БААБАР “ОНОЛДОХОД” МОНГОЛ ХОХИРДОГ

Анзаарсан хүнд бол Баабар 2012 оны 1-р сарын 23-нд бичсэн “Алдагдаж магадгүй агуу боломж” өгүүллээ нетэд ахин тавив. Баабарын залийг ямар мэдэхгүй биш. Ямар ч гэсэн түүний “дуу” дуусчээ. Дандаа хуучин дуугаа шинэ мэт мэт харагдуулна. Одоо тэр үе чинь өнгөрсөн. Ингээд түүний “хуучин дууг” шинжлээд үзье. Учир нь “чухал ач холбогдолтой” гэж тэр өөрөө үзсэн учраас тэр…
Дэлхийн хямрал болж байгаа ч…
Үүнийг тун олон хүн, түүний дотор Баабар ч, би бичиж байсан. Тэхээр хямрал нь бичих өнцгөөсөө хамаарна уу гэхээс “шинэ юм” огт биш. Баабар “олон судлаачид” гэж байгаа боловч бүх судлаачид хямралыг даяар капитализмын онол, практикийн мухардалтай холбон тайлбарлаж байгаа. Онолын талаасаа бол либерал суурь үзэл бүрэн мухардалд орсныг бараг бүгдээрээ нотолж байгаа.
Гэтэл ноён Баабар 20-иод жилийн өмнө социализмыг нураах ганцхан үүрэгтэй байсан Хайек, Фридманы зэрэг онолуудыг орчуулж, магтан дуулж байна. Наадахыг чинь баруунд аль хэдийн орхичихоод Фридманаас эхлээд алдаагаа хүлээн зөвшөөрөөд байхад цор ганцаараа солиотой юм шиг сурталчилж тархи угааж байгаа нь Монгол, үзэл сурталч нь Баабар. Энэ бол асуудлын онолын тал нь. Одоо цоо шинэ онолын постулатууд гарсан. Үүнийг хожим ярина…
Хэрэв практикийн талыг нь авч үзвэл Баабар зөв баримтаас шал буруу дүгнэлт хийж байна. Яахаараа ингэж баримт гуйвуулдаг өвчтэй байдаг юм ?!
“Найман оны хямралыг Хятад, Энэтхэг, Бразилийн хүчтэй өсөн нэмэгдэж буй эдийн засаг аварч гарсан.”
Боль доо. Энэ хямралд муугүй бэлтгэлтэй байсан орны нэг нь Орос юм. Хямралаас болж нефтийн үнэ их өссөн учраас Орос энэ хэрээрээ хямралаас зөөлөн гарч чадсан. Энэ нь манайд ч эерэг нөлөөлсөн. Энэ хэдэн орон нийлээд БРИКС гэдэг Баабарын үзэн яддаг бүлэг орнууд болдог юм. Харин Америкийн хувьд гэвэл хямралыг өөрсдийнх нь ипотекийн зах зээлийн нуралт өдөөсөн болохоор сүйрэхгүйн тулд мөнгө хаяхгүй яадаг юм.
Нарийн ярих юм бол Монголын сайн найз, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, дэд ерөнхийлөгч асан Дэк Чейни нарын ивээлд байдаг “Энрон” компани, түүнд аудит хийдэг “Артур Андерсон” компани дампуурснаас энэ бүхэн эхэлсэн юм. Дашрамд дурдахад “Артур Андерсон” Монгол Банкинд олон жил аудит хийж байсан ба яг энэ үеэр монголын банкны олон тэрбумын хөрөнгө ул мөргүй алга болсныг Сангийн сайд байсан Баабар сайн мэдэж байх учиртай.
“Энрон” нь оффшор бүсэд 692 охин компани бүхий дэлхийг хамарсан том сүлжээ байгуулан луйвар хийдэг байсан бөгөөд “Артур Андерсон” нь хуурамч нягтлан бодох бүртгэлээр хангадаг байсан нь америкийн шүүхээр батлагдсан юм.
Улмаар энэ нь америкийн ипотекийн систем рүү орж дэлхийн хямралыг өдөөсөн юм. Тэхээр дэлхийн хямралаас АНУ аварсан гэдэг яриа харьцангүй бөгөөд АНУ хямрал өдөөж, бас ихээхэн мөнгө хаяж гарсан гэвэл арай илүү үнэнд нийцнэ. Баабар юмыг мэдэж байж ярих хэрэгтэй.
О.Чулуунбат нарын банкны дээрэмчид “Артур Андерсон”-ыг байн байн иш татаж өмнөө барьдаг байсныг ард түмэн мартлаа гэхэд судлаач хүн мартдаггүй юм.
“Сүйрлээс амь мэнд туулан гарч болох газрыг БРИКС байж магадгүй гэнэ. Европ, Японыг бараг дүүрчихлээ, АНУ маш хохиролтой үлдэнэ гэнэ.”
БРИКС гэж юу билээ ?! Энэ чинь Орос, Хятад, Бразиль, Энэтхэг дөрөв шүү дээ. Бид Баабарын амнаас гарсан хий болгон Оросыг зүхдэг гэдгийг сайн мэднэ. Хятадын хувьд гэвэл “Хятадын коммунист намын сүүлчийн өдөр” гэсэн түүний өгүүллийг бид сайн санаж байгаа. Гэтэл одоо болох хямралын үеэр “сүйрлээс амьд мэнд туулан гарч болох” газрын тоонд Орос, Хятад хоёр орж байгааг бид харж байна. Одоо, гэхдээ нэг жилийн өмнө биш, олон судлаачид дэлхийн эдийн засгийг БРИКС-ийн орнууд аварна гэж үзэж байгаа.
Ингээд Баабар монголчууд бидэнд “амьд мэнд гарах” улсуудыг биш, “үхэх” улсуудыг дагахыг зөвлөж байна гэж бид ойлгож болох байна.
“Судалгааны олон институцийн тооцоолж байгаагаар хямралаас хожоотой гарах боломж бүхий орнуудын тэргүүнд Монголыг нэрлэж байна. 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж.”
Ингээд Баабарын эдийн засгийн “онол” дуусч, тархи угаалт эхэлж байна. АНУ 200 жил, Англи 270, Япон 100, Солонгос 40, Хятад 15-20 жил “зовж” гэнэ. Харин Монгол Хятадтай адил 20 жил болох ёстой юм гэнэ.
Баабар бидэнд 2030 онд олох 10 мянган доллар үзүүлж байна. Энэ бол “гайхамшигийн гайхамшиг” гэнэ. Ингээд тэр баахан үлгэр тууль хайлав. Бараг өөрөө уяраад “уйлав”. Гэхдээ энэ “гайхамшиг” одоо биш, 2030 онд байгаад Баабарын заль мэх оршиж байгаа юм.
Гэхдээ, гэхдээ шүү:
“Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр аварга орд эргэлтэнд орсноор тооцоолж дүгнэлт гаргаж байгаа юм. 2030 оны 60 мянган доллар хэд нугарч ч болох юм. Сүүлийн 20 жилд Хятадаас орж ирсэн 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг давуулж ганц Оюутолгойд Өрнөөс 5 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь энэ ордыг эргэлтэнд оруулсны хамгийн том ач холбогдол мөн…Гурав дахь хөршийн бодлогын амин сүнс санаа нь энэ.”
Ер нь ингэхэд Монголын судалгааны баг гэж байж болно биз дээ ?! Баабар ганцаараа “олон улсын” судалгаа орчуулж тулгадаг хаанахын ёс юм ?! Баабарын “судалгаанаас” өөр судалгаа байж болдоггүй юм уу ?!
Баабарт нэг шалгарсан “арга” байдаг юм. Онолын хувьд эсэргүүцвэл коммунист гэчихнэ, практикийн хувьд эсэргүүцвэл орос, хятадын боол, тагнуул гэчихнэ, өөр судалгаа яривал тэнэг гэчихнэ. Өөрөө болохоор онол ч байхгүй, юу ч байхгүй хэвтэж байж…
“Оюу Толгойг…энэ жилдээ шийдэж чадахгүй бол 2016 он хүртэл хойшлогдоно.”
Энэ бол Баабарын сүрдүүлэг болохоос өөр зүйл биш. Өөрөөр хэлбэл Баабар яг одоо гадаадын хэлснээр гэрээ хийхгүй бол “10 мянгат” болж чадахгүй гэж шууд хэлж байна. Түүний хэлэх гэсэн санаа ердөө л энэ…
Миний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг ад үзээд хөөгөөд байгаа юм огт алга. Гэхдээ гадаад дотоодын хулгайч дээрэмчид нийлээд Монгол орныг хэтэрхий шулан мөлжихийг эсэргүүцэж байна. Би шударга бус дэлхий дээр амьдарч байгаагаа сайн мэднэ. Манайх шиг улс огт шулуулахгүй гэвэл ёстой үлгэр болох биз. Гэхдээ алив юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ…
Тэгж ярих юм бол Рио Тинто ч гэсэн ихээхэн хүнд байдалд байгааг би сайн мэдэж байна. 2011 онд 5,8 миллиард $-ын ашигтай байсан Рио Тинто 2012 онд 3 миллиард $-ын алдагдалтай гарсан нь үүнийг нотолно. Түүнээс гадна Рио Тинто 2013 оны 6 дугаар сарын 26-нд Мозамбикаас хөрөнгө оруулалтаа татаж өөрөө алдагдал хүлээснээс гадна муу Мозамбикийг бүр баллаад хаялаа ш дээ. Гэхдээ цаад Рио чинь мөнгөгүй биш, харин үүнийг нетээр ярих асуудал биш юм…
Рио Тинто Монголыг Мозамбик шиг санаж бүх хөрөнгө оруулалтаа татаад буулгаж авна гэж санаж байвал ёстой горьд, Монгол бол Африкийн орон биш, үүх түүхтэй нэр төртэй орон.
Чухам ийм учраас л бид мөнгөгүй гэсэн ганцхан шалтгааны улмаас гаднынханд “далан таваар” бууж өгч яагаад ч болохгүй. Тэр тусмаа бүсээ чангалж байгаад эрх тэгш гэрээ хийх ёстой.

Харин Баабартай санал нийлэх ганцхан зүйл байна:
“Оюутолгой, Тавантолгой нь ирж буй хямралыг далимдуулан босч ирэх аугаа том боломж. Хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Эрчим хүчний нөөц чухам ийм аминд тулсан зүйл нь мөн билээ.”
Хямралын үеэр гадаадынхан ямар гар утас, компьютерээ түлэх юм уу ?! Ганцхан нүүрс түлдэг юм. Монголын нүүрсийг авч түлээд, зэсээр цахилгааны утсаа хийвэл аз нь тэр…
Харин шунал нь дэндсэн олигархууд төрийн эрхэнд байгаа цагт Монгол Улсад ямар ч их мөнгө тогтохгүй идэж уугаад, гадагш нь зөөгөөд дуусна гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлж чадна. Баабар “онол-үзэл суртлын” хувьд хамгаалахгүй бол тэднийг амархан ялж болох бөлгөө…
Баабар “онолдоход” Монгол хохирдог…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 9 дүгээр сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

41 Responses to БААБАР “ОНОЛДОХОД” МОНГОЛ ХОХИРДОГ

  1. хэ хэ, үнэн үг хэлсэн байна.

  2. Ganaa says:

    Сангийн сайд байсан хүн ямар учиртай юм бол оо? Байнга л танд загнуулж байх юм.хэ хэ

  3. Ganaa says:

    Загнуулах юу байхав дээ, алдаагаа засуулаж, санаагаа няцаалгаж байх юм даа гэж хэлэх гэсэн юм

  4. Болхэт says:

    Үнэн зүйл бичжээ. Баабризм гэж шинэ шашин гарчаад байгаа нь гол нь хохиролд хүргээд байх шиг. Баабар PR-н ажлаа сайн хийгээд байгаамдаа.

  5. Bat says:

    Baabar yer ni yagaad iim nuluutei boltson be gej bodoj uzsen hun baidag boluu? Chuham suuliin 20 jiliin neo kolonichloliin bodlogo uzel surtliin tuvshinduu Baabaraar damjin heregjeed baigaan bishuu? Herev oligarhuudiig mongolchuud unagaval hamgiin turuund Baabariig shiitgeh heregtei.

