ХАЧИН ЗҮЙ ТОГТОЛ

Өнгөрсөн 2012 онд дэлхий даяар баахан нүүрсний уурхай хаасныг Та бид мэднэ. Нүүрс нь илүүдсэн гэж монголд ойлгосон байх. Гэтэл тийм биш байж магадгүй байна. Энэ тухай ганцхан мэдээ хүргэе…
Швейцарийн UBS банкны аналитикууд энэ байдлыг анхаарчээ. Тэгээд дэлхийн нүүрсний 2012 оны байдалд анализ хийж үзжээ. 2012 онд уурхай хаагдсаны улмаас дэлхийн зах зээл 18.000.000 тн коксждог болон эрчим хүчний нүүрс авч чадсангүй. Гэтэл хамгийн гайхалтай нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний хэмжээ өссөн байна гэж UBS банкны аналитикууд дүгнэжээ.
2012 оны 3 дугаар сараас эхэлсэн уурхай хаагдах үзэгдлээс болсон дэлхийн нийт алдагдал 50 сая тн болсон бөгөөд энэ хэмжээнд 12.400.000 тн металлургийн нүүрс, 38 сая тн эрчим хүчний нүүрс, түүний дотор 12,400.000 тн металлургийн нүүрс, 6.600.000 тн эрчим хүчний нүүрс бүхий 18 сая экспорт орж байна.
Ингээд UBS-ын аналитикууд сүүлийн 12 сард хаагдсан 18 үйлдвэрийн газрын нүүрсний олборлолтод шинжилгээ хийж үзсэн байна. Нэн ялангуяа Австралийн Квеслендийн Клермон дахь Рио Тинто-гийн гол уурхайнуудыг авч үзсэн нь бидний хувьд нэн сонирхолтой юм. Аналитикууд эдгээр нүүрсний уурхайнууд нийлээд жилд 78 сая тн эрчим хүчний нүүрс, дээрээс нь 12.700.000 тн металлургийн нүүрс далайгаар тээвэрлэн экспортлох боломжтой байжээ.
Уурхай хаагаад байнгын хамт олон болон гэрээт ажилчдаас олноор нь халж, ажлын цагийг багасгаж нүүрс олборлолтын өөрийн өртгийг бууруулж байна гэж дээрх аналитикууд дүгнэсэн байна. Нүүрс нь байдаг, эрэлт хэрэгцээ нь байдаг, ийм атал үйлдвэрлэл явуулдаггүй. Их хачин зүй тогтол байгаа биз.
Энэ хооронд нүүрс олборлолтын өөр нэг аварга Индонез энэ завшааныг ашиглан ердөө л ганцхан улирлын дотор нүүрс олборлолтоо 6 хувь өсгөж амжсан байна.
Энэ болон бусад мэдээллээс би Рио Тинто Монгол Улсад шахалт үзүүлж байна гэсэн баттай дүгнэлт хийж байна. Энэ тухай дэлгэрэнгүй ярих цаг мэдээж ойрын үед гарах биз…
Гадаадын хөрөнгө оруулагч бол Бурхан багш гэж Баабар л ганцаараа мөргөдөг юм байгаа биз…
Би өөрийн эрх баригчдын мулгуу тэнэг, арчаагүй, шуналтай новшнууд гэдгийг сайн мэднэ. Тэдэнтэй бид дотооддоо “тооцоо бодож” болно. Гэхдээ Монгол Улс мөнгөгүй байгааг далимдуулаад гадаадынхан, бас гадаадынхантай нийлж шахалт үзүүлж тэгш бус гэрээ тулган хүлээлгэх гэвэл би Монгол Улсынхаа талд орж л таарна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 8 дугаар сарын 31.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ХАЧИН ЗҮЙ ТОГТОЛ

  1. Baljaa says:

    Gadaadiin khurungu oruulalt 46 khuvi buursan, am.dollariin khanshnii ogtsom usult zergeer dalailgan yamar uurchlult khiikh gej baigaa vol doo. Oyu tolgoi shig ord urgelj neegdeed tedend bainga khurungu oruulalt khiigdekhgui tul buuralt garch l taarna baikh

  2. Ganaa says:

    Рио Тинтогын үнэн нүүр царай ч дээ…. мань мэт нь мэдээлэл хомс болхоор дэмий л … таалагдахгүй л байна.Ядаж байхад төрд байгаа улс нь ….хэрэг алга улс их байнаа.Судлаач таны ажилд чинь амжилт, сайн сайханыг хүсэе

  3. user says:

    Ганаа ахаа, Баабар нийтлэлч ДНБ 10% хүрэх тухай аналитик нийтлэл бичжээ.Таны бодлоор манай ойрын хэдэн жил ямархуу төлөвтэй байна вэ?

  4. Anonymous says:

    Рио Тинтогийн эсрэг Монгол Улсын засгийн газар гэсэн ямар нэгэн асуулга, санал авбал би ч бас хувьдаа Монгол Улсын засгийн талд санал өгнө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: