БИДНИЙ ХОЙЧ ҮЕ

Монголчууд мэдлэг мэдээллийн XXI зуунд оюун сэтгэлгээний ядууралд бүрэн автжээ. Манай нийгмийн мэдлэг боловсролын дундаж түвшин илтэд унав. Ялангуяа залуу үе бараг л тас харанхуй хүмүүс болж байна. Яагаад гэвэл тэднийг сургах, боловсруулах системээр олон жил “тоглож” эвдэж хаясан юм. Үр дүн нь залуу үеийн хүмүүжил соёл, мэдлэг боловсролын хоцрогдлоор илэрнэ. Боловсролын салбарт Монголчууд хойч үеэ сөнөөдөг энэ дэлхийн цорын ганц улс болоод байна. Энэ талаар монголчуудаа “яллах” гэсэн юм…
Кругозорын тухай…
Эхлээд мэдлэг боловсролыг авч үзье. Гэхдээ дадсан ёсоор боловсролын систем гэж ярихгүй, бас хүүхэд ярихгүй, харин “системийн гаралт”-ын үзүүлэлт буюу ерөнхий мэдлэгийн магадлалт үзүүлэлтийг авч үзье.
Энэ юу байж болох вэ ?! Энэ бол бидний хамгийн сайн мэддэг “кругозор” буюу тал бүрийн мэдлэгийн ерөнхий түвшин байдаг юм. Кругозор их олон утгатай. Зарим талаар боловсрол, мөн түүний илэрхийлэл, мөн мэдлэг, түүний илэрхийлэл. Хүн бүх зүйлийг мэдэх албатай биш, гэхдээ заавал мэдвэл зохих зүйл гэж байх. Ер нь тодорхой хэмжээний зүйл мэдэхгүй бол хувь хүн төлөвшиж чадахгүй. Ялангуяа одоо үед. Энэ талаар их маргаж болох боловч ерөнхий зарчим, хандлага нь тийм.
Ухаандаа ямар ч хүн хоол хүнс, витамин, зарим өвчин, хувцас хунар, авто машин, төр улсууд, дэлхийн болон үндэснийхээ түүх гэх мэтчилэн наад захын зүйл мэдэж байх ёстой. Энэ ч ойлгомжтой. Цаашлаад татвар, эдийн засаг, нийгмийн даатгал гэх мэт хууль хуудсын зах зухаас мэдэж байх ёстой. Энэ ч бас ойлгомжтой.
Энэ бүхнийг бүгдийг мэдэх боломж ямар ч хүнд байдаггүй. Нийгэм өөрөө их том систем учраас тэр. Хамгийн хэцүү нь нийгэм байнга өөрчлөгдөж, байнгын зөрчил, хөдөлгөөн дунд байдаг.
Нийгмийн хамгийн том зовлон залуу үеэ хүмүүжүүлэх, мэдлэг соёлоо үлдээхэд байдаг. Энэ нь соёл урлаг, гоо зүй, шинжлэх ухаан, боловсрол, эрх зүй, түүх гэх мэт мэдлэгийн хүрээ түвшин юм. Энэ нь хойч үедээ өгч буй боловсролоор илэрнэ. Боловсролын ерөнхий түвшинг дам байдлаар кругузороор хэмжиж болно. Кругозорыг хувь хүний ерөнхий мэдлэг боловсролын толь гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно. Ямар ч улс гүрэн залуу үеийнхээ хүмүүжил, ерөнхий мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн төлөө хамаг бүхнээ зориулдаг.
Хойч үедээ боловсрол олгох нь нийгмийн уламжлал залгамжлалын амин асуудал болно. Энэ бол хамгийн хариуцлагатай, амин чухал салбар, хүрээ, түвшин юм. Энэ бол бидний хувь заяа, ирээдүй юм. Даанч харамсалтай нь үүнийгээ хөсөр хаячихсан, уландаа гишгэсэн, үл тоодог манайхан шиг тэнэг хүмүүс байхгүй гэж би хэлэх гээд байгаа юм.
Инээдэм биш, ханиад
Хойч үеийн боловсролыг хамгийн амархан хэмжих арга бий юу ? Байлгүй яахав. Кругозороор хэмжинэ. Шалгалт авах уу ? Авч ч болно. Гэхдээ бэлэн бөгөөд байнга авдаг шалгалтыг бид байнга үздэг, мэддэг. Юу ?! Чи АХА-г мэднэ биз дээ…Ха Ха…
Ха ха ч биш дээ. Тэгвэл бидний хойч үе ямар өрөвдмөөр амьтад болж байгааг би хэлээд өгье. Яагаад гэвэл ХА ХА нэвтрүүлэг үзээд олон хүн инээдэг бол би уйлдаг…
– Чингис хааны эхнэрийн нэр ?
– Мандухай цэцэн хатан
– Түнтгэр өвгөн түмэн жадтай…
– Чингис хаан
– Бөртэ чоно Гоо Марал дээр очоод яасан вэ ?
– Идсэн
– Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ ?
– Богд уул
– Ус цас хоёрыг англиар юу гэдэг вэ ?
– ICE
– Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ ?
– Оньсого.
– Ах нь сургадаг, дүү нь…?
– Дүлий.
– Чингис хаан ямар хүн байсан бэ ?
– Хөөрхөн
– Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ ?
1: Дэлүү
2: Хэлүү
– 7 дугаар сарын 1-нд юу болсон бэ ?
– Галын наадам
– Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ ?
– Чихэр
– Хунт нуурыг хэн зохиосон бэ ?
– Бямбын Ринчин
– Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж хоёр салаа болгосон бэ ?
– Чингис
– Монгол гэрт тонгойхгүй орвол юунд толгойгоо цохих вэ ?
1: Багана
2: Босго
3: Авдар
– Монгол Улсын тэргүүн хатагтай ?
– Өүлэн эх
– Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ ?
1: Өвдөг
2: Хүзүүний яс
– Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, Микки Маусыг зохиосон хүн ?
1: Дашдоржийн Нацагдорж
2: Александр Степанович
– Монгол Улсын анхны Ерөнхийлөгч ?
1: Чингис хаан
2: Сүхбаатар
– Цэдэнбал гэж хэний хэн бэ ?
– Чойбалсангийн Цэдэнбал гэдэг биз дээ…
– Монголчуудын хамгийн анхны ундаа юу байсан бэ ?
– Витафит
– Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ ?
– Мээм
-Хээлтэгч малыг юу гэдэг вэ ?
1: Жирэмслэдэггүй мал
2. Азарга
– 2008 оны Олимп аль хотод болох вэ ?
– Ирак
– Попкорныг юугаар хийдэг вэ ?
– Нефтээр
– Майга бор гэж ямар амьтан бэ ?
-Хонь
– Тэмээ яагаад ярьдаггүй вэ ?
– Хэлгүй
– Ц.Элбэгдорж хэд дэх Ерөнхий сайд байсан бэ ?
1: Анхны
2: Сүүлчийн
– Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ ?
-Цолмон
– Жентьлмен гэж хэнийг хэлэх вэ ?
– Гадаад хүнийг
– Ямар гадаад хүн гэж ?
– хмммм…Баян хүнийг
– Тэмүүжин Хасарыг яагаад ташуурддаг вэ ?
– Их иддэг болохоор нь
– Цаг цагаар нэг цадна гэдэг, дараа нь хэзээ цаддаг вэ ?
– Цахилдаг хөхөрхөөр
– Эмч хаана ажилладаг вэ ?
-Барилга дээр
– Унагалдаггүй гүүг юу гэдэг вэ ?
– Манин гүү
– Өндөр жил хэд хоногтой вэ ?
– 1026
– Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ ?
– Худрах (=хулгайлах)
– Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэдэг вэ ?
– цогцос (хариулт: лагшин)
– Хүн хэдэн хуруутай вэ ?
– Тав
– Арслангийн зулзагийг юу гэдэг вэ ?
– Симба
– Аманд орохдоо рашаан ундаа мэт, амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ ?
– Кимчи
– Дунд чөмөг хаана байдаг вэ ?
– Дунд хуруунд
– Түвдэнгийн Бор гэж хэн бэ ?
– Хурдан морь
– Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ ?
– 21.
– “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэсэн үг хэнд зориулагдсан бэ ?
– Онгоцны жолооч нарт
– Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ ?
1: Садар эм
2: Дэлхийн хамгийн том амьтан
3: Туулай
– Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал ?
– Могойн гэрэл
– Доод уруулыг юу гэдэг вэ ?
– Хэлүү (хариулт: хөмхий)
– Цэцнийг үг хэлэхэд шагнана, тэнэгийг яахад шагнадаг вэ ?
– Уурлахад
– Чингис хаан ямар аймгийнхныг тэрэгний бултай чацуулж хядсан вэ ?
– Архангайхныг
– Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтнээрээ мэдэрдэг вэ ?
– Хамар
– Манай гариг хэдэн эх газартай вэ ?
1. Зуун хорин зургаа байхаа
2. Зуун хорин долоо
– Мандухай хатны амийг хэн хороосон бэ ?
– Дамчаа
– Жилд хэдэн хоног байдаг билээ ?
– Юу билээ, 400 билүү, нээрээ хэд билээ, мартчижээ (дуучин Номин-Эрдэнийн хариулт)
– Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ ?
– Энхбаяр
– Шүлгийн нэг мөрийг юу гэдэг вэ ?
-Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд. (Хариулт: шад)
– Манай улсаар аялсан хамгийн анхны гадаад жуулчин ?
– Энх-Амгалан хаан
– Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ ?
– Эмээл
– Эвтэй 4 амьтны хамгийн том ах аль нь вэ ?
– Баавгай
– Цагаан баавгай ямар өнгөтэй вэ ?
– Бор
– Ширээ хэдэн хөлтэй вэ ?
– Хоёр
– Энхтайвны бэлэгдэл шувуу юу вэ ?
– Дэгдээхэй
– Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ ?
1: УБ
2: УБ
3: УБ
Баабарын “идэр дүү Дори” нар ингэж өсөж байна. Одоохондоо бид инээж байна. Удахгүй инээдэм биш ханиадам болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй.
Энэ мунхаг харанхуйг шүүмжлэхээр “ардчиллыг эсэргүүцлээ” гэдэг мангуу тэнэгүүдийг зайлуулахыг би үнэн сэтгэлээсээ хүсч байна. Төрд байгаа нь эд нараас дээрдэх юм алга болсон байна. Одоо мангуу тэнэгүүдийн цаг дууссан…
Монголын мангуунууд “үг хэлэхээр” ардчилал болдог юм биш, харин улс үндэстэн сөнөдөг юм.
Энд би кругозороор дамжуулан боловсролын ерөнхий түвшинг хальт ярьж харин хүмүүжлийн асуудлыг огт хөндөөгүйгээ онцлон дурдаж байна. Үүнийг ярьвал их том асуудал болно.
Бид юуны өмнө өөрсдийнхөө олон нүүртэй, хоёр стандарттай, ямар ч ёс суртахуунгүй утгагүй амьдралаа болихоос өөр арга байхгүй. Сүүлдээ монголчуудын “онол ном” хэрээс хэтэрч хүүхдээ “сонсдог” болов. Ингээд социализмын үед “хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйл хэрэг” байсан бол одоо “хүүхдийн өөрсдийнх нь мэдэх хэрэг” болов.
Монгол хүүхэд өөрөө “хүмүүжих” юм байх аа. Ийм утгагүй юм гэж хаашаа харсан юм байдгийм ?! Тархи толгой нь яаж “ажиллахаараа” ингэж “сэтгэж” чаддаг байна аа ?! Та нар “хүүхдийн ардчилал”, “хүүхдийн эрх”, “хүүхэд сонсох” гэсэн энэ солиотой “онолтойгоо” бушуухан далд ороорой. Ингэж хойч үеэ “алах” үнэхээр утгагүй байна…
Монгол Улс хойч үедээ бүхнээ зориулах ёстой, энэ бол зарчим шүү дээ…
Хойч үеэ ийм болгочихоод ямар нүүрээрээ Монголд “ардчилал” хөгжүүлсэн гэж солиороод байгаа юм ?! Ийм дүүрчихсэн тэнэг улсуудыг Монголын хувь заяа ёстой өршөөхгүй…
Хүүхэд залуучууд гэж хамгийн олон орилсон хүн л тэднийг хамгийн их хорлосон байдаг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 5 дугаар сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

55 Responses to БИДНИЙ ХОЙЧ ҮЕ

  1. Anonymous says:

    Судлаачтай санал нэг байна.Энэ асуудал одоо цагт тавих ёстой асуудал мөнөөс мөн.20 жилд боловсролоор үнэн тоголсон доо.Хариуцлага гэдгийг байхгүй болгосноор хүнээрээ улсаараа тоглоод дуусав.Бид одоо юу хийхэв? ? ?

    • Marta says:

      Sanalaa helehed: 1. Nomiin sang l olnoor baiguulmaar bh um. Ug ni tiim ih horongo mongo shaardagdahgui met. Ih Hurliin gishuuded jil bur ugdug terbum tugruguudeer duureg burt, aimag burt, tsaashlaad sumdad saikhan nomiin san baiguulj bolmoor sanagdah um. Nomiin sang barihdaa huuhdiin hesgiig 3 nasnii angilalaar /bur baga huuhduud,tuun dotroo unshij surch bgaa surah boloogui geh met, mon ider nasniihan/ tegeed tomchuudiin. Huuhdiig nomond durtai bolgohiin tuld bur bagaas ni nomtoi haritsuulah heregtei. Zuragtai nomoor.

      2. Yos zui, ninjin setgeliig tolovshuuleh. Ene tal deer tomchuud ni oorsdoo sain oilgolttoi bolj oorsdooroo ulger jishee uzuulehgui bol bolohgui. Huuhdiin gol humuujuulegchid ni aav eejuud. Bagaas ni huuhedteigee sain yarij, busdiig hundetgedeg, hun amitan, baigali, ovs urgamaliig hurtel hondohgui hairlah tal deer mon muu zuil buruu zuil gej yu bdgiig bainga surgah. 6 nas hurtel huuhduud sain sonsogchid bdag. Tiimd ter uy hurtel ni hamgiin sain ajillaj suuri humuujil oilgoltiig zov tavih heregtei bna daa.

    • Уншигч says:

      Яг энэ хойч үеийн мэдлэг боловсролын асуудалаар Баабар гуай та хоёр ижил санаа бодолтой явдаг юм байна. Баабар гуай болохоор Түмэн бодисоо сайн уншъя л гээд байгаа. Харин та маш чухал нийтлэл дундаа түүн рүү гэнэт үсчсэн чинь дэмий болжээ.

  2. Од says:

    Яагаад ийм болсон юм бэ гэхээс өмнө эхлээд хэдэн юм бичмээр санагдлаа :

    Нэг жишээ байна : Нэлээн олон ялаануудыг шилэн саванд хийгээд 3 хоног таглаад (гэхдээ дотор нь агаар орох боломжтой) дараа нь ялаанууд савны тагнаас дээш нисэж чадахгүй болсон байдаг, тэр ч байтугай үр хүүхдүүд нь хүртэл савны тагнаас дээш нисэж чадахгүй үе дамжин программчлагдсан байдаг. Социализм биднийг сайтар “Айдас” гэдэг зүйлээр программчилсан тул юм болгоныг болохгүй, чадахгүй, мэдэхгүй мэт – ”гүй” гээр 50″,60″,70″,80″ оныхоныг тэр байтугай тэдгээрийн хүүхдүүд болох 90″, 2000 оны Y generation хүртэл бүрэн программчилсан нь гамшиг дагуулж байгаа юм шиг санагдах юм.

    Эрх барьж байгаа 50″, 60″ оныхонд Этик, Моралийн тухай мэдлэг огт байдаггүй юм шиг байгаа юм. Миний бодлоор ЭТИК, Морал гэдэг бол барилгаар бол суурь. Этик моралгүй хүн бол барууны соёлт нийгэмд хог шаар, орон зай байхгүй, алхам тутамдаа шоолуулна, гадуурхагдана, үзэн ядагдана. Харин монголд ЭТИК МОРАЛГҮЙ ертөнцийн эх орон болсон юм шиг санагдана. Соёлт нийгэмд бол хувь хүнийг багаас нь сайтар программчилж өгдөг ямар мэдлэг мэдэх ёстой, яаж бие авч явах ёстой юм, зан харилцаа, амьдралд ямар зүйл үнэ цэнэтэй байдаг, ямар зүйлийг үнэт зүйл гэж тооцдог бичигдээгүй хуульд суралцдаг. Гэтэл ардчилсан хувьсгал нэрийдлээр хүүхдээ хүмүүжүүлэх ажлаа хаячихсан ш дээ.

    Саяхан аз жаргалын тухай Харвардын институтээс гаргасан илтгэлийг харж байлаа. Тэрнээс нэг дүгнэлт хийлээ. Хүн бусдаас давуу байх бол байгалиас, генетикт программчлагдсан байдаг гэнэ. Гэхдээ хүн бусдаас давуу байхын тулд заавал илүү үнэтэй машин, хаус амьдрахад гол нь биш ГАНЦХАН би бусдаас давуу гэж өөрийгөө итгүүлэхэд болно гэсэн бна лээ. Материаллаг байдлаараа бусдаас онцгойрох, гайхуулах гэдэг Хамгийн арчаагүй, боловсролгүй, хялбар амьдрах Оюуны хомсдолд орсон хүний шинж юм даа.

    За тэгэхээр савны хэмжээгээр програмчлагдсан + этикгүй + оюуны хомсдолтой – хүмүүсээр удирдуулахаар ийм л хойч үе гарч дээ.

    Тиймээс Y,Z үеийхнийг өөрсдийнх нь өдөр тутам хэрэглэдэг олон нийтийн Facebook,Twitter r дамжуулан боловсрол, мэдлэгийг арай өөр аргаар ухааруулан сэнхрүүлэх ажиллагаа хиймээр л санагдаад бга юм даа. Манайх аль хэдийн 500 000 гаран хүн бүртгэгдсэн бна лээ.

    • Манлай says:

      50 60 оныхон тийм байдаг юм байж.70 80хан,ер нь үе үеэр нь шаталж дүгнэвэл ямар ямар онцлогтой үеийнхэн байна вэ?

    • mchonos says:

      50 60 оныхон тийм байдаг юм байж.70 80,ер нь үе үеийнхний онцлог ямар байна вэ?

    • 2B says:

      Барууны соёлт нийгэм гэнээ?!! Тэд өөрсдийгөө л цивил нэйшн – соёлжиж иргэншсэн үндэстэн гэж өргөмжилж бусад бүх ард түмэн соёл иргэншлийг үгүйсгэж өөрт нь дагаар ороогүй улсуудыг варварууд гэж цоллож ардчилал хүнийг эрх гэдэг хоосон үлгэрээр бусад бүх улсуудыг колоничлон шимэгчилж бгаа. Дандаа хоосон үзэл суртлаар эсвэл ураны хольц цэнэгтэй бөмбөгөөр бөмбөгдөж ардчилалаа – колоничлолоо улам гүнзгийрүүлэхийг хичээж бгаа. Тэдний тавиул нөлөөний агент Баабар монголчуудыг бүүр умардын зэрлэгүүд гэж бичиж ирсэн биз дээ. Хэн ч дуугараагүй таг чиг бсан биш үү. Энгийн үгээр хэлэх юм бол Баруун Европ, Америк бол жинхэнэ соёлгүй ямар ч ёс суртахуунгүй дайнч тонуулчдын үүр уурхай ш дээ. Тэнд одоо залуу үеэ мал сүрэг болгож хар тамхид оруулж секс зугаа цэнгэлийг тахин шүтүүлж саяхнаас бүүр ижил хүйстнүүд гэр бүл!!! болох, хүүхдийн эрх гэж гэр бүлээс хүүхдийг нь булаан авахыг хүний эрх гэдэг болсон ш дээ. Тэдний энэ хоёр нүүртэй хоёр стандартай ийм бодлого үйл ажиллагааг дэлхий дахины нүдтэй хүн болгон харж чихтэй хүн болгон сонсож тархи толгойтой хүн болгон ойлгож байгаа. Харин тэд МАШ САЙН ХУДАЛ ДҮР ЭСГЭЖ БААШИЛЖ ЧАДДАГ. Гэхдээ тэд удахгүй болсон бгаа!!!!! Тэд дандаа хоосон гоё үгээр халхавчилж тэнэг хулчгаруудыг урвуулж хүчирхийлэл үлдэж дээрэм тонуулаа хийж бдаг. Тэдний өнгөрсөн бүх түүх бол Ази Африк Латин америкийн ард түмнүүдийг боолчилсон, хүнийг боолчлолд худалдах наймаа, бүсгүйчүүдийг янхан болгож худалддаг, залуучуудад хар тамхи зардаг наймаа, дэлхийн дахиныг ашиг сонирхлын бүс гэж зарлан дайн булаан эзлэлт тонуул зальжин дээрэмчдийн түүх бдаг. Чи гэнэн тэнэг золиос нь болсон бна. Англи хэл бол колоничлогчдын хэл шүү. Ж нь. Филлипин, Энэтхэг, Индонез гээд тоо томшгүй, тэд англи хэлтэй гэхдээ эрх чөлөөгүй гүнзгий колоничлолд нь орсон улсууд биш гэжүү. Англи хэл дээр дэлхийн бүх тархины угаалгын 80 гаруй хувь бдагийг тэдний эрдэмтэд судалгаагаар тогтоосон бдаг. ЮУНЫ ӨМНӨ МОНГОЛ ХҮН БОЛОХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ЗАЛУУСЫГ ИЙМ БОЛГОЖ БГАА НЬ ГАДНЫН ЗАХИАЛГАТ БОДЛОГО!!!!!

    • delgermaa says:

      Эрх барьж байгаа 50″, 60″ оныхонд Этик, Моралийн тухай мэдлэг огт байдаггүй юм шиг байгаа юм. argagui ted mongol hun moralgui gesen Baabarin ugend 200 huwi itgesen nohoid uchir, Baabar ooriinhoo moralgui baihig OLOND TOHOJ iim unet zuils bii bolgoh gej hicheesen

    • Erka says:

      Ih zuv asuudal hundjee.Etik,moraliig unuudur 80,90,2000 onihon ch oihgui bnoo.Tedend ulgerleh yostoi urd uyiinhen ch uursduu eh tolgoigoi aldsan.Odoo zezerlegiin nasnaas ehleh yostoi.Ter jijguudees ah egch n surna,deer n aav eej n ch harna.Germand zezerleg,yaslid huuhded ethik gej yu bolohiig zugeer ll huuhed hoorondiin harilzaa deer,togloj baihad n zaaj bna.Huuhed automataar yos surtahuun gedgiig surch,barag ezeg ehder ulger duurial bolj baidgiig harlaa.Herev sonirhvol Facebookeer Erdee -Talk deer minii orchuulj tavisan jijig niitlel baigaa.”Huuhded hemjee hizgaar heregtei yu? gej bgaa.Feedback ugvul bayrlana.

  3. А.Ганболд says:

    Юуны өмнө таньд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
    Тэгээд нэгэн асуудлыг дэвшүүлж байна. Та сайн судлаад асуудал дэвшүүлсэн нийтлэл бичнэ үү.
    Энэ бол хүнсний аюулгүй байдал болон шудрага ёсны талаас нь нөөцийн махтай холбоотой асуудал юм.
    Нөөцийн махны гай, балаг хөөний талаар ШӨХТГ-ын О.Магнайд алтан хушуу өргөсөн боловч нилээд хугацаа өнгөрөхөд таг чиг байх юм. Тэгээд арга барагдаад байлаа. Гэтэл та бүхэн маш сайхан ажил санаачлаад байгаа нь тун таатай байна.
    Нөөцийн мах бэлтгэх санаа нь зөв боловч арга нь огт буруу байгаагаас шалтгаалж махны үнэ тэнгэрт тултлаа өсөх болсон.
    Учир нь, сүүлийн нилээд хэдэн жилд нөөцийн мах бэлтгэх ажлыг төрийн дэмжлэгтэйгээр тодорхой хэдэн компаниуд хийж ирсэн. За тэр компаниуд ч яана гэхэв ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй нь ойлгомжтой. Харин төр маань махны үнийг өнөөгийн өндөрлөгт авчирсан гол буруутан нь гэж би үздэг юм. Учир нь нөөцийн махыг бэлтгэх дүрэм журам юу байдаг юм түүнийгээ төр нь түмэн олныхоо тусын тулд зохиогоод мөрдөж ажиллах учиртай байсан юм. Гэтэл тэгэлгүй хэдэн компанийн нөхөдтэй ёстой л нөгөө үгсэн хуйвалдах замаар нөөцийн махыг бэлтгэж ирсэн гэж үздэг юм. Тэдэнд төрөөс татаас хөнгөлөлт өөр юу байдаг юм бүх боломж бололцоог хангаж өгч бүх хүн мал мах хүнсээ бэлтгэдэг үеэр зэрэгцэн өндөр үнээр хамаг махыг бөөндөж аваад, зооринд хадгалж байгаад гарсан зардалаа нэмэж хавар нь бүр ч өндөр үнээр зардаг ийм гаж үзэгдэл бүүр хээв нэг байх ёстой зүйл мэт нийгэмд тогтоод удаж байна. Угтаа бол нөөцийн мах бэлтгэх үүрэг авсан компаниуд нь хавар малаа хямд үнээр бөөндөж аваад хөлөөр нь таргалуулж намар хэнд ч юунд ч ямар ч нөлөөгүй чимээгүйхэн нөөцийн махаа бэлтгээд төрдөө тушаагаад төлбөрөө аваад ажлаа дуусгадаг байх байсан юм. Тэгвэл махны үнэ одоогийнхоос даруй 2-3 дахин хямд үнэтэй байх байсан гэж хар аяндаа бодогдоод байдаг юм. За энэ ч яахав миний л бодол.
    Гэтэл хаа байсан Авсралиас далайгаар тээвэрлэж, хил гаалийн татвар энэ тэрийг төлөн байж авч иддэг Солонгосчуудын махны үнэтэй манай хонины махны үнэ адилхан байдаг тухай нэг удаа сонсож байсан юм байна. Энэ үнэн бол монголын төрийн оролцоотой үнэ нь өссөн махыг гайхалтай сайн төртэй юм байна гэж бодох уу .
    Ад үзээд байдаг Соц нийгэмд зоориний мах гэдэг нэрээр, одоогийнхоор нөөцийн мах бэлтгэдэг л байсан. Тэгэхдээ одоогийнхон шиг том том машин унаад хот хөдөөгийн хооронд хичнээн ч удаа нааш цааш давхилдаж байсангүй. Хавар болон зуны эхэн саруудад заазын мал нэртэйгээр туранхай муу малнуудыг ялгаж тууврын мал сүргийг бий болгож хөлөөр нь төв суурин газар руу тууж явах замдаа таргалуулж намар мах бэлтгэх цагаар тушаадаг байсан. Ингэж туусан мал маш сайн тарга тэвээрэг авдаг байсан ба одоогийнх шиг элдэв тээврийн зардал гэх юм байхгүй их л сайндаа тууварчны цалин хөлс, шагнал урамшуулал гэж жаахан юм гардаг байсан. Одоо бол баахан тээврийн болон бусад олон зардал гаргачихаад тэрнийгээ махныхаа үнэнд шингээж намар нэг үнийг нь хөөрөгдөж байна. Хавар нь зооринд хадгалсан зардлаа нэмээд бас нэг үнийг нь өсгөж байна. Бас болоогүй тарган чанартай махыг нь муу туранхай махаар солих болон шилж аваад чэнжүүдийн гараар оруулдаг болсон. Ер нь махыг зэрэглэл тогтоодгийг больсон нь холих солих луйварчдын сайхан боломжийг бий болгосон. Ад үзээд байдаг Соц нийгэмд мах, гурил гэх гол нэрийн хүнсэнд зэрэглэл тогтоодог байсан .Харин одоо гурил нь хэвээр байна. Гэтэл мах тиймгүй болж тарган туранхай нь хамаагүй нэг үнээр зарагдах болсон. Ялангуяа нөөцийн мах. Хэрвээ махыг 1,2,3 гээд зэрэглэх, тамгалах юм бол луйварчдын гар шургуулах боломжийг багасгах хянах боломжтой болно.
    Багахангай дүүрэгт гэхэд л нөөцийн махыг муу махаар сольсон, их хэмжээний мөнгө идсэн луйвар булхай гарсан тухай яригдаж байсан санагдана. Тэгээд сураг алдарсан. Лав л тэрбум төгрөгний муудсан махыг устгах болсон гэдэг. Мөн нөөцийн мах бэлтгэнэ гэж их хэмжээний мөнгө авчихаад мах бэлтгэлгүй бүтэн жил амин хувьдаа эргэлдүүлж байсан тухай яригдаж байсан.
    Ер нь нөөцийн махны нэрээр маш их хэмжээний мөнгийг гаргаж тэр нь махны үнийг хөөргөдөхөд онцгой нөлөөлж МАА орон гэгддэг монгол дэлхийд байхгүй өндөр үнэтэй мах хэрэглэдэг орон болохнээ.
    Нөөцийн мах тойрсон бусармаг бүх булхай луйврийг уудлан илчилж, таслан зогсоох цаг нэгэнт болоод байна.

    • А.Ганболд says:

      Гэтэл та бүхэн маш сайхан ажил санаачлаад байгаа нь тун таатай байна. Энэ үг нь онлайн Парламентийнханд хандсан үг байсан юм шүү.

    • guest says:

      Click to access 2013-03_en.pdf

      endees uzehed manaid mah europoos iluu unetei baih shig bna.

    • андуураад байна says:

      Чи арай тэнэгүүдийг нядлаад махны үнийг буулгая гэх гээгүлй биз, ямар ч хамаагүй юм бичихийн

    • OyunA says:

      Махны унийн тухайд нэг бодол байдаг юм. Малчин-уйлдвэрлэгч шууд эдийн засгийн солилцоонд орж чаддаггуй. Газар нутаг,орон зайнаас шалтгаалж, бодит мэдээллийн хоцрогдолтой. Мон л мэдээллийн хомсдлоос шалтгаалаад оорийнх нь эрэлт ч их ядмаг. Эрэлт байхгуй бол монго хэрэггуй, монго хэрэггуй бол нийлуулэлт хийх тулсан шаардлага байхгуй гэх мэт. Ганц арга нь интернэтэд холбох. Уг нь хоттой дуйхгуй ч харьцангуй хямд унээр уунийг хийж болно л доо, засаг хусвэл. Унэндээ тэнд 155,0-160,0 мянган уйлдвэрлэгч малчин- орх бна. том салбар шуу. Бутээгдэхуун нь эрэлттэй. Малчид ч мэдээлэл олж авах адилхан л эрхтэй. Ноос-моосны урамшуулал гэж монго тараахийн оронд интернэттэй л болгочихье. Бусад нь аяндаа “Ул узэгдэх гараар” зохицуулагдана. Зуй бус хорогдол ч багасна. Хоршиж нэгдэх ч амар болно. Оор мянган ашиг тусыг хэлэлтгуй….