  6. Anonymous says:

    Монголчууд олсохгуй. Харин монголын торд шургалсан олигархууд ашиггуй болчих гээд сандраад бна.

  7. Anonymous says:

    бараг л үнэн юм бичсэн байна шүү. Баабар үеээ өнгөрөөж байгаа хүмүүсийн нэг. өөр хүмүүсийг элдвээр хэлдэг хүмүүс голдуу чадал чансаа нь суларсан эрэг боолт нь барихгүй л болоод ирэхээрээ тэгдэг байх.

  8. Гавъяат says:

    Баабар.мн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Элбэгдоржийн талд маш сайн ажилласан. Гэхдээ ПиАр бодлогынхоо хүрээнд ч тэр юм уу Ардчилал, Ардчилсан нам гэж их магтсан. Өөрөөр хэлбэл Ардчилсан ерөнхийлөгчийг сурталчилахдаа шинэчлэлийн засгийн газрыг давхар магтаж байсныг би сайн санаж байна. Харин сонгууль дууссанаас хойш ЗГ-аа нилээн муулж эхэллээ. Энэ юуны учир буй?

    • enkhbold says:

      Baabar odoo mongol-n mongotei avdar tulhuur atgaj bgaa ediin zasag hogjil said fortuna Batbayar geed nohort unen durgui bainga teriigee muulna boo medrel ovchit galzuu geh meteer tegeed EZ -t hiij bgaa boo-giih ni alham taalagdahgui ter-gee l bicheed bgaa ter ni zasg-n gazar muulj bgaa yum shig haragdaj bgaa yum

    • Anonymous says:

      baabar.mn ийн дээр үеийн нийтлэлийг уншиж байхад уншсан хүмүүүсийн тоо нь долоогоор ихсээд байх юм. Ингээд бодохоор далан мянган хүн уншсан нийтлэл гэж байвал үнэндээ арван мянган хүн уншсан болж таараад байгаа юм. та бүхэн энийг шалгахыг хүсвэл хуучны нийтлэл (тантай зэрэг уншиж байгаа байхгүй байх магадлалтайгаар нь) рүү ороод refresh буюу f5 товчлуурыг дараад уншсан хүний тоог нь хараад байгаарай

    • өлзий says:

      Нэгэнт засгийн эрхэнд гарсан намыг ухаантууд магтахгүй орхидог байхаа.

  9. Болд says:

    Өөрөө дандаа л Бaaбaр “гээд” байх юм. Тэр ер нь таныг “гдг” болов уу?

    • Ганаа says:

      Энийг чи намайг Баабартай хэрэлдэж байна гэж ойлгож байвал их эндүүрч байна. Чи яахаарааа дандаа ингэж новшийн сэтгэж байдаг юм ?! Би Монголын Оюу Толгойг ярьж байна, бидний үр хүүхэд дааж давшгүй өрөнд орох эсэх тухай ярьж байна. Чи одоо больж үз…

    • Болд says:

      Нэр зээлдмэр минь чамайг гэх юм олдохгүй болохоор өөр шигээ санаж, худлаа хүн өдмөр болж үүгээр бузар шүлсээ савируулж явахаар “баа ба рррр” -нхаа бөгсийг долоож түүгээрээ хэлхэлдэн явж байвал яасийн ккк.

  10. otgo says:

    Enron chini 2003-2004 ond dampuursan, uund 2009 onii hyamraltai holbogdoh logic yu bn? Arthur Andersen ni dagaad 2004 ond bankrupcy-gaa zarlasan biz de. Yaj odoogiin ediin zasgiin hyamraltai holboj oilgood bgaagaa tailbarlaj ogooch?

    • Ганаа says:

      Эхлээд хэдүүлээ Оюу Толгойгоо ярья. Та манай сэхээтнүүдийн “хадуурч мэдэмхийрдэг” түгээмэл занг гаргаж байна. Энэ чинь хэнд ч хэрэггүй, утгагүй. Ер нь Монголоо мэдэхгүй хэвтэж, дандаа гадаадыг шинжилдэг тэнэг зангаа болих хэрэгтэй. “Энроны” тухай дараа бичиж болох юм. Надад олон судалгаа байгаа, бас би яг энэ талаар ном орчуулж байгаа болохоор хангалттай мэдээлэлтэй. Яг одоо бол Таны утгагүй сониуч занг дагаж тайлбарлах зав ч алга, хүсэл ч алга. Тайлбарлалаа гээд хэнд хэрэгтэй юм ?!

    • Aldar says:

      Отгоод:
      Энрон”, “Артур Андерсон”-н дампуурал 2008 оны хямралын эхэн үетэй нягт холбоотой. Ер нь 2008 оны хямрал 8 ондоо дэлхийд нөлөөлж эхэлсэн. Өмнө нь Америк дотроо 5-6 жил хямрааж байсан. Ж.Буш 2001 оноос засгийн эрх авсан эхний жилүүдэд хямралын шинжүүд гарч, Артур Андерсон-той нэр холбогдож байсан.

  11. Esuu146 says:

    Mongolchuud bidnii neg negnee doosh n hiideg zan niitleliig n olon hun shimten unshdag ganaa, baabar shg humuusiig ch toirdoggui n gunigtai.

  12. otgo says:

    zugeer comment uldeej ym asuuhaar zagnaad bdag ni ch yamar uchirtai ym. chuham l ooroo zaluu humuus ym sonirhohgui bn gd buhimdaad bdag bish bil u. bi yamar tan ru dairch davshilsan bish yamar uchirtai ym bol gj asuuhaar oodoos barij idchih gd bdag sonin l ym. Minii asuultiin gol ni yaj yavaad Enron onoogiin hyamraliin ehleliig tavisan gdg yalan deer buuchihav gedgiig l gaihaad bn l da. Minii unshsan duulsan ym medeej tanaas hamaagui baga bga ni unen. Gehdee ta ch gsn nad shig zaluu soniuch bsan l bailgui de bodvol. Odoo l 7 buuduulj hashirsan chono gegcheer ym bolgoniig hardah paranoia ovchtei bolchihood comment-d ch ayataihan hariult uldeej chadahaa baichihaad bga bolohoos. Ene chigeeree ehees unaagui chini unen bailgui de. Za tegeed tand amjilt husii!

    • Ганаа says:

      Чи бид одоо бол зөвхөн Оюу Толгойг, өр ширээ, эдийн засгаа, Монголоо ярих цаг болсон. Манай залуус цаг заваа Монголоо шинжлэхэд биш, гадаадыг “судлахад” зарцуулж байна. Энэ чинь утгагүй. Ухаандаа чи гэхэд л “Энрон”, “Артур Андерсон” Монголоос хэдэн төгрөг луйвардсан гэдгийг огт сонирхохгүй, харин америкийн хямралтай холбоотой эсэхийг л сонирхож байна. Ингэхээр чинь “загнахгүй” яадаг юм ?! Хэрэв Монголынхоо тухай асуусан бол би дуртайяа хариулах байсан. Мэдлэг олох эрмэлзэл бол шал дэмий сониуч занг хэлдэггүй. Би энэ илүү занг чинь хэлж байна. Чи наад залуу насны эрч хүчээ Монголоо мэдэхэд зориул…

  13. Tuvshin says:

    Bayarlalaa. Yer ni tanii uzel bodoliig demjij baina. Baabariin ter niitleliig ni unshaagui. Yer ni Baabaraas buruu yum garaad baina gedeg oilgolttoi yavaad baisan yum. Ter hun gadnii tald zogsood gadniihniig erh ashigt uilchilsen tolgoi ugaalt hiij baigaa ni uneheer haramsaltai.

  14. Болд says:

    Баабрыг Бүүбур гэж, түүний бүх хулхи түүхийн ном нийтлэлүүдийн гүтгэлэгүүдийг бүүбуризм нэрлэх цаг болсон доо… Бүүбур бол английн тавиул нөлөөний агент төмсөгдүүлсэн урвагч шүү. Эдний хийж ирсэн бүхэн монголын түүхэнд хамгийн гутамшигтай хар толбо болон үлдэнэ!!! Хүмүүс одоохондоо сайн ойлгоогүй байгаа.

  15. mongolzuu says:

    Таны Энроны талаар бичсэнтэй санал нэгдэхгүй байна. Энэ нь эрчим хүчний агуу эзэнт гүрэн нуран унасан нь ХЯМРАЛЫГ ДЭГДЭЭСЭН БИШ, Бизнес ethic, leadership гээч юмны асар том дохио болсон ба ашиггүй хөрөнгө оруулалтаа хувьцаа эзэмшигч олноосоо нуусан асуудал байсан шүү дээ /Corporate governance/. Шүүх хурлын хэдэн жилийн бүх протокол бүрэн эхээрээ нээлттэй байгаа. Би үүнийг судалж байсан юм. Буруу мэдээллээ засна уу.

    • Ганаа says:

      Чи тэгээд тэр протоколоо нетэд тавиач дээ. Хэн чамайг боль гэсэн юм ?! Надад ч гэсэн мэдээлэл байгаа. Нэг өгүүлэлд багтахгүй байна. Би Оюу Толгойг бичих далимдаа дурдсан болохоос “танай” америкийн Энроныг зориуд бичээгүй.

  16. mongolzuu says:

    Оюутолгойн талаар зөндөө л хүн бичсэн байдаг шд. Нэг хүн бичихээр нийтээр хохирдог зүй тогтол байх уу? Нөгөө олон урьгалч үзэл хайчаа вэ? Жишээ нь та бол өөр өнцөгөөс харсан байна. Баабар гэрээ хийчихсэн юм уу?

  17. Ганаа says:

    Зөндөө хүн бичдэг ч хамгийн “том”, хамгийн олон бичдэг, хамгийн их нөлөөтэй нь Баабар. Би олон хүнтэй зэрэг ярьж чадахгүй. Ингээд Баабарыг “сонгож” байгаа юм. Ингээд “олон ургалч үзэл” болж байгаа юм. Энэ чамд ойлгомжгүй байгаа бол чи далд ор…

    • Bat Khurts says:

      “dal or” gedeg suuliin ugiig ni haschuul ch Ganaa guai ok shuu !
      Ganaa guai ta arai uujuu uur utsaargui bol iluu ih hund gol sanaagaa tugeej oilguulj chadah met sanagdah yum. Unshigchid ch gesen Ganaa guain uur hileng ul toomsorlon bichij baigaa sanaand ni iluu anhaarlaa handuulvaas negiig bodhod heregtei baih.

  18. lkhagva says:

    baabar яагаад оросыг зүхдэг вэ гэвэл Баабар Польшд төгссөн Польшуд Оросуудыг үзэн яддаг. 1940 оны Хавар Катыны ойд Польшын бараг 20 мян офицер сэхээтнийг буудаж булсан тэрийгэ Германиуд хийсэн гэж 90 он гартал гүрийж байгаад Ельцин хүлээн зөвшөөрлүү. Оросууд ч их хөгийн гарууд шүү та одоо орос гэж ярьдгаа больмоор юм

  19. mongolzuu says:

    Артур Андерсон бол маш хүчтэй том санхүүгийн компораци байсан. Үл бүтэх 2 хүний буруу алхамаас болж бүхэл бүтэн санхүүгийн нэгдэл сөнөсөн байдаг. Тэрнээс биш тэнд ажиллаж байсан 85000 хүн бүгд луйварчин байсан, дандаа луйвар хийдэг байсан. Монголд бас ирээд луйвардсан л байж таараа гэсэн байдлаар хандаж болохгүй мэт санагдсан юм аа. Үндсэндээ Баабар бол мэдэж байсан түүнээс та нар ял асууцгаа та нар гэсэн санаа цухалзаж байна….. Баримт байвал шүүхэд өгсөн нь дээр шдээ. Луйварчин бол 2 алхахгүй баригдана. АНУ энэ тал дээрээ маш хатуу хуультай тул U.S. Securities and Exchange Commission нь ил гаргаад ирсэн.

    Би юу хэлэх гээд байна вэ гэхээр АНУ тэргүүтэй гадныхан манай хөрөнгө оруулагчдыг бид урьж явчраа биз дээ? Яагаад дандаа гадныхнаас буруугаа бид хайгаад байгаа юм бэ? л гэж асуух гэсэн юм. Бид гэрээ хийсэн, бид хуулиа баталсан. Хэн ч буу тулгаад гарын үсэг зуруулаагүй. Монголыг хөгжүүлж өгнө гэсэн нэг ч сайхан сэтгэлтэн байхгүй ш дээ. Авэнхоу биднийг залилчлаа, идээд дууслаа гээд л. Хэн ч ахиухан мөнгө олоод гарахыг л бодно.

    Түүнд нь харин боломж олгосон Монголчууд л буруутай биз дээ?

    Тэгээд ч энэ баялаг чинь нийт иргэдийн баялаг болохоос нэг хүнийх биш. Нийтийг төлөөлж төр гэрээ хийсэн. Харин төрөө бид сонгосон. Тэмцэнэ, жагсана, ална тална гэхээсээ өмнө бид хэнд яах гэж саналаа өгснөө бодох хэрэгтэй юм биш үү Монголчууд аа?

    Миний хувьд бол гадны хөрөнгө оруулалтыг маш ихээр татах хэрэгтэй гэж үздэг. Гол нь хуулиа, гэрээ хийдэг механизмаа сайжруулах, судлах, мэдлэгтэй болох, туршлага суух хэрэгтэй мэт. Чаддаг нэгнээ сонгочихоод юм ярьж байл даа. Хүн бүр, занарчин, гэрээчин, нүүрсчин, төмөр замчин, хуульч гээд мэдлэгтэй төгс байх боломжгүй. Улс үндэстнээрээ тийм супер шүү тэгээд. Тэгсэн мөртлөө чаддаг мэддэг юм байхгүй. Бие муудахаараа лам дээр очдог, шинжлэх ухаанаас илүү бөөд итгэдэг хэвээрээ. Зүгээр л шүүмжилдэг, дараа 4 жилдээ дүнгээ тавьсан шиг тавьдаг байж болдоггүй юм уу? Албатай юм шиг өөрсдөө сонгочоод адаг сүүлд нь өөрсдөө буруугүй юм шиг харааж загнаад байх нь буруу гэж бодож байна. Үүн дээр л нийтээрээ шуураад байхаар чинь чоно борооноор гэдэг шиг зам зуурын луйварчин-эх орончид тоглолт хийгээд байна шдээ.

    Явж явж бүдүүлэг ард түмэн л энэ бүгдийн буруутан. Хууль баталдаг Бөх, дуучин, бөөчин гэж юу байсан юм бэ?

    Жич: Ганаа ах аа. Та санаж байгаа бол би танд хангалттай их загнуулсан даа ккккк. Дахиад битгий загнаарай. Бодлоо л хэллээ. Нууцгүй хэлэхэд би Баатархүү (маш их мэдээлэл дундаас бичсэн нь анзаарагддаг), Та (маш их аналитик дүгнэлт, шинжлэх ухаан), Баабар (нэг хэсэг хүнд бус нийтэд хандсан энгийнээр илүү мэдээлэл өгдөг) гуравыг л уншдаг. Бусад нь цагийн гарз.

    Байнга загнаад байхаар чинь сүүлдээ сэтгэгдэл бичихээ байсан юмсан. Тэссэнгүй биччихлээ сорри 🙂

    • Болд says:

      mongolzuu гуай худлаа битгий гэнэн тахиа царайлал даа /үнэхээр юм уншмар болдийн бол?! кк/. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ” гэдэг шиг Монголчууд маань урьж залаад ууж идүүлээд найзан дундаа гэрээ мэрээ болоод бгаа юм байхгүйшд. Мэдээлэл мэдлэг хомс аргагүй байдлын далимдуулаад өчнөөн жил гадна дотны луйварчид цөлмөлөө цаашид бүүр улайм цаймдаа гарч улс орноор маань “дийлдэшгүй өр” мунхаг харанхуйд живүүлэх гээд бнаа гэж сэрэмжлүүлээд байхад, мушгиад үндсэн асуудлыг бүдгэрүүлж бултуулж бгааг чинь харвал Хорломаа нарын нэг шигээ хэхэ. Бас “шүүхэд өг” гэхчихжээ.үзэл сурталыг? улс орны хөгжлийн зөв бурууг? нөөц баялагыг тоногч гадны мөнгөний гахай нарыг? дэнсэлж шүүх байтугай иргэдийнхээ маргаанд ч олигтой зөв шийдвэр гаргаж дөнгөдөггүй хууль хуулбарлан худлаа хошгирогч нөхдүүдэд юу ч хэлээд нэмэргүйг Хорломаануудаас бусад нь их багагүй мэдэж бгаа доо кк. ЗӨВ ЮМЫГ БУРУУГААР ХИЙХ, ХЭЛЭХ шиг “аюумшиг” адгийн хорлол байхгүйшд!?! “зүйтэй” “зөв” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТыг үгүйсгэсэн монгол хүн байхгүйн тодорхой бхад?! неоколончлолд автан далд явуулгад өртөж бгаа мөртлөө ядруу зутруу яваа дээрээ нэмээд монгол түмэн буруудаж яллуулах нээ? тэгж мөрөөдөөд дэмий дээ кк.

  20. Batbold says:

    Orosiig umuursun yanz alga, ireeduid herhen Mongold ahsigtai baih talaar l yarij baina ldaa. Ta nar ih tuum meddeg met haragdah geed baigaa uymyydaa? Orosyydiin achaar Mongol delhiid tsgaar togtnoloo buten huleen zuvshuuruulj chadsan, unuudriin Mongoliin shuu. Harin unuugiin turiin tolgoid baigaa mahnyyd Mongoliig delhiin gazriin zyrgan deerees archih geed baina. Ene l notstoi asyydal.

  21. Болд says:

    “…бүх судлаачид хямралыг даяар капитализмын онол, практикийн мухардалтай холбон тайлбарлаж байгаа. Онолын талаасаа бол либерал суурь үзэл бүрэн мухардалд орсныг бараг бүгдээрээ нотолж байгаа.” “Би шударга бус дэлхий дээр амьдарч байгаагаа сайн мэднэ. Манайх шиг улс огт шулуулахгүй гэвэл ёстой үлгэр болох биз. Гэхдээ алив юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ…” ГАНАА ах минь ийм ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ хэлээд байхад уншаад ухаарчих чадалгүй хөлдүүснүүд үүгээр доншуучлаад хэрэггүйшд кк.

  22. Mongolzuu aas Bold-d says:

    Миний бичсэн сэтгэгдэл танд таалагдаагүй бол уучлаарай. Устгах эсэх нь таны эрх. Гэвч ингэх аваас таны блог уруу зөвхөн тантай санал нийлдэг хүмүүс л бичих, цаашид унших болно шүү дээ.

    • Ганаа says:

      Таалагдахгүй байна. Чи сэтгэгдэл нэрийн дор миний бичсэнээс “том” өгүүлэл тун олныг бичиж байна. Тэгээд ч сэтгэгдэл чинь Оюу Толгойтой биш, Энронтой холбоотой байна. Ингэвэл миний биш, чиний блог болно. Энийг чинь би зөвшөөрөхгүй. Өөрөө блогоо нээгээд тэрэн дээр “суртал нэвтрүүлгээ” явуул…

  23. mongolzuu says:

    За ойлголоо. Миний суртал ухуулга гэж юу байх вэ дээ. Тал талаас нь хараач бодооч л гэсэн ухаантай. Өөр зүйлгүй дээ.

  24. Soembo_mn Dasha says:

    Tanii helsnees neg l zuil bi batalj chadna. Mozambik hoshnogo bolood uldsen unen yagaad gevel bi tend ajillaj bsan yum.. gehdee ch arai ch zogsoogui hguul yavagdaj bga zarah sanaatai bga bololtoi..

  25. J. U says:

    yostoi unen ug

  26. Ok says:

    Baabarizm

  27. Enkhdulguun says:

    Ганаа ахаа та Баабарыг бүр байхгүй болохоор ахиж юм бичиж чадахааргүй болохоор бүр 1 гоё бичээд цахимаар цацаад өгөхгүй бол Баабарт итгэдэг толгой нь эргэсэн хүмүүс нэлээн их болоод байна шүү.

  28. baska says:

    Gankhuyag guya unekheer uneniig uguuljee Baabar metiin muukhan orchuulagchdiig bur musun baikhgui bolgokh kheregtei taniig demjdeg shuu amjilt
    Unekheer sudlach khun

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: