхаруу багсаж Английн нийгэм тогтворгүй байдалд орж эхэлж байна.
Ганхуяг судлаачид талархаж байна. Манай нийгэмд гарч байгаа оорчлолтуудийн тухай бодож, дугнэж байх шаардлага их байна. Монгол улсад баян хоосны ялгаа гарч гунзгийрсээр байгаа. Нийгэм ч давхраажиж байна. Энэ нохцолд бидний тэмуулээд байгаа ардчилал нийтийнх, хун бурийнх болж чадах уу? Гэсэн асуулт гардаг.
Мэдэхгуй юм даа, арга билгийн хослол гэдэг шиг юм уу, эсвэл нэг хуний эрх челее еер хунийхээр хязгаарлагдана гэж байдаг даа. Манайхан ч хучээр асуудал шийдэх гээд байдаг даа.
sain baina u? ta websitetai kindel deer unshij bolkhoor baidltai bolgoj bolokh uu ? Notebook eer unshikhaar nud uvduud baidag yumaa tand amjilt khusiye
Manai daisnii temtsel, bidnii dotoodiin oorsdiin temtsel, angiin temtsel bugd ni bidend bna…gants bhgui bga zuil ni dictatur ene ni yunaas ulbaatai gevel tsagaan beeliitei huvisgal (hervee huvisgal gej nerlej boldog bol )baiguulsnaas l uudeltei…tuuhend niigem soligdoj huvisgal bolohod todorhoi hemjeenii zolios tseverlegee zailshgui bh ystoi…tegej bj shuudaind hiisen evernuud shig bish neg zorilgiin toloo bugdeeree hodolj surna…tegeheer asuudal bayan yduudaa ch bish, gadnii noloolloos ch bish hoorondoo ev tunjingui bgaagaas ch bish dictatur hargislal ogt bhgui bgatai l holbootoi…ydaj zorilgoosoo egnegt uharsan 50 hursen huvisgalchdaas hediig ni duujleed talbai deer olon niited uzuulvel ene niigem jaahan ch gesen uragshlahaa aydah bhdaa
Наадах чинь арай л биш юм даа. Хувьсгалын ерөнхийдөө 2 янзаар л тэмцэх арга байх шиг байна. Нэгт зэвсэгт цус асгаруулсан тэмцэл, нөгөөх нь тайван замаар тэмцэх. Эхний замыг сонгогчид өөрчилөлтийн авчирахын тулд зэвсэг барин хүчирхийлэлийн аргаар тэмцэх юм. Энэ аргыг би бол хувьдаа тийм ч дэмждэггүй. Ийм тэмцэлүүд гунигт байдлаар төгссөн олон жишээнүүд бий. Сүүлдээ ийм зүйл хэтэрвэл өргөн хүрээг хамарсан аллага таллага, харгислал болж дуусна. Камбожийн Пол Потын Улаан Кхмерүүдийн үйлдсэн харгислал мэт л болж дуусч магадгүй.
Өнөөдөр ийм зэвсэгт тэмцэлээс хамгийн амжилттай болсон нь Куба дэхь Кастрогийн хийсэн хувьсгал л болох байх. Гэхдээ ийм зэвсэгт тэмцэгчдийн зарим үндэслэлийг ойлгодог. Кастрогоос эхлээд олон Латин Америкын хувьсгалчдийг хүндэлдэг. Тэдгээр дотроос Че Гевара болон АНУ-н ТТГ оролцоотой Пиночетийн талынханд алуулсан Чилийн ерөнхийлөгч Салвадор Алленде хоёрыг илүү хүндэлдэг.
Хоёулаа хоёр эсрэг арга барилаар тэмцсэн. Хоёулаа Америкуудын явуулгаар амиа алдсан агуу хувьсгалчид. Че зэвсэгт тэмцэл бол цорын ганц хувьсгалд хүрэх зам гэж үзсэн. Чегийн ийм байр суурьтай болсон шалтгааныг ойлгоход түүний бага наснаас идэр нас хүртэл туулсан үзсэн харсныг ойлгох хэрэгтэй.
Алленде бол Чегээс өөр тайван, хүч хэрэглэхгүй замаар хувьсгал өөрчилөлтийг хийхийн төлөө явсан. Түүний хийж бүтээсэн зүйлүүд нь ч агуу. Эцэст нь харамсалтайгаар амиа алдсан ч тэр хүний зүрх зориг, тууштай байдлыг бахдахаас өөр аргагүй.
Энэ хоёр хүн бол одоог хүртэл асар олон хүмүүсийн үлгэр жишээ хувьсгалын баатрууд хэвээрээ байсаар байгаа.
Хийсвэр ардчиллыг шаарддаг хүмүүс ардчиллыг зорилго гэж үзээд ардчилал бол хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилал зарим үед зорилго болж болно, гэхдээ бодит байдал дээр бол тэр нь өвөрмөц төрлийн хэрэгсэл төдий болох нь ч бий.
Ардчилал бол давхаргад хамаарна, тиймээс улс төрийн категорид хамаарна гэж Маркс заасан юм. Энэ нь эцсийн дүндээ ардчилал бол эдийн засгийн суурьтаа үйлчилдэг гэсэн хэрэг юм. Эрх чөлөө ч гэсэн бас л ийм.
Ардчилал, эрх чөлөө бол харьцангуй зүйл, туйлын зүйл биш, эдгээр нь түүхийн явцад үүсч хөгжсөн юм.
…”Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр тодорхой эрх чөлөө, тодорхой ардчилал гэж байдгаас биш хийсвэр эрх чөлөө, хийсвэр ардчилал гэж байдаггүй… Энэ нь эцсийн дүндээ ардчилал бол эдийн засгийн суурьтаа үйлчилдэг гэсэн хэрэг юм. Эрх чөлөө ч гэсэн бас л ийм.
Ардчилал, эрх чөлөө бол харьцангуй зүйл, туйлын зүйл биш, эдгээр нь түүхийн явцад үүсч хөгжсөн юм…. Үзэл суртлын шинж чанартай бүх асуудлууд, ард түмний дотоод дахь маргаантай бүх асуудлуудыг зөвхөн ардчилсан аргаар; шүүн хэлэлцэх аргаар, шүүмжлэлийн аргаар, итгүүлэн үнэмшүүлэх, хүмүүжүүлэх аргаар шийдвэрлэж болно. Харин албадах, дарах арга байж болохгүй…” МАО мундаг хэлжээ ингэлээ гээд би хятад коммунист болчихгүй, болгоод дуудсан ч тоох юм алгоо яагаад гэвэл энэ дээрхийг өнөөгийн монголын АРДЧИЛАГЧ нар ч хэлж чадахгүй байшд!!!
…”Ангийн тэмцэл нэвт шингэсэн нийгэмд мөлжлөгөд нэрвэгдсэн хөдөлмөрчдөд эрх чөлөө гэж байдаггүй, яагаад гэвэл мөлжигч анги хөдөлмөрчдийг мөлжих эрх чөлөөтэй байдаг. Тэр нийгэмд хөрөнгөтөнд зориулсан ардчилал байгаа цагт тэнд пролетари, хөдөлмөрчдөд зориулсан ардчилал гэж байхгүй”… үүний мөлжигч анги гэснийг нь “олигархи авлигач луйварчид”, хөдөлмөрчид гэхийн өнөөгийн эгэл “жирийн монгол” олон нийт болгоод уншихад л үнэн болж бна доо хөөрхий хэхэ.
Reblogged this on Ганболд.