  4. Anonymous says:

    nasand hureegui humuusiin dund arhidalt het ih baigaa ni hamgiin ih sanaa zovooson asuudal.

  5. tushig says:

    Nasand hureegui irgediin dund arhidalt ih baigaa ni uneheer sanaa zovooson asuudal baina. bas manai uls uildverlegch bish, technolog gargagch bish bolohoor bolovsroltoi hun, bolovson huchin jinhene utgaaraa uned hurehgui, unelegdehgui baina. Bolovsorson mergejilten ni naimaachnaas baga orlogotoi baigaa bolohoor bolovsroliig unelehgui baih shig baina daa.

    • Т.Болд says:

      Боловсрол гэж ярихаас гадна хүмүүжил гэдэг зүйл алга болсон байх. Хүүхдийг хүмүүжүүлдэг байсан юмсан дээхнэ цагт.

  6. Anonymous says:

    Huuhed zaluusiin yerunhii medleg chadvar tuiliin hangaltgui baigaa ni bolovsroliin systemiin gajuudal. Uuniig ni zasah heregtei. Mash zuv, manai ornii nuhtsuld tohirson bodlogo l heregtei baina da. Sain tsag uyee olson niitlel baina. Ene gajuudliig zasah gej jaahan ch gesen oroldoh yum da. Bagshdaa amjilt husiye.

  7. hi says:

    Инээдэм биш эмгэнэл болохнээ, үнэндээ. Хаа сайгүй худлаа дүр эсгэж, зээл авч машинаа сайжруулж унасан эцэг эхчүүд. Хүүхдүүд нь ч гэсэн элдэв маяг, хоосон өнгөөр юмыг үнэлж дүгнэж сурцгааж байх шиг. Саяхнаас би хуучны уран зохиол 5-10 анги, монгол хэл, математик өөр бусад номнуудыг хуучин номын худалдаанаас худалдаж авч, хүүхдүүддээ хадгалж эхэлсэн. жил жилээр л заадаг уран зохиол, түүхийн хичээлүүд улам явцуу болж байгааг таны нийтлэл харуулж байна шүү.
    Нийтлэлч ахаа, таны засаг төр лүү, зарим нэг хүн рүү дайрсан нийтлэлүүдээс илүүтэй иймэрхүү төрлийн нийтлэлүүд илүү их уншууштай, юм бодуулах зүйлүүд ихтэй байна шүү.

    • Од says:

      Харин тиймээ, залуу хүн болохоор Жинхэнэ Монгол төрх, монгол ёс суртахуун, хүмүүжлээ сурмаар бна, би өөрөө сурч үр хүүхдээ хүмүүжүүлнэ шүү дээ.
      Монгол хүн аливаа асуудалд яаж ханддаг, яаж шийдвэр гаргадаг, нийгмийн харилцаанд яаж ордог эцэг дээдэс, найз нөхөд, гэр бүлтэй яаж харилцдаг, харилцах ёс дүрэм гэж бичигддэг бичигддэггүй хуулиудыг системчилсэн эмх замбараатай өв уламжлагдан ирдэг зүйлс хаашаа алга болсон юм бол, энэ талаар материал мэдээлэл бдаг бол та хэлж өгнө үү. Бидний үүрэг бол соёл уламжлалаа сэргээх, үелүүлэн өвлөх тэр их мэдлэг туршлага бол газар доорхи эд баялагаас үнэтэй байх ёстой доо.

    • Ганаа says:

      Чамд үнэхээр баярлалаа. Үүнийг Ганаа ах чинь бичиж байгаа…

  8. Одончимэг says:

    Явган шог 1: Саяхан манай боловсролын яамны эрхэм “Хүн ахтай, дээл захтай гэдэг үгийг Хүн ахтай ч байж болно, ахгүй ч байж болно. Дээл бол хүндэтгэлийн хувцас учраас захтай байж болно” гэсэн тайлбарт онц тавих ёстой гэв.
    Яган шог 2: Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын эрхэм семинар нээж үг хэлэхдээ дэлхий мэддэггүй байсан агуу их эрдэмтний нэрийг анх удаа зарлажээ. Тэрээр та нар мэднэ дээ, нэрт эрдэмтэн Леонардо До Копри гээд л үргэлжлүүлэв. Семинарт оролцогчдын чих хэсэгтээ дүлийрсэн гэнэ.

  9. Oyun says:

    Mongolchuud yalanguya uursduu under bolvsroliin hoinoos yavj chadaagui humus huuhedee deed bolvsroltoi bolgohiin toloo buhnee ugsun. Teriig in deed surguuli nertei 200 garui surguuli baiguulsan erhemuud objin ashiglasan. Etseg ehiinx in mongiig uursdiinh ni tsag hugatsaatai hamt Idsen. Jinhene moralgui luivarchin hulgaich nar, zaluusiin amidarlaar togloson. Haramsaltai ni togluulsan zaluus ni uursduu ch uuniigee oilgoogui… Deed bolovsrol gej iim l yum baidag yum baih gej bodson.

  10. Балай says:

    ХАХАХАХАХАхахахаха ойрд ингэтлээ их инээгээгүй юм байна шүү. Муухан онигооноос дээр юм. Анх хараад онигоо л гэж бодлоо, Арай үгүй байлгүй дээ. Энэ АХА-д орсон хүмүүс сохдуу нэг бол сэтгэцийн өвчтөнүүд байх аа. Энэ хэний буруу вэ, биднийг алсаас ийм мулгуу хүн сүрэг болгоод байдаг нөгөө их тархи угаадаг Неолиберлизм, неоколончлогчид юм болвуу. Хэрэв энэ тэдний буруу бол тэд хойч үеээ үнэхээр сайн бэлдсэн байна аа. Энэ бас л харьцангуй л ойлголтол байх: Оросын нөлөөлөөс өмнөх үеийн Монголчууд бас ингэж л боддог байсан байх. Бид нар харанхуй бүдүүлэг байна энэ тэр гээл Сэрэлт кино харуулдаг. Оросуудаас л бид соёлыг суралцсан. соёлын довтолгоо энэ тэр гээл. Америкийн нөлөөлөөс өмнөх үеийн Монголчууд бид хоцрогдсон харанхуй бүдүүлэг гээл. Миний бодлоор бидний хойч үе тэрний дараагийн үе үеийн үед л энэ үзэгдэл байсан байсаар ч ирсэн хойшид ч байна байх. Бүх л хүний түүхэнд хонинууд байдаг бас хонь хариулагчид байдаг.

  11. Lkhavgaa says:

    Moral bankrupcy буюу ес суртахууны дампууралд манай улс барьцаалагджээ. Зайсанг нэг харчаарай та нар.

  12. Эсэн says:

    Таны нийтлэлүүдийг байнга уншдаг. Миний ухааны ургалтанд усалгаа болж өгдөг тул маш их баярлалаа…олон залуус надтай адил байх гэж бодож байна. Энэ үнэхээр тулгамдсан асуудал. Манайхан хөдөөнөөс суралцах зүйл маш их байна. Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалууд, нүүдлийн соёл ахуй гэх мэт. Монголчуудын хүнээр хүн хийнэ гэж нэг том юм байна. Тэрийг л …

  13. Erdene says:

    unen shuu. xoich ue ruugee denduu xaixramjgui xandaj bn. bolovsroliin sain e.orgonbayar baixdaa …surguuliin xuuxdiin udiin cai xutulburiig udiin xool bolgox talaar JAPAN undesnii ur xutulburuur demjuulex bolloo … gej baisniig xaraad unendee oi gutsan, ur xuuxdee gadaadiinxnaar tejeelgej baigaa uls yasan iiseniixee uls baixav dee. uursduu ulsiin xurungiig gudarch baij xuuxdeesee xaramlaad gadaadiinxnaar xurungu garguulaad estoi duursen tolgoinuud. mongolchuud bidnii baigaa carai. tegsen murtluu tengeriin um yrinaa bas. uuniix n tuluu ene deeguur baigaa teneguudiig xusaj xayax xeregtei

  14. Orgil says:

    Eruul amidrah talaar medleg bhgui bolhoor uvchind barigdsan; tuuh soyoloo medehgui bolhoo undesnii baharhalgui; yos zanshilaa medehgui bolhoor yos surtahuungui iim l uye bii bolj bgaa dur zurag haragdaj bn daa

  15. зочин says:

    Ганаа ахаа, энэ баабарын нийтлэлчид арай л хэтэрлээ. Оросууд энэ ялалтыг ямар үнэ цэнээр олж авсан билээ дээ, үнэндээ тэд үнэхээр зовлон үзсэн улс гэж би боддын. гэтэл тэр энхболдбаатар гэнэ үү, тэр хүний бичсэн нийтлэлийг та уншаарай. бас бусад сайтууд дээр оросууд герман хүүхнүүдийг хүчинддэг байсан гэж бичсэн байналээ. энэ арай л доромжлол бишүү. ийм сайхан баярын өдөр ийм юм бичиж байдаг ямар ичиж үхмээр хүмүүс байдаг байнаа. ийм дорой сэтгэхүйтэй байхаар чинь АХА-д ямар л олигтой хариулт өгч чадахав дээ. ийм л сэтгэхүй, ийм л кругозортой бн ш д

    • Билэгт says:

      Оросууд ба холбоотнуудын ялалтын үндсэн дээр бид бүхэн өнөөгийн нийгэмд амьдарч багаа нь үнэн. Зовлон үзсэн гэвэл ганцхан Орос биш дайны хөлд нэрвэгдсэн хүн бүхэн л тодорхой хэмжээнд зовсон байгаатай санал нийлэх байх гэж найдаж байна /Германчууд ч мөн адил/. Үзэл бодол ямар хүчтэй байдгийн нэг жишээ юм болов уу? Ялалтын баярын хувьдаа тэмдэглэх ётой өдөр гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ оросууд 1945 онд Берлинийг буулгаж авсны дараа яах аргагүй олон нийтийг хамарсан хүчирхийлэл хийсэн нь бас үнэн, тэр дундаа тухайн ард түмний моралийг дарах гэж ийм зүйл хийж байсан гэж уншиж байсан юм байна.

    • зочин says:

      чи олон сар гэрээсээ хол яваа цэрэг бол яахав

    • Ганаа says:

      Одооны цэрэг мэдээллийн XXI зуунд амьдарч байгаа. Тэгээд ч бүгдээрээ цэрэгт явдаггүй. Чи одооны цэргийг эзгүй хээр аваачаад хаячихдаг гэж ойлгодог бол үнэн мэдээлэлгүй тэнэг лалар байна…

  16. burged says:

    onoodor 5.9 odor. uul ni yalaltiin bayar. ih olon orond temdeglej bgaa bh.manaid ch bas chadah yadahaaraa l bh shig bna. ene tend tsetseg orgoson shig. harin saituud garsan medeenii doorh sergegdluudiig unshaad oi gutlaa. Баабарын “идэр дүү Дори” нар ингэж өсөж байна. tanii ene ug yutai unen ug be?

  17. гэрлээ says:

    Ялалтын тухай яриа Баатархуяг .Болорболд нарын яриа баабрын сайтанд гарсан бна. Одоо баабрын дорхи идрүүд нар чөтгөрийг халуун усаар цацсан мэт орилолдож бна.

  18. delgermaa says:

    ASA shig tuwshingiin newtruuleg chini amerikt buh suwagaar ni gardag, bidnii ur huuhdiig manguu bolgoh uils tuweej baigaa setguulchid, zuragt, tedgeeriin ezed GEMT HEREG UILDEJ buigaa oilgodog bolow uu???

  19. Ганбаатар says:

    Та өөрөө АХА тоглож үзээрэй. Камерийн өмнө, тэгээд хүүхдүүд, гэнэтийн асуултанд тулгамдаад тэнэг хариулт өгдөг шалтгаан болдог гэдгийг бага ч гэсэн ойлгох байхаа.

    Боловсролын систем муудаж байгаа гэдгийг үгүйсгэж чадахгүй, гэхдээ таны нотолгоо сонгосон байдлыг тань харахад сайн “шинжлээгүй” өнгөц нотолгоо дэвшүүлсэн байна даа л гэж би бодлоо.

    • Erdene says:

      Ene ch unen shuu. Cameriin umnu olon hunii umnu zarim ni sandrahdaa barag uuriinhuu neriig martdag hun zunduu.

  20. Itgel says:

    “Comment” uldeesen zarim erhmuuded:

    “Uneng humun umchilduggui” gedeg!? “Alivaag yag tag heldeg negen ugui” l gesen ug yum shig baigaam?!

    Tuhain undesten, uls ornyig “neg ugeer – sanaagaar” yag tag todorhoiloh bolomjgui biz, Ih Gurnii “deerengui uzel” gegchees n’ uudeed “nuhduud bol yeruusuu l iim” geed l buhel buten uls ornyig “uuriin uzemjeeree”l uzej haraad l tuugaad baij boldog ch yum uu, ugui ch yum uu…?!

    Al’ ch uls ornyi dotor zuv sanaa onooton bii, ter buu hel tur zasgiinhaa buruu zuruu, aldaa zavhraltai ul evlerdeg humuus baij l taaraa shuu dee. Bidnii olonhi n’ “uzej chaddaggui” hoid, ur’d hurshiinhun, terchlen hoid amerik…geh metiig ter chigt n’ “ul buteh” gesen “static status” ugchihuj bolj l baigaam baih daa?!

  21. Itgel says:

    Za bas “fundamental” itgel unemshil buyuu “Teizm” & “Ateizm” -iin asuudal geed chuhal sedev baih!?

  22. Enkhmongol says:

    Сайн байна уу? Би энэ хуудсаар байнга зочилж байнгын уншигч болж маш олон нийтлэлүүд дээр санал 100 хувь нийлж таныг ихэд хүндэтгэж ирсэн нэгэн уншигч байнаа. Энэ удаад миний байнга голж гутарч шүүмжлэх юмсан энэ талаар бичдэг хэлэлцдэг хүмүүс байдаггүй юм байхдаа гэж бодож явдаг байсан зүйлийг маань бүр яг загтнасан газар маань маажаад бүр сайхан болоод ирлээ.
    Монголын энэ хэт олон удаа өөрчлөгдсөн хүндхэн боловсролын тогтолцооны системийг буруушаах эрх надад байхгүй л байх л даа, учир нь би өөрөө тэр тогоонд нь чанагдаж чанагдаж толгойгоо эргүү болтол будилж явсан нэгэн. 10 жилдээ байхдаа багш болон аав ээж юу гэж хэлнэ тэр бол миний хийх ёстой зүйл байлаа. За яахав азаар би ШУТИС Гадаад хэлний сургуулийн Лицейг амжилттай төгсөж хаа ч гэж нэг юм англиар ойлгоод байдаг болоод төгссөндөө ихэд олзуурхдаг. За төгсөж гарч ирээд их дээд сургуульд орж ТИС-дээ орсон юм. Төд удалгүй Тайвань улсыг зорих алтан боломж тохиож гадаадад суралцаж үзлээ. Тэнд бүх юм шал өөр байлаа. Хүнд мэдлэг өгөх зорилгогүй сургууль гэж тэнд алга. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо эргэн ирж эмчлүүлж байгаад ХҮРЭЭ хэмээх солонгосын хөрөнгө оруулалттай сургуульд суралцаж байна. Энэ талаар би бүр тааралдсан хүн болгондоо миний сураад байгаа сургуулийн талаар сонирхсон хүн бүрд би аман хэлбэрээр хүргэж явдаг нэг зүйл бол ХҮРЭЭ бол сургууль бишээ! бизнесийн байгууллага, тэгж мөнгө цагаа үрээд яана! Улсын сургуулийг зорь гэдэг болсон.
    Энд би нотлох баримттай ярих хэрэгтэй байх, жишээлбэл: Бүх томоохон удирдлагууд бүгд солонгос өвөө нар, доод тал нь 70 настай хөгшчүүд байдаг. За яахав их туршлагатай мундаг ихийг үзсэн багш нар гэж хүндэтгэе. Гэтэл Монгол багш нар маань семестер тутамд солигдоно. 1 жил болсон багшийг оюутнууд пөөх та ямар удаж байнаа гэж шагшина. Цалин 300 мянган төгрөг татвар, нийгмийн даатгал, хураамж, фонд гэж явсаар гар дээр нь 200 ирвэл их юм. Тэгээд болоогүй жил бүр Судлаач Ганхуяг гуайн хэлсэнтэй яг ижлээр жил бүр сургалтын төлөвлөгөө систем солигдоно. Хамгийн их хохиролтой нь өнгөрсөн семестер заавал үзэх ёстой хэмээж нэмж мөнгө төлүүлж байж сонгуулж хүчээр үзүүлсэн хичээл нь төгсөх дөхөөд ирсэн чинь заавал биш байсан юм байна. Одоо цаг үе өөрчлөгдсөн оронд нь энийг үз гээд бүр тэс хөндлөн хичээл ахиад хүчээр үзүүлнэ. Үзэхгүй бол төгсөх боломжгүй. Гэх мэтчилэнгээр МУИС ТИС-д оноо нь хүрээгүй эсвэл хөдөөний оюутнуудын тархийг угааж жинхэнэ мэргэжилийн түвшинд мөлжинөдөө. Би ч үе тэнгийнхэнээсээ арай ах юм болхоор энийг дугай хараад байж дийлэлгүй ам зөрөөд хөөгдөх дээрээ тулж байсан удаатай. Баримт нотолгоотой нь Боловсролын яам Оюутны холбоонд хандах гэхээр тэднийг худалдаад авчихсан байдаг юм уу яадаг юм шалгалт хийж ирэх нь бүү хэл ХҮРЭЭ гэдэг нэрийг нь сонсоод, Өө энэ чинь их сайн сургууль ярих юм байхгүй, чиний л буруу гэж хариу аваад амаа алгадуулаад өнгөрсөн. Монголдоо сураад байх шиг л байгаа юм. Заримдаа бүр солонгос сургуульд хичээл үзэх гэж их л ядарч зүдэрч яваа юм шиг л хавийн чанга дуутай ямаа омогтнуудын өмнө хэрэг хийсэн ялтан шиг бөхөлзөж тонголзуулах санаатай. Монгол үндэстэнд өөрсдийн эрхэмлэж нандигнаж явдаг ёс заншил ёс суртахуун гэж бий. Гэтэл оюутнуудад солонгос соёл хүчээр тулгаж байна. Энийг дөнгөж 10 жилээ төгсөөд ирж буй жоохон дүү нар маань Монгол ёс заншилаасаа дээгүүр тавин хүлээж авч байгаа нь үнэхээр харамсалтай харагддаг. Үүн дээр жишээ дурдвал: УИХ гишүүн асан Авдай гуай манайд ректор хийдэг. Тэр хүний лекцийг нохой хуцаж байна чинээ сонсохгүй хирнээ, нэг солонгос нөхөр ирж солонгос усан онгоц яриад өнгөрхөд алга нижигнүүлэн ташиж гар барин мишээгээд л.. Уг нь Авдай гуайн лекц нано технологи мөн үүнийг яаж Монголын нөхцөлд хэрэгтэй байдлаар ашиглах тухай их сонирхолтой их зөв зүйл яриад өнгөрсөн юмсан. Энэ лекц дээр сууж байсан бүх оюутнуудын өмнөөс Авдай багшаасаа өршөөл эрэх нь зүйтэй болов уу! Тэдгээр оюутнууд чинь учраа мэдэхгүй яг л Ганхуяг гуайн хэлээд байгаа системийн байнгын өөрчлөлтөд нирвэгдэн ерөнхий эрдэм гэгчийг огт мэдэхгүй хүүхдүүд байсан юмаа.
    За тэр солонгос өвгөчүүд оюутан охид бүсгүйчүүдийг татаж чангаах дүнгээр далайлгаж шөнө орой энд тэнд дуудах бол бараг хэвийн үзэгдэл болж. Харин хаа очиж зарим охидууд маань их зөв сайхан хүмүүжилтэй тулдаа F дүн аваад гуяа илүүлэлгүй гарч ирэн хэрүүл хийж зогсож байгаа харагддаг. Тэднээрээ бахархаж байна. Хятад хятад гээд л үзэн ядаад байна. Яг үнэн хэрэг дээрээ Монгол үндэстнийг мөхөөж буй атаат дайсан бол Солонгос гэгч гуулин улс байна шүү дээ.
    Зурагт асаана суваг болгон дээр нөхрөө зодож загнасан солонгос авгай гарч нөхөр нь ч залуу охид эргүүлэн шалигтаж буй байж боломгүй бусармаг муу зүйлс болон эмэгтэй хүн бол нөхөр аав ээжийгээ дээрэлхэж баян залуутай сууж байх ёстой мэтээр харуулсан олон ангит кино гарна. Өсвөр үеийнхэний сонсож буй дуу хөгжим тэр чигээрээ солонгос, өмсөж зүүсэн нь ч солонгос… Монголоо алдаад Монголоо хараагаад явж байгаа эр эм нь мэдэгдэхгүй доор салтаатай өмдтэй цочмоор этгээд үс гэзэгтэй охид хөвгүүд хаа сайгүй.
    Би эх орондоо, Монгол улсдаа аж төрөөд байна уу аль эсвэл солонгосын хаа нэгтээ амьдрах гээд соёлтой нь зөрчилдөөд байна уу гэдгээ ойлгохоо байх юм..

  23. Itgel says:

    Moral (Yos surtahuun) -iin asuudal UNIVERSAL baih aa?! Gehdee “arga helberiin” huv’d manaih tanaih gej baij boloh l baih l daa…

  24. Anar says:

    Аха нэвтрүүлгээр кругозор тодорхойлно гэвэл өрөөсгөл ойлголт. Асуулт нь өөрөө алдаатай эсвэл дутуу заримдаа хошин болж толгой эргүүлнэ, хэрэглээнээс гарсан нүүдэлчний үг хэллэг их асууна, хотын хүүхэд мэдэхгүй байгаад кругозор муу болох уу? Юу л бол. Камерийн өмнө тулгамдаад буруу зөв ярина хэн гуйч байсан мэддэг хэрнээ тухайн үед орж ирэхгүй байх тохиолдол их. Боловсролын систем муу гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ шинэ үе хуучин үеэсээ ямагт илүү мэдлэг мэдээлэлтэй ухаалаг байдаг. Эсрэгээр нь ахмадууд маань кругозоор муу байхаа ТВ үзэхээс өөрөөр олигтой зүйл хийх нь ховор!!!

  25. Т.Төрболд says:

    “Хүн болох багаасаа, хүлэг болох нь унага”-наасаа хэмээн өвөг дээдэс минь уламжилсан. Хүүхэд насыг унагатай зүйрлэж байна шүү дээ. Манай хөдөө нутагт морийг даага байхаас нь сургаж эдэлгээнд оруулдаг. Номхон азарганы төл адайрлах нь бага байдаг. Гэхдээ генетикт нь номхон удамшил байлаа ч сургахгүй бол догшин л болдог. Даагыг зоригтой, чадалтай, эрдэмтэй эр хүн сургадаг. Харин зүрх, ааш муутай хүний зовж сургасан морьд сургаснаасаа эсэн юм болж хүний итгэлт хань бус нэг өвлийн идэш болох заяатай үлддэг. Даагыг эзэн сургадгийн адилаар залуу үеийг ахмад үе нь сургадаг жамтай. Одоогийн шинэ үе ийм дорой байгаа нь бидний эцэг эх, эмээ өвөө, тэдний үеийн хэн байна тэд бүгдэнтэй шууд холбоотой. Ямар мод үр тарьж хэрхэн арчлахаас намрын ургац хамаатай байдгийн адил. Монголын гэр бүлд ёс журам, уламжлал гэдэг зүйл байхаа больсон. Эцэг эхийн үүрэг нь үр хүүхдийнхээ ухаан, хүмүүжлийг боловсруулахаас илүүтэй материаллаг хүслийг нь хангаж байх хандлагатай. Гэхдээ мэдээжээр Монголын нийгэм бүхэлдээ ийм биш. Миний ажигласанаар бол сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг болсон нь ажиглагдсан.
    Нэгэн үе солигдоод ирэхэд аливаа зүйл эерэгээр өөрчлөгдөнө гэдэгт бид итгэх хэрэгтэй. Хүн бүр өөрөөсөө дүү хүнд сургаж заагаад байхад аандаа сайжрана. Нийгэм өнөөдөр хүсээд, маргааш хичээгээд, нөгөөдөр сайхан болдоггүй биздээ.

    • Ганаа says:

      1. “Хүүхдийг тосгон хүмүүжүүлдэг” гэсэн африкийн үнэн ухаант үг байдаг. Энд системийг хэлжээ. Ганц нэг эцэг эх оролдож байгаа сайн хандлага байгаа. Гэхдээ энэ адгийн систем байгаа цагт ямар ч сайхан оролдлого бүтэхгүй.
      2. “Хүүхдийн хүмүүжил түүнийг төрөхөөс зуун жилийн өмнө эхэлдэг” гэсэн английн бүр ч ухаантай үг бий. Системийн уламжлал-шинэчлэл, тогтворт байдлыг хэлж байна.
      3. Хүүхдийн хүмүүжил-боловсролын систем-нийгмийн систем-иргэншлийн систем дарааллаар судалсан хүн манайд байдаггүй юм. Үүнийг мэдэж байж сая хүүхдийн хүмүүжил ярьж болно.
      4. Үүнийг ярих гэхээр манайхан миний өөдөөс дээр дурдсан бүдүүвчийн аль нэгийг нь таслан авч баахан “гүн ухаан”, “онол ном” ярьдаг юм. Ингэж олон жил “онолдоод” үр дүн нь энэ л дээ.
      5. Одоо энэ адгийн системийг эвдэж, монгол систем бий болгох ёстой. Ахиад “хоосон философдох” гэж байвал би зөвшөөрөхгүй. Чи тэдний нэг л байна…

    • Т.Төрболд says:

      Миний сэтгэгдлийг хүлээж авсанд баярлалаа. Дотроо бодож буй зүйлээ яаж гаргавал хоосон философидох биш байх. Би хувьдаа зүйрлэл, үгийн найруулгыг анхаарч хэрэндээ албан ёсны хэв маягтай бичихийг эрхэмлэдэг. Аливаа сэтгэл зүй, бодролын асуудлийг онолын хувьд тайлбарлаж өгдөг хүн надад байхгүй нэг шалтгаанаар таниас суралцахыг хичээж байгаа. Залуу үе биднийхээ болохгүй байгаа зүйлийн засаж өгөөгөөрэй.

    • Ганаа says:

      Уучлаарай намайг. Бид энэ асуудлыг хамтдаа ярих биш, шийдэх ёстой. Бидэнд “гүн ухааны” ямар ч эрэгцүүлэл хэрэггүй. Одоо алдааг системийн хувьд засах нэн тодорхой санал хэрэгтэй. Сүүлийн үед манайхны “гүн ухаан”, “онол ном” арай дэндэж байгаад ах нь их ууртай байгаа. Мэддэг чаддаг юм шиг 20 жил солиорлоо ш дээ. Одоо боллоо. Тэгээд л. Чамайг ойлгосон гэж найдаж байна…

  26. Т.Төрболд says:

    Ойлгож байгаа. Та уншигч бидэнд үнэнийг харуулдагт талархаж байгаа. Өөрийн чадлаа мэдэхгүй таныг шүүмжилсэндээ уучлал хүсье.

    • Ганаа says:

      Намайг шүүмжилж бололгүй яадаг юм. Харин яг тодорхой нийгмийг хөгжүүлэх саналтай байх ёстой…

  27. Т.Төрболд says:

    Ойлголоо. Хичээх болно.

  28. sukhee says:

    Сайн байна уу багшаа. Хэсэг залуус нийлээд бүргэдийн нүд гэсэн сайт ажиллуулах талаар ярьж байгаа юм. Салбар бүрийг даацтай хараад, санал гаргадаг, бодлого болгохоор лоббиддог гэх мэтээр үргэлжүүлэхээр төсөөлж байгаа. Асуудал дээр салбарынхныг оролцуулах, иргэдийн дуу хоолой бүтээлч саналыг тусгахзамаар бодлого болгох алсын зорилготой. Үүнд нэгдэж саналаа хэлж байх боломж хэр байгааг асуух гэсэн юм.

  29. lkhagvaa says:

    Ёое бүр нулимс гарч эвхэрч унтлаа инээлээ ахатай хэсгийг уншаад, би аха-д орж байсан цагаа тулхаар хэтцүү асуулт орж ирдийн бнлэ чингис хааны хадам ээж хэн бэ гэж асууж байсан би хэлж чадаагүй[Саган хатан гэсэн бха].Боловсролын системээр олон жил тоголсон нь бол үнэн шүү.Одоогийн өөрчлөлт дээр маш сайн хэлэлцэж өөрсдийн энэ мэт судлаачдын санааг тусгаж алсыг харах хэрэгтэй.

  30. Luuluu says:

    кругоз гэдгийн нэг жишээ нь АХА үзээд дүгнэх юм байна? тэгвэл их өргөн хэрэглэгдэх судалгааны арга байх нь ээ.

    • Ганаа says:

      Нэг их өргөн хэрэглэж мэдээж болохгүй. Гэхдээ нэг арга болгон хэрэглэж болно. Яг шинжлэх ухааны судалгаанд бусад аргуудтай хавсран ашиглах ёстой.

  31. энгийн надад тас харанхуй нөхдүүдтэй юм ярихаас дургүй хүрч дэлхийгээс зугатмаар үе зөндөө л тохиолдож байхад эрдэмтэн судлаачид нь одоо бүүр амиа хорлоод үхчье зүгээр гэж бодогддог байлгүй дээ.

  32. Anonymous says:

    Хурц ширүүн шүүмжлэлтэй үгээр бичсэн ч бодох зүйл цөөнгүй байна. Барлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: